Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 295

 

 

 

 

 

 

 

  

    2020            05           08                                       2020/ШЦТ/295                                 

                                                                                                                     

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Х.Одбаяр, шүүгч Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Д-ийн Г-д холбогдох эрүүгийн 19100 1616 0592 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Хурц, иргэдийн төлөөлөгч Э.Тунгалаг, хохирогч Х.Б, Г.Г, шүүгдэгч Д.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнссэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С овогт Д-ийн Г- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Д.Г нь ганцаараа:

1. 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 51 дүгээр байрны үүдний шатан дээр байсан Н.Э-ын Канондэйл трэйл 6 загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 780.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто таун хотхоны 210 дугаар байрны 148 дугаар зогсоолд байрлуулан тавьсан Ү.С-ийн Трек марлин загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 799.200 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Цэ бааранд үйлчлүүлж байхдаа Б.Т-ын Самсунг маркийн гар утас, виза карт, утасны гэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.093.910 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 107 дугаар байрны Жи-30 зогсоолд байрлуулан тавьсан Г.Г-ийн Кенэсис загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил стар хотхоны 56 дугаар байрны 1 дүгээр орцны 11 давхарт байсан Трин Икс загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Х.Бд 575.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 105 дугаар байрны 91Е зогсоолд байсан Г.Б-ийн Шимано загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.073.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 48 дугаар байрны В1 зогсоолд байрлуулан тавьсан Л.С-ийн Апланд загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Белла виста хотхоны 700 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан Трек загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Г-д 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 122 дугаар байрны 2 орцны үүднээс Ц.Ч-ын Солюшн загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 327.600 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2019 оны 7 дугаар сарын 17-ны шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 81 дүгээр байрны гараашид байсан М.Н-ын Чалленжер 300 загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 960.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Белла виста хотхоны 600 дугаар байрны В1 давхарт байсан KUOTA загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, М.Э-ад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27 дугаар байрны 8 давхарт байсан Мерида загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Г.Б-д 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 41Б дугаар байрны зоорийн давхараас И.А-ийн Мерида загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 307.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхоны 1В байрны 51 давхарт байсан Р.А-гийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2019 оны 7 дугаар сарын 30-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 34 дүгээр байрны подвалд тавьсан Н.Б-ын Леспо загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Номун виллаж хотхоны гараашид байсан CUBE загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, М.А-т 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 2019 оны 05 сарын 18-ны өдрөөс 2019 оны 07 сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 16 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нэр бүхий хохирогч иргэдэд бүгд 13.035.710 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Гас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргийнхээ талаар тодорхой мэдүүлэг өгч, тайлбар гаргасан. Надад одоо шүүхэд нэмж хэлэх зүйл байхгүй. Би нийт 16 удаагийн бусдын эд хөрөнгийг хулгайлан авч, зарж мөнгийг нь өөрийн хувийн хэрэглээнд ашиглаж байсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргаж зүйл байхгүй, өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйл байхгүй. Ялаа эдэлж гараад хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулах болно. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. Би хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлддэг байсан.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Х.Бий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Оргил старын 56-1 дүгээр орцноос өөрийн Трин икс загварын унадаг дугуйгаа алдсан. Хохирлын үнэлгээтэй танилцсан. Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тохиолдолд гомдол санал гээд байх зүйлгүй. Одоогийн байдлаар хохирол нөхөн төлөгдөөгүй байна.” гэсэн мэдүүлэг,

 

3. Хохирогч Г.Гэс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би хэрэг гарахын өмнөх өдөр гараа хугалсан байсан. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг өнгөрч байхад дугуйгаа гаргаад Сонгинохайрхан дүүргийн Содон хорооллын 107 дугаар байрны 2 дугаар орцны G-30 зогсоол дээр дугуйгаа байрлуулаад түгжсэн байгаад хулгайд алдсан юм. Би эд хөрөнгийн үнэлгээний баримттай танилцсан, үнэлгээтэй маргах зүйл байхгүй. Би хохирлоо нөхөн төлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 1616 0592 дугаартай хэргээс:

 

Нэг. Хохирогч Н.Э-ын унадаг дугуйг хулгайлан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

1.1. Эрүүгийн 19110 1563 0909 дугаартай хэргийг 19100 1616 0592 дугаартай хэрэгт  нэгтгэх тухай прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 191 дугаар тогтоол /хэргийн 2-р хавтас 163х/,

 

1.2. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 2-р хавтас 175-176х, 177-178х/,

 

