Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/73

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

*******үүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               З.Ганцоож

Улсын яллагч                                               Б.Оюунцэцэг

Хохирогчийн өмгөөлөгч                           *******.Ц

*******үүгдэгчийн өмгөөлөгч                          С.О

*******инжээч эмч                                           Ц.Г, Ж.Б

*******үүгдэгч                                                  *******  нар оролцов.

 

*******үүгдэгч: *******онгол улсын иргэн, 198 оны ___ дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, ___ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, трактор, комбанич мэргэжилтэй, “__________ ХХК-нд тракторчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт______ аймгийн ______ сумын 3 дугаар баг, ______ 2 хэсэг, ___ дугаар гудамжны ____ тоот хашаанд оршин суух, урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, *******

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

  Яллагдагч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр *******-ын нутаг дэвсгэрт орших “Ганц мод” гэх хилийн суурин газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******-тэй ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, түүний нүүрэн тус газарт нь мөргөх, архины шилээр цохих зэргээр зодож биед нь духны хөндийн гадна ялтас ба зүүн нүдний ухархайн дээд хананы цөмөрсөн нийлмэл хугарал, духны хөндий дэх цус хуралдалт, зүүн хөмсөгний шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            *******үүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТО*******ОРХОЙЛОХ нь:

  *******үүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

              *******үүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн орой Хятад улсын хилээр орж, ачиж ирсэн нүүрсээ буулгасан. *******, ******* хоёртой буудалд хамт орж архи пиво ууж унтсан.

              ...Өглөө ******* буудлын өрөөнд орж ирээд шартаж үхлээ гээд ширээн дээр байсан архийг *******, ******* бид гурав хувааж уусан. Архиа дуусаад би “машин тэрэг рүүгээ явах уу” гэхэд ******* “өнөөдөр машин тэрэгээ хөдөлгөхгүй, би хятад эзэн рүү яриад хэлчихсэн” гэхээр нь би *******-д хандаж “чи хүний өмнөөс шийдвэр гаргадаг хэн юм” гэж хэлээд үүнээс болж бид маргалдсан.

              ******* намайг дарамтлаад урьд шоронд орж байсан талаараа ярьж, миний цүнхэнд байсан 140 юанийг авсан. *******-ээс мөнгөө авах гэхэд өгөхгүй архи авч ууна гээд байсан. Тэгэж байгаад миний зүүн нүд рүү гараараа 1 удаа, шанаа хэсэгт мөн 1 удаа цохисон. Би ******* гэдэг залууг салгах байх гэж бодтол ******* бид хоёрыг салгахгүй ******* руу нүдээрээ ирмээд байсан. Би тэр *******, ******* хоёрт хандаж “зүгээр эндээс явъя” гэж хэлээд хувцасаа өмсөж байхад ******* араас намайг боож хойш татахаар нь би гарыг нь хүчээр тавиулаад ширээн дээр байсан архины шилээр *******-ын толгойн тус газарт 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-28-р хуудас /

              *******үүгдэгч *******-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хийсэн хэргээ болон өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна.

              ... ******* хужаа эзэн рүү яриад “бид 3 архи уучихсан байна, явахгүй” гэхээр нь би “чи яагаад хүний өмнөөс шийдвэр гаргаад байгаа юм бэ?” гэсэн. Тэгтэл ширээн дээр байсан миний хоолны мөнгө болох 140 юаныг ******* авчихаад өгөхгүй миний мөнгөөр архи авч ууна гээд маргасан.

              ******* “чамайг би ална, энд чамайг алчихсан байхад хэн ч мэдэхгүй” гээд айлгаад сүрдүүлээд байсан. Би босоод хувцсаа өмсөх гэсэн чинь ******* миний араас боосон. Тэгээд намайг орон дээр хэвтүүлэхэд би арай гэж салгаад орны урд ширээн дээр байсан архины шилээр *******-г цохьчихоод хувцсаа шүүрч аваад буудлаас гарсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр *******-ын нутаг дэвсгэрт орших “Ганц мод” гэх хилийн суурин газарт орж нүүрс буулгасан. Хэзээ гарахаа мэдэхгүй байж байгаад тухайн нутаг дэвсгэрт нутгийн залуу ******* болон нэрийг нь мэдэхгүй хоёр залуутай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр уулзаж, буудалд ганц шил архи хувааж уугаад явсан. Би 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нутаг буцах гээд “бид нарын хэлж заншсанаар унаганы хашаа руу явах уу гээд нөгөө хоёрын буудал дээр очсон” чинь ******* согтуу байж байсан тул маргааш явъя гэж хэлсэн.

