Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Иргэний нэхэмжлэгч Ц.П,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.*******, Ц.*******, Ц.*******,

Шүүгдэгч Г.Г, Ж.Г, Б.Б, З.Ж,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Г.Г, Ж.Г, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар, З.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Г.Г 

2. Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,  З.Ж

3. Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 243 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 6 сараар хойшлуулсан, Баянхонгор аймгийн анхан шатны шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 20 жилийн хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 4 сар 7 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт 20 жил 4 сар 7 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй,  Ж.Г

4. Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 12-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь З.Ж, Б.Б, Ж.Г нартай гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, З.Жаар ажил хийх хүн, хүн тээвэрлэх машин олуулах болон Б.Бийн хамт явж, урьдчилан үгсэн тохиролцож Ж.Г, Ж.Ж нартай ын орчим уулзаж гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилах зэргээр гэмт хэргийн зохион байгуулагчийн үүрэгтэй, мөн гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй М.*******, П.*******, Г.*******, Б., Т., , Ж. нарыг ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн 3 дугаар багийн нутаг гэх улсын тусгай хамгаалалттай газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль орчинд 109316.3 мян.төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл өөрөө тэсрэмтгий бодисын найрлагад ордог Нитрат ион/NO3-/ буюу химийн аюултай бодисыг хууль бусаар олж авч, гэмт хэрэгт хамтран оролцож Б.Бтэй бүлэглэн Баянхонгор аймгийн төвөөс тус аймгийн 3 дугаар багийн нутаг гэх газар хүртэл улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ж.Г, Б.Б нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож Баянхонгор аймгийн ын төвд өөрийн унаж явсан улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн хаалгыг онгорхой орхиж уг химийн аюултай бодисыг Ж.Г, Б.Б нарт дамжуулан өгч гэмт хэргийн гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэсэн,

Шүүгдэгч Ж.Г нь Г.Г, З.Ж, Б.Б нартай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож Г.Г, Б.Б, Ж.Ж нартай ын орчим уулзах, ажилтны хоолыг зөөх зэргээр Г.Г, З.Ж, Б.Б нарыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчийн үүрэгтэй, мөн гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй М.*******, П.*******, Г.*******, Б., Т., , Ж. нарыг ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн 3 дугаар багийн нутаг гэх улсын тусгай хамгаалалттай газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль орчинд 109 316.3 мян.төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б.Б, Г.Г нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож Баянхонгор аймгийн ын төвд хаалгыг онгорхой орхисон Г.Гын унаж явсан улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслээс тэсрэмтгий бодисын найрлагад ордог Нитрат ион/NO3-/ буюу химийн аюултай бодисыг Б.Бийн хамт хууль бусаар авч, 90-33 БНХ улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслээр ын Зайсан ам гэх газар хүртэл тээвэрлэж гэмт хэргийн гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэсэн,

Шүүгдэгч Б.Б нь Г.Г, З.Ж, Ж.Г нартай гэмт хэрэгт хамтран оролцож, Г.Гтай хамт явах, урьдчилан үгсэн тохиролцож Ж.Г, Ж.Ж нартай ын орчим уулзах зэргээр Г.Г, З.Ж, Ж.Г нарыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчийн үүрэгтэй, мөн гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй М.*******, П.*******, Г.*******, Б., Т., , Ж. нарыг ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн 3 дугаар багийн нутаг гэх улсын тусгай хамгаалалттай газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль орчинд 109 316.3 мян.төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Г.Гтай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 01 дүгэзр сарын 25-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн төвөөс тус аймгийн 3 дугаар багийн нутаг гэх газар хүртэл тэсрэмтгий бодисын найрлагад ордог Нитрат ион/ИОз-/ буюу химийн аюултай бодисыг улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тзэврийн хэрэгслээр хууль бусаар тээвэрлэсэн, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ж.Г, Г.Г нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож Баянхонгор аймгийн ын төвд хаалгыг онгорхой орхисон Г.Гын унаж явсан улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслээс уг химийн аюултай бодисыг Ж.Гийн хамт хууль бусаар авч, 30-33 БНХ улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслээр ын Зайсан ам гэх газар хүртэл тээвэрлэж гэмт хэргийн гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэсэн,

Шүүгдэгч З.Ж нь Г.Г, Б.Б, Ж.Г нартай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн Г.Гын хуваариласан үүргийн дагуу ажил хийх хүн олох, ажил хийх хүмүүсийг тээвэрлэх машин олох, мөн урьдчилан үгсэн тохиролцож Г.Г, Б.Б, Ж.Г нартай ын орчим уулзах зэргээр Г.Г, Ж.Г, Б.Б нарыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчийн үүрэгтэй, мөн гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй М.*******, П.*******, Г.*******, Б., Т., , Ж. нарыг ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 01 дүгэзр сарын 25-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн 3 дугаар багийн нутаг гэх улсын тусгай хамгаалалттай газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль орчинд 109 316.3 мян.төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:

Иргэний нэхэмжлэгч Ц.Пгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 01 сарын 24-ний өдөр хамгаалалтын захиргааны дарга Т.Ганболд жолоочийн хамт ын Овоо шанд гэх газар луу шалгалтаар явсан, замдаа аас хэсгийн төлөөлөгч Д., байгаль хамгаалагч Б. нарыг аваад шөнө 05 цагийн үед Овоо шандад очиход цагдаа, прокурор, тагнуулын байгууллагаас хүмүүс ирсэн саарал өнгийн истана маркийн тээврийн хэрэгслийг саатуулсан байсан, тэндээсээ Б.гаар газарчлуулаад Овоо шандаас 10 гаран км-т байх айл руу цагдаа болон прокурорын ажилтан нар явж Г.Г гэгчийг ланд-200 машинтай нь авчирсан. Бид нар нүхэн дээр байсан хүмүүсээр нь ухсан байсан 2 нүхийг шороогоор даруулаад хүмүүсийг аймагт авчирсан. Бид нарыг очиход хүмүүсийг цагдаа болон прокурорын ажилтнууд нь барьсан байсан. Овоо шандад 2 хэсэг газар нүх ухсан байсан, 1 нүх нь 7 метр орчим гүн ухсан, амны хэмжээ 1.8x1.8 метр харьцаатай, 1 нүх нь ухаж байгаад шороо нь нурсан байдалтай, 2 метр орчим гүнзгий нүх, амны хэмжээ нь өргөн нь 1.5 урт 3 метр орчим хэмжээтэй байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 128-131/,

