Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/75

 

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.ӨЛЗИЙ-ОТГОН даргалж,

Нарийн бичгийн дарга                      *******

Улсын яллагч                                       *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                  ******* Шүүгдэгч                                           ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2004000000068 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр *******. аймгийн *******. суманд төрсөн, эрэгтэй******* настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-8, эхнэр 6 хүүхдийн хамт *******. дүүргийн *******. дүгээр хороо, **************оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд *******агануур дүүргийн шүүхийн 2004 оны  01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж байсан, ******* ******* ******* ******* /Р*******:*********************/.

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 5 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн *******агануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Тогос-Уулын 10 дугаар гудамжны 21 тоот хашаанд хохирогч ******* агсам тавьсан үйлдэлд дургүйцэн, хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний толгой, зүүн гарын шуу хэсэгт унадаг дугуйны рам төмрөөр, зүүн нүд хэсэгт гараараа, зүүн гуя хэсэгт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь зүүн гарын шуу ясны хугарал, зүүн чихний шарх, тархины доргилт, зулайд шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гуяны хэсэгт цус хуралт гэмтлүүдийг үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТО*******ОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлсэн: “*******.Тэр өдөр манай найз манай гэрт ирээд ганц нэг шил архи уусан юм. Тэгтэл ******* утсаар залгаад “20.000 төгрөг өг” гээд яриад байхаар нь “дансаа өг, дансаар явуулчихъя” гэсэн чинь “би өөрөө очно, таксины мөнгө бэлдэж байгаарай” гэсэн. Удалгүй *******олдбаяр жаахан согтуу манай гэрт ирсэн. ******* манай хүүхдийг уйлуулаад байсан бөгөөд манай найз уурлаад ******* тэр хоёр жаахан маргалдсан. Тэр үед манай эхнэр тэр хоёрыг салгасан юм. Тэгээд манай найз яваад өгсөн. ******* согтчихоод орилж хашгираад байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад явсан бөгөөд ******* гэрээс гарч ирээд “намайг мотоциклоороо хүргээд өг” гээд байхаар нь би “гадуур цагдаа байгаа, би явахгүй” гэж хэлсэн чинь “юун сүртэй юм бэ?” гээд уурлаад байсан. ******* гэрээс нүцгэн гарч ирээд “шүдэнз асааж гал тавьж шатаана” гээд байсан. *******и дугуйны төмөр барьж авснаа санаад байна, тэрнээс хойш юу болсныг санахгүй байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “*******.2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед гэрээсээ гараад*******. дэлгүүрээс 2 литрийн савтай 1 пиво аваад Тогос-Уулын 10-21 тоотод ******* гэрт яваад очиход ******* болон түүний эхнэр нар хажуу айлын хүмүүстэй архи уугаад сууж байсан. Уг нь би гэрээсээ гарахад өөрийн ухаантай байсан бөгөөд гадагшаа гарч салхинд цохиулаад ч юм уу ******* гэрт очихдоо нэлээн согтсон. Тэдний гэрт ууж байсан архинаас ганц хоёр хундага уугаад би согтоод ухаанаа алдсан*******. Намайг ******* зодсон. Гэхдээ би түүнтэй ямар шалтгаанаас болж маргаж, яаж зодуулснаа согтуу байсан учраас огт санахгүй байна. *******намайг ингэж айхтар зодно гэж арай ч бодсонгүй*******. *******и болсон үйл явдлын талаар бодож суухад зарим нэг үйл явдал зурвас орж ирж байна. *******и бодохдоо ******* намайг гэр оронд агсам тавьлаа, үгэнд нь орсонгүй гэсэн шалтгаанаас болоод намайг зодсон байх. ******* миний зүүн гарын шуу яс, зулай, зүүн талын чихний шархыг хүүхдийнхээ унадаг дугуйны рам төмрөөр цохиж учруулсан байх. *******ээрх зулай болон зүүн чихний шарханд би оёдол тавиулсан. Зүүн гарын шуу ясны хугарлыг гипсдүүлсэн. Харин миний зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн гуяны цус хуралтуудыг ******* хөлөөр өшиглөж учруулсан. Одоо ч цээжний зүүн хэсгээр бага зэрэг хөндүүртэй байна. Хэрэг болсон үед би нэг ухаан ороход ******* гэрийнх нь баруун талд, мотоциклынх нь хажууд газар шороон дээр хэвтэж байсан. Харин ******* миний нүүр, цээж болон хөл рүү хөлөөрөө өшиглөөд байсан. Тухайн үед би газар баруун талаараа дараад унасан байсан. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн, мөн цагдаа нар ирчихсэн харагдаж байсан*******.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32-р хуудас/,

