Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/69

 

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.ӨЛЗИЙ-ОТГОН даргалж,

Нарийн бичгийн дарга:                                          *******   

*******лсын яллагч:                                                          ******* 

Шүүгдэгч:                                                                  ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн  2004000000069 дугаартай хэргийг 2020 оны ******* дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 198******* оны 3 дугаар сарын 02-ны өдөр *******лаанбаатар хот *******агануур дүүрэгт төрсөн, 3******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, хамтран амьдрагч, *******-н хүүхдийн хамт,  Нийслэлийн *******агануур дүүргийн ******* дугаар хороо, Нарийны....... тоотод түр оршин суух,

*******агануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг тэнсэж мөн хугацаагар хянан харгалзахаар тогтоосон, ******* ******* ******* ******* /РД:*******/,

       Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн ******* дугаар хороо Нарийны 7 дугаар гудамжны 4 тоотод “хамт архи уучихаад унтахгүй ориллоо” гэх шалтгаанаар хохирогч А.А хувийн таарамжгүй харилцаа үүсгэх явцад түүний мөр хэсэг рүү 2 удаа, нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиж, үснээс нь зулгааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай уруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ Мэдүүлэг өгөхгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч А.А мөрдөн байцаалтад өгсөн: “...Т ах, эхнэр *******, найз Г нарын хамт гэрийн гадаа Т ахын машин янзалж байсан хэсэгт архи ууцгаасан. *******и архи дуусангуут гэр рүүгээ ороход гэрт 2 хүүхэд маань байсан... унтах гэж байхад ******* гаднаас орж ирээд унтаач гээд миний зүүн мөр рүү зангидсан гараараа нэг удаа хүчтэй цохиод ор руу түлхсэн...”унт хөөе унтаач” гээд нүүрэн хэсэг рүү хүчтэй алгадахад би хажуу тийш налж хэвтсэн... ******* намайг “чи муу ямар даварсан гичий вэ” гээд тас хийтэл 2 хацар луу алгадаж, үснээс атгаж байгаад сэгсрээд тавихгүй байсан. Миний үснээс зулгаасан хэвээр баганы дунд чирч ирэхэд найз Н орж ирж таарч бид хоёрыг салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 3, 8-9-р хуудас/,

 Гэрч С.Н мөрдөн байцаалтад өгсөн: “... А гэрт ороход гал тогооны шүүгээний талд байрлах зүүн орон дээр А дээшээ хараад хэвтчихсэн, ******* дээрээс нь дараад хэвтчихсэн, хүүхдүүд нь уйлалдаад байж байхаар нь би “хүүе больцгоо, юу болоод байгаа юм бэ” гээд ******* араас татахад хоёулаа үснээсээ зулгаасан байдалтай байсан. Салгах үед А нь *******-г “чи намайг яасан гэж зодож байгаа юм бэ” гээд байх шиг байсан. А “үс ингээд унаад байна” гээд гартаа унасан үсээ бариад надад харуулж байсан. *******ас толгой нь энэ тэндээ бомбойчихсон байна гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч А.О мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр ээж архи уучихаад гэртээ орж ирэхдээ хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан зүйлгүй байсан. Ээжийг бие засах гээд үүдэнд зогсож байхад ******* эгч гаднаас орж ирээд ээжийг “хэвтээч” гээд нуруу руу нь гараараа 2-3 удаа цохьсоноо ор руу түлхсэн. Ээж орон дээр хэвтэж байхдаа ******* эгчийн өөдөөс хөлөөрөө жийсэн чинь *******-г эгч “ямар даварчихсан юм бэ” гээд ээжийг нүүр хэсэгт нь цохьсон. Хэдэн удаа цохьсоныг нь мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх хэсгийн шинжээчийн 2020 оны ******* дугаар сарын 06-ны өдрийн 126 дугаартай: “...1. А.А-н биед тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн талын мөрний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт  /хх-ийн 27-28-р хуудас/,

Шүүгдэгч *******-н хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 64-73-р хуудас/,

Хохирогч А.А-с ирүүлсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт /хх-ийн 77-р хуудас/,