              ******* өөдөөс харж сууж байхдаа хамар, духны хэсэг рүү мөргөсөн. ******* намайг “энэ их овоо гараа, унаганы хашаагаар явдаг” гээд чичээд байсан ба намайг цохих гээд байхаар нь би 2-3 удаа боль гэж хэлээд орон дээр дарж унагаад “Зүгээр бай” гэж хэлсэн. Тэгтэл ******* хэвтээд өгөхөөр нь хажуу талынх нь орон дээр хэвтэж байтал ******* нь ширээн дээр байсан архитай шилээр миний толгойн хэсгийн нүүрний зүүн дээд хэсэгт цохисон.

              Хятад улсын эмнэлэг дээр очиж толгойдоо боолт хийлгэж 3 оёдол тавиулсан. *******иний зүүн хөмсөг сэтэрсэн. *******өн хөмсөгний яс нь цаашаа цөмөрсөн гэсэн. Нүдийг тогтоож байдаг аяга яс нь хугарсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 16, 17, 23-р хуудас/,

*******инжээч эмч Гы-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр болсон хэрэг байгаа. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хохирогч нүдний “*******” эмнэлэгт үзүүлэхэд харааны байдал муу, нүд нь хуруу тоолох хэмжээний болчихсон байсан. Нүдний эмч Б бид нар хамтарч энэ дүгнэлтийг гаргасан бөгөөд харааны мэдрэлд өөрчлөлт орчихсон байсан. 4 хоногийн дараа үзүүлэхэд хараа нь эрс муудсан байсан.

Хуучин гэмтлийн улмаас харааны мэдрэлийн хатингаршил үүссэн гэж үзсэн. Тухайн хэрэг гардаг өдөр духны хөндийн зүүн нүдний ухархайн дээд хана хугарсан байгаа.

Хуучин ухархайны доод хугарал нь харааны мэдрэлтэй хамгийн ойр байдаг бөгөөд харааны мэдрэлийг гэмтээх боломжтой. Хэрэг болох үед хохирогч *******-г зүүн нүдний харааны мэдрэлийн хатингаршилтай байна гэж үзээд дүгнэлт гаргасан. Хатингаршил нь нүдний гэмтэл болон нүдний даралтаас үүсч харааны мэдрэл хатингаршдаг. Гэмтлийн гаралтай хатингаршиж болно. *******өн ухархайн хугарлаас болж хатингаршиж дарагдаж болно.

Хуучин гэмтлээс болсон нь компютер томографикийн зураг дээр хуучин гэмтэл нь татагдаад булчингаа гэмтээсэн гэж гарсан байгаа. Нүдний хананы хөдөлгөгч булчингууд нь татагдаад хатингаршсан гэж компюьтер дээр гарсан байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

*******инжээч эмч Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэмтлийн гаралтай харааны мэдрэлийн гэмтэл нь хоёр шалтгаантай. Нэг бол шууд цохилтын улмаас харааны мэдрэл тасрана, харин битүү цохилтын улмаас харааны мэдрэл хатингиршана.

Тэгэхээр битүү цохилтод харааны мэдрэлийн хатингаршил нь доод зах нь 1 сарын дараа харааны мэдрэлийн цайралт явагдаж эхэлнэ. *******ууд гэмтэл байгаад харааны мэдрэл тасрах юм бол тэр дороо харааны мэдрэлийн цайралт явагдана. Ийм л хоёр шалтгаан байдаг. Хэрвээ дээр үед харааны мэдрэлийн хатингаршил явагдсан байх юм бол “*******” эмнэлэг дээр Ариунболд эмч 3 удаа, ******* багш 1 удаа үзлэг хийсэн байсан бөгөөд тэд нар ядаж харааны мэдрэлийн хатингаршил гэсэн онош тавих байсан байх.