Гэрч Л.А мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “*******.барагцаагаар 00 цагийн үед эхнэр Гэрлээгийн хамтаар гэрлүүгээ харьсан. Намайг гэртээ хариад унтаж байтал /цагийг нь мэдэхгүй байна гэв/ *******атбаярын 2 охин нь манайд орж ирээд “аав ******* ахын толгойг нь дугуйгаар цохиод хагалчихлаа, цагдаа дуудсан байгаа” гэж хэлээд яваад өгсөн*******.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

Гэрч Г.******* мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “*******.22 цаг өнгөрч байхад ******* манай гэрт 1 сав *******оргио нэртэй пиво барьсан согтуу орж ирсэн. *******ид нийлээд архи, пивыг хувааж уугаад сууж байтал ******* манай хүүхдүүдээр тоглоод уйлуулаад байсан*******. А ******* хандаж “чи айлын хүүхдүүд унтуулж амраахгүй яах гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд ******* А-т хандаж “чиний хүүхдүүдээр тоглосон юм уу, чамд ямар хамаатай юм бэ” гэж маргасан*******. ******* ******* хандаж “мотоциклоороо хүргээд өг” гэхэд ******* “би архи уучихсан байна. Гадуур цагдаа их байгаа, мотоцикл барихгүй, унтаад яв, эсвэл эхнэрийг чинь дуудъя” гэхэд ******* уурлаж “эдээрээ боолоо, гараад мотоциклыг чинь шатаана” гээд шүдэнз хайсан. Тэр үед ******* *******-г “болиоч ээ чи” гээд хориод байхад ******* “яасан овоо юм бэ, яасан их юмаараа боодог юм бэ, мотоциклыг чинь шатаана” гээд агсам тавьж орилоод гэрээс гараад явсан. *******атбаяр тэр үед *******-ыг аргадаад байсан. Удалгүй ******* буцаж гэрт орж ирээд агсам тавиад хүүхдүүд айлгаад байхаар нь ******* *******-ыг гэрээс чирээд гарсан. Тэр хоёр гэрийн гадаа маргалдаад байсан. ******* бараг манайд 1 цаг орчим агсам тавьсан*******. ******* *******-тай хамт гэрээс гарч маргаж буцаж орж ирэхдээ толгой, чихнээс нь цус гарчихсан ирсэн. *******и даавуу ураад цусыг тогтоох гээд боох үед *******-ын чих нь сэтэрсэн байгааг анзаарсан. Ингээд би *******-ын эхнэр рүү утсаар хэлэхэд эхнэр С нь манайд ирээд *******-ыг аваад явсан*******.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

Гэрч Ж.П мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “*******.мэдээллийн дагуу ******* уулзаж ярилцахад тэрээр “******* миний мотоциклыг шатаана гээд гэрийн хаяа руу бензин асгаад агсам тавихаар нь түүнийг гэрийн хажууд байсан хүүхдийн унадаг дугуйны рамаар толгой руу нь цохьсон” гэсэн яриа өгүүлэл гарсан тул согтуурлын зэргийг нь шалгаад эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн*******. ******* *******-ын биед гэмтэл учруулсан гэх улаан өнгийн хүүхдийн унадаг дугуйны рам төмөрийг *******-ын баруун талын хашаан дотроос олж хурааж авсан*******. Хэргийн газрын үзлэг хийх явцад гэрийн хаяа болон бусад хэсэгт бензин асгарсан зүйл байгаагүй*******.” гэх мэдүүлэг /хх-ийн 42, 43-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******агануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №09шэ/131 дугаартай: “*******-ын биед зүүн гарын шуу ясны хугарал, зүүн чихний шарх, тархины доргилт, зулай шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуяны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. *******ээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3. *******ээрх гэмтэл нь ирмэгтэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4. *******ээрх шуу ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 46, 47-р хуудас/,

2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “*******.*******агануур дүүргийн 1-р хороо, Эрүүл мэндийн хүлээн авах тасагт зодуулсан хүн ирлээ.” гэсэн дуудлага /хх-ийн 1-р хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-8-р хуудас/,

Шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 60-62, 74-75-р хуудас/,

*******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 63-р хуудас/,

Хохирогч *******-ын “хохирол төлбөр төлөгдсөн, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 5 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн *******агануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Тогос-Уулын 10 дугаар гудамжны 21 тоот хашаанд хохирогч *******-ын агсам тавьсан үйлдэлд дургүйцэн, хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнийг зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч *******-ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч *******-ын хохирогчийн толгой, зүүн гарын шуу хэсэгт унадаг дугуйны рам төмрөөр, зүүн нүд хэсэгт гараараа, зүүн гуя хэсэгт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь зүүн гарын шуу ясны хугарал, зүүн чихний шарх, тархины доргилт, зулайд шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гуяны хэсэгт цус хуралт гэмтлүүдийг үүсгэж буй идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, энэ нь:

- Хохирогч *******-ын мэдүүлсэн: “*******.2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед гэрээсээ гараад*******. дэлгүүрээс 2 литрийн савтай 1 пиво аваад Тогос-Уулын 10-21 тоотод *******атбаярын гэрт яваад очиход ******* болон түүний эхнэр нар хажуу айлын хүмүүстэй архи уугаад сууж байсан*******. Намайг ******* зодсон. Гэхдээ би түүнтэй ямар шалтгаанаас болж маргаж, яаж зодуулснаа согтуу байсан учраас огт санахгүй байна. *******.*******и бодохдоо ******* намайг гэр оронд агсам тавьлаа, үгэнд нь орсонгүй гэсэн шалтгаанаас болоод зодсон байх. ******* миний зүүн гарын шуу яс, зулай, зүүн талын чихний шархыг хүүхдийнхээ унадаг дугуйны рам төмрөөр цохиж учруулсан байх. *******ээрх зулай болон зүүн чихний шарханд би оёдол тавиулсан. Зүүн гарын шуу ясны хугарлыг гипсдүүлсэн. Харин миний зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн гуяны цус хуралтуудыг ******* хөлөөр өшиглөж учруулсан. Одоо ч цээжний зүүн хэсгээр бага зэрэг хөндүүртэй байна. Хэрэг болсон үед би нэг ухаан ороход *******-ын гэрийнх нь баруун талд, мотоциклынх нь хажууд газар шороон дээр хэвтэж байсан. Харин ******* миний нүүр, цээж болон хөл рүү хөлөөрөө өшиглөөд байсан. Тухайн үед би газар баруун талаараа дараад унасан байсан. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн, мөн цагдаа нар ирчихсэн харагдаж байсан*******.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32-р хуудас/,

- Гэрч Л.А-ын мэдүүлсэн: “*******.барагцаагаар 00 цагийн үед эхнэр Гэрлээгийн хамтаар гэрлүүгээ харьсан. Намайг гэртээ хариад унтаж байтал /цагийг нь мэдэхгүй байна гэв/ *******-ын 2 охин нь манайд орж ирээд “аав ******* ахын толгойг нь дугуйгаар цохиод хагалчихлаа, цагдаа дуудсан байгаа” гэж хэлээд яваад өгсөн*******.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

- Гэрч Г.******* мэдүүлсэн: “*******.22 цаг өнгөрч байхад ******* манай гэрт 1 сав *******оргио нэртэй пиво барьсан согтуу орж ирсэн. *******ид нийлээд архи, пивыг хувааж үүгаад сууж байтал ******* манай хүүхдүүдээр тоглоод уйлуулаад байсан*******. ******* *******-тай хамт гэрээс гарч маргаж буцаж орж ирэхдээ толгой, чихнээс нь цус гарчихсан ирсэн. *******и даавуу ураад цусыг тогтоох гээд боох үед *******-ын чих нь сэтэрсэн байгааг анзаарсан. Ингээд би *******-ын эхнэр рүү утсаар хэлэхэд эхнэр С нь манайд ирээд *******-ыг аваад явсан*******.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******агануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №09шэ/131 дугаартай: “1. *******-ын биед зүүн гарын шуу ясны хугарал, зүүн чихний шарх, тархины доргилт, зулай шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуяны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. *******ээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3. *******ээрх гэмтэл нь ирмэгтэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4. *******ээрх шуу ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 46, 47-р хуудас/,

- 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “*******.*******агануур дүүргийн 1-р хороо, Эрүүл мэндийн хүлээн авах тасагт зодуулсан хүн ирлээ.” гэсэн дуудлага /хх-ийн 1-р хуудас/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-8-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь тухайн гэмт үйлдлийг гарцаагүй нөхцөл байдалд үйлдсэн тул гэм буруугүйд тооцуулж, цагаатгуулах саналтай байна.” гэж маргаж байна.

Гарцаагүй байдлыг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсан байхыг ойлгоно.