Гэрч Д.ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 01 сарын 23-нд Байгаль хамгаалагч Б. ирээд ыг ухаж байна хамт явж үзье гээд цагдаа Л.Пүрэвсүрэн, Олон нийтийн цагдаа Н.Пүрэвсүрэн нарын хамтаар Н.Пүрэвсүрэнгийн жижиг тэргээр Бага баян 3 дугаар багийн нутагт байх гэх газарт очиход 3-н машинтай, 10 гаран хүн байсан. Очоод хар хөх өнгийн ланд-80 машины түлхүүрийг нь хурааж авахад стана болон шаргал ланд-80 машинууд зугтаагаад явсан, мөн хар хөх өнгийн ланд-80 машин зугтаагаад явсан. Стана болон шаргал ланд-80 машины араас нь Н.Пүрэвсүрэн, Б. нар яваад нилээд удаж байгаад стана болон шаргал ланд-80 маркын тээврийн хэрэгсэлтэй хүмүүсийг авч ирээд хүмүүсээр нүхийг нь булуулаад тухайн хүмүүсийг явуулаад би эргээд шөнө нь сумандаа ирээд байж байтал 01 сарын 24-ний орой нь тусгай хамгаалалтын газраас хүмүүс ирээд ыг хүмүүс ухаад байна шалгалтаар явъя гээд дээр очиход, цагдаагийн газраас хүмүүс ирсэн, нүхийг ухаж байсан, хүмүүсийг барьсан байж байсан. Н.Пүрэвсүрэн, Б. нар стана машинтай хүмүүсийг барьж аваад байж байхад шаргал өнгийн ланд-80 машинтай хүмүүс нь хүрээд ирсэн гээд дагуулаад ирсэн. Шаргал өнгийн ланд-80 машинд Г.Г, Б.Б нар байсан, бусад хүмүүсийг танихгүй. Хар хөхланд-80 тай хүмүүсийг бол танихгүй юм байна лээ. 2019 оны 01 сарын 23-ны өдөр бид нарыг очиход дээрх 3 машинтай хүмүүс гэрийн ар талын нүхнээс шороог нь гаргаж байсан. Тэр үед Г.Г, Б.Б нар нь машиндаа сууж байсан, хар хөх ланд-80 тай хүмүүс нь нүхийг цуг ухаж байсан ... гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54, 5-р хх-ийн 46-47/,

Гэрч Б.гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 01 сарын 25-нд ын ад хүмүүс нүх ухаад байна гээд сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын хамт ад очсон, очиход Тагнуул, Цагдаа, Прокурорын ажилтнууд ирсэн ухаж байгаа хүмүүсийг барьсан байсан. Бид нарыг очиход 2 газар нүх ухсан байсан, би Цагдаа, Прокурор, Тагнуулын ажилтан нартай аас цааш 12 км байх Өлзий гэх айлд очиход хар өнгийн ланд-200, шаргал ланд-80 машинууд байсан, би буцаад руу буцаж ирээд нүх ухсан хүмүүсээр нүхийг даруулаад сумын төв рүү явцгаасан ... нүхэн дээр очиход ухаж байсан гээд саарал истана машинтай хүмүүсийг барьж авсан бусад 2 машин нь зугтаагаад яваад өгсөн. 2019 оны 01 сарын 24-ны өдөр очиход гэрийн хойд талын хүнийг бага зэрэг хонхойлсон, ямар нэг багаж хэрэгсэл байгаагүй, 2019 оны 01 сарын 25-нд очиход гэрийн нүх ухсан, нүхний дээр нь төмөр тайл тавьсан байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 138-139, 5-р хх-ийн 51-53/,

Гэрч Ө.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтанд өгсөн ... хонинд яваад ирэхэд манай аавынд хар өнгийн Ланд 200, шаргал өнгийн 80-тай 3-н хүн ирсэн байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 156-158/,

Гэрч Ж.Отгонпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Бодис нь дангаараа тэсэрдэггүй байгаа. Хувь хүмүүст жижиглэнгээр худалдан борлуулсан асуудал байхгүй. Хуулиар хориглосон байдаг ... гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 76/,

Гэрч Л.Гэрэлбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн ... заавал тусгай зөвшөөрлөөр худалддаг байгаа ... гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 71/,

Гэрч Ц.Болорчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Баянхонгор аймгийн хувьд тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг Баянхонгор аймгийн ******* сумын Цагаан цахирын уурхайн нөхөрлөлүүдэд Девелопмент брэйн ХХК, мөн Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай дэзр Пиропо-Эрдэнэ ХХК-ууд тэсэлгээ хийдэг. Девелопмент орэйн ХХК-ны хувьд тэсэлгээ хийсэн тайлангаа улиралаар өгдөг мөн манай байгууллагаас урьдчилан сэргийлэх шалгалт хийдэг, шалгалтыг хийхдээ Девелопмент брэйн ХХК-ны зарцуулалтын тайланг, агуулахын үлдэгдэлтэй тулгаж шалгадаг, Девелопмент брэйн ХХК-ны одоогоор ямар нэг тэсрэх бодис болон тэсэлгээний хэрэгсэл тал дээр ямар нэг зөрчил гараагүй байгаа хэрэв тэсрэх бодис тэсэлгээний хэрэгсэл алдагдсан тохиолдолд 24 цагийн дотор Цагдаагийн байгууллагад мэдзгдэх үүрэгтэй байдаг, Девелопмент брэйн ХХК-ны хувьд тэсрэх бодис хууль бусаар зарж байгаа тохиолдол байхгүй мөн манай аймгийн иргэдийн хувьд тэсрэх тэсэлгээний хэрэгсэл хаанаас авч явж байгаад баригдсаныг бол мэдэхгүй байна. Девелопмент брэйн ХХК, Пиропо-Эрдэнэ ХХК-аас бол гараагүй бид нар байнга Цагдаагийн байгууллага, Тагнуулын байгууллагатай хамтарч хяналт, шалгалтыг байнга хийдэг ... гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 78-79/,

Гэрч Б.Энхбатын мөрдөн байцаалтанд өгсөн ... манай арын гудамжинд байдаг *******драгчаа гэдэг хүн орж ирээд танай хашаанаас хүн нэг шуудайтай юм аваад явчихлаа гээд ороод ирсэн би гэрээс гараад машинаа асаагаад гудамжны араар тойроод өмнөөс нь амдаад хартал нөгөө хүн байхгүй байсан. Гэтэл нөгөө хүний гүйсэн зүгт Ланд 80 маркийн шаргал өнгөтэй тээврийн хэрэгсэл хойд лагерийн арын бутан дотроос аймаг явдаг зүгт хурдтай хөдлөөд явж байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 27-29/,

Насанд хүрээгүй гэрч Л.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... танихгүй хүн 25-ын ууттай зүйл 2 мөрөн дээрээ ээлжилж үүрээд манай гудамжаар уруудаад ертөнцийн зүгээр баруун зүгрүү хурдтай явж байсан. Би араас нь хартал сумын төвөөс аймаг руу явдаг зам руу гараад машин даллаад байсан. Удахгүй бор өнгийн Ланд 80 маркийн машин ирж авсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 37-39/,

Гэрч Б.*******драгчаагийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Энхбатын хашааны хойд талын хашааны нарийхан банзны завсараар танихгүй нэг залуу гарах гээд багтахгүй байсан. Тэгээд би тэр залууд хандаж хашааны хаалга нь энд байна гэж хэлсэн чинь ууттай зүйлээ хашаагаар давуулж шидээд, өөрөө араас нь даваад манай гудамж өгсөөд баруун тийш гүйсэн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 40-41/,

Гэрч Б.Хос-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн ... үйлдвэрийн тэсрэх бодис байна ... Энэ бодис нь заавал тэсрүүлэгч буюу детонатор ашиглаж тэсэрдэг ... гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 56-58/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Баянмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн ... надад одоо ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 70-72/,

Иргэний нэхэмжлэгч Г.Оюунтөгсийн мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн “...0209 унт улсын дугаартай ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг, 2016 онд Улаанбаатар хотоос авсан, тухайн үед манай аав байр авах уу, машин авах уу гэхээр нь би машин авахуулж байсан юм ... гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 73-75/,

