Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/01

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч И.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Н-т холбогдох эрүүгийн 1938008480476 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, И.Н-,

Шүүгдэгч И.Н- нь 2017 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар нутаг дэвсгэрт хохирогч Б.С-ын 3 тооны адууг хулгайлж, 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч И.Н- нь 2017 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Түнсумын 5 дугаар нутаг дэвсгэрт хохирогч Б.С-ын 3 тооны адууг хулгайлж, 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938008480476 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудшинжлэн судлав.

Үүнд: Хохирогч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манайх адуунаасаа халтар, шарга морь, хөх бор жороо гүү / саран дэвсгэртэй дөл тамгатай/ зэргээ хулгайд алдсан...Би 3 адуугаа 3.000.000 төгрөгөөр үнэлж байна...2017 онд би алдсан 3 адуугаа хайсаар байгаад хулгайлсан хүнийг олсон. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10, 12-р тал/,

Гэрч Т.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би яг он, сар, өдрийг бол сайн санахгүй байна. И.Н- гэж хүн малын мах өгсөн гэж байгаа бол би махыг авсан байх. Олон хүнээс малын мах авч байсан болохоор сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

Гэрч А.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Эрдэнэбаатарын ах И.Н- гэж хүн намайг 3 адууны махыг Мөрөнгийн төв рүү оруулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд махыг нь ачаад Мөрөнгийн төв рүү орж байхад И.Н- ах надаас махаа хаана өгөх вэ гэж асуухаар нь би Мишээл 2 хүнсний дэлгүүр дээр мах авч байгаа. Та хаана махаа өгөхөө өөрөө мэд гэж хэлсэн. Тэгээд И.Н- ах махаа буулгаад тэндээ үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

Шүүгдэгч И.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би тухайн үед Түнэл сумын 4 дүгээр багийн Халуун усны эх гэх газарт нутагладаг байсан. Тэр үеэр би өглөө 5 цагийн үед гэрээсээ гарч яваад Уурхайн тал гэх газар 20-30 тооны азарга адуу байхаар нь ойрхон байсан адууны хашаа руу адуунуудыг туугаад халтар, шарга морь, хөх бол гүү барьж авсан. Тэгээд 3 адуугаа холбож хөтлөөд эгийн голоор гараад Ямаан даваа гэх газар луу өгсөөд эзэнгүй хаваржааны хашаа байхаар нь 3 адуугаа нэг нэгээр нь нугасалж алсан. Би Мөрөн сумын 10 дугаар багт байрлах Мишээл 2 хүнсний дэлгүүрт 3 адууны махаа 1.700.000 төгрөгөөр зарсан. Намайг 3 тооны адуу хулгайлсан гэдгийг Саруул гэж залуу мэдэж байсан. Нутгийн хүмүүс шивэр авир яриад байхаар нь би Саруул гэдэг хүн дээр өөрөө очоод 3 тооны адууг нь хулгайлсан гэдгээ хэлээд 1.700.000 төгрөг, хөх бор шүдлэн байдас, хүрэн соёолон хүрээ зэргийг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8-р тал/ Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 20-р тал/

Шүүгдэгч И.Н-ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн 3 лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллого, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-37-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулзаасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч И.Н- нь 2017 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Түнсумын 5 дугаар нутаг дэвсгэрт хохирогч Б.С-ын 3 тооны адууг хулгайлж, 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Энэ үйлдэл нь хохирогч Б.С-, гэрч, Т.Э-, А.Б- нарын мэдүүлэг, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдсан гэмт үйлдэл шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслшүүгдэгч И.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар, хялбар аргаар хөрөнгө, мөнгө олох гэсэн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн өмчлөлийн мал, хөрөнгөө хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нь нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч И.Н- нь хохирогч Б.С-ын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 1.700.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч И.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслшүүгдэгч И.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч И.Н- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан нь хуульд заасан тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч И.Н-ыг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлзорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй. Эрүүгийн 1938008480476 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О овогт Иын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч О овогт И-ын Н-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Н-г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан И.Н хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Н-н тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн 1938 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Н урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.ЭРДЭНЭ-ОЧИР