| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01098/и |
| Дугаар | 151/ШШ2016/01096 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 151/ШШ2016/01096
| 2016 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 151/ШШ2016/01096 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2016/01098/и хэргийн индекстэй,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Сэргэлэн сум, 2 дугаар багт оршин суух Сартуул овогт Баасангийн Лавдансүрэн /РД:АП63021061/-гийн нэхэмжлэлтэй,
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 09 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Лавдансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Лавдансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: - Миний бие 1963 онд төрсөн. 53 настай, ам бүл 7, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Би 1984 оны 6 сарын 13-ны өдрөөс 1990 он хүртэл Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд барилгачин, буудлын үйлчлэгч, талхны цехийн ажилчин, худалдагч зэрэг ажлуудыг хийж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн хөдөлмөрийн дэвтэр шатаж устсан, тушаал шийдвэрүүд дээр бичигдсэн овог нэр зэрүүтэй учраас тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Би ээжийнхээ нэрээр овоглодог учир нэгдлийн даргын тушаалуудыг аавын нэрээр гаргасныг анзааралгүй байснаас болоод зөрчилтэй болоод байна. Миний бусад бичиг баримт болох төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр бүгд ээжээр овоглосон байдаг юм. Иймд миний анх ажилд ороход гарсан тушаалуудын жинхэнэ эзэмшигч болох Баасан овогтой Лавдансүрэн намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, 1963 оны 07 сарын 08 өдөр олгосон 56 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, № А 0947632 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, №01805650 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргаас тус тус олгосон 1984 оны 06 сарын 13 өдрийн 49 дугаартай барилгын ажилчин томилох тухай тушаал, 1985 оны 03 сарын 15 өдрийн 38 дугаартай ажилд томилох тухай тушаал, Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1985 оны 11 сарын 01 өдрийн 151 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, 1989 оны 03 сарын 31 өдрийн 12 дугаартай зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, 1989 оны 12 сарын 25 өдрийн 57 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сартуул овогт Баасангийн Лавдансүрэн нь Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1984 оны 06 сарын 13 өдрийн 49 дугаартай барилгын ажилчин томилох тухай тушаал, 1985 оны 03 сарын 15 өдрийн 38 дугаартай ажилд томилох тухай тушаал, Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1985 оны 11 сарын 01 өдрийн 151 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, 1989 оны 03 сарын 31 өдрийн 12 дугаартай зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, 1989 оны 12 сарын 25 өдрийн 57 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
1. Баасангийн Лавдансүрэн нь Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргаас олгосон1984 оны 06 сарын 13 өдрийн 49 дугаартай барилгын ажилчин томилох тухай тушаал, 1985 оны 03 сарын 15 өдрийн 38 дугаартай ажилд томилох тухай тушаал, Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1985 оны 11 сарын 01 өдрийн 151 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, 1989 оны 03 сарын 31 өдрийн 12 дугаартай зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, 1989 оны 12 сарын 25 өдрийн 57 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал тушаалуудын жинхэнэ эзэмшигч мөн болох нь:
Түүний иргэний үнэмлэхийн хуулбарт Сартуул овогт Баасангийн Лавдансүрэн гэх бичилт /хх-2/,
№56 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарт овог Баасан, хүүхдийн нэр Лавдансүрэн гэх бичилт /хх-4/,
№0947632 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт Сартуул овогт Баасангийн Лавдансүрэн гэх бичилт /хх-5/,
Гэрч Я.Дашбалжидын ...Б.Лавдансүрэнгийн эцэг нь Ванчинсүрэн, харин ээжийг нь Баасан гэдэг байсан...Тухайн үед Б.Лавдансүрэнгийн аав нь амьд сэрүүн байсан болохоор аав Ванчинсүрэнгээрээ овоглодог байсан гэж л манай орон нутгийн хүмүүс мэддэг байсан. Тийм болохоор л ажиллаж байсан үеийн тушаалууд дээр ааваар нь овоглож бичсэн байх... гэх мэдүүлэг /хх-23-24/,
Гэрч Д.Эрдэнэбатын ...Тухайн үед Б.Лавдансүрэнийг ээжээрээ овоглодог гэдгийг мэддэг хүн бараг байгаагүй болохоор нэгдлийн бичиг баримт хариуцсан хүн л аав Ванчинсүрэнгээр нь овоглоод биччихсэн байх... гэх мэдүүлэг /хх-26-27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Баасангийн Лавдансүрэнд Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргаас олгосон 1984 оны 06 сарын 13 өдрийн 49 дугаартай барилгын ажилчин томилох тухай тушаал, 1985 оны 03 сарын 15 өдрийн 38 дугаартай ажилд томилох тухай тушаал, Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1985 оны 11 сарын 01 өдрийн 151 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, 1989 оны 03 сарын 31 өдрийн 12 дугаартай зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, 1989 оны 12 сарын 25 өдрийн 57 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын жинхэнэ эзэмшигч нь Сартуул овогт Баасангийн Лавдансүрэн мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