Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00062

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн 21б дүгээр гудамж 02 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ИФ92011213, утас: 85578001/, Долоон хөх тайж овгийн Нарангэрэлийн Цэдэн-Ишийн нэхэмжлэлтэй,

“Дулаан хангайн нөөлөг” ХХК-ийн захирал Л.Батааг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Цэдэн-Иш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Цэдэн-Иш шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Нарангэрэл овогтой Цэдэн-Иш миний бие нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 21б-2 тоотод амьдардаг. 2015-09-12-ны өдөр сарын хугацаатай ажилласан цалин өгөхгүй хаяг нь тодорхой бус олдохгүй, утасаа авахгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Цэдэн-Ишийн иргэний үнэмлэхний хуулбарыг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Цэдэн-Иш нь шүүхэд хандаж хариуцагч“Дулаан хангайн нөөлөг” ХХК-ийн захирал Л.Батааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан байна.

Ажил олгогч Л.Батаа нь нэхэмжлэгч Н.Цэдэн-Иш нь ажил олгогч “Дулаан хангайн нөөлөг” ХХК-ийн Л.Батаагийн удирдлаган дор 2015 оны 09 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд ажилласан боловч ажилласан хугацааны цалин, хөлсөө авч чадаагүй байна.  Хариуцагч “Дулаан хангайн нөөлөг” ХХК-ийн Л.Батаа нь тухайн ажиллаж байх үеийн оршин сууж байсан хаягтаа амьдрахаа больсон, хаана байгаа нь тодорхойгүй болсон байна.

Хариуцагч Л.Батаа нь оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй  байгаа, хаана байгаа нь тодорхойгүй  болсны улмаас нэхэмжлэгч Н.Цэдэн-Иш нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах боломжгүй болсон байна.      

Иймд ажил олгогч “Дулаан хангайн нөөлөг” ХХК-ийн захирал ажилтай Л.Батааг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан “Дулаан хангайн нөөлөг” ХХК-ийн захирал Л.Батааг /утас:99988585/-г эрэн сурвалжилсугай.

2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч “Дулаан хангайн нөөлөг” ХХК-ийн захирал Л.Батааг эрэн сурвалжилж түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.

3.  Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.   

      4.  Энэ шийдвэрийг зохигчид  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон   аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН