Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2016/00994

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2016/00994

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 151/2016/0690/и хэргийн индекстэй

 

Нэхэмжлэгч: Төв аймаг Батсүмбэр сум, 4 дүгээр баг, Үдлэг гэх газарт оршин суух Цувдаг овогт Доржийн Долгорсүрэн /НБ55122818/-ийн хүсэлттэй

ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Долгорсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Сугармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорж овогтой Долгорсүрэн миний бие нь 1955 онд төрсөн, одоо 61 настай. Тэтгэвэрт орох гэтэл тухайн үеийн бичиг баримтын дутуу зарим нь гарч ирэхгүй зэргээс шалтгаалаад болохгүй байна. Иймд намайг 1977 оны 07 сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэлд малчин, 1982 оны 06 сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл Дотуур байрны багш, 1983 оны 08 сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн ангид нярав, агент, нягтлан бодогчоор ажиллаж байсныг минь тус тус сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Долгорсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: - Д.Долгорсүрэн нь 1977 оны 07 сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэлд малчин, 1982 оны 06 сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл тус сумын сургуулийн дотуур байрны багш, 1983 оны 08 сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн ангид нярав, агент, нягтлан бодогчоор ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр бичилттэй боловч тушаал шийдвэр нь архиваас гарахгүй байгаа. Учир нь Баянхайрхан сумын архив байрлаж байсан клубт гал түймэр гарч шатсан гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Доржийн Долгорсүрэнгийн 1990 оны 04 сарын 14-ний өдөр нээлгэсэн 285 дугаар Хөдөлмөрийн дэвтэр, 2015 оны 12 сарын 22-ны өдөр А/1048 дугаар архивын тодорхойлолт, 2014 оны 12 сарын 22-ны өдрийн 115 дугаар Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын тодорхойлолт, 2014 оны 12 сарын 22-ны өдрийн 116 дугаар Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын тодорхойлолт, Долгорсүрэнгийн 1977, 1979, 1980 онуудын цалингийн тооцооны хүснэгтүүд, 0000062 дугаартай Доржийн Долгорсүрэнгийн 1990 оны 04 сарын 18-ны өдөр хэрэглээний хоршооны гишүүнээр элссэн үнэмлэх, 420 дугаартай Доржийн Долгорсүрэнгийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосон гэрчилгээ, гэрчүүдийн мэдүүлгүүд тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Доржийн Долгорсүрэн ажиллаж байсан байлдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Долгорсүрэнгийн хүсэлттэй хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг болон гэрчүүдийн мэдүүлгийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

1.Нэхэмжлэгч Д.Долгорсүрэн нь 1977 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэлд малчнаар, 1982 оны 06 сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл мөн сумын дунд сургуулийн дотуур байрны багшаар, 1983 оны 08 сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 сарын 30-ний өдрийг хүртэл худалдаа бэлтгэлийн ангид няраваар, 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 4-р сарын 18-ны өдөр хүртэл мөн сумын Хэрэглээний хоршооны нягтлан бодогчоор, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр хүртэл мөн сумын Алтанбулаг ББХХ-д няраваар, 1994 оны 2 дугар сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мөн сумын Улиастай компанид агентаар тус тус ажиллаж байсан болох нь:

 

- Доржийн Долгорсүрэнгийн 1990 оны 04 сарын 14-ний өдөр нээлгэсэн 285 дугаар Хөдөлмөрийн дэвтэр /хх 5-6/,

 

- 2015 оны 12 сарын 22-ны өдөр А/1048 дугаар архивын тодорхойлолтод ... 1978 оны Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдлийн баримт, 1982-1983 оны Баянхайрхан сумын ЕБС-ийн баримтанд холбогдох баримт олдохгүй буюу бүрэн архивлагдаагүй байна. Жич: 1983-1989 онд Баянхайрхан сумын худалдаа бэлтгэлийн ангийн баримт, 1990-1994 онд Баянхайрхан сумын хэрэглээний хоршооны баримт 1994-1996 онд Аймгийн өргөн хэрэглээний барааны Улиастай компаний баримт, манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй байна... гэснээр /хх 7/,