Өөрөөр хэлбэл хохирогч нь тухайн маргаан болох үйл явцад шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгө болох гэр, мотоциклыг “шатаана” гэж хэлсэн болох нь тогтоогдож байгаа боловч шатаах зорилготой идэвхтэй үйлдэл хийгээгүй болох нь:

- Хохирогч *******-ын мэдүүлсэн: “*******.*******и тамхи татдаггүй. Хэрэг болох үед миний биед шүдэнз болон асаагуур байгаагүй. *******и биедээ гал авч явдаггүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

- Гэрч Г.*******-ийн мэдүүлсэн: “*******.******* *******-т хандаж “мотоциклоороо хүргээд өг” гэхэд ******* “би архи уучихсан байна. Гадуур цагдаа их байгаа, мотоцикл барихгүй, унтаад яв, эсвэл эхнэрийг чинь дуудъя” гэхэд ******* уурлаж “эдээрээ боолоо, гараад мотоциклыг чинь шатаана” гээд шүдэнз хайсан. Тэр үед ******* *******-ыг “болиоч ээ чи” гээд хориод байхад ******* “яасан овоо юм бэ, яасан их юмаараа боодог юм бэ, мотоциклыг чинь шатаана” гээд агсам тавьж орилоод гэрээс гараад явсан. ******* тэр үед *******-ыг аргадаад байсан. Удалгүй ******* буцаж гэрт орж ирээд агсам тавиад хүүхдүүд айлгаад байхаар нь ******* *******-ыг гэрээс чирээд гарсан. Тэр хоёр гэрийн гадаа маргалдаад байсан. ******* бараг манайд 1 цаг орчим агсам тавьсан*******. Ингээд би *******-ын эхнэр рүү утсаар хэлэхэд эхнэр С нь манайд ирээд *******-ыг аваад явсан*******.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

- Гэрч Ж.П мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “*******.мэдээллийн дагуу ******* уулзаж ярилцахад тэрээр “******* миний мотоциклыг шатаана гээд гэрийн хаяа руу бензин асгаад агсам тавихаар нь түүнийг гэрийн хажууд байсан хүүхдийн унадаг дугуйны рамаар толгой руу нь цохьсон” гэсэн яриа өгүүлэл гарсан тул согтуурлын зэргийг нь шалгаад эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн*******. ******* *******-ын биед гэмтэл учруулсан гэх улаан өнгийн хүүхдийн унадаг дугуйны рам төмрийг *******-ын баруун талын хашаан дотроос олж хурааж авсан*******. Хэргийн газрын үзлэг хийх явцад гэрийн хаяа болон бусад хэсэгт бензин асгарсан зүйл байгаагүй*******.” гэх мэдүүлэг /хх-ийн 42, 43-р хуудас/,

- Шүүх хуралдаанд *******-ын мэдүүлсэн: “*******.Миний мотоциклыг шатаана гээд шүдэнз хайгаад байсан, шүдэнз барьсан байхыг нь би хараагүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-8-р хуудас/ зэргээр нотлогдож байгаа нь өмгөөлөгчийн тавьж байгаа саналыг үгүйсгэн няцааж байгаа баримт гэж дүгнэв.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад хохирогч *******-ын зүгээс *******-ын эд хөрөнгөд халдсан, халдахаар бодитой үйлдэл гаргасан, үүнийх нь эсрэг шүүгдэгч гэнэтийн довтолгооны эсрэг өөрийгөө болон эд хөрөнгөө хамгаалж хохирогчийн үйлдлийг зогсоох зорилгоор гэрээс дагуулж гарсан, мөн шалтгаанаар түүнийг зодсон гэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч *******-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч *******-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******агануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №09шэ/131 дугаартай дүгнэлт /хх-ийн 46, 47-р хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч ******* нь “*******.Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Төрсөн дүүдээ гомдол нэхээд яахав. *******.цаашид нэхэмжлэх зүйлгүй. Хохирол төлбөрөө авчихсан.” /хх-ийн 32-р хуудас, шүүхэд ирүүлсэн хүсэлт/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.           

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “*******.Шүүгдэгч *******-ыг хохирогч *******-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хариуцлагын талаар гаргах саналгүй.” гэв.

Шүүгдэгч ******* гаргасан дүгнэлтдээ: “*******и өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна. Агсраад байхаар нь уурандаа ийм үйлдэл гаргачихлаа.” гэв.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч нь шүүгдэгчийг хэл амаар доромжилсон, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж зүй бус авирласан үйлдэл гаргасан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн улаан өнгийн унадаг дугуйны рам төмөрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* ******* *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* ******* *******-ын *******-ыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг ******* мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч  *******-ын ******* нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн улаан өнгийн унадаг дугуйны рам төмөрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                    *******АРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.Өлзий-Отгон