Нүдний “Болор *******элмий” эмнэлэгт тухайн хүний харааны мэдрэл ямар байгааг харуулсан хоёр динамектэй зураг гарсан байсан. Эхний зураг эрүүл хүнийх гэж гарсан учраас хатингаршсан гэж үзэхэд хэцүү. Сүүлийн зураг нь хатингаршил болох нь тов тодорхой гарсан зураг байсан. Хэрвээ харааны мэдрэл муудсан байх юм бол сэрэл дамжуулахгүй байсан. Гэмтэл авснаас хойш 1 сарын дараа хатингаршил явагдаагүй учраас магадгүй сэрэл дамжуулаагүй байх...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

              Гэрч *******ы-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Ганц мод”-ны боомт дээр *******, ******* хоёртой танилцсан. Ингээд орой нь бид гурав буудалд орж, нэг шил 0.75 литрийн “Соёрхол” архи хувааж уугаад “Карбин” нэртэй караокед орж, хүний 3 шил пиво уусан уугаад, харихаар болж ******* намайг буудалд хүргэж өгөөд явсан.

              2018 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 05 цаг 30 минутын орчим ******* гаднаас 2 шил “Водка” нэртэй хятад архи авч ирсэн бөгөөд 06 цаг өнгөрч байхад ******* орж ирсэн. ******* сэрээд ******* луу томроод “Хоёулаа үзчих юмуу, хоёрын хооронд хог барьдаг хүн биш шүү” гэж хэлээд ******* луу дайраад байсан.

              Тэгэхээр нь ******* бид хоёр ******* хандаж жоохон архи уучихаад муудалцаад байх хэрэггүй шүү дээ гэж хэлсэн. ******* хятад эзэн лүүгээ ярьж өнөөдөр архи уусан тул хашаа руу орохоо больё гэж утсаар хэлсэн. Тэгтэл ******* нь босож ирээд ******* луу “чи хашаа руу орох орохгүйг мэддэг яасан том хулгайч бэ” гээд агсам тавьж ******* толгой хэсэг рүү мөргөсөн.

              *******, *******-ын гарнаас барьж байгаад орон дээр дарж хэвтүүлсэн. ******* авчирсан архиа уугаад сууж байтал ******* шууд босч ирээд архины шилээр ******* толгойн тус газар нь цохисон. Тэгтэл ******* толгойн зүүн нүдний дээд хэсгээс цус гарч, цусаа гараараа дарж байгаад ухаан алдаад унасан.

              *******ээрх хоёр хүний зодолдсон шалтгаан нь ******* монгол руу явах үед хашаа руу орж оочерлодог газар луу орохгүй, өнөөдөр архи уусан байна гэж хэлсний төлөө ******* “Чи ямар том хулгайч бэ” гэж маргалдаж, зодоон болсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 30-р хуудас/

              Гэрч А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******  2018 оны 12 дугаар сарын 18-нд ирж үзүүлсэн. Уг иргэний зүүн талын дух хөмсөг орчим нээлттэй нэвт гэмтэлтэй, шархтай, шарх идээлсэн, буглаа үүссэн, зовхи буулттай нэвчмэл хавантай, нүд аниастай байдалтай байсан. Зүүн нүдний хараа гарын хөдөлгөөн мэдэрч зүүн нүдний ухархайн доод хана хугаралтай байсан. *******ээрх үндэслэлээр манай эмнэлэгт яаралтай хэвтсэн.

              *******-ын зүүн талын нүд гэрэл мэдэрч, гарын хөдөлгөөн харж байсан. Уг хараа муудалт нь төвийн гаралтай харааны мэдрэлийн гэмтэлтэй холбоотой учир дахин хараа сайжрах боломжгүй *******-ын зүүн нүдийг тухайн үеийн цохилтоос үүссэн гэхэд учир дутагдалтай байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 35-36-р хуудас/

              Гэрч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******-н биед үзлэг хийхэд хамар ясны зүүн хажуу хананд цөмөрсөн хуучин хугаралтай, хамрын таславч урд хэсгээр баруун тийш мурийлттай, зүүн зулай хэсгийн хуйхан дор цус хуралттай. 2018 оны 12 дугаар сарын 18-ны гавал тархины КТГ-д хамрын яс хуучин болон шинэ гэмтэл хавсарсан, хамрын таславч муруй гэж дурьдсан. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.*******инэ гэмтэл байсан. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд бусад гэмтлүүдтэй хамт 1 удаагийн үйлчлэлд үүсэх боломжтой. Эдгээр гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 59-61-р хуудас/