*******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 63-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

     Шүүгдэгч ******* нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн ******* дугаар хороо Нарийны 7 дугаар гудамжны 4 тоотод үл ялих шалтгаанаар хохирогч А.А хувийн таарамжгүй харилцаа үүсгэх явцад түүний мөр хэсэг рүү 2 удаа, нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиж, үснээс нь зулгааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Хохирогч А.А биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч  *******  хохирогчийн мөр хэсэг рүү 2 удаа, нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиж, үснээс нь зулгаасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь:  

              - Хохирогч А.А мөрдөн байцаалтад өгсөн: “...Т ах, эхнэр *******, найз Г нарын хамт гэрийн гадаа Т ахын машин янзалж байсан хэсэгт архи ууцгаасан. *******и архи дуусангуут гэр рүүгээ ороход гэрт 2 хүүхэд маань байсан... унтах гэж байхад ******* гаднаас орж ирээд унтаач гээд миний зүүн мөр рүү зангидсан гараараа нэг удаа хүчтэй цохиод ор руу түлхсэн...”унт хөөе унтаач” гээд нүүрэн хэсэг рүү хүчтэй алгадахад би хажуу тийш налж хэвтсэн... ******* намайг “чи муу ямар даварсан гичий вэ” гээд тас хийтэл 2 хацар луу алгадаж, үснээс атгаж байгаад сэгсрээд тавихгүй байсан. Миний үснээс зулгаасан хэвээр баганы дунд чирч ирэхэд найз Н орж ирж таарч бид хоёрыг салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 3, 8-9-р хуудас/,

              - Гэрч С.Н мөрдөн байцаалтад өгсөн: “... А гэрт ороход гал тогооны шүүгээний талд байрлах зүүн орон дээр А дээшээ хараад хэвтчихсэн, ******* дээрээс нь дараад хэвтчихсэн, хүүхдүүд нь уйлалдаад байж байхаар нь би “хүүе больцгоо, юу болоод байгаа юм бэ” гээд ******* араас татахад хоёулаа үснээсээ зулгаасан байдалтай байсан. Салгах үед А нь ******* “чи намайг яасан гэж зодож байгаа юм бэ” гээд байх шиг байсан. А “үс ингээд унаад байна” гээд гартаа унасан үсээ бариад надад харуулж байсан. *******ас толгой нь энэ тэндээ бомбойчихсон байна гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

              - Насанд хүрээгүй гэрч А.О мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр ээж архи уучихаад гэртээ орж ирэхдээ хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан зүйлгүй байсан. Ээжийг бие засах гээд үүдэнд зогсож байхад ******* эгч гаднаас орж ирээд ээжийг “хэвтээч” гээд нуруу руу нь гараараа 2-3 удаа цохьсоноо ор руу түлхсэн. Ээж орон дээр хэвтэж байхдаа ******* эгчийн өөдөөс хөлөөрөө жийсэн чинь ******* эгч “ямар даварчихсан юм бэ” гээд ээжийг нүүр хэсэгт нь цохьсон. Хэдэн удаа цохьсоныг нь мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

              - Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх хэсгийн шинжээчийн 2020 оны ******* дугаар сарын 06-ны өдрийн 126 дугаартай: “...1. А.А биед тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн талын мөрний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт  /хх-ийн 27-28-р хуудас/,

              - шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

           Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.

  Иймд шүүгдэгч ******* гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч А.А эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******агануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны ******* дугаар сарын 6-ны өдрийн 126 дугаартай  дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/-ээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч А.А нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай баримтаа ирүүлсэн /хх-ийн 77-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.*******, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.           

*******лсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч ******* хохирогч А.А эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэв.

Шүүгдэгч ******* гаргасан дүгнэлтдээ: “*******и өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид цаашид эм тарианы мөнгө хэрэг болвол төлж барагдуулна. Торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүх ******* холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2004000000069 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргав.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч  ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 /дөрвөн зуун дал/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 /дөрвөн зуун далан мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-******* дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* ******* ******* ******* Монгол *******лсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол *******лсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ******* ******* 470 /дөрвөн зуун дал/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 /дөрвөн зуун далан мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг ******* мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* тайлбарласугай.
  5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, *******0******* дугаар зүйлийн *******0*******.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч А.А нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй ба цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, ******* иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,  ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН