Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2016/01002

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй  болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, Баруун алтан өлгий 25 гудамжны 375 тоотод оршин суух Б.Дашцэрэнгийн / РД:ЦВ71012376, утас:99716460/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймгийн Заамар сумын Өгөөмөр багт үйл ажиллагаа явуулж буй Монголросцветмет ХХК, Зэрэгцээ алтны үйлдвэрийн захирал М.Идэрбат   /утас:99098171/ холбогдох, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Дашцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: ... Зэрэгцээ алтны үйлдвэрийн захирал М.Идэрбат нь ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тодорхой үндэслэл заагаагүй, зөвхөн Монросцветмет ХХК-ийн харьяа үйлдвэр уурхайн алт хамгаалах, хадгалах журмыг үндэслэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй ажлаас чөлөөлсөн байх тул Б.Дашцэрэн намайг Монголросцветмет ХХК-ийн Зэрэгцээ алтны үйлдвэрийн металл угаагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.                        

 

Нэхэмжлэгч Б.Дашцэрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Дашцэрэн миний бие Монголросцветмзт ХХК, Зэрэгцээ алтны үйлдвэрийн захирал М.Идэрбатад холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Миний бие ажилдаа орсон. Одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг ойлголоо. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Дашцэрэн нь хариуцагч Төв аймгийн Заамар сумын Өгөөмөр багт үйл ажиллагаа явуулж буй Монголросцветмет ХХК, Зэрэгцээ алтны үйлдвэрийн захирал М.Идэрбатад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжил ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь  нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж Б.Дашцэрэнг ажилд нь эгүүлэн тогтоосон байна.

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Дашцэрэн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлвөл зохих 70.200 төгрөгийн тал хувь болох 35.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                         ЗАХИРАМЖЛАХ нь:         

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, Баруун алтан өлгий 25 гудамжны 375 тоотод оршин суух Б.Дашцэрэнгийн / РД:ЦВ71012376, утас:99716460/-гийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Заамар сумын Өгөөмөр багт үйл ажиллагаа явуулж буй Монголросцветмет ХХК, Зэрэгцээ алтны үйлдвэрийн захирал М.Идэрбатад  /утас:99098171/ холбогдох, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Идэрбат биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлвөл зохих 70.200 төгрөгийн тал хувь болох 35.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд  нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Л.МӨНХЦЭЦЭГ