Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2016/01133

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 08 өдөр

  Дугаар 151/ШШ2016/01133

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2016/01099/и хэргийн индекстэй

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 5-р хороо, Баянхошуу, 91-р байр, 17 тоотод оршин суух Халтар овогт Мөнхтуяагийн Адъяаболд /РД:ШУ88030631/-ын хүсэлттэй, 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Адъяабаолд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Адъяаболд тус шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: - Мөнхтуяа овогтой Адъяаболд миний бие нь 2007 онд Төв аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаагаар анх ажилд орсон. 2010 оны 01 сарын 08-нд Баян сумын цагдаагийн хэсэгт цагдаа зохицуулагчаар ажилласан. 2011 оны 02 сард Төв аймгийн Баянчандмань сум дахь цагдаагийн хэсэгт томилогдон одоог хүртэл цагдаа зохицуулагчаар ажиллаж байна. 2011 оны 02 сарын 19-ний өдөр Төв аймгийн Цагдаагийн газрын даргын тушаал гарч Төв аймгийн Зуунмод суманд цагдаа зохицуулагчаар томилогдсон тушаал гаргасан боловч намайг Зуунмод суманд ажиллуулаагүй Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн хэсэгт томилж явуулсан ба одоог хүртэл Баянчандмань сумын хэсэгт цагдаа зохицуулагчаар ажиллаж байна. Цагдагийн албан хаагчид нь хөдөө орон нутагт 5 жил тасралтгүй ажилласан бол тэтгэмж олгодог юм, гэтэл миний Баян сум болон Баянчандмань ажилласан хугацааны тэтгэмжийг олгоогүй юм. Учир нь 2011 оны 02 сарын 19-ний өдрийн тушаалаар намайг Зуунмод суманд томилсон байгаа учраас олгогдохгүй байгаа юм. Хэдийгээр тушаал нь Зуунмод суманд гэж гарсан боловч тогтмол ажиллаж байгаа ажлын байр нь Баянчандмань юм. Иймд архивын бичиг баримт тухайн үед бичиж байсан рапорт, сар улирал, жилийн тайлан мэдээ, согтуу жолоочийн бүртгэл, Баянчандмань сумын Засаг даргын тодорхойлолт зэрэг цуглуулсан нотлох баримтыг үндэслэн 2011 оны 02 сарын 19-ний өдрөөс 2012 оны 12 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Баянчандмань сум дахь цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв. 

 Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримт болох Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/403 дугаартай тодорхойлолт /хх-3/, Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2011 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаартай Ахлагч бүрэлдэхүүнийг томилгоог шинэчлэн батлах тухай тушаал /хх-5/, Цагдаагийн газрын даргын 2011 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаартай тушаалын хавсралт /хх 6-8/, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч М.Адъяаболдын 2011 оны 2 дугаар сард, 1 дүгээр улирал, 4, 5, 7, 8, 10, 11 дүгээр саруудад, 2012 оны эхний 1 дүгээр улиралд хийсэн ажлын тайлан мэдээ /хх 10-19/, Гэрч Д.Цэрэнпил, Ц.Ганбат, Г.Мягмархишиг нарын хамт ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг /хх 24-30/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Халтар овогт Мөнхтуяагийн Адъяаболд нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Халтар овогт Мөнхтуяагийн Адъяаболд нь Төв аймгийн Баянчандмань сум дахь цагдаагийн хэсэгт 2011 оны 02 сарын 19-ний өдрөөс 2012 оны 12 сарын 04-ний өдөр хүртэл цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан болох нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/403 дугаартай тодорхойлолт /хх-3/, Төв аймгийн Засаг даргын дэрэгдэх Цагдаагийн газрын даргын 2011 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаартай Ахлагч бүрэлдэхүүнийг томилгоог шинэчлэн батлах тухай тушаал /хх-5/, Цагдаагийн газрын даргын 2011 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаартай тушаалын хавсралт /хх 6-8/, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч М.Адъяаболдын 2011 оны 2 дугаар сард, 1 дүгээр улирал, 4, 5, 7, 8, 10, 11 дүгээр саруудад, 2012 оны эхний 1 дүгээр улиралд хийсэн ажлын тайлан мэдээ /хх 10-19/, Гэрч Д.Цэрэнпилийн ....... 2009 оны 7 дугаар сард би Төв аймгийн замын цагдаагийн хэлтэст томилогдон ажиллах үед тус хэлтэст М.Адъяаболд нь цагдаа зохицуулагч хийж байсан. Тэгээд 2009 оны 12 дугаар сард би Төв аймгийн Баян сумын цагдаагийн хэлтэст цагдаа зохицуулагчаар томилогдон очиход М.Адъяаболд надаас түрүүлээд томилогдон очоод ажиллаж байсан ба 2011 оны 2 дугаар сар хүртэл бид 2 хамт ажиллаж байгаад 2011 оны 2 дугаар сараас 2012 оны 3 дугаар сар хүртэл Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн хэлтэст цагдаа зохицуулагчаар хамт томилогдон ажилласан. М.Адъяаболд өнөөдрийг хүртэл цагдаа зохицуулагчаар ажиллаж байгаа гэх мэдүүлэг /хх 25-26/, Ц.Ганбатын ..... М.Адъяаболд нь 2007 онд Төв аймгийн Цагдаагийн газарт томилогдон ажилласан. Төв аймгийн Баян суманд цагдаа зохицуулагчаар 2007 оны дундуур очиж ажиллаад Эрдэнэсант сум руу бас очиж ажиллаж байсан. Төв аймгийн Эрдэнэсант сумандаа цагдаа зохицуулагчаар ажиллаж байгаад 2011 оны 2 дугаар сард Төв аймгийн Баянчандмань суманд цагдаа зохицуулагчаар очоод өнөөдрийг хүртэл ажиллаж байна гэх мэдүүлэг /хх 27-28/, Г.Мягмархишигийн ....... М.Адъяаболд нь 2007 онд Төв аймгийн Цагдаагийн газарт томилогдон ирж ажилласан. 2009 оноос Төв аймгийн Баян суманд Замын цагдаагаар ирж ажиллаж байгаад 2011 оны 2 дугаар сард Төв аймгийн Баянчандмань сумын Цагдаагийн хэсэгт замын цагдаагаар томилогдон очоод өнөөдрийг хүртэл ажиллаж байна гэх мэдүүлэг /хх 29-30/ зэргээр давхар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд Халтар овогт Мөнхтуяагийн Адъяаболд Төв аймгийн Баянчандмань сум дахь цагдаагийн хэсэгт 2011 оны 02 сарын 19-ний өдрөөс 2012 оны 12 сарын 04-ний өдөр хүртэл цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ШУ88030631 регистрийн дугаартай Халтар овогт Мөнхтуяагийн Адъяаболд нь Төв аймгийн Баянчандмань сум дахь цагдаагийн хэсэгт 2011 оны 02 сарын 19-ний өдрөөс 2012 оны 12 сарын 04-ний өдөр хүртэл цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Адъяаболдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийншийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.МӨНХЦЭЦЭГ