| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2020/0033/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/34 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/34
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******.*******ямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч *******.*******уяндэлгэр
Хохирогч *******-
Шүүгдэгч *******-
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******.*******энд-*******юуш нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа .. оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******- овгийн *******-гийн *******- /Р*******: /.
Прокурорын яллах дүгнэлтэд:
Яллагдагч *******- нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн ..дугаар хороо, .. дүгээр байрны .. тоотод оршин суух *******-ийн гэрт найз *******-, *******- нарын хамт архи ууж байхдаа *******-тэй маргалдаж, түүнийг заамдаж, боож унагаах зэргээр хүч хэрэглэж, улмаар ямар нэгэн хээ, хуар байхгүй, цулгуй их гарын мөнгөн аяга, бор өнгийн голоороо шаргал өнгийн даялсан судалтай, доторх хамрын тамхи нь нэвт гэрэлтдэг, улаан өнгийн чулуун толгойтой, шармал, алтан нуухтай зэс халбагатай, дунд гарын чулуун хөөрөг, “Эл жи” загварын хар өнгийн ухаалаг гар утас зэргийг илээр, хууль бусаар авч 710.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТО*******ОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-ы өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын сүүлээр *******- /бүлтүү/-ийн гэрт орж хамт архи ууж байгаад гарахдаа ширээн дээр нь ил байсан мөнгөн аягыг нь авч гараад танихгүй таксины жолоочид зарсан. Тэр үед *******- надтай хамт байсан бөгөөд намайг мөнгөн аяга авч гарсныг дараа нь мэдсэн. *******и *******-ийн гэрт байхдаа түүнтэй маргалдаж байсан бөгөөд түүний цамцны захнаас боож байсан. Тэр өдөр гэрт нь орохдоо хөөрөг гар утас зэрэг эд зүйл байсныг санахгүй байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37, 38-р дугаар хуудас/
Шүүгдэгч *******-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: *******и болсон зүйлийн талаар сайн санахгүй байна. Тэр өдөр би спорт заалны гадаа *******-тэй тааралдсан. Тэгээд *******- Найман Наран дэлгүүрээс 1 шил архи аваад, тэдний гэрт очиж *******-, *******- бид гурав архиа хувааж ууцгаасан. *******- бид хоёр маргалдаж муудалцдаггүй бөгөөд тэр үед яагаад маргалдаж муудалцсанаа санахгүй байна. *******-тэй уулзахаасаа өмнө 2 шил том архи уусан. *******-ийн гэрийн ширээн дээр байсан мөнгөн аягыг аваад гарснаа санаж байна. Өөр зүйл санахгүй байна…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч *******-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед гадуур архи ууж байгаад гэртээ харих гээд явж байгаад зүс таних *******-, *******- /*******-/ нартай тааралдсан. Тэгээд бид гурав хамт архи уухаар болж манай гэр лүү явсан. Гэрт ороод бид гурав авсан архиа хувааж уусан бөгөөд би *******- /*******-/-тай маргалдаж улмаар *******- намайг боосон. *******и хэсэг ухаан алдаад босож иртэл *******-, *******- хоёр манайхаас явсан байсан. Гэтэл миний өмдний халаасанд байсан гар утас, миний хоолоо иддэг мөнгөн аяга, жижиг өрөөний шүүгээн дээр байсан манан хөөрөг зэрэг зүйлс байхгүй байсан. Мөнгөн аяга нь хээ хуар байхгүй, цулгуй, дотор тагш нь харагддаггүй, битүү бүрмэл аяга байсан, 2019 оны 2 сарын сүүлээр 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хөөрөг нь бор өнгийн голоороо шаргал өнгийн даялсан судалтай, доторх хамрын тамхи нь гэрэлтдэг, улаан өнгийн чулуун толгойтой, шармал алтан нуухтай, зэс халбагатай, дунд гарын шинэ цагийн хөөрөг, гар утас нь хар өнгийн “Эл Жи” маркийн, дэлгэц нь кодгүй нээгддэг.