1.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Э-ын хохирогчоор өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 51 дүгээр байрны гараашийн орох шатанд өөрийнхөө Трэйл 6 маркийн унадаг дугуйгаа цоожлоод явсан. 3 хоногийн дараа буюу 20-ны өдөр дугуйгаа авах гэхэд алга болсон байсан. Камерийг шүүж үзэхэд 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн орчим халзандуу духтай, 178-180 см орчим өндөртэй эрэгтэй хүн дугуй түрээд явж байсан дүрс байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 180х/,

 

1.4. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 5 сарын 08-ны өдрийн 46 дугаартай:

“...үнэлэгдэж буй унадаг дугуй нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 5 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Н.Э-ын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 4-р хавтас 112х/,

 

Хоёр. Хохирогч Ү.С-ийн унадаг дугуйг хулгайлан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

2.1. Эрүүгийн 19060 3442 2046 дугаартай хэргийг 19100 1616 0592 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дугаар тогтоол /хэргийн 3-р хавтас 101х/,

 

2.2. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто-2 хотхоны 148 дугаар авто зогсоолын хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 3-р хавтас 114-116х, 117х/,

 

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ү.С-ийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто-2 хотхоны 148 дугаартай зогсоол дээр өөрийн унадаг дугуйгаа шалгах гээд очиход байгаагүй. Тэгээд хяналтын камерийн бичлэг шүүгээд үзэхэд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 38 минутын үед нэг эрэгтэй хүн унаад гарч байгаа бичлэг байсан. Миний унадаг дугуй Трек марлин6 маркийн дугуй байсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 121-122х/, 

 

2.4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 6 сарын 17-ны өдрийн БЗ1-19-303 дугаартай:

“...үнэлэгдэж буй унадаг дугуй нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 799.200 /долоон зуун ерөн есөн мянга хоёр зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Ү.С-ийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 3-р хавтас 127-128х/,

 

Гурав. Хохирогч Б.Т-ын эд зүйлийг хулгайлан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

3.1. Эрүүгийн 19080 3251 0107 дугаартай хэргийг 19100 1616 0592 дугаартай хэрэгт тус тус нэгтгэх тухай прокурорын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаар тогтоол /хэргийн 4-р хавтас 13х/,

 

3.2. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудлын баруун ард талын Цэ пабын хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 4-р хавтас 35-36х/,

 

3.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Т-ын хохирогчоор өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр найз Билгүүний хамт Саппорогийн замын зүүн талд Цэ бааранд сууж байхад цэргийн он жав Гантулга таарсан ба цуг архи уусан. Нэг мэдэхэд би ухаанаа алдаад унтсан байсан. Сэрээд харахад ганцаараа үлдсэн байсан бөгөөд миний гар утас, гар утасны гэрэнд байсан виза карт алга болсон байсан. Баарны зохион байгуулагч, үйлчлэгч 2 бичлэгэн дээр гарч байгаа залуу гар утсыг чинь аваад гарсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 41х/, 

 

3.4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 10 сарын 16-ны өдрийн СХ3-20-032 дугаартай:

“...үнэлэгдэж буй хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.093.910 /нэг сая ерөн гурван мянга есөн зуун арав/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.Т-ын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 4-р хавтас 51-52х/,

 

Дөрөв. Хохирогч Г.Г-ийн унадаг дугуйг хулгайлан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

4.1. Эрүүгийн 19080 3173 1224 дугаартай хэргийг 19080 3478 1221 дугаартай хэрэгт  нэгтгэх тухай прокурорын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 290 дугаар тогтоол /хэргийн 2-р хавтас 21-22х/,

 

4.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Г-ийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол 107 дугаар байрны G-30 зогсоолд дугуйгаа байрлуулж түгжсэн. 6 дугаар сарын 07-ны өглөө 11 цагийн үед босоод дугуйгаа авах гэхэд алга бослон байсан. Камер шүүж үзэхэд үл таних эрэгтэй хүн авч явж байгаа бичлэг байсан. Би унадаг дугуйгаа “Шоо” гэх дугуйн дэлгүүрээс 1.3 сая төгрөгөөр худалдаж авч байсан, одоо 2.0 сая төгрөгөөр үнэлж байна, дугуйгаа тоноглосон болохоор 2.0 сая төгрөгийн үнэ хүрнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 36-37х/,

 

4.3. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 19/047 дугаартай:

“...үнэлэгдэж буй унадаг дугуй нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Г.Г-ийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 2-р хавтас 47-49х/,

 

Тав. Хохирогч Х.Бий унадаг дугуйг хулгайлан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

5.1. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оргил стар хотхоны 56 дугаар байрны 1 дүгээр орцны хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-рхавтас 13-14х, 15-18х/,

 

5.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Бий хохирогчоор өгсөн:

