| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2020/0065/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/65 |
| Огноо | 2020-05-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/65
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.ӨЛЗИЙ-ОТГОН даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Н
Улсын яллагч: Н.Г
Шүүгдэгч: Э.М /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.М холбогдох эрүүгийн 2004000480064 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..ний өдөр ... аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт, Нийслэлийн ... 1 дүгээр хороо, .. дугаар байрны ..тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овгийн Э М /РД:..../,
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч Э.М нь 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 8 дугаар байрны урд талын зам дээр “Тоёота приус-20” маркийн 51-66 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсгийн “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасныг зөрчсөний улмаас уг замаар хөндлөн гарч явсан 8 настай Ж.Ч мөргөж, түүний эрүүл мэндэд зүүн шилбэ ясны зөрсөн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь ярьсан зүйл үнэн.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Насанд хүрээгүй хохирогч Ж.Ч мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр би 8 дугаар байрны гадаа тоглож байгаад 7 дугаар байрны зүгт ганцаараа зам хөндлөн гарах үедээ машин ирж байгаа эсэхийг харахад харагдахгүй байсан. Тэгээд замаар гарах үед саарал өнгийн “Приус” машин холбооны ар талруу чиглэлтэй явж байгаад замын дунд хэсэгт намайг ирээд мөргөсөн. Тэр үед би газар унасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24, 25-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “...гэрийн гадаа тоглох гэж ганцаараа гардаг. Сургууль, гадуур явахаар бол би хүргэж өгч авдаг. Илт зовиур байхгүй, зүүн хөл гипстэй болохоор алхаж чадахгүй байгаа. Багануур дүүргийн эмнэлэгт 2 хоног хэвтэж байгаад Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт 6 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гараад гэрээр боолт хийж байгаа, сарын дараа гипсээ авахуулна гэж хэлсэн. 10 хоногийн дараа ...Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлж оёдлоо авахуулсан. Эмчилгээний зардалд нийт 4,400,000 төгрөг дансаар авсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 26, 27-р хуудас/,
Гэрч Б.О мөрдөн байцаалтад өгсөн: “...яг 7 болон 8 дугаар байрны дунд байдаг “Наймын гуанз”-ны урд замын хэсэгт явж байхад гэнэт жолооч талын урд хэсэг орчимд бага насны эрэгтэй саравчтай малгайтай хүүхэд гарч ирээд машины жолооч талын урд булан хэсэгт мөргүүлээд замруу шидэгдэж унасан. ...тэр хүүхдийн зүүн талын гуя хэсгийг хажуу талаас нь мөргөхөд хүүхэд урагш шидэгдэж газарт унасан. Машины жолооч талын буюу баруун талын урд их гэрэл хэсгийн гуперт мөргүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 44, 45-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №09шэ/116 дугаартай: “...1. Ж.Ч биед зүүн шилбэ ясны зөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 51, 52-р хуудас/,
Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 04 дугаартай: “...хэргийн материалыг шинжлэн судлахад жолооч Э.М нь “Тоёота приус-20” маркийн 51-66 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсгийн “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 56, 57-р хуудас/,
Шинжээч Д.Ж “...тухайн осол тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл гэмтлээс шалтгаалаагүй, жолооч саадыг тойрон гарахдаа анхаарал болгоомжгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон шалтгаанаас осол үйлдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 60, 61-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /хх-ийн 3-8-р хуудас/,
2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан: “... 8 дугаар байрны гадна хүүхэд машинд мөргүүлсэн байна.” гэсэн дуудлага, тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,
Шүүгдэгч Э.М хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 89-99-р хуудас/,
Э.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д хохирол, төлбөр төлсөн, эвлэрсэн баримт /хх-ийн 98-р хуудас/,
Э.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 77-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Э.М нь 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 8 дугаар байрны урд талын зам дээр “Тоёота приус-20” маркийн 51-66 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсгийн “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасныг зөрчсөний улмаас уг замаар хөндлөн гарч явсан 8 настай Ж.Ч мөргөж, түүний эрүүл мэндэд зүүн шилбэ ясны зөрсөн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Э.М нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Насанд хүрээгүй хохирогч Ж.Ч мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр би 8 дугаар байрны гадаа тоглож байгаад 7 дугаар байрны зүгт ганцаараа зам хөндлөн гарах үедээ машин ирж байгаа эсэхийг харахад харагдахгүй байсан. Тэгээд замаар гарах үед саарал өнгийн “Приус” машин холбооны ар талруу чиглэлтэй явж байгаад замын дунд хэсэгт намайг ирээд мөргөсөн. Тэр үед би газар унасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24, 25-р хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “...гэрийн гадаа тоглох гэж ганцаараа гардаг. Сургууль, гадуур явахаар бол би хүргэж өгч авдаг. Илт зовиур байхгүй, зүүн хөл гипстэй болохоор алхаж чадахгүй байгаа. Багануур дүүргийн эмнэлэгт 2 хоног хэвтэж байгаад Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт 6 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гараад гэрээр боолт хийж байгаа, сарын дараа гипсээ авахуулна гэж хэлсэн. 10 хоногийн дараа ...Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлж оёдлоо авахуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26, 27-р хуудас/,
- Гэрч Б.О мөрдөн байцаалтад өгсөн: “...яг 7 болон 8 дугаар байрны дунд байдаг “Наймын гуанз”-ны урд замын хэсэгт явж байхад гэнэт жолооч талын урд хэсэг орчимд бага насны эрэгтэй саравчтай малгайтай хүүхэд гарч ирээд машины жолооч талын урд булан хэсэгт мөргүүлээд замруу шидэгдэж унасан. ...тэр хүүхдийн зүүн талын гуя хэсгийг хажуу талаас нь мөргөхөд хүүхэд урагш шидэгдэж газарт унасан. Машины жолооч талын буюу баруун талын урд их гэрэл хэсгийн гуперт мөргүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 44, 45-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №09шэ/116 дугаартай: “...1. Ж.Ч биед зүүн шилбэ ясны зөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 51, 52-р хуудас/,
- Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 04 дугаартай: “...хэргийн материалыг шинжлэн судлахад жолооч Э.М нь “Тоёота приус-20” маркийн 51-66 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсгийн “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 56, 57-р хуудас/,
- Шинжээч Д.Ж “...тухайн осол тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл гэмтлээс шалтгаалаагүй, жолооч саадыг тойрон гарахдаа анхаарал болгоомжгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон шалтгаанаас осол үйлдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 60, 61-р хуудас/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /хх-ийн 3-8-р хуудас/,
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж дүгнэв.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Э.М авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Ж.Ч нь 8 настай болох нь, мөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь:
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №09шэ/116 дугаартай: “...1. Ж.Ч биед зүүн шилбэ ясны зөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 51, 52-р хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д хохирол, төлбөрт нийт 4,400,000 төгрөг төлсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол, саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухай мэдүүлж, баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул /хх-ийн 26-27, 98-р хуудас/ Э.М бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.М авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэв.
Шүүгдэгч Э.М гаргасан дүгнэлтдээ: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.
Шүүх Э.М холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2004000480064 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргав.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН