Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 00193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн 11 хороолол В22 дугаар байр 26 тоотод оршин суух, Хонгодор овогт Өлзийсайхны Золбаярын /регистрийн дугаар ФБ91102416/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д даалгах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Золбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Золбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүний нөөцийн тэргүүлэх менежерийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Ө.Золбаяр нь 2001 оноос тус компанийн Баяжуулах фабрикийн Бутлан тээвэрлэх хэсэгт цахилгааны засварчин, 2003 оноос Технологийн автоматжуулалт ба тооцоолон бодох техникийн цехэд электроникийн инженер, 2008 оноос Ерөнхий захиргааны Цалин хөлс урамшууллын хэлтэс болон Хүний нөөцийн хэлтэст социологич, 2015 оноос тус хэлтэст хүний нөөцийн тэргүүлэх менежерээр тус тус ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ерөнхий захирлын эзгүйд түүний Б/1276 дугаартай тушаалаар ажлаас хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан билээ. Миний хувьд өөрийн хариуцсан ажилдаа идэвхи зүтгэлтэй ажиллаж, хүний нөөцийн хэлтсийн тэргүүлэх менежер хүртэл дэвшин ажиллаж ирсэн билээ.

Миний бие “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хэмжээнд зарласан бүтээмж инновацийн хөдөлгөөнд идэвхитэй оролцож компанийн хүний нөөцийн менежмент, бодлого, төлөвлөлтөнд анхаарч ажиллаж ирсэн. Үүнээс өмнө миний бие тус компанийн Технологийн автоматжуулалт ба тооцоолон бодох техникийн цехэд ажиллаж байхдаа бодисын агууламжийг тодорхойлдог СРМ-25 рентген спектрометр гэх багажийн бүтэц, ажиллах зарчим, найдвартай ажиллагаа, эвдрэл гэмтлийг оношлох зэрэг мэдээллийг агуулсан гарын авлагыг хэвлүүлсэн ба үүнийг одоо ч тус үйлдвэрт ажиллаж буй ажилтнууд ашиглаж үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаанд хувь нэмэр болсон хэвээр байна.

Мөн тус компанийн Ерөнхий захирлаас санаачлан жил бүр зохион байгуулдаг “1000 инженерийн чуулган” 2016 оны 05 дугаар сард болсон ба үүнд миний бие “Эрдэнэт үйлдвэр ХХК-иын Хүний нөөцийн төлөвлөлт” сэдвээр илтгэл тавьж, инновацийн төсөл болгон хэрэгжүүлэхээр протоколд тусгагдсан ба энэ нь тус компанийн хүний нөөцийн ажилтны хувьд албан үүргээ сайн гүйцэтгэж ирсэнийг харуулж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй 2015 оны 12 дугаар сард “Түүхээ бичье” сэдэвт уралдааныг Тамгын хэлтэсээс зарлаж манай хэлтсийн 6 хүний нөөцийн менежер ажлаа хуваарилан архиваас материалаа бүрдүүлж бичсэнийг миний бие тэргүүлэх менежерийн хувьд нэгтгэж тус уралдаанд амжилттай оролцож байсан болно.

Харин миний бие өөрийн зардлаар оюун ухаанаа дайчлан онолын судалгааг хийж эрдэмтэн багш болон судлаач нартай хамтарч өөрийн зардлаар “Хүний нөөцийн төлөвлөлтийн комплекс загвар” гэх нэртэй “Шинжпэх ухаан, утга зохиолын бичмэл бүтээл” туурвиж үүнийг хуульд заасан журмын дагуу Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Компьютер менежментийн сургуулийн доктор Х.Пүрэвдагва, магистр Д.Нанжид нартай хамтран энэхүү бүтээлээ Монгол улсын Оюуны өмчийн газарт бүртгүүлж тус газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/55 тоот тушаалаар улсын бүртгэлд бүртгүүлэн 7871 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан.

Энэхүү бүтээл нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлага, миний шууд удирдлагын захиалга, зардлаар бүтээгдээгүй, нөгөө талаас миний оюуны үнэт зүйл бөгөөд үүнийхээ үр шимийг миний бие Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 8/ “соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасны дагуу өөрөө оюуны өмч бүтээх, үр шимийг нь хүртэх эрхтэй бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ИЙН

өмнө Хөдөлмөрийн гэрээ болон бусад аливаа гэрээгээр өөрийн оюуны өмчийг өмчлөх, эзэмших эрхээ хязгаарлуулаагүй билээ.

Нөгөө талаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнтэй миний бие хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа аливаа төрлийн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй байтал хөдөлмөрийн гэрээнд заагаагүй буруу үндэслэлээр хууль бусаар Ерөнхий захирлын эзгүйд хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаад гомдолтой байна.

Иймээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүний нөөцийн тэргүүлэх менежерийн ажилд эгүүлэн тоггоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлстэй түүнтэй адилтгах хэмжээний олговор гаргуулан надад олгож, Нийгмийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Миний бие Ө.Золбаяр нь тус шүүхэд Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөед хариуцагчаас тус шүүхэд гаргасан нэмэлт тайлбар болон нотлох баримтанд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Мнний бие “Хүний нөөцийн телөвлөлтийн комплекс загвар” бүтээлийг туурвихад оролцсон бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Ж.Отгонбаярын тайлбарлаж буй шиг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн архиваас аливаа мэдээ, мэдээлэл авч энэхүү бүтээлийг зохиохдоо ашиглаагүй, ашиглах ч боломжгүй /учир нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д зохиол бүтээл туурвихдаа санаа авах онолын матернал, мэдээ, мэдээлэл байхгүй/ бөгөөд хариуцагч тал үүнийг шалган тогтоохгүйгээр ажлаас халсаныхаа дараа, цагдаагийн байгууллага, Оюуны өмч Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандаж удаа дараа гомдол гаргаж байгаатай холбогдуулан дараах тайлбар, нотлох баримтыг гаргаж байна.

1.Тус бутзэлийг ажлын бус цагаар, компанийн санхүүжүүлэхгүйгээр, сайн дурын үндсэн дээр менежментийн ухааны доктор Х.Пүрэвдагва, иргэн Д.Нанжид нартай хамтран бүтээсэн болно. Агуулгын хувьд хүний нөөцийн төлөвлөлтийн онолын загварууд болох Фишерийн загвар, Грехэмийн загвар, Лойд-Байорсийн загваруудаас үндэслэн өөрсдийн оюун ухаанаар шннэ загвар боловсруулсан болно. Эдгээр онолын мэдээлэл нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д байдаггүй. Харин нийтээр хүлээн зөвшөөрсөн менежментийн шинжлэх ухааны нийтэд илэрхий болсон онол юм. Энэхүү онолын загваруудыг Г.Гантөгсийн 2014 онд зохиосон “Хүний нөөцийн менежмент”, Ц.Цэцэгмаагийн 2009 оны “Хүний нөөцийн менежмент”, Вуагs, lioyd L Rue Leslie W нарын 1999 онд зохиосон “Human resourse management” зэрэг номуудыг ашигласан болно (Баловсруулсан тайлбар болон доктор Х.Пүрэвдагвын баталгаат гарын үсэг бүхий тодорхойлолтыг хавсаргав.)

2.Бидний бүтээлд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн архиваас авсан мэдээ мэдээлэл байхгүй болохыг Зохиогчийн эрхийн газарт хүргүүлсэн эх бүтээл, мэдүүлэг, өргөдлөөс харах боломжгой /хэргийн материалд байгаа/ бөгөөд Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2016 оны 10 сарын 25-ны 9/10/919 тоот албан бичгийн хариуд тус компанийн бүтээлийг ашиглаагүй талаар дурьджээ. Мөн Орхон аймгийн Прокурорын газрын 2017 оны 01 сарын 11 өдрийн 5/12 тоот тогтоолд: “Шалгасан материалыг хянахад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн архивт хадгалагдаж байгаа бичгэн баримт, материал ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэн байгаагаар тус тус нотлогдож байна.

     3.Компани даяар зарласан “Түүхээ бичье” урапдаанд оролцох ажлын дагуу архивт хадгалагдаж байсан 20 гаруй хавтас баримгуудыг тэргүүлэх менежерийн хувьд гарын үсэг зурж хүлээн авсан. Эдгээрийг Хүнийн нөөцийн хэлтсийн даргын баталсан тус уралдаанд оролдох ажлын хуваарийн дагуу бусад менежерүүдэд хуваан өгч хэлтсийн түүхийг хамтдаа бичсэн, Үүнд хэлтэс байгуулагдсан, өргөтгөсөн огноо, үе үеийн дарга. ажилтнуудын нэрс, хэлтсийн түүхэнд болсон томоохон үйл явдлууд, дурсгалт зураг, хэлтсийн үйл ажиллагаа, зарим оны ажлын тайлан зэрэг материалууд байсан. Энэхүү ажлын үр дүнд бий болсон “Хүний нөөцнйн хэлтсийн түүх” хэмээх материалыг архивын товчоонд энэхүү ажилд оролцсон хэлтсийн дарга, орлогч дарга, менежерүүд гарын үсгүүдээ зурж хүлээлгэн өгсөн болно. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хуульч Ж.Отгонбаяр нь энэ чиглэлээр юу ч хийгээгүй хэмээн гүтгэж, хүлээлгэн өгсөн материалыг нуун дарагдуулж байгаа нь миний болон манай хэлтсийн хамт олны хөдөлмөр, зүтгэлийг худал хэлж гүтгэсэн үйлдэл болж байна. Үүнийг нотлох зорилгоор тухайн үед Хүний нөөдийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ш.Батдэлгэрийн тус шүүхэд хандан гаргасан баталгаат гарын үсэг бүхий тодорхойлолт, мөн тухайн үед 2016 оны 01 сарын 21-ний өдөр архивт хүлээлгэн өгөхдөө гар утсан дээрээ дарсан хавтаслаад үдсэн байдалтай түүх бичсэн материалын зургийг хавсаргав.

      4.Илтгэл тавьсан төсөл бол “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн инновацийн уралдаанд идэвхитэй оролцож, ажлаа сайжруулах гэж буй санал юм. Энэхүү теслийн илтгэлийг 1000 инженерийн зөвлөлгөөнд зориулж 2016 оны 05 сард болсон салбар хуралдаан №4-т хэлэлцүүлсэн болно.

      5.Бидний өөрсдийн оюун ухаанаар бүтээсэн загварын агуулгыг судлаж үзэлгүйгээр тус компанийн нэр бүхий ажилтнууд архивийн материалуудтай холбон тайлбарлаж, хардалтын шинж чанартайгаар үндэслэлгүй гүтгэж байгаад гомдолтой байна. Энэ асуудлаар хожим хууль хяналтын байгууллагад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудад чиглэсэн гомдлоо гаргах болно. Талуудын шүүхэд гаргаж байгаа тайлбар үнэн зөв байх тухай хуульд заасан байтал ийнхүү бусдыг гүтгэж, худал хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

      6.Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төлөөлөгч Ж.Отгонбаяр нь намайг ажлаас халах үедээ энэхүү сахилгын зөрчлийг тогтоогоогүй атлаа хожим нь “Эрдэнзт үйлдвэр” ХХК- ийн гэрээт цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, уг гомдлын дагуу намайг буруутай гэж нотлохын тулд “Зарлан дуудах хуудас”гэгчийг 2016 оны 12 сарын 28, 29-нд дахин дахин өгч, гэмт хэрэг битгий хэл захиргааны зерчлийн шинж ч байхгүй гомдлыг хүлээн авсан ч, хяналтын Прокурор энэхүү гомдолд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан болно.

Иймээс миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Золбаяр нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хүний нөөцийн хэлтэст тэргүүлэх мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэх явцдаа албаны эрх мэдлээ хэтрүүлэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн албан ажлын баримт мэдээлэлүүдийг буюу Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн өмчийг хувийн зорилгодоо ашигдаж, эдгээр баримт мэдээлэлүүдэд тулгуурлан “Хүний нөөцийн төлөвлөлтийн комплекс загвар” гэх бичмэл бүтээл туурвисан гэж зохиогчийн эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр болон эхнэр Д.Нанжид Эрдэнэт үйлдвэр ХХК-д мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл нь Ө.Золбаяртай байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1312 тоот хөдөлмөрийн гэрээний 4.1.10, 8.9.6, 8.9.7 пүгээр заалтууд бусад холбогдох журмуудыг ноцтой зөрчсөн учир Ө.Золбаяртай байгуулан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хууль, журам зөрчөөгүй үндэслэл бүхий болно. Иймд Ө.Золбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Ө.Золбаярын нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд өмнө нь гаргасан тайлбараа дэмжиж нэмэлт тайлбарыг дараах үндэслэлээр гаргаж байна. Үүнд:

1.Ө.Золбаяр нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 2001 оноос эхлэн цахилгааны засварчин, инженер, 2008 оноос Цалин урамшуулалын хэлтэст сэтгэл зүйч, 2011 оны 3 дугаар сараас Хүний нөөцийн хэлтэст сэтгэл зүйч, хүний нөөцийн мэргэжилтэн, тэргүүлэх мэргэжилтэнээр 2016 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан.

