Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 566

 

 

 

 

 

 

    2020         06               08                                       2020/ШЦТ/566

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгч В.Г, Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт В-н Г, Б овогт Ц-н М нарт холбогдох эрүүгийн ** дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч  нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1956 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер, механик мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар **/, Д овогт В-н Г.

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ** аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар **/ Б овогт Ц-н М.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч В.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр байрны * дүгээр орцны үүдэнд хохирогч Ц.М-ыг зодож биед нь дух хамрын нуруунд зулгаралт, уруулд зулгаралт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ц.М нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр байрны ** дүгээр орцны үүдэнд хохирогч В.Г-ыг зодож биед нь доод уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, 2 шүдний сулрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч В.Г, Ц.М нарыг тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч В.Г, Ц.М нарт холбогдох хэргийг яллагдагч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч В.Г, Ц.М нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Ц.М нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд хохирогч В.Г-ыг зодож биед нь доод уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, 2 шүдний сулрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Ц.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч В.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч В.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 13 цагийн орчим туслан гүйцэтгэгч Ж-н хамт байрныхаа 1 давхрын ослын хаалгыг янзалж байтал нэг согтуу эрэгтэй ирээд бид хоёрын хийж байсан ажлыг хараад “С Ө-н Х”-ны муу сайн хулгайчууд та нар юу хийж чаддаг юм” гээд бид хоёрын янзалж байсан хаалгыг гараараа хоёр удаа, миний мөр рүү гараараа хоёр удаа цохиод аваарын хаалгаар гараад гүйхээр нь би араас нь хөөж гүйсэн боловч гүйцээгүй. Тэгээд би буцаад орц руу ороод нөгөө хаалгаа янзалж дуусах дөхөөд ЖаргЖ-глсайханыг “ажлаа дуусгачихаарай, би гэр рүүгээ орлоо” гээд коридороор цааш алхаж явтал намайг цохиод зугтаасан эрэгтэй булангаас гэнэт гарч ирээд миний уруул руу гараараа нэгээс хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би туслах ажилтан Ж-д хандаж “наад эрэгтэйгээ бариад ав, би цагдаа дуудъя” гэхэд Жаргалсайхан тухайн эрэгтэйг барьж авсан боловч тухайн эрэгтэй Ж-г гараараа түлхэж газар унагаачихаад явган хүний шатаар дээшээ гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-рт/,

 

гэрч В.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хорооны ** дүгээр байры нэгдүгээр орцны хойд хаалга засварлаж байтал 2 халамцуу залуу лифтнээс гарч ирээд хойд хаалгаар гарсан. Нэг мэдэхэд манай “С Ө-н Х”-ны дарга В.Г-тай маргалдаж байсан. Тэр эрэгтэй та нар шулаач, ингэж юм хийхгүй гээд доромжлоод байсан. Тэгээд тухайн залуу явчихаад буцаж ирээд манай даргыг цохисон байсан. Би тухайн үед цохиж байгааг нь хараагүй. Даргыг наад эрэгтэйгээ бариад ав гэхээр нь барьж авах гэтэл шатаар гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-рт/,

 

гэрч М.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр манай орцны нэг давхрын хаалгыг “С Ө-н Х”-ны дарга В.Г болон мужааны ажил хийж байсан хоёр хүнийг хараад цуг зогсож байсан. Гэтэл манай байрны 9 дүгээр давхрын оршин суугч залуу хажуугаар өнгөрөхдөө В.Г-д хандаж “наад хаалга чинь далий болчихсон байна, тэгшхэн хийгээч” гэж хэлэхэд В.Г “чамд ямар хамаатай юм” гээд тэр хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж байгаад тухайн эрэгтэй орцноос гараад гүйтэл манай “С Ө-н Х”-ны дарга В.Г араас нь гараад гүйсэн. Би 12 давхарын хогийг буулгахаар дээш гарсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ** дугаартай дүгнэлтэд: 1. В.Г-ын биед доод уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 22-23-рт/,

 

Шүүгдэгч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...В.Г- миний зүүн талын хацар руу гартаа барьж байсан алхаараа нэг удаа цохисон. Тэгээд миний араас хөөж байхдаа ар нуруу болон толгойны дагз хэсэгт алхаараа дөрвөөс таван удаа цохисон. Тэгээд би гүйсээр байгаад зугтаагаад ТҮЦ орчихоод буцаад байрныхаа ард талын орцоор ороод лифт хүлээгээд байж байтал намайг алхаар цохиж араас хөөж байгаад больсон эрэгтэй ард зогсож байсан ба гартаа отвёртка барьчихсан байсан. Тухайн эрэгтэй миний нүүр рүү гартаа барьсан отвёрткаараа зоох гэж байгаад гар нь хальтраад миний хамар болон уруулыг сэтэлсэн. Тэгээд дахиад тухайн отвёрткаараа хатгах гэж байгаад гар нь хальтраад өмсөж явсан фудволкны маань дотор талаар орсон. Тэгээд би  В.Г-ын нүүр рүү баруун гараараа нэгээс хоёр удаа цохьчихоод зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-4-рт/,

 

Шүүгдэгч В.Г- нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд хохирогч Ц.М-ыг зодож биед нь дух хамрын нуруунд зулгаралт, уруулд зулгаралт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

 