                *******үүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 509 дугаартай “…*******-н биед духны хөндийн гадна ялтас, зүүн нүдний ухархайн гадна дээд ханыг хамарсан цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний ухархайн гадна дээд ханыг хамарсан цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. *******ээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. *******ээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 56-р хуудас/

              *******үүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 847 дугаартай “...*******-н биед тухайн үед духны хөндийн гадна ялтас, зүүн нүдний ухархайн гадна дээд ханыг хамарсан цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний ухархайн гадна дээд ханыг хамарсан цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байсан нь тогтоогдлоо. *******ээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 74-р хуудас/

              *******үүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1328 тоот дүгнэлтэд “...*******-н биед тухайн үед духны хөндийн гадна ялтас, зүүн нүдний ухархайн гадна дээд ханыг цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлийн эдийн няцрал гэмтэл учирсан ба уг гэмтлийн улмаас үүссэн зүүн нүдний харааны мэдрэлийн хатингаршил, зүүн нүдний хараагүйдэл өөрчлөлт тогтоогдлоо. *******-н биед учирсан гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014.12.05-ны өдрийн А216/422 дугаартай тушаалаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 35 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Учирсан гэмтлүүд нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. *******үүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018.12.27-ны өдөр гаргасан 509, 2019.07.30-ны өдөр гаргасан 847 дугаартай дүгнэлтүүд тухайн үедээ үндэслэлтэй байжээ...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 90-91-р хуудас/

              *******үүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 438 дугаартай “...Хохирогч *******-н биед духны хөндийн гадна ялтас ба зүүн нүдний ухархайн гадна дээд хананы цөмөрсөн нийлмэл хугарал, духны хөндийн дэх цус хуралдалт, зүүн хөмсөгний шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь тухайн үзүүлэх үед үүссэн байсан шинэ гэмтэл, хамар яс болон зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал нь хуучин гэмтэл байна. Хуучин гэмтэл болон зүүн ухархайн ханын доод ханын цөмрөлтийн байршил, булчин хавчуулагдсан байдал, нүдний алим, доош суусан зэрэг гэмтлээс болж харааны мэдрэлийн үйл ажиллагаа алдагдана. Харин шинэ гэмтэл нь харааны мэдрэлээс хол байршилтай, харааны мэдрэлийн хатингаршил /оптик атрофи/ үүсгэхгүй тул зүүн нүдний хараа алдалт нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэхгүй. *******инжээчийн 2018.12.27-ны 509, 2019.07.03-ний 847 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй. 2019.10.30-ны 1328 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 242-250, 2-р хх-ийн 1-3-р хуудас/

              Эрүүл мэндийн картийн хуулбар, Reflex мэдрэлийн эмнэлэгийн харааны дуудлагат потенциал, Амин-Эрдэнэ эмнэлэгийн Тархины цахилгаан бичлэг /1-р хав, 99-113-р хуудас/, Reflex мэдрэлийн эмнэлэгийн харааны дуудлагат потенциал, толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ, тархины соронзон резонанст томографийн оношлогоо /1-р хав, 234-240-р хуудас/ Хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн талаархи баримтууд /хх-ийн 236-237 дугаар хуудас/

              *******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Сэлэнгэ аймгийн шүүхийн 2004.04.30-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан...” гэх хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-н 131-р хуудас/

  Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хх-н 129-130-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…*******үүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт,

 Хохирогчийн өмгөөлөгчөөс “…*******үүгдэгч *******-г хохирогч *******өнхбаатарыг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. *******инжээчийн 1328 дугаартай дүгнэлтээр *******-д зодуулсны улмаас хохирогч *******-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогддог. Хохирогч гомдолтой гэж мэдүүлсэн. Хэрэгт авагдсан баримтаар энэ хэрэг нотлогдохгүй байгаа учраас хэргийг прокурорт буцаах саналыг шүүхэд оруулж байна…” гэсэн дүгнэлт,