         2.Нэхэмжлэгч Ө.Золбаяр нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгө, санхүүжилтээр тус компанид өмнө нь ажиллаж байсан ажилтнуудын хөдөлмөр, бүтээлийн үр дүнд бүтээгдэж бий болж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн архивт хадгалж байсан нийт 4000 гаруй хуудас бүхий 20 гаруй хавтас баримтуудыг гарын үсэг зурж хүлээн авсан боловч эхнэр Д.Нанжид, иргэн Х.Пүрэвдагва нартай “Хүний нөөцийн хэлтсийн түүх"-ийг бичилгүй харин эдгээр баримтуудыг эх сурвалж болгон сар гаруй хугацаанд судалж, дүн шинжилгээ хийж, эдгээр баримт, мэдээлэлүүдэд тулгуурлан "Хүний нөөцийн төлөвлөлтийн комплекс загвар" нэртэй шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл бүтээлийг хийж 7871 дугаартай гэрчилгээг /цаашид "7871 тоот гэрчилгээ" гэх/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөлгүй авсан, уг 7871 тоот гэрчилгээгээ үндэслэн "Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хүний нөөцийн төлөвлөлт" нэртэй 100 гаруй хуудас бүхий инновацийн төсөл боловсруулж Компаниас 50,0 сая төгрөг нэхэмжилж шаардсан зэрэг ноцтой зөрчил гаргасан.

         3.Ө.Золбаярын дээр дурдсан зөрчлүүд нь дараах хууль, журам, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэж ажил олгогч Ерөнхий Захирлын 2016.10.17-ны өдрийн Б/1276 тушаалаар ажлаас халсан. Үүнд:

3.1 .Хөдөлмөрийн тухай хуулийн 40. дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт,

       3.2.Ө.Золбаяртай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.7-д: "Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн байгууллага, хувь хүний нууцыг хадгалах" үүрэгтэй, 4.2.6-д: "Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээ, мэдээлэл, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой баримтыг бусдад задруулсан, дамжуулсан, бусдад ашиглуулсан, ашиглах нөхцөл бололцоог бүрдүүлсэн, 4.2.7-д:"Албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан, 4.2.10- д: "Компанийн өмч хөрөнгө, эд зүйлийг зохих зөвшөөрөлгүй авч гарсан,... ашигласан",

           3.3.Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.1-д Ажил олгогчийн эрхийг тодорхойлсон бөгөөд уг журмын 4.1.10-т: "Ажилтан албан үүргээ гүйцэтгэх буюу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлэх болон шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загвар нь Компанийн оюуны өмч болно..." гэсэн заалт,

     3.4. Ө.Золбаярын 2016.04.30-ны өдөр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Хүний нөөцийн хэлтсийн хүний нөөцийн тэргүүлэх мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолтын /ҮАМАТ-ын код 24054/ 3.1-д: "Хүний нөөцийн төлөвлөлтийн ажлыг удирдлагаар хангах, хянах, сайжруулах, компанийн хэмжээнд нэгтгэн хэрэгцээ, хангалтын болон бусад төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг хүний нөөцийн бодлогод тусгуулах" ажил үүргийн дагуу ажиллаж байхдаа Компанийн баримт мэдээлэлүүдийг ашиглаж, ажил үүргийн хүрээнд хийж гүйцэтгэсэн "Хүний төлөвлөлтийн комплекс загвар"-ыг өөрийн болон эхнэр Д.Нанжид, Х.Пүрэвдагва нарын оюуны бүтээл гэж хувийн өмч болгосон үйлдэл.