 

- 2014 оны 12 сарын 22-ны өдрийн 115 дугаар Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын тодорхойлолтод ... Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан Хэрэглээний хоршоо нь 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь үнэн болно. ... гэснээр /хх 8/,

 

- 2014 оны 12 сарын 22-ны өдрийн 116 дугаар Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын тодорхойлолтод ... Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан Алтанбулаг ББХК нь 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь үнэн болно. ... гэснээр /хх 9/,

 

- Долгорсүрэнгийн 1977, 1979, 1980 онуудын цалингийн тооцооны хүснэгтүүд /хх 10-12/,

 

- Гэрч Х.Найдангийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: Би Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэлд 1959 оноос 1983 он хүртэл хонь маллаж байсан. Д.Долгорсүрэн мөн тус нэгдэлд 1977 оноос хонь маллаж байсан. Дараа нь сургуулийн байрны багш хийж байсан оныг нь сайн санахгүй байна. 1982 оны үед байх. Тэрнээс хойш аймагт нягтлангийн ажил хийж байсныг санаж байна. Оныг нь бас санахгүй байна гэсэн /шүүх хуралдааны хэлэлцүүлэгт/,

 

- Гэрч Г.Норжинжавын шүүх хуралдаанд мэдүүлсэн: Би Баянхайрхан сумын үйлдвэр бригадад 1987 оны 10 сар хүртэл ачигч хийж байсан. 1987 оны 10 сард цэрэгт явж 1990 онд цэргээс халагдаж ирээд худалдаа бэлтгэлийн ангид ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. 1982 онд намайг сургуульд сурч байхад сургуулийн байрны багш байсан. 1982 оны хичээлийн жилд байсан. 1983 оноос хойш худалдаа бэлтгэл ангид нярав хийж байсан сүүлд нь нягтлан бодогч болсон байсан. 1992 онд Хэрэглээний хоршоо байгуулагдахад агент хийж байсан. /шүүх хуралдааны хэлэлцүүлэгт/,

 

- Гэрч Н.Нармандахын шүүх хуралдаанд мэдүүлсэн: Би завхан аймгийн Баянхайрхан суманд 1977 оноос 1980 он хүртэл хонь малласан. 1980 оноос 1983 цэргийн алба хааж, 1983 онд тракторын жолоочийн курст яваад, 1984 оноос 1990 он хүртэл трактор барьсан. Намайг цэргээс халагдаж ирэхэд Д.Долгорсүрэн нь сургуулийн байранд багш хийж байсан. 1984 оноос хойш худалдаа бэлтгэлийн ангид агент хийж байсан гэсэн /шүүх хуралдааны хэлэлцүүлэгт/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Цувдаг овогт Доржийн Долгорсүрэн нь 1977 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэлд малчнаар, 1982 оны 06 сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл мөн сумын дунд сургуулийн дотуур байрны багшаар, 1983 оны 08 сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 сарын 30-ний өдрийг хүртэл худалдаа бэлтгэлийн ангид няраваар, 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 4-р сарын 18-ны өдөр хүртэл мөн сумын Хэрэглээний хоршооны нягтлан бодогчоор, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр хүртэл мөн сумын Алтанбулаг ББХХ-д няраваар, 1994 оны 2 дугар сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мөн сумын Улиастай компанид агентаар тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цувдаг овогт Доржийн 1977 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэлд малчнаар, 1982 оны 06 сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл мөн сумын дунд сургуулийн дотуур байрны багшаар, 1983 оны 08 сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 сарын 30-ний өдрийг хүртэл худалдаа бэлтгэлийн ангид няраваар, 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 4-р сарын 18-ны өдөр хүртэл мөн сумынХэрэглээний хоршооны нягтлан бодогчоор, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр хүртэл мөн сумын Алтанбулаг ББХХ-д няраваар, 1994 оны 2 дугар сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мөн сумын Улиастай компанид агентаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