            *******үүгдэгчийн өмгөөлөгчөөс “…ЭХХ*******ТХ-ийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих ажиллагаануудыг хангалттай хийсэн, хэргийг  хангалттай нотолж чадсан гэж дүгнэж байна. Хоёрт талуудын хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хийх ёстой ажиллагаануудыг бүрэн дүүрэн хийсэн гэж дүгнэж байна. ЭХХ*******ТХ-ийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг бодитой тогтоож, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоосон гэж үзэж байна. Эхний хоёр дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж гарсан, гэтэл дараагийн дүгнэлт хүнд хохирол учирсан гэж гарсан байгаа. Тийм учраас эргэлзээтэй гэж үзээд 7 хүний бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулсан бөгөөд хөнгөн хохирол учирсан гэж гарсан уг дүгнэлт нь үндэстэй, мэргэжлийн эмч нар гаргасан байгаа. Иймээс прокурорын зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна…” гэсэн дүгнэлт гарган  мэтгэлцжээ.

              *******үүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

*******үүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

*******үүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцсэн байх тул прокуророос ирүүлсэн хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэв.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

*******инжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан ба хохирогчийн гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

*******үүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтүүд болон гэрчийн мэдүүлгээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан “...*******үүгдэгч *******-г хохирогч *******-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. *******инжээчийн 1328 дугаартай дүгнэлтээр хохирогч *******-н эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогддог. Хэрэгт авагдсан баримтаар энэ хэрэг нотлогдохгүй байгаа учраас хэргийг прокурорт буцаах саналтай...” гэсэн агуулга бүхий дээрхи дүгнэлт нь:

*******инжээч эмч Г-ын өгсөн “...Хуучин гэмтлийн улмаас харааны мэдрэлийн хатингаршил үүссэн гэж үзсэн. Хуучин ухархайны доод хугарал нь харааны мэдрэлтэй хамгийн ойр байдаг бөгөөд харааны мэдрэлийг гэмтээх боломжтой. Хэрэг болох үед хохирогч *******-г зүүн нүдний харааны мэдрэлийн хатингиршалтай байна гэж үзсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

              Гэрч *******-ын өгсөн “...******* авчирсан архиа уугаад сууж байтал ******* шууд босч ирээд архины шилээр *******-ын толгойн тус газар нь цохисон. *******-ын толгойн зүүн нүдний дээд хэсгээс цус гарсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 30-р хуудас/

              Гэрч А-н өгсөн “...*******-ын зүүн нүдийг тухайн үеийн цохилтоос үүссэн гэхэд учир дутагдалтай байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 35-36-р хуудас/

              Гэрч *******-ийн өгсөн “...Эдгээр гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 59-61-р хуудас/

              *******үүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн *******үүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 509 дугаартай “…*******ээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 56-р хуудас/

              *******үүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн *******үүх эмнэлгийн шинжилгээний газрын 2 шинжээч, Эрүүл мэндийн яамны дэргэдэх дүрс оношилгоо судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн С.Батзориг нарын 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 847 дугаартай “...*******-ын биед тухайн үед духны хөндийн гадна ялтас, зүүн нүдний ухархайн гадна дээд ханыг хамарсан цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний ухархайн гадна дээд ханыг хамарсан цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байсан нь тогтоогдлоо. *******ээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 74-р хуудас/

*******үүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 6 шинжээч, Эрүүл мэндийн яамны дэргэдэх орон тооны бус нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн нүд судлалын  тасгийн эрхлэгч нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 438 дугаартай “...Хохирогч *******-ын биед духны хөндийн гадна ялтас ба зүүн нүдний ухархайн гадна дээд хананы цөмөрсөн нийлмэл хугарал, духны хөндийн дэх цус хуралдалт, зүүн хөмсөгний шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь тухайн үзүүлэх үед үүссэн байсан шинэ гэмтэл, хамар яс болон зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал нь хуучин гэмтэл байна.

Хуучин гэмтэл болон зүүн ухархайн ханын доод ханын цөмрөлтийн байршил, булчин хавчуулагдсан байдал, нүдний алим, доош суусан зэрэг гэмтлээс болж харааны мэдрэлийн үйл ажиллагаа алдагдана.

Харин шинэ гэмтэл нь харааны мэдрэлээс хол байршилтай, харааны мэдрэлийн хатингаршил /оптик атрофи/ үүсгэхгүй тул зүүн нүдний хараа алдалт нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэхгүй.