    3.5. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Оюуны өмчийн бодлогын 2.1-д: "Үйлдвэрлэлд шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, сорилт туршилт хийх явцад бүтээсэн /зохиосон/ болон хөгжүүлсэн шинэ бүтээл, ашигтай загвар, барааны тэмдэг гэх мэт аж үйлдвэрийн өмч, компьютерийн программ хангамж, хэвлэмэл материал гэх мэт зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг оюуны өмч гэж үзнэ" гэсэн заалт болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн санхүүжилтээр гүйцэтгэсэн ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг эзэмших, ашиглах журмын 2.6-д: "Ажил үүргийн дагуу бүтээгдсэн бүтээл гэдэг нь орон тооны ажилтан албан үүргээ гүйцэтгэх болон гэрээт ажлын явцад хийсэн, хөгжүүлсэн шнэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар.... гэх мэт оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээлийг хэлнэ" гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

    3.6. Ө.Золбаяр нь 2015-2016 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн архиваас Хөгжлийн төлөвлөгөө 1990 он, Нийгмийн хөгжлийн төлөвлөгөө 1986-1991 он, Хүний хөгжлийн стратеги төлөвлөгөө 2003-2005 он, Хүний хөгжлийн байдал, үр дүнгийн шинжилгээ 2005 он, Үйлдвэрийн судалгаа 1997 - 2007 он, Хүний хөгжлийн үзэл баримтлалын стратеги 2006 - 2008 он, Социолгийн судалгааны нэгтгэл, дүгнэлт 2008 он, Хүний нөөцийн төлөвлөгөө, тайлан 2005 - 2009 он зэрэг нийт 4000 гаруй хуудас бүхий 20 гаруй хавтас баримтуудыг гарын үсэг зурж хүлээн авсан боловч эхнэр Д.Нанжид, иргэн Х.Пүрэвдагва нартай Хүний нөөцийн хэлтсийн түүх"-ийг бичилгүй харин эдгээр баримтуудыг эх сурвалж болгон сар гаруй хугацаанд судалж, дүн шинжилгээ хийж, эдгээр баримт, мэдээлэлүүдэд тулгуурлан "Хүний нөөцийн төлөвлөлтийн комплекс загвар" нэртэй шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл бүтээлийг хийж 7871 дугаартай гэрчилгээг /цаашид "7871 тоот гэрчилгээ" гэх/ авсан байна.

   3.7.Компанийн Ерөнхий Захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 224 дүгээр шийдвэрээр Ө.Золбаяр нь "Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2016 - 2025 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Концепци боловсруулах ажлын "Хүний нөөц, нийгмийн хөгжлийн" ажлын дэд хэсгийн нарийн бичгийн даргаар томилогдсон бөгөөд энэхүү дэд ажлын хэсэг нь Компанийн хэмжээнд жишиг болгох зорилгоор Хүдрийн Ил Уурхайн хүний нөөцийн урт хугацааны төлөвлөлтийг хүний нөөцийн хэрэгцээ, хангалт, сургалтын болон бусад төлөвлөгөөг тусган боловсруулах үүрэг даалгаврыг биелүүлж ажиллахдаа Хүдрийн Ил Уурхайд хийсэн туршилт, судалгааны ажлыг 7871 тоот гэрчилгээ авах хувийн зорилгодоо ашигласан.

4.Орхон аймаг дахь Иргэний хэргийн АШШүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23- ны өдрийн 142/Ш32017/00063 тоот Шүүгчийн Захирамжаар Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Газраас холбогдох баримт ирүүлэхийг шаардсаны дагуу ОӨУБГазраас шүүхэд зарим баримтуудыг ирүүлсэн байна.

 Эдгээр баримтуудын 4 дүгээр хуудсанд: Зохиогч Ө.Золбаяр, Д.Нанжид, иргэн Х.Пүрэвдагва нар "Бүтээлийн товч танилцуулгад: бүтээлийг боловсруулахдаа дараах үйл ажиллагааг явуулсан. Үүнд:

-                     Хүний нөөцийн төлөвлөлтийн онол, арга зүйн судалгаа, хүний нөөцийн төлөвлөлтийн чиг үүргүүд, төлөвлөлтийн загваруудад харьцуулсан шинжилгээ хийсэн,

-                    Хүний нөөцийн төлөвлөлтийн ойлголтууд, арга зүйн шинжилгээ,

-                   Практикт байгууллагын хүний нөөцийн богино болон урт хугацааны төлөвлөлтийн талаар түүхчилсэн судалгаа, хүний нөөцийн төлөвлөлтийн өнөөгийн байдлын шинжилгээ,

-                    Хүний нөөцийн төлөвлөлтийн шинэ загвар боловсруулах

-                    Гаргасан үр дүндээ тулгуурлан практикт турших /Комианийн Ил уурхайд хүний нөөцийн төлөвлөлтийн ажлын туршилт хийсэн/

-                    Бүтээлийг бөлөвсруулахад баримт бичгийн судалгааны арга, түүхчлэх арга, ярилцлагын аргаар судалгаа хийж, байгууллагын хүний нөөцийн төлөвлөлтийн түүхчилсэн судалгаа болон өнөөгийн байдалд харьцуулан шинжлэх аргаар судалгаа шинжилгээ хийсэн талаар дурдаж гарын үсгээ тус тус зурсан байна.

 5.ОӨУБГазраас шүүхэд ирүүлсэн эдгээр 25 хуудас баримтууд нь Ө.Золбаярын боловсруулж, Компаниас 50,0 сая төгрөг нэхэмжилж шаардсан "Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хүний нөөцийн төлөвлөлт" нэртэй 100 гаруй хуудас бүхий инновацийн төсөлд хавсаргасан баримтуудтай ижил баримтууд байгаа болно.

6.”Эрдэнэт үйлдвэр” ХХК нь Оюуны Өмч, Улсын бүртгэлийн газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/55 дугаар тушаалаар Ө.Золбаяр болон түүний эхнэр Д.Нанжид, иргэн Х.Пүрэвдагва нарт олгосон 7871 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 -д зааснаар дараах үндэслэлээр гомдол гаргасан. Үүнд:

61. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтад: "Албан үүргийн дагуу туурвисан бүтээлийг ашиглах онцгүй эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлж болно" гэж,

6.2.Патентын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалтад: "Албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ" гэж тус тус заасан бөгөөд Ө.Золбаяр нь Компанийн удирдлагаас өгсөн ажил үүргийн дагуу Компанийн хүний нөөцийн хэрэгцээ, хангалт, сургалтын болон бусад төлөвлөгөөг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх явцдаа Ажил олгогчид мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрөлгүйгээр, түүнтэй гэрээ байгуулаагүй байхад ? Компанийн дээр дурдсан албан баримтуудыг бусадтай хамтран ашиглаж ОӨУБГазраас 7871 дугаартай гэрчилгээг авч, эрхийн хамгаалалт хийлгэсэн.

7.Дээр дурдсанаас гадна Ө.Золбаяр нь эхнэр Д.Нанжид, иргэн Х.Пүрэвдагва нартай хамтран үйлдсэн дээрхи үйлдэл нь "гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй" гэж үзэж байгаа тул Эрдэнэт үйлдвэр ХХК нь цагдаа, прокурорын байгууллагад гомдол гаргасны дагуу 110004116011898 дугаарт бүртгэлтэй манай гомдол Орхон аймгийн Прокурорын Газарт хянагдаж байгаа болно.

Ө.Золбаярын нэхэмжлэлийг дээр дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа учир уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Золбаяр нь хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан Хүний нөөцийн тэргүүлэх менежерийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ө.Золбаяр нь Хүний нөөцийн хэлтэст хүний нөөцийн тэргүүлэх менежерээр тус тус ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ерөнхий захирлын Б/1276 дугаартай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.10,8.9.6,8.9.7 дахь заалтууд, компанийн Ерөнхий захиралын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Оюуны өмчийн бодлого, түүний дагалдах журмуудыг батлах тухай” А/616 дугаар тушаалаар батлагдсан компанийн Оюуны өмчийн бодлогын 2.1 дэх заалт,хөгжлийн хэлтэсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 120/175 тоот албан бичиг зэргийг үндэслэн  ажил үүргээ гүйцэтгэх явцдаа эрх мэдлээ хэтрүүлэн олж мэдсэн мэдээ, мэдээллийг хувийн зорилгоор ашигласан нь батлагдаж хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс цуцалж,үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч нь ажиллаж байх явцдаа өөрийн зардлаар онолын судалгаа хийж Х.Пүрэвдагва,Д.Нанжид нартай хамтарч “Хүний нөөцийн төлөвлөлтийн комплекс загвар “гэх нэртэй шинжлэх ухаан ,утга зохиолын бичмэл бүтээл туурвиж,хуульд заасан журмын дагуу энэхүү бүтээлээ Монгол Улсын Оюуны өмчийн газарт бүртгүүлж тус газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/55 тоот тушаалаар улсын бүртгэлд бүртгүүлэн 7871 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг энэхүү бүтээлийг туурвихдаа  Эрдэнэт үйлдвэр ХХК-ны Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.10-д заасан “ Ажилтан албан үүргээ гүйцэтгэх буюу ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ биелүүлэх болон шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх явцад бүтээсэн шинэ бүтээл,бүтээгдэхүүний загварын патент,ашигтай загвар нь Компанийн оюуны өмч бөгөөд тухайн бүтээлийг бүтээсэнээс хойш 6 сарын дотор гэрчилгээ авахаар Оюуны өмчийн газарт мэдүүлэг гаргах бөгөөд оюуны өмчийг шинээр бий болгоход оруулсан хувь нэмрийг харгалзан тухайн ажилтныг инновацийн бодлогын хүрээнд шагнаж урамшуулна” гэсэн заалтыг зөрчсөн гэж буруутгаж байна. Гэтэл нэхэмжлэгч нь албан үүргээ гүйцэтгэх буюу ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ биелүүлэх явцад дээрх бүтээлийг туурвисан гэдэг нь нотлогдохгүй байна.

 Түүнчлэн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.6-д “Ажил үүргэ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээ,мэдээлэл,байгууллга хувь хүний нууцтай холбоотой баримтыг бусдад задруулсан дамжуулсан,байгууллагын хэвлэмэл хуудас тэмдгийг хувийн зорилгоор ашигласан,бусдад ашиглуулсан,ашиглах нөхцөл бололцоог бүрдүүлсэн”  8.9.7-д заасан “ Албан тушаалаа урвуулан ашигласан,эрх мэдлээ  хэтрүүлсэн,эрхэлсэн ажил албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.

  Нэхэмжлэгч  Ө.Золбаяр нь  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойд зориулж Тамгын хэлтэсээс 2015 оны 12 сард зарласан Түүхээ бичье сэдэвт уралдааны хүрээнд өөрийн ажилладаг Хүний нөөцийн хэлтэсийн түүхийг бичих зорилгоор хэлтэсийнхээ 6-н менежерийн архиваас 20 хавтас материал авч  ашиглаж хэрэглэсн болох нь батлагдаж байна. Гэвч энэ нь түүнийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн оюуны өмчийн бүтээлийг хувийн зорилгодоо ашигласан,мөн байгууллага хувь хүний нууцтай холбоотой баримтыг бусдад задруулсан дамжуулсан гэж үзэх үндэслэл болохгүй байна.

 Нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 8-д зааснаар “соёл,урлаг ,шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах,бүтээл туурвих,үр шимийг нь хүртэх эрхтэй.Зохиогч,шинэ бүтээл,нээлтийн эрхийг хуулиар хамгаална”гэж заасны дагуу бүтээл туурвих,үр шимийг нь хүртэх эрхтэй. Энэхүү эрхээ эдэлсэн үйл ажиллагааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж үзэж Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах боломжгүй юм.

Бүтээл туурвих нь өөрөө сахилгын зөрчил биш бөгөөд хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлага,шууд удирдлагын захиалга зардлаар бүтээгдээгүй,нэхэмжлэгчийн өөрийн зардлаар бусадтай хамтарч бүтээсэн оюуны үнэт зүйл болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч  Ө.Золбаярын 7871 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээнд “Хүний нөөцийн төлөвлөлтийн комплекс загвар “бүтээлийг  2015-12-30-ны өдөр туурвисанаар бичсэн байна.