Яллагдагч Б.ийн мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн ... 2019 оны 01 сарын 23-ны өдөр Г.******* намайг ажилд явах уу гэхээр нь би тэгье тэгье одоо цагаан сар болох гэж байхад мөнгөний хэрэг байна явъя гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө 15:00 цагийн үед саарал өнгийн истана маркийн машинд ******* суучихсан ирж намайг авсан. Тэгээд манай гаднаас хөдөлж яваад шатахуун түгээх станц дээр очиж шатахуун аваад, саванд бас шатахуун хийж авсан. Тэгээд бид нар руу гараад явсан, явсаар байгаад ын наахан талд явж байсан чинь араас ланд круйзер 200, ланд круйзер 80 маркийн машинууд ирж байна гээд ын хажууханд байдаг хаалга самбарын хажууд хүлээгээд байж байсан чинь араас ланд круйзер 200, ланд круйзер 80 маркийн машинууд ирээд ирэнгүүтээ явъя гэхээр нь хөдөлж яваад ын төвөөр ороод сумын төв дээр зогсоогүй шууд явсаар байгаад гэдэг газарт ирсэн. Тэр овоон шанд гэх газарт 2019 оны 01 сарын 24-ний гөнө 01 цагийн үед очсон. Тэгээд бид нар очиж хоол ундаа идчихээд 2 бригад болоод тэр нүхийг нь үргэлжлүүлэн ухаад байж байсан чинь аас цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирсэн чинь бид нар истана маркийн машинд суугаад зугтаасан, тэгээд цагдаа нарт баригдаад жолооч нь бичиг баримтаа шалгуулсан. Тэгээд цагдаа нартай хамт эргэж нүхэн дээрээ ирээд цагдаа нар ухсан нүхээ бул гээд тэр нүхийг нь булсан, тэгээд сумын цагдаа нар яваад өгсөн. Тэгээд сумын цагдаа нарыг явсны дараа нь бид нар дахиад тэр газартаа нүх ухаад байж байсан чинь аймгийн цагдаа нар ирсэн ... бид нар нийлээд тэр ухаж байсан нүхийг нь үргэлжлүүлж ухаад 1 метр гаран гүнтэй нүх ухсан, тэр нүхний хажууд нь чулуугаар барьсан овоо байсан, тэр овоог хажуу тийш нь болгосон чинь доор нь ухаад эргүүлээд булчихсан нүх байсан, тэгээд тэр нүхийг доош нь ухсан, тэр нүхийг 7 метр гүнтэй ухсан ... Бид нарыг гэх газарт байхад ланд круйзер 80 маркийн машинтай хүн ирж хоол цай авчирч өгсөн, тэр хүн өөрөө машинаасаа буудаггүй юм байна лээ. Би хэн гэдгийг нь мэдээгүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 24-26/,

Яллагдагч Т.ын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн ... бид нар хөдлөөд орох гээд хаалганы хажууд зогсож байхад ланд 200 болон ланд 80 маркийн 2 машинтай хүмүүс ирж уулжчихаад яваад өгсөн, цуг явсан хүмүүсийн нэг утсаар залгаад хүнтэй яриад яв гэж байна гээд бид нар ын төв өнгөрөөд зостол шаргал өнгийн ланд 80 маркийн тээврийн хэрэгсэл ирээд ард зогссон, тэгтэл бид нартай цуг явсан нэг залуу очиж уулзаад яв гэж байна гээд бид нар хөдлөөд шууд овоон шанд гэх газар үүрээр барагцаагаар 5 цагийн үед очсон ... өглөө нь ирээд нүхээ үргэлжлүүлэн ухаад байж байтал ланд 200 унасан Ганбаа гэх хүн ирээд наад нүх чинь аюултай хэрэггүй гэж хэлээд бид нар нүхнээс гараад урд талд нь байсан овоог зөөлгөөд доод газрыг нь ухуулсан. Тэгтэл тухайн газар нь хуучин ухаж байсан сул шороотой газрыг 2 бригад болгоод ухаж эхэлсэн эхний бригад орой 18 цагаас 01 цаг хүртэл ухаад дараагийн бригад орох болоод бид нар машиндаа ороод унтсан ... Яг хэдэн төгрөгөөр ажиллана гэж тохироогүй тухайн газраасаа чулуугаа гаргаад тээрэмдүүлээд олсон мөнгөнөөсөө хөлс өгдөг гэж хоорондоо яриад байсан ... Бид нар сумаас гараад ын нүхэн дээр ирээд байж байхад ланд 200 машинтай хүн ирээд цуг явсан залуучууд очиж цонхоор нь уулзчихаад яваад өгсөн. Дараа нь шаргал өнгийн ланд 80 машинаар Ганбаа нь ирж будаатай шөл цай өгчихөөд яваад өгсөн. Маргааш нь өдөр шаргал өнгийн ланд 80 машинтай ирээд цуйван өгсөн. Хоол авчирсан хүнийг Гэрэлээ ах гэж дуудаад байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 28-30/,

Яллагдагч Г.*******ын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн ... 2019 оны 01 сарын 23-ны өдрийн өглөө Шараваа гэх хүн ажилд явах уу гэхээр нь би явая гэсэн. Тэгээд тэр өдрийнхөө 13 цагийн үед манай гэрийн гадаа цагаан өнгийн королла маркийн машинтай Шараваа гэх хүн ирээд намайг аваад Батбаяр гэх истанатай хүний машинд аваачиж суулгасан. Тэгээд тэр машинд Шараваа, , Эрка, Бандиа, Ммгаа, Энхбат бас нэрийг нь танихгүй 2 залуугийн хамт нийтдээ 9-лүү явах гээд Шараваагийн гэрийн гадаа нь очоод Шараваа машинаас буусан. Бид нар болохоор машинаас буугаагүй байж байсан. Тэгээд Шараваа эргэж машинд орж ирээд бид нарыг түрүүлээд явж бай гэнэ ээ гэж хэлсэн. Тэгээд бид нар сууж явсан истана маркийн машинтайгаа шууд руу яваад ын хажууд очоод хаалганы хажууд хүлээж байсан чинь араас ланд круйзер 200 маркийн машин, ланд круйзер 80 маркийн машинууд хоёулаа цуг ирсэн. Тэгээд ирээд шууд явъя гээд явсан. ... тэгээд Шараваа гэх хүн нь ээлжээр очоод тэр нүхийг ухаадах гэхээр нь бид нар очоод тэр хар өнгийн ланд круйзер 80 маркийн машинтай хүмүүстэй ээлжлээд 2 бригад болоод ээлжлээд тэр нүхийг ухсан ... Намайг анх тэр Шараваа гэх хүн нь доошоо ажилд явъя гэхээр нь би дагаад цуг явсан. Би явахдаа цалин мөнгийг нь асуугаагүй, Шараваа гэх хүн ирж байгаад болно оо гэж байсан ... Бид нарыг гэх газарт ажиллаж байхад Ганбаа ах гэж дуудаад байсан хүн бид нарт гурилтай шөл цай зэргийг 2019 оны 01 сарын 24-ний өдрийг өглөө авчирж өгсөн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 31-33/,