*******инжээчийн 2018.12.27-ны 509, 2019.07.03-ний 847 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй. 2019.10.30-ны 1328 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 242-250, 2-р хх-ийн 1-3-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт няцаагдаж байна гэж дүгнэлээ.

              Өөрөөр хэлбэл *******үүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1328 тоот дүгнэлт нь *******үүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн *******үүх эмнэлгийн шинжилгээний газрын 2 шинжээч, Эрүүл мэндийн яамны дэргэдэх дүрс оношилгоо судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн С.Батзориг нарын 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 847 дугаартай “...*******инжээчийн 2018.12.27-ны 509, 2019.07.03-ний 847 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй. 2019.10.30-ны 1328 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлтээр үгүйсгэгдэж байх тул хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан “...хохирогч *******өнхбаатарын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан...” гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

*******үүгдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр *******-ын нутаг дэвсгэрт орших “Ганц мод” гэх хилийн суурин газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******-тэй ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, түүний нүүрэн тус газарт нь мөргөх, архины шилээр цохих зэргээр зодож биед нь духны хөндийн гадна ялтас ба зүүн нүдний ухархайн дээд хананы цөмөрсөн нийлмэл хугарал, духны хөндий дэх цус хуралдалт, зүүн хөмсөгний шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

*******үүгдэгч ******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчийг ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь мөргөх, архины шилээр цохих зэрэг үйлдлүүдээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******-ын биед учирсан гэмтэл нь *******үүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 509, 847, 438 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогджээ.

*******үүгдэгч *******-ын үйлдэл нь *******-н *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

*******үүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Хохирол хор уршигийн талаар:

Хохирогчийн хохирол хор уршигт нийт 2.287.010 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирогч *******-ээс “...хохирол баримтаар нийт 2.287.010 төгрөг болсон...” гэсэн нэхэмжлэл гаргажээ.

Хохирогчоос 2.287.010 төгрөгийн хохиролыг нэхэмжилсэн баримт /хх 149-178-р хуудас/ хэрэгт ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгчээс 2.500.000 төгрөг хохирогчид төлсөн болох нь хохиролын мөнгө шилжүүсэн баримт /хх 142-р хуудас/  болон шүүгдэгчийн “...Хохирогчид гэм хорын хохирол 2.500 000 төгрөг төлсөн...” гэсэн баримт  /хх 142-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Иймд *******-г бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “…*******үүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 сая төгрөгийн торгох ял шийтгэх саналыг шүүхэд оруулж байна…” гэсэн дүгнэлт,

           Хохирогчийн өмгөөлөгчөөс “...Хохирогч удаа дараа гомдолтойгоо мэдүүлсэн. Энэ хэргээс болж нүдний хараагүйдэлд орсон, нөгөө нүдэндээ нөлөөлж байгаа. Хэрвээ өмнөх гэмтлээс болсон бол энэ хугацаанд ямар нэгэн байдлаар мэдэгдэх байсан. Хохирогч талаас гэм хор арилаагүй гэж үзэж байна. *******үүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээхгүй байна гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт

*******үүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хохирогчийн зүгээс шүүгдэгчийн дарамталж ална шудна гээд сүрдүүлсэн, өмнө нь шоронд орж байснаа ярьж, шүүгдэгчийн хоолны мөнгийг нь хүртэл булааж авсан байгаа. *******үүгдэгч *******-ын хувьд бага насны хүүхдүүдтэй, ар гэрээ авч явдаг залуу хүн байна. *******үүгдэгч *******-н хувийн байдал, хохирогчийн буруутай үйлдэл зэрэг байдлыг харгалзан үзээд *******-д эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна...” гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.

*******үүгдэгч *******-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

*******үүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

*******үүгдэгч ******* нь зохих хохирол төлбөр төлсөн, байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

*******үүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

*******үүгдэгч ******* нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

*******үүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******үүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г нэг мянган /1000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая /1.000.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч *******-д гэм хорын хохиролд 2.500.000 төгрөгийг ******* төлснийг дурдсугай.

5. *******ийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон хилийн хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

*******АРГАЛАГЧ *******ҮҮГЧ                               А.БЯ*******БАЖАВ