Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/74

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                             З.Ганцоож

Улсын яллагч                                                             Б.Буяндэлгэр

Шүүгдэгч                                                                     Г нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Багануур дүүргийн__ дүгээр хороо, Байдлагийн ___ дугаар гудамжны ___ тоот хашаанд оршин суух хаягтай боловч одоо Багануур дүүргийн ___ дугаар хороо, ______________ 32 дугаар гудамжны 8 тоот хашаанд оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Г.

       

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:

******* нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр *******-ын гээгдүүлсэн “Самсунг А10 Эс” маркийн гар утсыг олж, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж, завшсаны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДО*******ХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

           Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хашаа болон хашааны гаднах орчмыг цэвэрлээд явж байтал хашааны зүүн урд талын булангийн гадна буюу жорлонгийн хажууд хар өнгийн гар утас байсан. Тэгээд тухайн гар утсыг авч гэртээ оруулаад, шөнө хашааны гадна шуугилдаад байсан хүмүүсийн нэг нь утсаа хаясан байх, ирээд авна биз гэж хүүхдүүддээ үлдээсэн. Тухайн гар утсыг эзэн нь ирж авахгүй болохоор манай 17 настай хүү хот руу аваад явсан. Тэгээд хүүгээсээ уг утсыг буцаан авч цагдаад бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 47, 48-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч *******-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 11 цагийн орчимд багын найз *******-ийн гэрт ганцаараа очсон. Тэгээд 14 цагийн үед найзынхаасаа гараад гэртээ харьсан юм. Гэртээ ирээд утсаа үзэхэд миний гар утас байхгүй байсан. Миний гээгдүүлсэн гар утас нь “Самсунг Галакси А10 Эс” маркийн гар утас байсан. Би Скайтелийн салбараас 459.000 төгрөгөөр, сард 65.000 төгрөг төлөхөөр зээлийн гэрээ хийж авсан байсан. Миний хувьд гар утсаа хүлээн авсан, ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8, 10 дахь тал/

Гэрч *******-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...86870977 дугаар миний нэр дээр байдаг, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Багануурт гэртээ ирэхэд эхнэр хашааны гаднах булангаас гар утас олсон гэж байсан. Хар өнгийн мэдрэгчтэй гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дахь тал/

Гэрч *******-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...манай найз бага насны хүүхдээ хардаг, ар гэр ахуйн хүрээнд маш их ажилтай байдаг. ******* нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Зан байдлын хувьд шулуун шударга, хэлэх гэсэн зүйлээ элдэв хачиргүй шууд хэлдэг. Итгэл даадаг тийм л хүн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74 дахь тал/

Насанд хүрээгүй гэрч *******-н өгсөн: “...уг гар утсыг сар гаруй хугацааны өмнө манай ээж хашааны гаднаас олсон. Би сим карт хийж ашигласан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 140 тоот дүгнэлтэд “...Samsung Galaxy A10 маркийн гар утас 400.000 төгрөг...” гэжээ /хх-н 40-р хуудас/

Үүрэн телефоны “Юнитель” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 05-01/3110 дугаартай “354481114902467 имей кодтой утсанд 86870977 дугаарыг хийж ашигласан байна” гэсэн албан бичиг /хх-н 30-р хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...*******-ээс хураан авсан “гадуураа хар өнгийн хавтсан гэртэй, хар өнгийн дэлгэцний зүүн доод хэсэгт хагарч цуурсан, ард талын доод хэсэгт IMEI: 354481/11/490246/7, IMEI: 354481/11/490246/5 гэх тоонуудтай мөн ард талын дээд хэсэгт Samsung гэх бичиг, камер, хуруу мэдрэгчтэй, гар утас 1 ширхэгийг хохирогч *******-д хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /хх-н 25-р хуудас/

              *******-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 54-р хуудас/

  Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, /хх-н 64, 65 хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгч “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр *******-ын гээгдүүлсэн “Самсунг А10 Эс” маркийн гар утсыг хашаанийхаа гадна талаас олж, гэртээ хадгалан хүүхдүүддээ өгч ашиглуулсан буюу уг гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж, завшсаны улмаас хохирогч *******-д 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба гар утасны үнэлгээг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон бусад бичгийн баримтуудаар давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

******* нь үйлдэлдээ санаатай хандсан болох нь бусдын өмчлөлийн гар утас гэдгийг мэдсээр байж ашигласан үйлдлээр нь тогтоогдож байна.

Монгол улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д зааснаар “Гээгдэл эд хөрөнгийг олсон этгээд өмчлөгч, эзэмшигчийг мэдэж байгаа бол нэн даруй хүлээлгэн өгөх, хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж шилжүүлэх үүрэгтэй” гэж заажээ. Шүүгдэгч энэ үүргээ биелүүлээгүй төдийгүй гар утсыг өөрийн эзэмшилд байлгаж ашигласан болон зохих байгууллагад мэдэгдээгүй нь гээгдэл эд хөрөнгийг  завшсан үйлдэл мөн.

Гээгдэл эд зүйлс болох гар утас нь нийт 400.000 төгрөгийн үнэтэйг үнэлгээний байгууллага тогтоосон байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж заасан тул хохирогчид 300.000 төгрөгөөс дээш буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.

Иймд *******-ийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч ******* нь “...Миний хувьд гар утсаа хүлээн авсан, ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн “...Гадуураа хар өнгийн хавтсан гэртэй, дэлгэцний зүүн доод хэсэгт хагарч цуурсан, ард талын дээд хэсэгт Samsung гэх бичиг камер, хуруу мэдрэгчтэй  хар өнгийн гар утас 1 ширхэгийг хохирогч *******-д хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгч нь хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна.

Ийм шүүгдэгчийг бусдад төлөх төлбөхгүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох саналыг шүүхэд оруулж байна. …” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчийн “...Би өөрийн гэм буруугаа ойлгож байгаа учраас хамгийн багаар шийтгэж өгнө үү. Хугацааны хувьд би өөрөө 9 сартай хоёр ихэр хүүхэдтэй бөгөөд нэг хүүхэд маань өвчин ороогоод байгаа зэргийг харгалзан үзээд урт хугацаагаар төлөхөөр зааж өгнө үү ...” гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны ихэр хүүхэдүүдтэй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэнэ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд тус тус зааснаар *******-ийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн биелүүлэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг  тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г-г таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж дуусгахаар тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-т мэдэгдсүгэй.

4. ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

5. Тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДА*******ГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                А.БЯМБАЖАВ