“...Би өөрийн Трин икс маркийн унадаг дугуйгаа 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил стар хотхоны 56 дугаар байрны 1 дүгээр орцны 11 давхарын шатны бариулын төмрөөс түгжээд үлдээсэн. 6 дугаар сарын 25-ны өглөө ажилдаа явахад байсан ба орой ирэхэд алга болсон байсан. Камерийн бичлэг шүүхэд 6 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 18 минутанд аваад гарч байгаа бичлэг байсан. ... Би уг дугуйг 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 650.000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 20-21х/,

 

5.3. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Х-107 дугаартай:

“...үнэлэгдэж буй Trin X маркийн унадаг дугуй, Алан брендийн дугуйны цоож зэрэг нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 575.000 /таван зуун далан таван мянга зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Х.Бий алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 29-31х/,

 

Зургаа. Хохирогч Г.Б-ийн унадаг дугуйг хулгайлан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

6.1. Эрүүгийн 19080 3478 1221 дугаартай хэргийг 19100 1616 0592 дугаартай хэрэгт  нэгтгэх тухай прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 183 дугаар тогтоол /хэргийн 1-р хавтас 228-229х/,

 

6.2. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 105 дугаар байрны гадна 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 242-245х/,

 

6.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б-ийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өглөө 10 цагийн үед өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 105 дугаар байрнаас гарахдаа өөрийн унадаг дугуйгаа шалгахад байсан. ...орой 18 цагт манай эхнэр Маамууцэцэг яриад “дугуй чинь алга болсон байна” гэсэн. Тэгээд камерын бичлэг үзэхэд нэг залуу авч байгаа нь бичигдсэн байсан. Би дугуйгаа Герман Улсаас 370 еврогоор авч байсан, одоо 1.073.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 04-05х/,

 

6.4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 19/055 дугаартай:

“...үнэлэгдэж буй унадаг дугуй нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.073.000 /нэг сая далан гурван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Г.Б-ийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 2-р хавтас 13-14х/,

 

Долоо. Хохирогч Л.С-ийн унадаг дугуйг хулгайлан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

7.1. Эрүүгийн 19080 3504 1266 дугаартай хэргийг 19100 1616 0592 дугаартай хэрэгт  нэгтгэх тухай прокурорын 2019 оны 9 сарын 10-ны өдрийн 190 дугаар тогтоол /хэргийн 2-р хавтас 69-70х/,

 

7.2. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 2-р хавтас 84-85х, 86-89х/,

 

7.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.С-ийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Залуус хорооллын В1 давхарт байрлах зогсоолд дугуйгаа цоожлоод, 6 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн орчим шалгахад дугуй алга болсон байсан ба камер шүүж үзэхэд нэг залуу аваад гарч байсан, царай нь их тод харагдаж байсан. 2019 оны 4 сард Нарантуул захын урд байдаг “Унадаг дугуй” гэх дэлгүүрээс 1.0 сая төгрөгөөр худалдаж авсан, “UpLand” цутгамал саарал өнгийн рамтай, ногоон канттай, доод рам дээр нь брендийн нэрийг хараар бичсэн дугуй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 90-91х, 93х/, 

 

7.4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 822 дугаартай:

“...үнэлэгдэж буй Upland брендийн унадаг дугуй нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Л.С-ийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн23-р хавтас 99-180х/,

 

Найм. Хохирогч Б.Г-ын унадаг дугуйг хулгайлан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

8.1. Эрүүгийн 19100 1757 0599 дугаартай хэргийг 19100 1616 0592 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 178 дугаар тогтоол /хэргийн 1-р хавтас 115х/,

 

8.2. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 600 байрны гадна 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 121-123х/,

 

8.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г-ын хохирогчоор өгсөн:

“...Би 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өөрийн Трек брендийн хар өнгийн унадаг дугуйг ахынхаа гэрийн гадаа буюу Белла виста хотхоны 700 дугаар байрны орцны хажуу талын хашлага төмөрнөөс цоожлоод үлдээсэн. Тэгээд 7 дугаар сарын 12-ны өдөр авах гээд очсон чинь алга болсон байсан. Хяналтын камер шүүж үзэхэд царай зүс нь харагдахгүй эрэгтэй хүн миний унадаг дугуйг унаад, гарч байгаа бичлэг байсан. Тэгэхэд 2019 оны 7 сарыны 18-ны өдөр тухайн байрны хүлээн авагч над руу яриад “чиний унадаг дугуйг хулгайлсан хүн дахин унадаг дугуй хулгайлах гэж байхад нь бариад цагдаад өгсөн” гэж хэлсэн. Миний дугуй нь ягаан өнгийн зураастай, хар өнгийн эмэгтэй хүний унадаг дугуй байсан. Би дугуйгаа олж авах хүсэлттэй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 126х/,

 

8.4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Х-260 дугаартай:

“...үнэлэгдэж буй Trek брендийн унадаг дугуй нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.Г-ын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 137-139х/,