  Архивт баримт хүлээн авсан тухай Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн Архивын 2017-01-26-ны өдрийн № 10 тоот албан бичигт / хх-120 / “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиралын 2015-11-13-ны өдрийн А/580 дугаар тушаалын дагуу цех,нэгжүүдийн дунд “Түүхээ бичье” уралданыг зарлаж компанийн цех,нэгжүүдийн түүхтэй холбоотой цаасан суурьтай 103 баримт,тусгай төрлийн 75 баримтыг тус тус хүлээн авсан болно” гэжээ. Дээрх баримт болон зохигчдын тайлбараар “Түүхээ бичье” уралдаан 2015-11-15-наас 2016-02-22-ны өдөр хүртэл явагдсан байх бөгөөд нэхэмжлэгч Хүний хөгжлийн хэлтэсийн түүхийг бичих зорилгоор 24 хавтас материал ашиглахаар аваад 2016-01-21-ний өдөр буцааж хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Архиваас Хүдрийн ил уурхайн ажиллах хүчний нөөцийн 2005-2015 оны дэлгэрэнгүй судалгаа, Спорт цогцолборын 2008 оны Социологийн судалгааны нэгтгэл,дүгнэлт,Эрдэнэт үйлдвэрийн хүний хөгжлийн 2003-2005 оны стратеги төлөвлөгөө,Эрдэнэт үйлдвэрийн 1986-1991,1996-1990 оны нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, 1993-1995 оны суралцагчдын сургалтын гэрээ, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн цех хэлтэсийн ажлын 2001-2008 оны тайлан, боловсон хүчин бэлтгэх тухай хурлын протокол,оюутаны нэрс,Эрдэнэт үйлдвэрийн 2007 оны мэргэжил дээшлүүлэлтийн тушаал,2008 оны хүний нөөцийн тайлан,2001-2008 оны боловсон хүчний тайлан,социологийн судалгааны дүгнэлт-2008, “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хүний нөөцийн төлөвлөлт” инновацийн төсөл-2016,Хүний нөөцийн төлөвлөтийн шинэ загваруудыг Хүдрийн ил уурхайд туршсан зарим үр дүн,1986-1990 оны Интернациональч хамт олны нийгмийн хөгжлийн цогц төлөвлөгөө зэрэг 24 хавтас материалыг авч ашиглаан байх бөгөөд хариуцагч дээрх материалуудтай холбоотой баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны оюуны өмч,бүтээлийг ашигласан гэж буруутгаж байгаа бөгөөд Оюуны өмч,Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2016-10-25-ны өдрийн № 9/10919 дугаартай албан бичигт  Ө.Золбаяр нь бүтээл туурвиж зохиогчийн эрхийн гэрчилгээ авахдаа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтээлийг ашиласан талаар ямар нэгэн баримт материал,мэдээлэл байхгүй байна гэжээ.

Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 24-р зйүлд Зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй байх онцгой нөхцлүүдийг заажээ. Уг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д “Архив, музей, номын санд ашилгадаж байгаа бүтээлээс хэсэгчлэн хуулбарлахыг зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй” гэж заажээ. Нэхэмжлэгч өөрийн бүтээлд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Архивын материалыг ашиглсан болох нь тогтоогдохгүй байгаа бөгөөд хэрвээ хуулбарлан ашиглсан тохиодолд ч энэ нь Зохиогчийн эрхийн зөрчил тооцогдохгүй болох нь батлагдаж байна.

Харин нэхэмжлэгч нь Зохиогчийн эрхийг зөрчиж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн оюуны өмчийн бүтээлийг өөрийн нэр дээр бүртгүүлж гэрчилгээ авсан нь батлагдсан тохиолдолд нэхэмжлэгчийг буруутгах боломжтой байх юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь “Хүний нөөцийн төлөвлөлтийн комплекс загвар “ бүтээлийг  хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу,мөн  албан үүргийн дагуу болон захиалгаар туурвиагүй,хариуцагчийн зүгээс бүтээлийг хөндлөнгөөс санхүүжүүлсэн зүйл байхгүй байна.Иймд нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах,ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх оловрыг гаргуулах үндэстйэ байна.

 Нэхэмжлэгчийн 3 сарын дундаж цалинг 1.896.266 төгрөг гэж тодорхойлсон байх бөгөөд үүнийг сарын дундаж ажлын өдөр 21.5-д хуваахад нэг өдрийн цалин 88.198 төгрөг болж байна. Үүнийг ажилгүй байсан хугацаагаар тооцож нийт 5.732.899 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна. Түүнчлэн ажил олгогч ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож даатгуулагчийг ажилдаа эргэж орсоноос хойш хуульд заасан хугацаанд нэг удаа даатгалын зохих санд төвлөрүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Ө.Золбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдөх ба хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 176,876 /70,200+106,676/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Өлзийсайхны Золбаярыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүний нөөцийн тэргүүлэх менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5,732,899 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-наас гаргуулан нэхэмжлэгч Ө.Золбаярт олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгосугай.

4.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 176,876 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.БЯМБАСҮРЭН