*******- бид хоёрыг муудалцаж байх үед *******-гараад явчихсан байсан. *******ид хоёр хоёулахнаа гэрт үлдсэн байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20, 21-р хуудас/
Хохирогч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...*******и 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр спорт заалны гадаа *******-, *******- хоёртой тааралдаад Найман Наран дэлгүүрээс 1 шил архи аваад гэртээ ирээд 3-лаа архиа хувааж уусан нь үнэн. Тэр үед *******- бид хоёр маргалдсан, тэгээд *******- намайг боож унагаасан. Миний аяга болон гар утас, хөөрөг зэрэг эд зүйлс алга болсон байсан. Гар утас миний халаасанд байсан бөгөөд би гар утсаа байнга хэрэглэдэг. Мөнгөн аяга гал тогооны өрөөнд байсан. *******- бид хоёр нэг их маргалдаагүй. *******- намайг ямар ч байсан заамдаад боож унагаасан. Тухайн үедээ миний хүзүү улайсан байсан. *******-ы зүгээс 350.000 төгрөгийн хохирол төлсөн. Одоо надад гомдол санал байхгүй. Хохирлын үлдэгдэл 360.000 төгрөгөө авахгүй, нэхэмжлэхгүй…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Ч.*******-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 30-ны оройн 18 цагийн үед *******- буюу *******-ы хамт явж байхад спорт хорооны хажууд зүс таних *******үлтүү буюу *******- тааралдсан юм. *******үлтүү бид хоёрт архи авч өгье хамт ууя гээд бид нар *******үлтүүгийн гэрт очиж архи хувааж уусан. *******рхи дуусах үед би *******үлтүүгийн гэрээс түрүүлж гарсан бөгөөд араас *******- гарч ирсэн. Тэгээд *******- ирвэсийн зогсоол дээр очиж таксины жолооч нартай уулзъя гэхээр нь би түүнийг хүлээгээд *******идний дэлгүүрийн урд зогсож байтал *******- 20.000 төгрөгтэй болчихлоо гээд хүрч ирсэн. *******и түүнээс *******үлтүүгийн мөнгөн аягыг авчихсан юм уу гэхэд тиймээ гэж хэлсэн...” мэдүүлэг /хх-н 13, 14-р хуудас/,
Гэрч Л.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай гэрт цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байхаар нь нөхрөөсөө юу болсон талаар асуухад “таньдаг 2 хүнтэй хамт гэртээ архи уусан юм. Гэтэл нэг залуу нь намайг боож ухаан алдуулаад гэрээс мөнгөн аяга, гар утас, хөөрөг гурвыг аваад явчихсан” гэж хэлсэн. Манай найзууд манай нөхөрт бэлэглэсэн мөнгөн аяга байсан, хөөргийг мөн л бэлгэнд авсан. Гар утсыг хэзээ хэрхэн авсанаа нөхөр л мэдэж байгаа. Мөнгөн аяга нь ил байсан, хөөрөг жижиг өрөөний шургуулганд байсан, гар утсыг өөрөө хэрэглэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-р хуудас/
Шинжээчийн 114 дугаартай “...хөөрөг 300.000 төгрөг, гар утас 80.000 төгрөг, том мөнгөн аяга 330.000 төгрөг, нийт 710.000 төгрөг ...” гэсэн эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-н 37-р хуудас/
Шүүгдэгч *******-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “..эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй..” гэсэн тэмдэглэл зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…*******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…Шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна…” гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Хохирогчид болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.
Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй шүүгдэгч маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдлаа. Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Шүүгдэгч *******- нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны 35 тоотод оршин суух *******-ийн гэрт найз Ч.*******-, *******- нарын хамт архи ууж байхдаа *******-тэй маргалдаж, түүнийг заамдаж, боож унаган, улмаар ямар нэгэн хээ, хуар байхгүй, цулгуй их гарын мөнгөн аяга, бор өнгийн голоороо шаргал өнгийн даялсан судалтай, доторх хамрын тамхи нь нэвт гэрэлтдэг, улаан өнгийн чулуун толгойтой, шармал, алтан нуухтай зэс халбагатай, дунд гарын чулуун хөөрөг, “Эл жи” загварын хар өнгийн ухаалаг гар утас зэргийг авсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “...*******и болсон зүйлийн талаар сайн санахгүй байна. Яагаад маргалдаж муудалцсанаа санахгүй байна. *******-ийн гэрийн ширээн дээр байсан мөнгөн аягыг аваад гарснаа санаж байна. *******и гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “...*******- бид хоёр жаахан маргалдсан, тэгээд *******- намайг боож унагаасан. Миний хүзүү улайсан байсан. Миний аяга болон гар утас, хөөрөг зэрэг эд зүйлс алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.*******-ын “...*******и *******-аас *******үлтүүгийн мөнгөн аягыг авчихсан юм уу гэхэд тиймээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг зэрэг дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******- нь үйлдэлдээ хүч хэрэглэж санаатай, шунахайн сэдэлтээр хандсан болох нь *******-ийг боож унаган, ухаангүй байхад нь гар утас, мөнгөн аяга, хөөрөг зэргийг дээрэмдэн авч зарж борлуулан архи авч уусан зэрэг үйлдлээр нь тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-ы дээрэмдэх үйлдлийн улмаас хохирогчид учруулсан хохирол нь 710.000 төгрөг болох нь эд хөрөнгийн хохирлын үнэлгээгээр /хх-н 37-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг тус тус зөрчсөн байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч *******- нь “...хохирлын 350.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан бөгөөд үлдэгдэл 360.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөхгүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: “…*******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэх, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай…” гэсэн дүгнэлт.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…Шүүгдэгч *******- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч *******-д эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар уг зүйл хэсэгт заасан ял шийтгэлийн хамгийн бага ял болох 2 жилийн хорих ялыг доош нь татаж 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж өгнө үү…” гэсэн дүгнэлт.
Хохирогч *******-ээс “...Надад гомдол санал алга. Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Заавал хорихгүйгээр өөр ял шийтгэж өгнө үү...” гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгч *******-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг хувийн байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтойн гадна мөн дээрх нөхцөл байдлуудад үндэслэн шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч *******- нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийт 45 хоног цагдан хоригдсон болох нь шүүгчийн захирамжуудаас харагдаж байх тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
**************РГ*******Л*******ГЧ, ШҮҮГЧ *******.*******ЯМ**************Ж*******В