Ес. Хохирогч Ц.Ч-ын унадаг дугуйг хулгайлан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

9.1. Эрүүгийн 19050 3371 0197 дугаартай хэргийг 19100 1616 0592 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаар тогтоол /хэргийн 3-р хавтас 67х/,

 

9.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй Ц.Ч-ын хохирогчоор өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хөдөө явахдаа Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 122 дугаар байрны гадаа дугуйгаа цоожлоод явсан. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэртээ ирэхэд миний унадаг дугуй алга болсон байхаар нь байрны жижүүртэй уулзаж хяналтын камер шүүж үзэхэд нэг өндөр ах аваад гарч байгаа бичлэг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 81х/, 

 

9.3. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 8 сарын 13-ны өдрийн БГ2-19-732 дугаартай:

“... үнэлэгдэж буй эд хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 327.600 /гурван зуун хорин долоон мянга зургаан зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Ц.Ч-ын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 3-р хавтас 86-87х/,

 

Арав. Хохирогч М.Н-ын унадаг дугуйг хулгайлан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

10.1. Эрүүгийн 19050 3014 0869 дугаартай хэргийг 19100 1616 0592 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 193 дугаар тогтоол /хэргийн 2-р хавтас 201х/,

 

10.2. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 81 дүгээр байрны гараашийн хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 2-р хавтас 213-214х, 215х/,

 

10.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Н-ын хохирогчоор өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 81 дүгээр байрны гараашид машинаа байрлуулж тавихад дугуй цоожтойгоо байсан ба 7 дугаар сарын 17-ны өдөр харахад байхгүй болсон байсан. Камер шүүж үзэхэд 25-30 орчим насны халзандуу, саарал фудболкатай, хар өмдтэй, хүзүүндээ гинж зүүсэн эрэгтэй хүн аваад гарч байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 218-218х/, 

 

10.4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 7 сарын 22-ны өдрийн БГ2-19-706 дугаартай:

“...үнэлэгдэж буй Merida 300 брендийн унадаг дугуй нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч М.Н-ын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2-р хавтас 224-226х/,

 

Арван нэг. Хохирогч М.Э-ын унадаг дугуйг хулгайлан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

11.1. Эрүүгийн 19100 1756 0602 дугаартай хэргийг 19100 1616 0592 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2019 оны 8 дугаар сарын 15-нй өдрийн 177 дугаар тогтоол /хэргийн 1-р хавтас 49х/,

 

11.2. Эд мөрийн баримт түр хураан авч, хохирогчид KUOTA маркийн унадаг дугуйг хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 56-57х/,

 

11.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Э-ын хохирогчоор өгсөн:

“...Би дугуйгаа байрныхаа В1 давхарын зогсоолд байнга тавьдаг юм. Тэгээд зуны цаг болохоор унадаг дугуйгаа унадаг юм. Хамгийн сүүлд 2019 оны 5 дугаар сарын дундуур дугуйгаа унаж, тэрнээс хойш унаагүй байсан. Тэгэхэд 2019 оны 7 дугаар сард хөдөө явсан байхад цагдаагаас залгаад дугуй хулгайлсан хүнийг барьчихлаа, ирж дугуйгаа аваарай гэхээр нь охиноо явуулж аваахуулсан байгаа. ...Миний унадаг дугуй Kuota брендийн 18 рамтай, 26 инчийн дугуйтай байсан, би дугуйгаа бүрэн бүтэн хүлээж авсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 60х/,

 

11.4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Х-259 дугаартай:

“...үнэлэгдэж буй KUOTA брендийн унадаг дугуй нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч М.Э-ын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 67-69х/,

 

Арван хоёр. Хохирогч Г.Баттулгын унадаг дугуйг хулгайлан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

12.1. Эрүүгийн 19100 1783 0595 дугаартай хэргийг 19100 1616 0592 дугаартай хэрэгт  нэгтгэх тухай прокурорын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 175 дугаар тогтоол /хэргийн 1-р хавтас 750х/,

 

12.2. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27а дугаар байрны хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-рхавтас 87-91х, 15-18х/,

 

12.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Баттулгын хохирогчоор өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27 дугаар байрны 8 давхараас Мерида маркийн унадаг дугуйгаа хулгайд алдсан байна. Уг дугуйг 2018 онд хувь хүнээс 750.000 төгрөгөөр худалдаж авч байсан, одоо 500.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 95-96х/,

 

12.4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Х-247 дугаартай:

“...үнэлэгдэж буй Мерида брендийн унадаг дугуй нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Г.Баттулгын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 104-106х/,

 

Арван гурав. Хохирогч И.А-ийн унадаг дугуйг хулгайлан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

13.1. Эрүүгийн 19080 4078 1481 дугаартай хэргийг 19100 1616 0592 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 224 дугаар тогтоол /хэргийн 3-р хавтас 140х/,

 

13.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад И.А-ийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрийн үед би хөдөө яваад мөн оны 7 дугаар сарын 25-ны өдөр ирээд унадаг дугуйгаа шалгахад байсан. 2019 оны 7 дугаар сарын 28-ны орой хөдөө явж ирчихээд машинаасаа юм авах гээд очиход миний Мерида маркийн унадаг дугуй алга болсон байхаар нь хяналтын камер шүүж үзэхэд нэг залуу 15-16 орчим минут авах гэж ноцолдож байгаад, гадаа гарч хэсэг сууж байгаад эргэж орж ирээд шууд аваад гарч байгаа бичлэг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 161х/, 

 

13.3. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 9 сарын 26-ны өдрийн СХД3-19-766 дугаартай:

“...үнэлэгдэж буй хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 307.000 /гурван зуун долоон мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч И.А-ийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 3-р хавтас 170-171х/,

 

Арван дөрөв. Хохирогч Р.А-гийн унадаг дугуйг хулгайлан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

14.1. Эрүүгийн 19100 1872 0612 дугаартай хэргийг 19100 1616 0592 дугаартай хэрэгт  нэгтгэх тухай прокурорын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 181 дугаар тогтоол /хэргийн 1-р хавтас 196х/,

 

14.2. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхоны 1в байрны хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-рхавтас 202-203х, 204-206х/,

 

14.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.А-гийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхон 1В байрны 5 давхарт гэр рүүгээ орохдоо үүдэнд дугуйгаа цоожлоод үлдээсэн. Ер нь дугуйгаа үүдэндээ орцонд цоожлоод тавьчихдаг юм, ингээд би цагийн дараа гэрээсээ буцаад гарах үед дугуй алга болсон байсан. Камер шалгахад нэг эрэгтэй хүн унаад гараад явж байсан. Уг дугуйг 2 жилийн өмнө 800.000 төгрөгөөр авсан, хар ногоон өнгийн, дугуйнууд нь том, өргөн элсний дугуй юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 208х/,

 

14.4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Х-325 дугаартай:

“...үнэлэгдэж буй өргөн дугуйтай том элсний дугуй нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 7 сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Р.А-гийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 211-213х/,

 

Арван тав. Хохирогч Н.Б-ын унадаг дугуйг хулгайлан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

15.1. Эрүүгийн 19080 4186 1258 дугаартай хэргийг 19080 3504 1266 дугаартай хэрэгт  нэгтгэх тухай прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 302 дугаар тогтоол /хэргийн 2-р хавтас 118х/,

 

15.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б-ын хохирогчоор өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34 дүгээр байрны подвалд манай хүү Анар Леспо брендийн дугуйгаа цоожлоод, гэртээ ороод гараад ирэхэд дугуй нь алга болсон байсан. Камер шүүхэд бичлэгт эрэгтэй хүний дүрс бичигдсэн байсан. Уг дугуйг 2019 оны 6 дугаар сарын сүүлээр 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 7 рамт, рам нь улаан хар хосолсон өнгөтэй, Lespo гэсэн бичигтэй дугуй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 131х, 135х/,

 

15.3. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 сарын 08-ны өдрийн 889 дугаартай:

“...үнэлэгдэж буй унадаг дугуй нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Н.Б-ын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 2-р хавтас 142-248х/,

 

15.4. Эд мөрийн баримт түр хураан авч, хохирогч Н.Б-ад Lespo гэсэн бичигтэй, улаан болон хар өнгийн унадаг дугуй, хоёр дугуйны хий гарсан унадаг дугуйг хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл /хэргийн 3-р хавтас 206-207х/,

 

Арван зургаа. Хохирогч М.А-ын унадаг дугуйг хулгайлан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

16.1. Эрүүгийн 19100 1851 0616 дугаартай хэргийг 19100 1616 0592 дугаартай хэрэгт  нэгтгэх тухай прокурорын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 182 дугаар тогтоол /хэргийн 1-р хавтас 157х/,

 

16.2. Эд мөрийн баримт хураан авч, хохирогч М.А-ын алдагдсан 29 инчийн хэмжээтэй саарал өнгийн, ногоон өнгийн суудал дүрс бүхий рамтай, раман дээрээ хар дэвсгэр дээр CUBE гэсэн бичигтэй 470STD3012 гэсэн дугаартай унадаг дугуйг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай 2019 он 8 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 166-168х/,

 

16.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.А-ын хохирогчоор өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Номуун Виллаж хотхоны 100/6 дугаар байрны зоорийн давхарт байдаг дугуй зогсоолд түгжиж үлдээсэн байсан, маргааш нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гаргах гэсэн чинь байхгүй байсан. ...2.200.000 төгрөгөөр худалдан авч байсан, 29 инчийн өндөртэй, саарал өнгийн рамтай, CUBE гэсэн бичигтэй, ногоон өнгийн канттай дугуй байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 172-173х/,

 

16.4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Х-290 дугаартай:

“...үнэлэгдэж буй Cube брендийн унадаг дугуй нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.540.000 /нэг сая таван зуун дөчин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч М.А-ын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 179-181х/,

 

17. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Дэжидмаагийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын сүүлээр Хар хорин захын баруун талд Барс 2 худалдааны төв дотор өндөр биетэй залуу “Леспо брендийн унадаг дугуй авах уу, хүүхэд том болчихсон унах хүн байхгүй болохоор зарах гээд явж байгаа юм, зарна” гэхээр нь би хүүхэддээ унуулах гээд 70.000 төгрөгөөр худалдан авсан. Би тэр залууд бэлэн 70.000 төгрөг өгсөн. ...Одоо 70.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 202х/,

 

18. Шүүгдэгч Д.Гантулгын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл баримт /хэргийн 3-р хавтас 212-213х/,

 

19. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Гантулгын яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил стар хотхоны зүүн зүгт харсан орцноос хар ногоон өнгийн унадаг дугуй хулгайлж аваад 100 айл дээр барилгын материал зардаг хүнд 110.000 төгрөгөөр зарсан.

2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 13-14 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Вилла виста хотхоны гараашид байсан хар өнгийн унадаг дугуй түгжээтэй байхаар нь гараараа цоожийг нь мушгиж хугалаад, унадаг дугуйг унаж гарч байгаад хамгаалагчид баригдсан. Тэгээд цагдаад дуудлага өгч, дугуйг цагдаад хураалгасан байгаа.

Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс гарч явж байгаад гэдэс өлсөөд, мөнгө хэрэгтэй байхаар нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу цагдаагийн хэлтсийн  зүүн талд байдаг орон сууцны 8 давхараас саарал өнгийн унадаг дугуй хулгайлсан. Тэр өдрөө тэр дугуйг Төмөр замын автозогсоол дээр нэг хүүхэнд 200.000 төгрөгөөр зарж, мөнгөөр нь хоол, архи аваад зочид буудалд орж унтсан.

...2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Вилла виста хотхоны сааданд ганцаараа сууж байгаад нэг шил архи уучихаад, босоод Вилла виста хотхоны урагшаа харсан хамгийн зүүн талын байрны гадна орцны үүдэнд түгжээтэй байсан ягаан бичигтэй, хар өнгийн унадаг дугуй байхаар нь гараараа цоожийг нь хугалаад, унадаг дугуйг унаад гарч явсан. ...Хермес барилгын худалдааны дэлгүүрийн гадна танихгүй хүнд 100 ам доллараар зарчихсан.

2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байдаг Зайсангаас дээш өгсөн замын зүүн талд байдаг байрны В1 давхарт хашлагнаас түгжээтэй байсан хар саарал өнгийн унадаг дугуйны түгжээг гараараа мушгиж хугалаад, унадаг дугуйг орцоор нь аваад гарсан. 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр орой болж байхад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байдаг Зайсангаас дээшээ өгсөөд явах замд байдаг Шар байрны баруун тал руу харсан орц руу ороод, 4 билүү 5 давхарт түгжээтэй 2 унадаг дугуй байхаар нь цоожийг нь гараараа мушгиж хугалаад, өргөн дугуйтай хар ногоон өнгийн унадаг дугуйг аваад гарсан. Тэгээд Зайсан цогцолборын урд талд нэг танихгүй хүнд 100.000 төгрөгөөр зарчихсан.

...Би 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 105 дугаар байрнаас яг хэдэн цагийн орчим гэдгийг нь сайн санахгүй байна, тус байрны гараашин дотор байсан хар өнгийн унадаг дугуйг цоожноос нь мулт татаад унаад гарсан. Би энэ дугуйг Залуус хорооллын орчим Кузов засварын газарт аваачиж зарсан. ...Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хэргийг ганцаараа үйлддэг байсан. Хохирлоо төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 47х, 72х, 110х, 143х, 185х, 217х, 2-р хавтас 19х, 54х, 107х, 149х, 188х, 3-р хавтас 91х, 134-135х, 176х/ болон түүний хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 2-р хавтас 249х, 181х, 188х/, урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 3-р хавтас 02х, 4-р хавтас 03х, 58х/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 323 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 3-р хавтас 60-65х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судласан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг асууж мэдүүлэг авахад болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг гүйцэтгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хөрөнгийн үнэлгээ дүгнэлтийг эрх бүхий мэргэшсэн байгууллагын үнэлгээч тогтоосон байх тул тэдгээр баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлж дүгнэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Гантулгын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Г нь ганцаараа:

1. 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 51 дүгээр байрны үүдний шатан дээр байсан Н.Э-ын Канондэйл трэйл 6 загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 780.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто таун хотхоны 210 дугаар байрны 148 дугаар зогсоолд байрлуулан тавьсан Ү.С-ийн Трек марлин загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 799.200 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Цэ бааранд үйлчлүүлж байхдаа Б.Т-ын Самсунг маркийн гар утас, виза карт, утасны гэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.093.910 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 107 дугаар байрны Жи30 зогсоолд байрлуулан тавьсан Г.Г-ийн Кенэсис загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил стар хотхоны 56 дугаар байрны 1 дүгээр орцны 11 давхарт байсан Трин Икс загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Х.Бд 575.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 105 дугаар байрны 91Е зогсоолд байсан Г.Б-ийн Шимано загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.073.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 48 дугаар байрны В1 зогсоолд байрлуулан тавьсан Л.С-ийн Апланд загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Белла виста хотхоны 700 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан Трек загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Г-д 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 122 дугаар байрны 2 орцны үүднээс Ц.Ч-ын Солюшн загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 327.600 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2019 оны 7 дугаар сарын 17-ны шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 81 дүгээр байрны гараашид байсан М.Н-ын Чалленжер 300 загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 960.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Белла виста хотхоны 600 дугаар байрны В1 давхарт байсан KUOTA загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, М.Э-ад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27 дугаар байрны 8 давхарт байсан Мерида загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Г.Б-д 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 41Б дугаар байрны зоорийн давхараас И.А-ийн Мерида загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 307.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхоны 1В байрны 51 давхарт байсан Р.А-гийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2019 оны 7 дугаар сарын 30-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 34 дүгээр байрны подвалд тавьсан Н.Б-ын Леспо загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Номун виллаж хотхоны гараашид байсан CUBE загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, М.А-т 1.540.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурьдсан нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоодсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааж хуульчилсан.

Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.  

 

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдоно.  

 

Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь тухайн гэмт хэргийн онц хүндрүүлэх шинж болохоор хуульчилсан. 

 

“Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлэх бөгөөд тухайн этгээдийн хувьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгох, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнгад эрэлхийлж, үүнийгээ амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байна.

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч П.Гантулга нь ганцаараа 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоёр сар гаруй хугацаанд Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дамжин нийт 16 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч иргэдийн эд зүйлс, хөрөнгийг /унадаг дугуй, гар утас, виза карт гэх мэт/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 13.035.710 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, улмаар өөрийн хулгайлан авсан эд зүйлсийг бусдад худалдан борлуулах, зарах, барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж мөнгө авах зэргээр зарцуулан орлого олж, өөрийн ахуйн хэрэглээгээ хангаж ашигласан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.     

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж тогтоосон, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.  

 

Иймд шүүгдэгч Д.Гантулгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан. 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч иргэд гаргах эрхтэй байна. 

 

шүүгдэгч Д.Гантулгын үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас нэр бүхий 16 хохирогч иргэдийн эд хөрөнгөд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтээр нийт 13.035.710 /арван гурван сая гучин таван мянга долоон зуун арав/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба үнэлгээний тайлан дүгнэлтийг хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, үнэлгээний байгууллагын үнэлгээчин тогтоосон тул шүүх эдгээр дүгнэлтийг хууль ёсны, үнэн зөв, үндэслэл бүхий гэж үнэлж дүгнэсэн болно.

Мөн дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд тус тус маргаагүй байна.  

 

Шүүгдэгч Д.Гантулгын үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч:

- Х.Бд 575.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

- М.А-ын эд хөрөнгөд 1.540.000 төгрөгийн,

- Н.Б-ын эд хөрөнгөд 350.000 төгрөгийн,

- М.Э-ын эд хөрөнгөд 600.000 төгрөгийн,

- Г.Баттулгын эд хөрөнгөд 450.000 төгрөгийн,

- Б.Г-ын эд хөрөнгөд 800.000 төгрөгийн,

- Р.А-гийн эд хөрөнгөд 480.000 төгрөгийн,

- Г.Б-ийн эд хөрөнгөд 1.073.000 төгрөгийн,

- Г.Г-ийн эд хөрөнгөд 1.900.000 төгрөгийн,

- Л.С-ийн эд хөрөнгөд 1.000.000 төгрөгийн,

- Н.Э-ын эд хөрөнгөд 780.000 төгрөгийн,

- М.Н-ын эд хөрөнгөд 960.000 төгрөгийн,

- Ц.Ч-ын эд хөрөнгөд 327.600 төгрөгийн,

- Ү.С-ийн эд хөрөнгөд 799.200 төгрөгийн,

- И.А-ын эд хөрөнгөд 307.000 төгрөгийн,

- Б.Т-ын эд хөрөнгөд 1.093.910 төгрөгийн хохирол тус тус учирч, нийт бусдын эд хөрөнгөд 13.035.710 /арван гурван сая гучин таван мянга долоон зуун арав/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учирсан бөгөөд иргэний нэхэмжлэгч Э.Дэжидмаагийн эд хөрөнгөд 70.000 төгрөгийн хор уршиг учирсан нь тэдгээр хохирогч нарын мэдүүлэг болон эд хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, хохирлын тооцоо нийлсэн баримт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

 

Гэмт хэргийн улмаас нэр бүхий 16 хохирогч иргэдэд учирсан дээрх хохирлоос биет байдлаар эд хөрөнгийг нь буцаан өгөх замаар: 

Хохирогч М.А-т 1.540.000 төгрөгийн, Н.Б-ад 350.000 төгрөгийн, М.Э-ад 600.000 төгрөгийн хохирол тус тус нөхөн төлөгдсөн баримттай байна. /хэргийн 1-р хавтас 56-57х, 166-168х, 3-р хавтас 206-207х/,

 

  Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос нөхөн төлөгдсөн 2.490.000 /хоёр сая дөрвөн зуун ерөн мянга/ төгрөгийг хасаж тооцон үлдэх 10.615.710 /арван сая зургаан арван таван мянга долоон зуун арав/ төгрөгийг шүүгдэгч Д.Гас гаргуулж,

- хохирогч Х.Бд 575.000 төгрөг,

- Г.Б-д 450.000 төгрөг,

- Б.Г-д 800.000 төгрөг,

- Р.А-д 480.000 төгрөг,

- Г.Б-т 1.073.000 төгрөг,

- Г.Гд 1.900.000 төгрөг,

- Л.С-эд 1.000.000 төгрөг,

- Н.Э-од 780.000 төгрөг,

- М.Н-т 960.000 төгрөг,

- Ц.Ч-т 327.600 төгрөг,

- Ү.С-ьд 799.200 төгрөг,

- И.А-т 307.000 төгрөг,

- Б.Т-од 1.093.910 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Дэжидмаад 70.000 тус тус олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Гантулгын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн нөхцөл байдлыг мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.  

 

Шүүх, шүүгдэгч Д.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан ялын төрөл хэмжээний дотор 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Түүнчлэн шүүгдэгч Д.Г нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Алтансан” цогцолбор хорооллын харуулын байрнаас иргэн Б.Өнөрбаярын LG загварын гар утсыг хулгайлан авч, 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Баянзүрх дүүргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Д.Гантулгыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн баримттай байна. /хэргийн 3-р хавтас 63-65х/

 

Гэвч тэрээр шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоож шийдвэрлэв.     

 

Шүүх, дээрх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйл, хэсэгт зааснаар Д.Гд 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,   

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг баримтлан Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял гэж тогтоож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Г нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр хойшлуулшгүйгээр баривчлагдаж /хэргийн 1-р хавтас 35х/, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 142 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба улмаар хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд яллагдагч, шүүгдэгчээр 280 хоног /хоёр зуун ная/ /хэргийн 1-р хавтас 39х, 42х, 3-р хавтас 55х, 59-60х, 211х, 235х, 4-р хавтас 08х/, мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад заасан цагдан хоригдсон 11 хоног /арван нэг/, нийт 291 хоног /хоёр зуун ерөн нэг/ цагдан хоригдсоныг тус тус шүүгдэгчийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий CD 7 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон             

 

                                                              ТОГТООХ нь:

 

1. С овогт Д-ийн Г-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Д.Гд 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Г-ыг Баянзүрх дүүргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Гд 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Д.Г-ын биечлэн эдлэх ялыг нийт 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял гэж тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Гд энэ тогтоолоор оногдуулсан 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г-ын цагдан хоригдсон нийт 291 /хоёр зуун ерөн нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

                                           

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Д.Г-аас 10.615.710 /арван сая зургаан зуун арван таван мянга долоон зуун арав/ төгрөг гаргуулж, нэр бүхий 14 хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шийтгэх тогтоолын хавсралтад заасан хувь хэмжээгээр тус бүрт олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий CD 7 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

10. Энэ хэрэгт Д.Г-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

 

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан Д.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд дотор гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

13. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАЗАРХАНД

 

                                       ШҮҮГЧИД                                           Х.ОДБАЯР

 

                                                                                                   Д.АЛТАНЖИГҮҮР