| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2020/0076/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/77 |
| Огноо | 2020-05-19 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/77
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл
Улсын яллагч Н.Ганчимэг
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: *******онгол Улсын иргэн, 198 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, __настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг _____ үйлдвэрт туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 5, аав ээж 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн __ дүгээр хороо, ___ 7 дугаар гудамжны 3 тоот хашаанд оршин суух бүртгэлтэй боловч одоо 1 дүгээр хороо, _____ хэгсийн 1 дүгээр гудамжны 11 тоот хашаанд оршин суух *******.
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:
******* нь 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр.... амьдарч байсан *******-г “өөр хүнтэй утсаар ярьсан” гэх шалтгаанаар хардаж, түүний “*******амсунг А10S”маркийн гар утсыг булаан авч газар шидэж, хөлөөрөө дэвсэж, хууль бусаар устгасны улмаас нийт 446.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би хардалтын улмаас *******-н утсыг нь шалгаж утсаар яриад байсан хүнийх нь утасны дугаарыг олж авах гэж байсан. *******-ын утсыг нь авч яваад нээж харах гэтэл цоожтой байхаар нь уурандаа газар шидэж дээрээс нь дэвсэж эвдэлсэн. Би *******-н гар утсыг шинээр худалдан авч хохирол төлбөрөө барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н46, 47-р хуудас/
Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би *******-тэй 2012 оноос эхлэн хамтран амьдарч 2 хүүхэдтэй болсон. *******анай 2 хүүхэд *******-тай хамт амьдарч байгаа. 2020 оны 1 сараас эхлэн бид хоёр тусдаа амьдарч байна. Намайг гэртээ байж байхад 18 цагийн үед ******* орж ирээд үгийн зөрүүгүй миний утсыг булаагаад гараад явсан. Би гар утсаа төлүүлж авсан, одоо гомдол саналгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-13 дахь тал/
Насанд хүрээгүй гэрч *******.*******-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...аав тэр өдөр ирээд 2 дүүг аваад явсан. Аав орой нь буцаж ирээд ээжийг юм угаагаад найзтайгаа утсаар ярьж байхад шууд ээжийн гар утсыг булаагаад гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дахь тал/
Хөрөнгийн үнэлгээний 186 дугаартай “...Samsung Galaxy A10S маркийн гар утас 446.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-н 26-р хуудас/
*******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 35-р хуудас/
Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гар утас худалдаж авсан зээлийн гэрээ, /хх-н 53-57 хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгч “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 32 дугаар гудамжны 1 тоотод оршин суух хамтран амьдарч байсан *******-г “өөр хүнтэй утсаар ярьсан” гэх шалтгаанаар хардаж, түүний “*******амсунг А10S” маркийн гар утсыг булаан авч газар шидэж, хөлөөрөө дэвсэж, эвдэж устгасны улмаас нийт 446.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Хохирлын үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба гар утасны үнэлгээг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон бусад бичгийн баримтуудаар давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
******* нь үйлдэлдээ санаатай хандсан болох нь бусдын эд хөрөнгө буюу гар утсыг эвдэж устгасан үйлдлээр нь тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-ын үйлдлийн улмаас учирсан хохирол нь хөрөнгийн үнэлгээний 186 дугаартай “...Samsung Galaxy A10S маркийн гар утас 446.000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр /хх-н 26-р хуудас/ бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Иймд *******-г Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч ******* нь “...*******иний хувьд гар утсаа хүлээн авсан, ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч нь хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний хувийн байдал, шүүхэд гаргасан “торгууль төлөх хугацаа тогтоож өгөөч” гэсэн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирогчид Samsung Galaxy A10S маркийн гар утсыг биет байдлаар нь төлсөн болохыг дурьдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯ*******БАЖАВ