Яллагдагч ын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн ... 2019 оны 01 сарын 22-ны орой Ганбаа гэж дууддаг хүн надтай манай гэрт ирж уулзаад намайг юу хийж байна гэхээр нь би онц хийсэн юмгүй маргаашнаас хот явдаг юм билүү гэхэд доошоо явах ажил байна ахын дүү явах уу гэхээр нь өдрийн хөлсөөр явна гэхэд өдрийн 100.000 төгрөгийг өгье гэж хэлсэн. Тэгээд би хэд хоног явах вэ гэхэд 3-4 хоног явна гэсэн ба 2019 оны 01 сарын 23-ны өдөр 15 цагийн үед явъя гээд дуудсан. ... Ганбааруу утсаар залгаж ярьсан чинь Дуурсах 3 дугаар багаас хүмүүс аваад руу гараад явж бай бид нар араас чинь яваад очино гэж хэлсэн. 3 дугаар багаас миний таньдагаас *******, Эрка нарыг аваад танихгүй 8-9 хүн авсан. Тэгээд би тэдгээр хүмүүсийг суулгаад руу гараад явсаар байгаад ын төврүү орсон чинь Ганбаа утсаар яриад хаана явж байна гэхээр нь руу орж явна гэсэн чинь дөхөөд хаалганы хажууд зогсож бай хойноос чинь яваад очье гэж хэлсэн. Тэгээд бид нар руу ордог хаалганы хажууд зогсож байсан чинь араас Ганбаа өөрийнхөө УБ серитэй хар саарал өнгийн ланд круйзер 200 машинаар ирсэн, хажууд нь саарал өнгийн 9933 билүү, 9033 билүү дугаартай ланд круйзер 80 маркийн машин цуг ирсэн. ... Бид нар уулзалдаад цаашаа яваад ын төвөөр дайраад гэдэг газарлуу явсан. Тэнд очоод Ганбаа надад чи эд нарын хараад машиныхаа кабин дотор сууж бай гэж хэлсэн. Тэгээд надтай очсон залуучууд нэг нүхнээс шороо гаргаад байсан шөнө болж байтал ын төвөөс цагдаа нар ирж шалгасан ... гэсэн мэдүүлэг /1- хх-ийн 34-36/,

 Яллагдагч Ж.гийн мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн ... ланд 200 унасан жолоочийг Ганбаа гэж хүмүүс ярьж байсан, танихгүй, ланд 80 унасан хүний нэрийг мэдэхгүй танихгүй, шөнө явж байсан болохоор хэдэн хүн сууж явсан талаар мэдээгүй ... ланд 80 машин 2 удаа хоол авчирч өгсөн. Эхлээд очсон шөнө дараа нь өдөр нь авчирч өгсөн. Бид нарыг удирдаж ажиллуулж байгаа хүн нь ойрхон айлд байгаа, тэндээсээ хоол цай зөөдөг гэж цуг явсан хүмүүс яриад байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-47/,

Яллагдагч Б.Энхбатын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн ... сэрхэд жолооч нь утсаар ярьж байсан тэгтэл хажууд ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл ирж зогссон, цаана нь бас нэг машин ирж зогсоод хөдлөөд яваад өгсөн. Жолооч буугаад ланд 200 машины жолоочтой уулзсан. Ланд 200 хөдлөөд яваад өгсөн бид нар 20-30 минутын дараа араас нь хөдлөөд сумаар дайраад овоон шанд гэх газарлуу яваад шөнө 02 цаг өнгөрөөгөөд очсон. Очиход нүхэн дээр хар өнгийн ланд 80 машин 3 хүн нүхнээс шороо гаргаад байж байсан. Бид нар очоод нүхийг нь хараад байж байтал шаргал ланд 80 ирээд хоол цай авчирч өгөөд явсан. Бид нар тухайн нүхнээс шороо татаж гаргаад нүхний аман шороог бүрэн гаргаад нүхрүү ороод чулууны үеийг үзхэд байхгүй байна гээд гарч ирээд 4-үүлээ машинд унтаж байтал гэнэт машин хүрч ирхээр нь сэрээд буутал хөөлгө гээд машин хөдлөөд зугтаасан. Араас цагдаа нар хөөж барьж аваад бичиг баримтыг нь хураагаад цагдаа нар нүхэн дээр хүрээд ирсэн. Араас нь шаргал өнгийн 80 ирээд цагдаа нартай уулзсан. Цагдаа нар та нар одоо явцгаа гэж хэлээд яваад өгсөн. Бид нар машинтайгаа хөдлөөд доод хөндийрүү орж зогсоод байж байтал шаргал өнгийн ланд 80 хүрч ирээд бид нарыг дагуулаад нүхний хажуу талын хамарт орж хоноод өглөө нь овоо байсан хуучин нүхийг нь ухаад байж бай гэж хэлчихээд явсан, нилээд байж байгаад ланд 200 тай 2 хүн ирчихээд яваад өгсөн. Удалгүй шаргал ланд 80 тай хүн 18 цагийн үед хоол авчирч өгөөд явсан. Бид нар нүхийг өдөр 15 цагаас хойш шөнийн 04 цаг хүртэл ухаад байж байтал цагдаагийн машин хүрч ирсэн. Ирхэд манай ээлжнийхэн ажиллаад нөгөө ээлжнийхэн машинд унтаж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-53/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 988 тоот шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн 81.6 мм урттай, 6.8 мм диаметртэй, нэг талдаа 3.02м урттай улаан өнгийн утастай зүйл нь тэсэлгээний

хэрэгсэл болох цахилгаан бус тэслүүр байна ... гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 167-171/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1242 тоот шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн 20 см урттай, 3 см голчтой улбар шар өнгийн гялгар бүрээстэй, 2 талын үзүүрийн хэсгийг нь металл эдлэлээр боож битүүмжилсэн зүйлд нитрат ион/NOз-/ илэрч байна. Нитрат ион/NOз-/ илэрч нь тэсрэмтгий бодисын найрлагад ордог ба химийн аюултай бодисын ангилалд хамаарна ... гэсэн дүгнэлт / 2-р хх-ийн 172-174/,

“Солонгон төгөл” ХХК-ний шинжээчийн ... судалгаагаар тус газарт хууль sус аргаар ашигг малтмал олборлосны улмаас 988.5 м2 талбай эвдрэлд өртөж, байгаль орчинд нийт 109 316.3 мян төгрөгний хохирол учруулсан байна. Үүнээс газрын нөөцөд 275.3 төгрөг, хөрсөнд 107 769 төгрөг, ургамлын бүрхэвчид 1272 төгрөгний хохирол тус тус учруулсан байна ... Мөн тус талбайд ухагдаж хоосон орон зай бүхий ухаш, нүх байхгүй бүгдийг нөхөн дүүргэлт хийн булсан буюу өөрөөр хэлбэл техникийн нөхөн сзргэзлтийн ажил гүйцэтгэсэн байсан тул энэ талбайд техникийн нөхөн сэргээлт хийх шаардлагагүй гэж үзсэн ба биологийн нөхөн сэргээлтийн зардал нь 381 000 төгрөг байхаар тооцоо гарч байна...” гэсэн дүгнэлт /З-р хх-ийн 202-249, 4-р хх-ийн 8-7,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт ... Баянхонгор аймгийн аас баруун урагш 50 км зайд орших Бага баян 3 дугаар багийн нутагт байх Улсын тусгай хамгаалалт гэх газарт 7 метрийн гүнтэй нүх ухсан ... мөн гэрийн баруун хойд хэсэгт ... 1.4 метрийн гүнтэй нүх ухсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан...” гэх /1-р хх-ийн 1-6/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт ... Баянхонгор аймгаас 210 км орчим зайд, явдаг замаас хойд зүгт 150 метр орчим зайд уулын ам буюу хадтай гүнзгий жалга байх ба тухайн жалгын мухар хэсэг хадан хавцал, чулуулагтай хэсэгт бор өнгийн miitropnol гэсэн бичигтэй шуудайнд хийсэн зүйл амыг хойд зүгт харуулан тавьсан байлаа ... гэх /2-р хх-ийн 1-10/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р хх-ийн 22/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 11, 190- 191/,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 193/,

Утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 139/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 7/1766 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 110/,

Их Богдын байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 51 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 111- 115/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5-р хх-ийн 150-152/,

улсын дугаартай тзэврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт ... 2 давхар гялгар уутанд хийсэн тэсэлгээний 40 ширхэг бялт, 1.4 метр ОША зэрэг зүйлүүд байсныг тэмдэглэлд тусгасан ... гэх /1-р хх-ийн 15/,

90-33 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 13, 22/,

Улсын дугаар тодорхойгүй, саарал өнгийн Стана маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 18/,

Улсын дугаар тодорхойгүй, хар саарал өнгийн Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 20/,

“Энх нахиа" ХХК-ны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203, 204, 205, 206 дугаартай дүгнэлтүүд /З-р хх-ийн 174-201/,

Истана маркийн 63-52 БНА улсын дугаартай саарал өнгийн автомашин, ланд 80 маркийн 90-33 БНХ улсын дугаартай шаргал өнгийн автомашин, ланд 200 маркийн улсын дугаартай хар өнгийн автомашинуудыг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл, прокурорын тогтоол /2-р хх-ийн 184-191/,

Шүүгдэгч Г.Гын эзэмшлийн Y-2201019931 дугаартай орон сууц, Ж.Гийн эзэмшлийн Y-0320003413 дугаартай орон сууц, Б.Бийн эзэмшлийн Y-03200004611 дугаартай орон сууц битүүмжилсэн прокурорын тогтоолууд, эд хөрөнгө битүүмжилсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарууд /4-р хх-ийн 112-121/,

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, бусад хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

1. Шүүгдэгч Г.Г, З.Ж, Б.Б, Ж.Г нар нь бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцон гэмт хэрэгт хамтран оролцож, шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, шүүгдэгч Б.Б, Ж.Г, З.Ж нар нь гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчийн үүрэгтэйгээр тус тус оролцож гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй М.*******, П.*******, Г.*******, Б., Т., , Ж. нарыг ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн 3 дугаар багийн нутаг гэх улсын тусгай хамгаалалттай газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль орчинд 109 316.3 мян.төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Иргэний нэхэмжлэгч Ц.Пгийн ... Овоо шандаас 10 гаран км-т байх айл руу цагдаа болон прокурорын ажилтан нар явж Г.Г гэгчийг ланд-200 машинтай нь авчирсан. Бид нар нүхэн дээр байсан хүмүүсээр нь ухсан байсан 2 нүхийг шороогоор даруулаад хүмүүсийг аймагт авчирсан. Бид нарыг очиход хүмүүсийг цагдаа болон прокурорын ажилтнууд нь барьсан байсан. Овоо шандад 2 хэсэг газар нүх ухсан байсан, 1 нүх нь 7 метр орчим гүн ухсан, амны хэмжээ 1.8x1.8 метр харьцаатай, 1 нүх нь ухаж байгаад шороо нь нурсан байдалтай, 2 метр орчим гүнзгий нүх, амны хэмжээ нь өргөн нь 1.5 урт 3 метр орчим хэмжээтэй байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 128-131/,

Гэрч Д.ын ... Шаргал өнгийн ланд-80 машинд Г.Г, Б.Б нар байсан, бусад хүмүүсийг танихгүй. Хар хөх ланд-80 тай хүмүүсийг бол танихгүй юм байна лээ. 2019 оны 01 сарын 23-ны өдөр бид нарыг очиход дээрх 3 машинтай хүмүүс гэрийн ар талын нүхнээс шороог нь гаргаж байсан. Тэр үед Г.Г, Б.Б нар нь машиндаа сууж байсан, хар хөх ланд-80 тай хүмүүс нь нүхийг цуг ухаж байсан ... гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54, 5-р хх-ийн 46-47/,

Гэрч Б.гийн ... хар өнгийн ланд-200, шаргал ланд-80 машинууд байсан, би буцаад руу буцаж ирээд нүх ухсан хүмүүсээр нүхийг даруулаад сумын төв рүү явцгаасан ... нүхэн дээр очиход ухаж байсан гээд саарал истана машинтай хүмүүсийг барьж авсан бусад 2 машин нь зугтаагаад яваад өгсөн. 2019 оны 01 сарын 24-ны өдөр очиход гэрийн хойд талын хүнийг бага зэрэг хонхойлсон, ямар нэг багаж хэрэгсэл байгаагүй, 2019 оны 01 сарын 25-нд очиход гэрийн нүх ухсан, нүхний дээр нь төмөр тайл тавьсан байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 138-139, 5-р хх-ийн 51-53/,

Гэрч Ө.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтанд өгсөн ... хонинд яваад ирэхэд манай аавынд хар өнгийн Ланд 200, шаргал өнгийн 80-тай 3-н хүн ирсэн байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 156-158/,

Яллагдагч Б.ийн ... ын хажууханд байдаг хаалга самбарын хажууд хүлээгээд байж байсан чинь араас ланд круйзер 200, ланд круйзер 80 маркийн машинууд ирээд ирэнгүүтээ явъя гэхээр нь хөдөлж яваад ын төвөөр ороод сумын төв дээр зогсоогүй шууд явсаар байгаад гэдэг газарт ирсэн. Тэр овоон шанд гэх газарт 2019 оны 01 сарын 24-ний гөнө 01 цагийн үед очсон. Тэгээд бид нар очиж хоол ундаа идчихээд 2 бригад болоод тэр нүхийг нь үргэлжлүүлэн ухаад байж байсан чинь аас цагдаа нар ирсэн ... Бид нарыг гэх газарт байхад ланд круйзер 80 маркийн машинтай хүн ирж хоол цай авчирч өгсөн, тэр хүн өөрөө машинаасаа буудаггүй юм байна лээ.... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 24-26/,

Яллагдагч Т.ын ... бид нар хөдлөөд орох гээд хаалганы хажууд зогсож байхад ланд 200 болон ланд 80 маркийн 2 машинтай хүмүүс ирж уулжчихаад яваад өгсөн, цуг явсан хүмүүсийн нэг утсаар залгаад хүнтэй яриад яв гэж байна гээд бид нар ын төв өнгөрөөд зостол шаргал өнгийн ланд 80 маркийн тээврийн хэрэгсэл ирээд ард зогссон, тэгтэл бид нартай цуг явсан нэг залуу очиж уулзаад яв гэж байна гээд бид нар хөдлөөд шууд овоон шанд гэх газар үүрээр барагцаагаар 5 цагийн үед очсон ... өглөө нь ирээд нүхээ үргэлжлүүлэн ухаад байж байтал ланд 200 унасан Ганбаа гэх хүн ирээд наад нүх чинь аюултай хэрэггүй гэж хэлээд бид нар нүхнээс гараад урд талд нь байсан овоог зөөлгөөд доод газрыг нь ухуулсан ... Яг хэдэн төгрөгөөр ажиллана гэж тохироогүй тухайн газраасаа чулуугаа гаргаад тээрэмдүүлээд олсон мөнгөнөөсөө хөлс өгдөг гэж хоорондоо яриад байсан ... Бид нар сумаас гараад ын нүхэн дээр ирээд байж байхад ланд 200 машинтай хүн ирээд цуг явсан залуучууд очиж цонхоор нь уулзчихаад яваад өгсөн. Дараа нь шаргал өнгийн ланд 80 машинаар Ганбаа нь ирж будаатай шөл цай өгчихөөд яваад өгсөн. Маргааш нь өдөр шаргал өнгийн ланд 80 машинтай ирээд цуйван өгсөн. Хоол авчирсан хүнийг Гэрэлээ ах гэж дуудаад байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 28-30/,

Яллагдагч Г.*******ын ... 2019 оны 01 сарын 23-ны өдрийн өглөө Шараваа гэх хүн ажилд явах уу гэхээр нь би явая гэсэн. ... араас ланд круйзер 200 маркийн машин, ланд круйзер 80 маркийн машинууд хоёулаа цуг ирсэн. Тэгээд ирээд шууд явъя гээд явсан. ... тэгээд Шараваа гэх хүн нь ээлжээр очоод тэр нүхийг ухаадах гэхээр нь бид нар очоод тэр хар өнгийн ланд круйзер 80 маркийн машинтай хүмүүстэй ээлжлээд 2 бригад болоод ээлжлээд тэр нүхийг ухсан ... Бид нарыг гэх газарт ажиллаж байхад Ганбаа ах гэж дуудаад байсан хүн бид нарт гурилтай шөл цай зэргийг 2019 оны 01 сарын 24-ний өдрийг өглөө авчирж өгсөн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 31-33/,

Яллагдагч ын ... 2019 оны 01 сарын 22-ны орой Ганбаа гэж дууддаг хүн надтай манай гэрт ирж уулзаад намайг юу хийж байна гэхээр нь би онц хийсэн юмгүй маргаашнаас хот явдаг юм билүү гэхэд доошоо явах ажил байна ахын дүү явах уу гэхээр нь өдрийн хөлсөөр явна гэхэд өдрийн 100.000 төгрөгийг өгье гэж хэлсэн. Тэгээд би хэд хоног явах вэ гэхэд 3-4 хоног явна гэсэн ба 2019 оны 01 сарын 23-ны өдөр 15 цагийн үед явъя гээд дуудсан. ... ын төврүү орсон чинь Ганбаа утсаар яриад хаана явж байна гэхээр нь руу орж явна гэсэн чинь дөхөөд хаалганы хажууд зогсож бай хойноос чинь яваад очье гэж хэлсэн. Тэгээд бид нар руу ордог хаалганы хажууд зогсож байсан чинь араас Ганбаа өөрийнхөө УБ серитэй хар саарал өнгийн ланд круйзер 200 машинаар ирсэн, хажууд нь саарал өнгийн 9933 билүү, 9033 билүү дугаартай ланд круйзер 80 маркийн машин цуг ирсэн. ... Бид нар уулзалдаад цаашаа яваад ын төвөөр дайраад гэдэг газарлуу явсан. Тэнд очоод Ганбаа надад чи эд нарын хараад машиныхаа кабин дотор сууж бай гэж хэлсэн. Тэгээд надтай очсон залуучууд нэг нүхнээс шороо гаргаад байсан шөнө болж байтал ын төвөөс цагдаа нар ирж шалгасан ... гэсэн мэдүүлэг /1- хх-ийн 34-36/,

 Яллагдагч Ж.гийн ... ланд 200 унасан жолоочийг Ганбаа гэж хүмүүс ярьж байсан, танихгүй, ланд 80 унасан хүний нэрийг мэдэхгүй танихгүй, шөнө явж байсан болохоор хэдэн хүн сууж явсан талаар мэдээгүй ... ланд 80 машин 2 удаа хоол авчирч өгсөн. Эхлээд очсон шөнө дараа нь өдөр нь авчирч өгсөн. Бид нарыг удирдаж ажиллуулж байгаа хүн нь ойрхон айлд байгаа, тэндээсээ хоол цай зөөдөг гэж цуг явсан хүмүүс яриад байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-47/,

Яллагдагч Б.Энхбатын ... сэрхэд жолооч нь утсаар ярьж байсан тэгтэл хажууд ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл ирж зогссон, цаана нь бас нэг машин ирж зогсоод хөдлөөд яваад өгсөн. Жолооч буугаад ланд 200 машины жолоочтой уулзсан. Ланд 200 хөдлөөд яваад өгсөн бид нар 20-30 минутын дараа араас нь хөдлөөд сумаар дайраад овоон шанд гэх газарлуу яваад шөнө 02 цаг өнгөрөөгөөд очсон. Очиход нүхэн дээр хар өнгийн ланд 80 машин 3 хүн нүхнээс шороо гаргаад байж байсан. Бид нар очоод нүхийг нь хараад байж байтал шаргал ланд 80 ирээд хоол цай авчирч өгөөд явсан. ... шаргал өнгийн ланд 80 хүрч ирээд бид нарыг дагуулаад нүхний хажуу талын хамарт орж хоноод өглөө нь овоо байсан хуучин нүхийг нь ухаад байж бай гэж хэлчихээд явсан, нилээд байж байгаад ланд 200 тай 2 хүн ирчихээд яваад өгсөн. Удалгүй шаргал ланд 80 тай хүн 18 цагийн үед хоол авчирч өгөөд явсан. Бид нар нүхийг өдөр 15 цагаас хойш шөнийн 04 цаг хүртэл ухаад байж байтал цагдаагийн машин хүрч ирсэн. Ирхэд манай ээлжнийхэн ажиллаад нөгөө ээлжнийхэн машинд унтаж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-53/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт ... Баянхонгор аймгийн аас баруун урагш 50 км зайд орших Бага баян 3 дугаар багийн нутагт байх Улсын тусгай хамгаалалт гэх газарт 7 метрийн гүнтэй нүх ухсан ... мөн гэрийн баруун хойд хэсэгт ... 1.4 метрийн гүнтэй нүх ухсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан...” гэх /1-р хх-ийн 1-6/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 7/1766 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 110/,

Их Богдын байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 51 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 111- 115/,

Улсын дугаар тодорхойгүй, саарал өнгийн Стана маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 18/,

Улсын дугаар тодорхойгүй, хар саарал өнгийн Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 20/,

“Солонгон төгөл” ХХК-ний шинжээчийн ... судалгаагаар тус газарт хууль sус аргаар ашигг малтмал олборлосны улмаас 988.5 м2 талбай эвдрэлд өртөж, байгаль орчинд нийт 109 316.3 мян төгрөгний хохирол учруулсан байна. Үүнээс газрын нөөцөд 275.3 төгрөг, хөрсөнд 107 769 төгрөг, ургамлын бүрхэвчид 1272 төгрөгний хохирол тус тус учруулсан байна...Мөн тус талбайд ухагдаж хоосон орон зай бүхий ухаш, нүх байхгүй бүгдийг нөхөн дүүргэлт хийн булсан буюу өөрөөр хэлбэл техникийн нөхөн сзргэзлтийн ажил гүйцэтгэсэн байсан тул энэ талбайд техникийн нөхөн сэргээлт хийх шаардлагагүй гэж үзсэн ба биологийн нөхөн сэргээлтийн зардал нь 381 000 төгрөг байхаар тооцоо гарч байна...” гэсэн дүгнэлт /З-р хх-ийн 202-249, 4-р хх-ийн 8-7/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон,

2. Шүүгдэгч Г.Г, Б.Б, Ж.Г нар нь бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож өөрөө тэсрэмтгий бодисын найрлагад ордог Нитрат ион/NO3-/ буюу химийн аюултай бодисыг хууль бусаар олж авч 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн төвөөс Баянхонгор аймгийн 3 дугаар багийн нутаг гэх газар хүртэл улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслээр, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн ын төвөөс ын Зайсан ам гэх газар хүртэл 90-33 БНХ улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслээр тус тус тээвэрлэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Гэрч Ж.Отгонпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Бодис нь дангаараа тэсэрдэггүй байгаа. Хувь хүмүүст жижиглэнгээр худалдан борлуулсан асуудал байхгүй. Хуулиар хориглосон байдаг ... гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 76/,

Гэрч Л.Гэрэлбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн ... заавал тусгай зөвшөөрлөөр худалддаг байгаа ... гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 71/,

Гэрч Ц.Болорчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Баянхонгор аймгийн хувьд тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг Баянхонгор аймгийн ******* сумын Цагаан цахирын уурхайн нөхөрлөлүүдэд Девелопмент брэйн ХХК, мөн Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай дэзр Пиропо-Эрдэнэ ХХК-ууд тэсэлгээ хийдэг. Девелопмент орэйн ХХК-ны хувьд тэсэлгээ хийсэн тайлангаа улиралаар өгдөг мөн манай байгууллагаас урьдчилан сэргийлэх шалгалт хийдэг, шалгалтыг хийхдээ Девелопмент брэйн ХХК-ны зарцуулалтын тайланг, агуулахын үлдэгдэлтэй тулгаж шалгадаг, Девелопмент брэйн ХХК-ны одоогоор ямар нэг тэсрэх бодис болон тэсэлгээний хэрэгсэл тал дээр ямар нэг зөрчил гараагүй байгаа хэрэв тэсрэх бодис тэсэлгээний хэрэгсэл алдагдсан тохиолдолд 24 цагийн дотор Цагдаагийн байгууллагад мэдзгдэх үүрэгтэй байдаг, Девелопмент брэйн ХХК-ны хувьд тэсрэх бодис хууль бусаар зарж байгаа тохиолдол байхгүй мөн манай аймгийн иргэдийн хувьд тэсрэх тэсэлгээний хэрэгсэл хаанаас авч явж байгаад баригдсаныг бол мэдэхгүй байна. Девелопмент брэйн ХХК, Пиропо-Эрдэнэ ХХК-аас бол гараагүй бид нар байнга Цагдаагийн байгууллага, Тагнуулын байгууллагатай хамтарч хяналт, шалгалтыг байнга хийдэг ... гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 78-79/,

Гэрч Б.Энхбатын мөрдөн байцаалтанд өгсөн ... манай арын гудамжинд байдаг *******драгчаа гэдэг хүн орж ирээд танай хашаанаас хүн нэг шуудайтай юм аваад явчихлаа гээд ороод ирсэн би гэрээс гараад машинаа асаагаад гудамжны араар тойроод өмнөөс нь амдаад хартал нөгөө хүн байхгүй байсан. Гэтэл нөгөө хүний гүйсэн зүгт Ланд 80 маркийн шаргал өнгөтэй тээврийн хэрэгсэл хойд лагерийн арын бутан дотроос аймаг явдаг зүгт хурдтай хөдлөөд явж байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 27-29/,

Насанд хүрээгүй гэрч Л.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... танихгүй хүн 25-ын ууттай зүйл 2 мөрөн дээрээ ээлжилж үүрээд манай гудамжаар уруудаад ертөнцийн зүгээр баруун зүгрүү хурдтай явж байсан. Би араас нь хартал сумын төвөөс аймаг руу явдаг зам руу гараад машин даллаад байсан. Удахгүй бор өнгийн Ланд 80 маркийн машин ирж авсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 37-39/,

Гэрч Б.*******драгчаагийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Энхбатын хашааны хойд талын хашааны нарийхан банзны завсараар танихгүй нэг залуу гарах гээд багтахгүй байсан. Тэгээд би тэр залууд хандаж хашааны хаалга нь энд байна гэж хэлсэн чинь ууттай зүйлээ хашаагаар давуулж шидээд, өөрөө араас нь даваад манай гудамж өгсөөд баруун тийш гүйсэн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 40-41/,

Гэрч Б.Хос-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн ... үйлдвэрийн тэсрэх бодис байна ... Энэ бодис нь заавал тэсрүүлэгч буюу детонатор ашиглаж тэсэрдэг ... гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 56-58/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 988 тоот шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн 81.6 мм урттай, 6.8 мм диаметртэй, нэг талдаа 3.02м урттай улаан өнгийн утастай зүйл нь тэсэлгээний

хэрэгсэл болох цахилгаан бус тэслүүр байна ... гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 167-171/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1242 тоот шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн 20 см урттай, 3 см голчтой улбар шар өнгийн гялгар бүрээстэй, 2 талын үзүүрийн хэсгийг нь металл эдлэлээр боож битүүмжилсэн зүйлд нитрат ион/NOз-/ илэрч байна. Нитрат ион/NOз-/ илэрч нь тэсрэмтгий бодисын найрлагад ордог ба химийн аюултай бодисын ангилалд хамаарна ... гэсэн дүгнэлт / 2-р хх-ийн 172-174/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт ... Баянхонгор аймгаас 210 км орчим зайд, явдаг замаас хойд зүгт 150 метр орчим зайд уулын ам буюу хадтай гүнзгий жалга байх ба тухайн жалгын мухар хэсэг хадан хавцал, чулуулагтай хэсэгт бор өнгийн miitropnol гэсэн бичигтэй шуудайнд хийсэн зүйл амыг хойд зүгт харуулан тавьсан байлаа ... гэх /2-р хх-ийн 1-10/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р хх-ийн 22/,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 193/,

Утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 139/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5-р хх-ийн 150-152/,

улсын дугаартай тзэврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт ... 2 давхар гялгар уутанд хийсэн тэсэлгээний 40 ширхэг бялт, 1.4 метр ОША зэрэг зүйлүүд байсныг тэмдэглэлд тусгасан ... гэх /1-р хх-ийн 15/,

90-33 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 13, 22/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

            Хэргийн материалыг судлан үзвэл шүүгдэгч Г.Г, Б.Б нар нь улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслээр, шүүгдэгч Ж.Г нь 90-33 БНХ улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслээр, шүүгдэгч З.Ж нь 63-52 БНА улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслээр гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй М.*******, П.*******, Г.*******, Б., Т., , Ж. нарыг хөлслөн тус тус 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас Баянхонгор аймгийн 3 дугаар багийн нутаг гэх улсын тусгай хамгаалалттай газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахаар явсан байх бөгөөд шүүгдэгч Г.Г, Б.Б, Ж.Г нар нь Баянхонгор аймгийн 3 дугаар багийн нутаг гэх газраас 15 км зайд байх н.Өлзий гэх айлд байрлаж шүүгдэгч З.Жаар ахлуулан М.*******, П.*******, Г.*******, Б., Т., Ж. нарыг 2 бригад болгон ажил үүргийг хуваарилж Баянхонгор аймгийн 3 дугаар багийн нутаг гэх улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, тэдэнд н.Өлзий гэх айлаас хоол цай бэлдэж зөөж байсан байх бөгөөд 2019 оны 01 сарын 25-ны шөнө цагдаагийн болон бусад албаны хүмүүст үйлдэл дээрээ баригдаж шүүгдэгч Г.Гын унаж явсан улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг нэгжлэг хийх явцад уг автомашинд өөрөө тэсрэмтгий бодисын найрлагад ордог Нитрат ион/NO3-/ буюу химийн аюултай бодис илэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хооронд шүүгдэгч Г.Гын унаж явсан улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэлээс илэрсэн өөрөө тэсрэмтгий бодисын найрлагад ордог Нитрат ион/NO3-/ буюу химийн аюултай бодисыг шүүгдэгч Б.Б, Ж.Г нар нь хууль бусаар авч шүүгдэгч Ж.Гийн унаж явсан 90-33 БНХ улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслээр Баянхонгор аймгийн ын Зайсан ам гэх газар хүртэл тээвэрлэж уг химийн аюултай бодисыг жалганд нуусан үйл баримт болж энэхүү үйл баримт нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж бэхжигдсэн байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, шүүгдэгч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх шаардлага байхгүй тул тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.

            Иймд шүүгдэгч Г.Г, Ж.Г, Б.Б нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч З.Жыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нарын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсны улмаас газрын нөөцөд 275.3 төгрөг, хөрсөнд 107 769 төгрөг, ургамлын бүрхэвчид 1272 төгрөгний хохирол тус тус учруулсан талаар “Солонгон төгөл” ХХК-ний дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд уг дүгнэлтийг шүүх үндэслэлтэй дүгнэлт болсон гэж үнэлэв.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-т зааснаар “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, “газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, 49 дүгээр зүйлийн 5-д зааснаар “хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр тус тус заасан байх тул газрын нөөцөд учирсан 275.3 төгрөгийг 3 дахин буюу 825.9 төгрөг, хөрсөнд учирсан 107 769 төгрөгийг 3 дахин буюу 323.307 төгрөг, ургамлын бүрхэвчид учирсан 1272 төгрөгийг 5 дахин буюу 6360 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж нийт хохирлын хэмжээг 330.492.9 төгрөгөөр тооцов.

Уг хохирлыг шүүгдэгч нар нь төлж барагдуулаагүй байх тул 330.492.9 төгрөгийг шүүгдэгч Г.Г, Ж.Г, Б.Б, З.Ж нарт тэнцүү хуваан тус бүр 82.623 төгрөг гаргуулж Баянхонгор аймгийн Их богдын байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд олгов.

Шүүгдэгч Г.Г нь өөрөө тэсрэмтгий бодисын найрлагад ордог Нитрат ион/NO3-/ буюу химийн аюултай бодисыг өөрийн төрсөн охин Г.Оюунтөгсийн эзэмшлийн улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслээр, шүүгдэгч Ж.Г нь өөрөө тэсрэмтгий бодисын найрлагад ордог Нитрат ион/NO3-/ буюу химийн аюултай бодисыг өөрийн төрсөн ах Ж.Баянмөнхийн эзэмшлийн 90-33 БНХ улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслээр тус тус тээвэрлэж уг автомашинуудыг гэмт хэрэг үйлдэхдээ тус тус хэрэглэжээ.

“Энх-Нахиа” ХХК-ны шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Г.Гын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг 60.000.000 төгрөгөөр, шүүгдэгч Ж.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 90-33 БНХ улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг 7.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Гаас 60.000.000 төгрөг, шүүгдэгч Ж.Гөөс 7.000.000 төгрөг тус тус гаргуулж, улсын орлого болгов.

Шүүгдэгч Г.Г, Ж.Г, Б.Б, З.Ж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Г.Г, Ж.Г, Б.Б, З.Ж нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь хуульд заасан ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт хохирол нөхөн төлүүлэх болон торгох ялын биелэлтийг хангах зорилгоор битүүмжилсэн шүүгдэгч Г.Гын эзэмшлийн Y-2201019931 дугаартай орон сууц, шүүгдэгч Ж.Гийн эзэмшлийн Y-0320003413 дугаартай орон сууц, шүүгдэгч Б.Бийн эзэмшлийн Y-03200004611 дугаартай орон сууц битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Гын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн улсын дугаартай ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Ж.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 90-33 БНХ улсын дугаартай ланд-80 маркийн тээврийн хэрэгсэл, 63-52 БНА улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжлэлээс тус тус чөлөөлж хууль ёсны эзэмшигч Г.Оюунтөгс, Ж.Баянмөнх, нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар хадгалагдаж байгаа нүхнээс шороо татаж авсан тайл, хүрз, тэсрэх бодис тэсэлгээний хэрэгсэл 69 ширхэг, Нонель, бялтаны хамт 38 ширхэг, ОША-2,40 зэргийг хэрэгцээний дагуу Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтэст шилжүүлж, 2 ширхэг СД бичлэгийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Г.Г, Ж.Г, Б.Б нарын 2019 оны 01 сарын 28-ны өдрөөс 2019 оны 02 сарын 02-ны өдөр хүртэл 5 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч З.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Ёнхоршарынхан овогт Г.Г, Хэцүүшар овогт Ж.Г,  Б.Б нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, Цагаановоо овогт З.Жыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлд заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр, 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр тус тус торгох ялаар, шүүгдэгч Ж.Г, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлд заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр, 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр тус тус торгох ялаар, шүүгдэгч З.Жт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлд заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Ж.Г, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүр оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүр оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 10.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 төгрөгийн торгох ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Г, Ж.Г, Б.Б нарын 2019 оны 01 сарын 28-ны өдрөөс 2020 оны 02 сарын 02-ны өдрийг хүртэл тус бүр 5 хоног цагдан хоригдсон хугацааг цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шүүгдэгч Г.Г, Ж.Г, Б.Б нарт оногдуулсан торгох ялаас тус бүр 75 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 75.000 төгрөгийг тус тус хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Ж.Г, Б.Б нарт тус бүр оногдуулсан 10.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч З.Жт оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ялын төлөх хугацааг шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Г, Ж.Г, Б.Б, З.Ж нарт мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Г.Г, Ж.Г, Б.Б, З.Ж нараас тус бүр 82.623 төгрөг гаргуулж Баянхонгор аймгийн Их богдын байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Гын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн улсын дугаартай ланд-200 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 60.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Гаас, шүүгдэгч Ж.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 90-33 БНХ улсын дугаартай ланд-80 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 7.000.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Гөөс тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Баянхонгор аймгийн цагдаагийн газарт хадгалагдаж байгаа нүхнээс шороо татаж авсан тайл, хүрз, тэсрэх бодис тэсэлгээний хэрэгсэл 69 ширхэг, Нонель, бялтаны хамт 38 ширхэг, ОША-2,40 зэргийг хэрэгцээний дагуу Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтэст шилжүүлж, 2 ширхэг СД бичлэгийг хэргийн хамт хадгалсугай.

10. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн улсын дугаартай ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Г.Оюунтөгсөд, 90-33 БНХ улсын дугаартай ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Ж.Баянмөнхөд, 63-52 БНА улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Гын эзэмшлийн Y-2201019931 дугаартай орон сууц, шүүгдэгч Ж.Гийн эзэмшлийн Y-0320003413 дугаартай орон сууц, шүүгдэгч Б.Бийн эзэмшлийн Y-03200004611 дугаартай орон сууц битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Г.Г, Ж.Г, Б.Б нар нь хэргийн учир 5 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч З.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.      

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Г, Ж.Г, Б.Б, З.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ГЭРЭЛМАА