Хохирогч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн үед тамхи татах гээд гэрээс гараад орцны хаалгаар гарах гэж явахдаа орцны хаалганы арам нь далий байна даа гээд хүнд хандахгүйгээр хэлчихээд гарах гэж байтал хаалга янзалж байсан 3 хүний гартаа алх барьчихсан нь “хүн юм хийж байхад юу гээд байгаа юм” гээд миний зүүн шанаа руу алхаараа нэг удаа цохисон. Тэгээд би хаалгаар гараад “яаж байна” гэж хэлэхэд алхаа далайгаад дахиад ар нуруу, дагз руу хэд хэдэн удаа цохисон. Би зугтаагаад байр тойроод автобусны буудал хүрэхэд нөгөө хүн буцаад явсан. Тэгээд би ТҮЦ-нээс тамхи аваад дахиад зодож магадгүй гэж бодоод орцныхоо хаалгаар оролгүй байраа тойроод баруун талынхаа орцны хаалгаар ортол намайг алхаар цохисон эрэгтэй орцонд байсан. Надтай таарахаар нь би “өөр хүн байсан бол аль хэдийн үхсэн байгаа, яаж байгаа юм бэ хүн алах нь байна шүү дээ” гэхэд шууд миний дух руу 30-40 орчим сантиметр урттай отвёртканы үзүүрээр 1 удаа цохисон. Лифтээр дээш гарах гэж байгаад лифтэнд зодох байх гэж айгаад 12 давхарт гарч нилээн сууж байгаад гэртээ орсон... Би томографт харуулсан зардал болох 100.000 төгрөг, баримтгүйгээр авсан эмний 30.000 төгрөг, гоо сайханы дэлгүүрээс нуурын давс, тос 27.000 төгрөг, өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан 50.000 төгрөгийн зардлуудыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-рт/,

 

гэрч М.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өглөө 10 цагийн үед манай “С Ө-н Х”-ны дарга В.Г нэг өвгөнтэй хаалга янзлаад байж байтал манай орцны залуу зөрж өнгөрөхдөө энэ хаалга чинь далий байна гэж  хэлсэн. Тэгээд В.Г “би юм хийж байхад юм хэлдэг хэн юм” гэж хэлсэн. Нөгөө залуу наадахаа аятайхан хийгээч гэж хэлээд хоорондоо маргалдсан. Тэгээд В.Г тухайн залуугийн араас гараад гүйсэн. Тэгээд юу болсныг би мэдэхгүй байна. Би 12 давхарт гараад хогоо буулгахаар явсан...” гэх мэдүүлэг /хх-77-рт/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ** дугаартай дүгнэлтэд:

1. Ц.М-ын биед дух, хамрын нуруу, уруулд зулгаралт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 80-81-рт/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 61-рт/,

Хохирлын баримт /хх-ийн 63, 79-рт/,

 

Шүүгдэгч В.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр манай байрны 1 дүгээр орцны аваарын гарцны хаалга эвдэрчихсэн байсан тул хувиараа засвар хийдэг Ж-г  дуудаад 13 цагийн үед хаалга янзалж байсан. Тэгтэл хойноос өндөр бор залуу архи үнэртүүлчихсэн хүрч ирээд “С Ө-н Х”-ны муу сайн хулгайчууд мөнгө идэхээс өөр юм хийж чаддаг юм уу гээд янзалж байсан хаалга руу гараараа 2 удаа цохисон. Мөн миний зүүн мөр рүү 2 удаа гараараа цохиод зугтаасан. Тэгэхээр нь би араас нь хөөхөд надад гүйцэгдээгүй учраас би буцаж орж хаалгаа янзалж дуусаад Ж-д “би гэртээ орлоо, чи дуусгачих” гэж хэлээд гэр рүүгээ орох гээд байрны урд талын хаалгаар ортол лифт рүү ордог коридорт намайг цохьдог эрэгтэй хүлээгээд зогсож байсан. Тэгсэн тэр залуу үгийн зөрүүгүй шууд миний баруун шанаа руу гараараа 1 удаа цохисон. Миний хамар, уруулаас цус гарсан. Тэгээд би цагдаа дуудаарай гэсэн чинь тэр залуу “наана чинь камер байдаггүй юм аа” гэж хэлээд инээгээд байсан. Тэгээд намайг орилоход Ж хүрч ирээд намайг цохисон залууг лифт рүү оруулахгүй гээд хувцаснаас нь зуурчихсан байсан чинь тэр залуу Ж-г аргалсайханыг түлхэж унагаачихаад шат руу зугтаагаад явсан... Энэ хүн үнэхээр надад зодуулсан бол тэр үедээ цагдаагийн тасаг руу ороод өргөдөл өгөх байсан. Намайг бариулсан ч болох байсан. Би ажлаа хийгээд явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91-рт/,

 

Шүүгдэгч В.Г-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95-рт/,

- бакалаврын дипломын хуулбар /хх-99-101-рт/,

- Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 94-рт/,

- “**” СӨХ-ийн тодорхойлолт /хх-97-рт/,

 

шүүгдэгч Ц.М-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40-рт/,

- бакалаврын дипломын хуулбар /хх-41-рт/,

- Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42-рт/,

- “***” ХХК-ийн тодорхойлолт /хх-43-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч В.Г, Ц.М нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч В.Г-, Ц.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагч нарт хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагч В.Г, Ц.М нарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч В.Г, Ц.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч В.Г-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Ц.М-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэргийн хамт хадгалах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Д овогт В-ийн Г, Б овогт Ц-н М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч В.Г-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ц.М-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар В.Г-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ц.М-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч В.Г, Ц.М нар нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг  1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус тайлбарласугай.    

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Г, Ц.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 
                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