Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00061

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран багийн 26 дугаар гудамж 01 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: УЗ65032517, утас: 99364309/, Бөхцагаан овгийн Рэнцэнгийн Цэрэндашийн нэхэмжлэлтэй,

“Дагшин харгуй” ХХК-ийн захирал Д.Цолмон, “ЭЭН” ХХК-ийн захирал О.Энхбаяр нарыг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг 2016-12-23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Цэрэндаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Цэрэндаш шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Иргэн Р.Цэрэндаш миний бие Улаанбаатар хотын зам, барилгын “Дагшин харгуй” ХХК-ын захирал Д.Цолмонтой ажил, үйлчилгээ хийн гэрээ байгуулж 2015 оны 05 дугаар сард ажил хийсэн боловч ажлын хөлс мөнгийг авч чадалгүй шүүхэд хандсан ч хаяг дээрээ байхгүй тул мөн зам барилгын ЭЭН ХХК-ын захирал О.Энхбаяртай дээрхийн адил гэрээ хийгдэж ажил хийсэн. Шүүхэд гомдол гаргахад хаяг дээрээ байхгүй тодруулах шаардлагатай байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж, хаягийг тодруулж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт Р.Цэрэндашийн иргэний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7671 дугаартай шүүгчийн захирамжийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Цэрэндаш нь шүүхэд хандаж хариуцагч “Дагшин харгуй” ХХК-ийн захирал Д.Цолмон, “ЭЭН” ХХК-ийн захирал О.Энхбаяр нарыг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлт гаргасан байна.

Нэхэмжлэгч Р.Цэрэндаш нь хариуцагч “Дагшин харгуй” ХХК-ийн захирал Д.Цолмон, “ЭЭН” ХХК-ийн захирал О.Энхбаяр нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан боловч ажилласан хугацааны цалин, хөлсөө авч чадаагүй байна. Хариуцагч “Дагшин харгуй” ХХК-ийн захирал Д.Цолмон, “ЭЭН” ХХК-ийн захирал О.Энхбаяр нар нь тухайн үед оршин сууж байсан хаягтаа амьдрахаа больсон, хаана байгаа нь тодорхойгүй болсон байна.

Хариуцагч “Дагшин харгуй” ХХК-ийн захирал Д.Цолмон нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 3-51 тоот хаяг, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 56-01 тоот тус тус хаяг, “ЭЭН” ХХК-ийн захирал О.Энхбаяр нар нь оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа, хаана байгаа нь тодорхойгүй болсны улмаас нэхэмжлэгч Р.Цэрэндаш нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах боломжгүй болсон байна.

Иймд ажил олгогч “Дагшин харгуй” ХХК-ийн захирал Д.Цолмон, “ЭЭН” ХХК-ийн захирал О.Энхбаяр нарыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 3-51 тоот хаяг, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 56-01 тоот хаягт оршин суух, “Дагшин харгуй” ХХК-ийн захирал Д.Цолмон /99107136/, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 23-32 тоотод оршин суух,  “ЭЭН” ХХК-ийн захирал О.Энхбаяр, О.Энх-Од /Регистрийн дугаар: АД77042817, утас: 99117617, 99997617, 91119908/ нарыг эрэн сурвалжилсугай.

2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч “Дагшин харгуй” ХХК-ийн захирал Д.Цолмон, “ЭЭН” ХХК-ийн захирал О.Энхбаяр, О.Энх-Од нарыг эрэн сурвалжилж түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.

3.  Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.   

      4.  Энэ шийдвэрийг зохигчид  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон   аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН