Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 00023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-13-06 тоотод оршин суух, Чангаагийн Бямбаад холбогдох  

6,483,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016-10-26-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                      Шүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, гэрч Б.Зоригтбаатар, Дмитриев А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эрдэнэт Үйлдвэр” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2011 оны 12 дугаар сарын 30-ннныыы өдрийн А/745 дугаар тушаалын хавсралт 6 дугаар батлагдсан “ур чадварын нэмэгдлийн санг бүрдүүлэх, зарцуулах журам”ын 1.2 дахь хэсэгт “Захирлууд өөрийн харъяалалх чиглэл, хэлтэс, цехийн хүрээнд хэлтэс, цехийн удирдлагын шалгаруулалт, саналаар ажилтанд нэмэлт даалгавар оноох, тэр нь үйлдвэрлэл, цаг үеийн тулгамдсан асуудлыг хамарч, ур чадварын өндөр түвшин шаардах болзлыг биелүүлж буй тохиолдолд хөдөлмөрийн нэмэлт гэрээ байгуулна”гэж заажээ. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Ч.Бямбаа нь 2014оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хөдөлмөрийн гэрээний нэмэлт байгуулаагүй бөгөөд манай компанийн эдийн засгийн хэлтэсин хөдөлөр зохион байгуулалт, цалин хөлс, урамшууллалын товчооны дарга Б.Зоригтбаатарын хариуцлагагүй үйлдлээс болж 2015 онд ур чадварын нэмэгдэл нийт 6,483,000 төгрөгийг хөдөлмөрийн нэмэлт гэрээ байгуулалгүй Ч:Бямбаад олгосон байна. иймд Ч.Бямбаагаас 6,483,000 төгрөгийг гаргуулж, Эрдэнэт үйлдвэр ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Бямбаа шүүхэд гаргасан тайлбартаа: Эрдэнэт үйлдвэр ХХК-аас гаргасан 6,483,000 төгрөгийг надаас гаргуулах нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Учир нь уг нэхэмжлэлд Б.Зоригтбаатар гэдэг хүний буруугаас болж гэж бичсэн нь хэн хариуцлага хүлээх болохыг тодорхой бичсэн байна. Надад огт хамаагүй асуудал болохыг нотолсон байна гэжээ.

              Шүүхийн хэлэлцүүлэгт Эрдэнэт үйлдвэр ХХК-ны Санхүү, бүртгэлийн хэлтэсийн 2016-10-13-ны өдрийн 111/388 дугаартай албан тоот,  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2011-12-30-ны өдрийн А/745 дугаартай тушаал, ур чадварын нэмэгдлийн санг бүрдүүлэх, зарцуулах журам, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эдийн засгийн хэлтэсийн 2016-10-11-ны өдрийн 108/15 дугаартай албан тоот,  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргааны хүний нөөцийн хэлтэсийн 2016-10-11-ны өдрийн 113/360 дугаартай албан тоот зэргийг шинжлэн судлаад

                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь шүүхэд хандаж хариуцагч Ч.Бямбаагаас хууль эрх зүйн үндэслэлгүй олгосон мөнгө 6.483.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий  захиралын  2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/745 тоот тушаалын хавсралт №6-р батлагдсан “Ур чадварын нэмэгдлийн санг бүрдүүлэх,зарцуулах журамын  1.2 дахь хэсэгт “Захиралууд өөрийн харъяалах чиглэл, хэлтэс цехийн хүрээнд хэлтэс, цехийн удирдлагын шалгаруулалт, саналаар ажилтанд нэмэлт далгавар оноох, тэр нь үйлдвэрлэл, цаг үеийн тулгамдсан асуудлыг хамарч, чадварын өндөр түвшин шаардах болзлыг биелүүлж буй тохиолдолд хөдөлмөрийн нэмэлт гэрээ байгуулна” гэж заасан.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч Ч.Бямбаа нь 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хөдөлмөрийн нэмэлт гэрээ байгуулаагүй атлаа 2015 онд ур чадварын нэмэгдэл нийт 6.483.000 төгрөг авсан нь хууль бус болсон гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурьдсанаар Б.Зоригтбаатар гэдэг хүний буруугаас  болж гэж бичсэн нь хэн хариуцагч болохыг тодорхой бичсэн байгаа нь надад огт хамаагүй асуудал болохыг нотолсон байна гэж тайлбарласан байна.

           Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамарахгүй байна.

           Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар “Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах ёстой байсан байна.

           Харин нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор маргаанаа шийдвэрлүүлж Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй байх бөгөөд энэ дагуу гагасан гомдол нь 128 дугаар зүйлийн 128.1.1-д зааснаар  шүүх хянан шийдвэрлэх маргаанд хамаарахаар зохицуулсан байна. Ийнхүү дээрх маргаан нь шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд  хамаарахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.  

          Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын  Хөдөлмөрийн тухай хуулийн  126 дугаар зүйлийн 126.1,127 дугаар зүйлийн 127.1,128 дугаар  зүйлийн 129.1-д заасныг баримтлан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хариуцагч Ч.Бямбаад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1,57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжпэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  гардан авсйнаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                      Б.БЯМБАСҮРЭН 

 

            

                    М