Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2020/ØÖÒ/64

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.ӨЛЗИЙ-ОТГОН даргалж,

Нарийн бичгийн дарга:                  *******  

Улсын яллагч:                                  *******

Хохирогч:                                          *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч:              *******

Шүүгдэгч:                                           ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2004000000053 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .. дүүрэгт төрсөн, ..настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл.., эмээ, эгч, хүргэн ах, дүү нарын хамт ...тоот хашаанд түр оршин суух,

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* а ******* Г-ийн Д /РД:/.

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 4 дүгээр сарын 09-ний орой 22-23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 2 дугаар хороо, Уурхайчин 27 тоот хашаанд байрлах байшингийн цонхоор орж, *******-ын өмчлөлийн “Самсунг Эс-8 плас” загварын гар утсыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 435,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “ ...Мэдүүлэг өгөхгүй.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-3-р хуудас/,

Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Би барилга дээр ажилладаг. Тэр өдөр буюу 4 дүгээр сарын 9-ний өдөр ажлаасаа 20 цагт буугаад дүү Б-ыг дагуулаад тоглоомын талбай гарсан. Дүү удалгүй гэр рүүгээ явсан. Би араас нь очоод гэртээ үлдээсэн утсаа хайгаад олоогүй. Тэгтэл дүү цонх онгорхой байгааг хэлсэн. Д ах манай дүүтэй таараад утасны гэрэл тусгаад “******* юу?” гээд “биш” гэхээр нь зөрөөд явсан гэж дүү хэлсэн. Тэгэхээр нь Д ах дээр очоод “та миний утсыг харсан уу?” гэсэн чинь  “хараагүй” гэсэн. ******* ах өөрөө утасгүй байж манай дүүтэй таарахдаа самсунг утасны дэлгэцээр гэрэл тусгаад харсан гэсэн. Тэгээд дүүтэйгээ очоод “та том утасны дэлгэцээр гэрэл тусгасан байсан, та авсан юм биш үү, гаргаад өгөөч” гэхэд “ах нь аваагүй” гээд гүрийгээд байхаар нь гэр рүүгээ дагуулж яваад эгчтэй уулзаад “гаргаж өгөхгүй” гээд байхаар нь цагдаа дуудаад, цагдааг хүлээж байх хооронд гараад алга болсон.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 9-ний орой гэртээ 20 цагийн үед орсон. ...21.00 цагийн үед гэртээ утсаа цэнэглэж үлдээчихээд гараад гэрийн хажууд байдаг тоглоомын талбай руу явсан. Тэгээд 22 цагийн үед гэртээ ирэхэд утас байхгүй байсан. Эгчийг авч явсан юм байлгүй гээд олигтой хайгаагүй, орой эгчийг ирэхээр нь утсаа асуухад “аваагүй” гэсэн. Манай дүү Б хашааны хойно Д ахтай таарахад том дэлгэцтэй гар утасны гар чийдэнгийн гэрэл тусгаад таныг асууж байсан гэхээр нь би Да ахтай очиж уулзаад “та манайхаар ороогүй биз, би утсаа олдоггүй” гэхэд “аваагүй” гэсэн. Тэгээд манай эгч цагдаа дуудсан. Маргааш нь буюу 2020 оны 4 дүгээр сарын 10-нд манай эгчийн ажил дээр нь Д өөрөө очоод миний утсыг “би авчихсан юм, барьж яваад гээчихэж, төлж өгнө” гэсэн байсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 9-10-р хуудас/,

Гэрч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн:          “...гэртээ ирж үзэхэд манай цоожтой цонхыг түлхэж, цоожыг эвдэж, Н-ын “Самсунг Эс-8” загварын гар утсыг аваад явсан байсан. Би Д-ээс “хүүхдийн утас өг” гэхэд “би аваагүй” гээд байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудаад, цагдаа ирэхийн хооронд гараад алга болсон. Д надад хэлэхдээ “уучлаарай эгчээ, би гар утсыг авчихсан юм, согтуу барьж яваад гээчихсэн байна лээ” гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

            Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 09-ний орой Н бид хоёр 20 цагийн үед гар утсаа цонхны хажуу талын буйдан дээр үлдээгээд, сагсны талбай орж тоглох гээд гарсан. ...би түрүүлээд харих гэж яваад 23 цагийн үед Д-тэй хашааныхаа зүүн талд тааралдсан. Тэгэхэд миний өөдөөс утасны гэрэл тусгаад “******* юу” гэж асуухаар нь “Б байна” гэсэн чинь зөрөөд явсан. Гэртээ ороод байтал ******* ах араас орж ирээд гар утсаа хайгаад олоогүй. Би Д-тэй хашааны хажууд тааралдсанаа хэлээд бид хоёр хамт Д-ийнд очоод “манай гэрээр хүн орж гараагүй биз” гэж асуухад “хүн харагдаагүй, намайг хулгайд хардаад байгаа юм уу” гэж байсан. Д-г гэртээ дагуулж ирэхэд “би ямар ч утас аваагүй, цагдаа дуудахгүй юу” гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 09/028 дугаартай: “...1. Багануур дүүргийн 2-р хороо Уурхайчны 27 тоотоос гар утсаа хулгайд алдсан гэх хэргийн газрын үзлэгээр шинжээч, цагдаагийн ахмад М.Э-ын ирүүлж, бэхжүүлсэн 3 хэсэг гарын мөрнүүдээс 1 ширхэг нь шинжилгээнд тэнцэнэ. Харин бусад гарын мөрүүд шиэжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд тэнцсэн “2020-005-БНД/2/” дугаартай 1 ширхэг гарын мөр нь Папилон санд MN000810006208 гэж бүртгэсэн ******* ******* Г-ийн Д-ийн баруун гарын алгаар дарагдан үүсгэгдсэн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 138 тоот:           “...Үнэлэгдэж буй эд зүйл /Самсунг Эс 8 загварын гар утас/-ийн өнөөгийн зах зээлийн дундаж үнийг 435,000 /дөрвөн зуун гучин таван мянга/ төгрөгөөр тогтоов.” гэх дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5-р хуудас/,

            Шүүгдэгч *******-ийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 50, 53-55-р хуудас/,

 *******-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 48-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

              1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

******* нь 2020 оны 4 дүгээр сарын 9-ний орой 22-23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 2 дугаар хороо, Уурхайчин 27 тоот хашаанд байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байшингийн цонхоор ******* өмчлөлийн “Самсунг Эс-8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 435,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн 2 дугаар хороо, Уурхайчин 27 тоот хашаанд байрлах байшин нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох нь:

- ******* хохирогчоор өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 9-ний орой гэртээ 20 цагийн үед орсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

- ******* гэрчээр өгсөн:“...гэртээ ирж үзэхэд манай цоожтой цонхыг түлхэж, цоожыг эвдэж, Н “Самсунг Эс-8” загварын гар утсыг аваад явсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

            - Ц.Б гэрчээр өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 09-ний орой Н бид хоёр 20 цагийн үед гар утсаа цонхны хажуу талын буйдан дээр үлдээгээд, сагсны талбай орж тоглох гээд гарсан. ...Гэртээ ороод байтал ******* ах араас орж ирээд гар утсаа хайгаад олоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5-р хуудас/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 4 дүгээр сарын 09-ний орой 22-23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 2 дугаар хороо, Уурхайчин 27 тоот хашаанд байрлах байшингийн цонхоор нэвтэрч,  ******* өмчлөлийн “Самсунг Эс-8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хэлэлцэгдсэн:

- Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 09-ний орой гэртээ 20 цагийн үед орсон. ...21.00 цагийн үед гэртээ утсаа цэнэглэж үлдээчихээд гараад гэрийн хажууд байдаг тоглоомын талбай руу явсан. Тэгээд 22 цагийн үед гэртээ ирэхэд утас байхгүй байсан. Эгчийг авч явсан юм байлгүй гээд олигтой хайгаагүй, орой эгчийг ирэхээр нь утсаа асуухад “аваагүй” гэсэн. Манай дүү Б хашааны хойно Д ахтай таарахад том дэлгэцтэй гар утасны гар чийдэнгийн гэрэл тусгаад таныг асууж байсан гэхээр нь би Д ахтай очиж уулзаад “та манайхаар ороогүй биз, би утсаа олдоггүй” гэхэд “аваагүй” гэсэн. Тэгээд манай эгч цагдаа дуудсан. Маргааш нь буюу 2020 оны 4 дүгээр сарын 10-нд манай эгчийн ажил дээр нь Д өөрөө очоод миний утсыг “би авчихсан юм, барьж яваад гээчихэж, төлж өгнө” гэсэн байсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 9-10-р хуудас/,

- Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн: “...Гар утас цонхны тавцангаас гар хүрэхээр зайтай байсан, гараа шургуулаад авах боломжтой байсан.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн: “...DDSH төхөөрөмжний хажуу талын цонх түлхсэн чинь онгойсон юм. ...цонхоор хартал цонхон дээр утас байхаар нь гараа шургуулж аваад явсан.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн:   “...гэртээ ирж үзэхэд манай цоожтой цонхыг түлхэж, цоожыг эвдэж, Н “Самсунг Эс-8 плас” загварын гар утсыг аваад явсан байсан. Би Д “хүүхдийн утас өг” гэхэд “би аваагүй” гээд байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудаад, цагдаа ирэхийн хооронд гараад алга болсон. Д надад хэлэхдээ “уучлаарай эгчээ, би гар утсыг авчихсан юм, согтуу барьж яваад гээчихсэн байна лээ” гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

- Гэрч Ц.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 09-ний орой Н бид хоёр 20 цагийн үед гар утсаа цонхны хажуу талын буйдан дээр үлдээгээд, сагсны талбай орж тоглох гээд гарсан. ...би түрүүлээд харих гэж яваад 23 цагийн үед Д хашааныхаа зүүн талд тааралдсан. Тэгэхэд миний өөдөөс утасны гэрэл тусгаад “******* юу” гэж асуухаар нь “Б байна” гэсэн чинь зөрөөд явсан. Гэртээ ороод байтал ******* ах араас орж ирээд гар утсаа хайгаад олоогүй. Би Д хашааны хажууд тааралдсанаа хэлээд бид хоёр хамт Д очоод “манай гэрээр хүн орж гараагүй биз” гэж асуухад “хүн харагдаагүй, намайг хулгайд хардаад байгаа юм уу” гэж байсан. Д гэртээ дагуулж ирэхэд “би ямар ч утас аваагүй, цагдаа дуудахгүй юу” гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 09/028 дугаартай: “...1. Багануур дүүргийн 2-р хороо Уурхайчны 27 тоотоос гар утсаа хулгайд алдсан гэх хэргийн газрын үзлэгээр шинжээч, цагдаагийн ахмад М.Э ирүүлж, бэхжүүлсэн 3 хэсэг гарын мөрнүүдээс 1 ширхэг нь шинжилгээнд тэнцэнэ. Харин бусад гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд тэнцсэн “2020-005-БНД/2/” дугаартай 1 ширхэг гарын мөр нь Папилон санд MN000810006208 гэж бүртгэсэн ******* ******* ******* баруун гарын алгаар дарагдан үүсгэгдсэн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5-р хуудас/-ээр болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн бусдын амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн үйлдэл нь тухайн орон байрыг гадаад орчноос тусгаарлаж байгаа саадыг арилгаж, өөрөөр хэлбэл цонхыг зориудаар онгойлгож, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч байгаа үйлдлээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ******* гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч ******* нь “Самсунг Эс-8 плас” загварын гар утасны эзэмшигч болох нь, мөн тухайн эд хөрөнгөд хохирол учирсан нь түүний мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/, гэрч *******, Ц.Б нарын мэдүүлэг /хх-ийн 16, 21-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 138 тоот дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/-ээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч ******* нь “Самсунг Эс-8 плас” загварын гар утасны үнэ болох 435,000 төгрөгийг төлүүлж хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” гэж шүүх хуралдаанд илэрхийлсэн тул хохирол төлбөр төлөгдөөгүй гэж үзэж, шүүгдэгчээс 435,000 төгрөгийг гаргуулж хохирогч ******* олгуулахаар шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, тус зүйлчлэлд зааснаар 2 жил 6  сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 17 хоногийн хорих ялыг нийт эдлэх ялд нэмж тооцуулах саналыг шүүхэд оруулж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Иймд ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгөөч гэсэн саналтай байна. Өмнө нь шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай шүүгчийн захирамжаар оногдуулсан 33 хоногийн хорих ялаас одоо 17 хоногийн хорих ял эдлээгүй үлдсэн байгаа.” гэв.

           Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирол төлбөр болох 435,000 төгрөгийг төлж барагдуулна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэв.

Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

******* нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 115 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ХМШЗ/35 тоот шүүгчийн захирамжаар нийт 33 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нь дээрх шийдвэрээр оногдуулсан 33 хоногийн хорих ялаас 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 16 хоногийн хорих ялыг эдэлсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул эдлээгүй үлдэх 17 хоногийн хорих ялыг нийт эдлэх ялд нэмж тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 /хоёр/ жил 17 /арван долоо/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ******* энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* ******* ******* Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч ******* ******* ******* Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан ******* ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 115 тоот шийтгэх тогтоол, тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ХМШЗ/35 тоот шүүгчийн захирамжаар оногдуулсан 33 /гучин гурав/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 17 /арван долоо/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 /хоёр/ жил 17 /арван долоо/ хоногийн хорих ял эдлүүлэхээр тогтоосугай. 
  4. МУ-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан нийт 2 /хоёр/ жил 17 /арван долоо/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол ******* энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* хохирол төлбөрт 435,000 /дөрвөн зуун гучин таван мянга/-н төгрөг гаргуулж хохирогч ******* олгосугай.
  7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гаргах журамтайг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Д*******РГ*******Л*******ГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН