| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0372/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/02 |
| Огноо | 2019-12-24 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, Шүүгдэгч С.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э-од холбогдох эрүүгийн 1938007430441 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, С.Э-,
Шүүгдэгч С.Э- нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг Тариат гэх газраас зөвшөөрөлгүйгээр 4 метр куб хэрэглээний мод бэлтгэн, Бонго Пронтер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн 240.0 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг 2 шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би болсон хэргийн талаар мэдэхгүй. Би энэ хэрэгт Рашаант сумын Засаг даргын тамгын газрын даргын томилсны дагуу хохирогчоор оролцож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/
Гэрч Ц.А-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Галт сумаас өөрийн ээжЖавзансүрэн, ах Билэгсайхан, ДҮҮ Тунгалаг нарын хамтаар Портер маркийн машинд түлээ ачаад Мөрөн сум руу гарсан. Машин нь манай ах Билэгсайханых юм. Портер дээр ачсан хавар 4 дүгээр сард гоожинг нь авч Зүүн хөөнгө гэх газраас унаанга мод бэлдсэн. Тэгээд тэр модыг ачаад Мөрөн сум руу оруулж ээж түлшиндээ хэрэглэх гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/
Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Рашаант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Цацын булангийн гүүрний хяналтын постонд хяналт шалгалтын ажил хийж байхад 2019 оны 10 дугаар сарын 17-ны шөнийн 1 цаг 30 минутын орчимд хяналтын цэг дээр ... улсын дугаартай Х.Пронтер маркийн автомашин ирж зогссон. Гарч очоод өөрийнхөө албан тушаал, нэрийг танилцуулж тээврийн хэрэгслийн гэрчилгээ жолооны үнэмлэх болон ачиж яваа модны бичиг баримтыг шалгуулахыг шаардахад шалгуулсан. Модны бичиг баримтыг шалгахад Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын БОХУБ-ч Л.Цогтбаярын бичсэн мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээтэй байсан ба хаанаас мод бэлтгэсэн талаар асуухад Рашаант сумын 2 багийн Тариатын давааны ар гэх газраас бэлтгэсэн гэдгээ хэлсэн...Одоо таны ачиж яваа мод чинь хууль бусаар бэлтгэсэн мод болохоор түр саатуулж зохих байгууллагад шилжүүлнэ гэхэд ширээн дээр байсан бичиг баримтаа аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р тал/
Гэрч М.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын БОХУБ-ч Л.Цогтбаяраас мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл аваад найз С.Э-ын хамт Тосонцэнгэл сумаас ертөнцийн зүгээр зүүн урагшаа явж байгаад гүүр нь дээр иртэл хаалттай байсан. Үл таних өндөр залуу хаалтыг онгойлгож өгөөд хураамж 2.000 төгрөг аваад гаргасан. Урагшаа 30 км яваад Тариатын давааны ар гэх газраас мод бэлтгээд 21 цагийн орчим буцаж гүүрэн дээр очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/
Гэрч Л.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...С.Э- манай байгаль хамгаалагч Батжаргалаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан байсан...Гарал үүслийн гэрчилгээг тухайн мод бэлтгэн авсан хүн зохих журмын 3 7 дагуу модоо бэлтгэж сумын төвд ирээд надад хянуулж өөр сум руу тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээг авах ёстой. С.Э-ын тухайд би итгээд мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ зэргийг хамт өгсөн. Миний буруу, түүнийгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38-р тал/
Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хяналт шалгалтын үүрэг гүйцэтгээд байж байхад шөнийн 1 цагийн орчим Рашаант сумын чиглэлээс ... улсын дугаартай Пронтер маркийн машин мод тээвэрлэсэн байдалтай ирсэн. Тэр машиныг зогсоогоод би мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээгээ шалгуулах шаардлага тавихад жолооч нь надад холбогдох бичиг баримтуудаа шалгуулсан. Мод бэлтгэх эрхийн бичгийг үзэхэд Тосонцэнгэл сумаас мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан. Тэгэхээр нь би яагаад Рашаант сумаас мод бэлтгээд байгаа юм бэ гэж асуухад жолооч нь би газар нутгийн заагийг мэдэхгүй гэсэн утгатай зүйл яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/10 дугаартай: “...Иргэн С.Э-ын бэлтгэсэн модны экологийн эдийн засгийн үнэлгээ 240.000 төгрөг болсон. Мод бэлтгэсэн гэх Рашаант сумын 2 дугаар баг Тариат гэдэг газар ой зохион байгуулалтын материалын дагуу хамгаалалтын бүсийн ойд хамаарагддаг. С.Э-ын ойгоос бэлтгэсэн мод нь түүний авсан №081257 дугаартай эрхийн бичигт заагдсан хэмжээнээс 1 метр. Кубээс хэтэрсэн байна. Хэтэрсэн модны эдийн засгийн үнэлгээ 60.000 төгрөг. С.Э-ын бэлтгэсэн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын” 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дугаар тушаалтын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Ойн сангийн нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон...” гэх дүгнэлт /хх-ийн 45-р тал/
Шүүгдэгч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Мөрөнгөөс өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй найз Доржманлайгийн хамт модонд явсан. Би эндээс явахдаа Доржманлайг хөлсөөр авч явсан. Бид хоёр Тосонцэнгэл сум ороод улсын байцаагч, байгаль хамгаалагч нараас нь мод бэлтгэх эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээг бичүүлж аваад Рашаант сумын нутаг дэвсгэр Тариатын даваанаас мод бэлтгэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 61-р тал/,
Улсын байцаагчийн 2019.11.11 өдрийн 23-04-337/05 дугаартай акт, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/ 4 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7-р тал/ Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/ Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3- 5-р тал/ Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 16,17-р тал/ Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14-р тал/ Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 51-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч С.Э- нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг Тариат гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойд 4 метр куб хэрэглээний шинэс мод бэлтгэн, Бонго Пронтер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн экологи эдийн засагт 240.000 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, гэрч Ц.А-/хх-ийн 20-р тал/, гэрч М.Б-, /хх-ийн 28-30-р тал/,гэрч М.Д- /хх-ийн 35-36-р тал/,гэрч Л.Ц-/хх-ийн 37-38-р тал/,гэрч Н.Б- /хх-ийн 39-40-р тал/ нарын мэлүүлэг, Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/10 дугаартай : “...Иргэн С.Э-ын бэлтгэсэн модны экологийн эдийн засгийн үнэлгээ 240.000 төгрөг болсон. Мод бэлтгэсэн гэх Рашаант сумын 2 дугаар баг Тариат гэдэг газар ой зохион байгуулалтын материалын дагуу хамгаалалтын бүсийн ойд хамаарагддаг. С.Э-ын ойгоос бэлтгэсэн мод нь түүний авсан №081257 дугаартай эрхийн бичигт заагдсан хэмжээнээс 1 метр. Кубээс хэтэрсэн байна. Хэтэрсэн модны эдийн засгийн үнэлгээ 60.000 төгрөг. С.Э-ын бэлтгэсэн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын” 2009 оны 12 дугаар сарын 11- 5 ний өдрийн 394 дугаар тушаалтын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Ойн сангийн нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон...” гэх дүгнэлт /хх-ийн 45-р тал/ зэрэг хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Экологи-эдийн засагт учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Иймд шүүгдэгч С.Э-ын зөвшөөрөлгүйгээр ойд 4 метр куб хэрэглээний шинэс мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч С.Э-ын гэм буруутай үйлдлээс ойн экологи-эдийн засагт 240.000 төгрөгийн хохирол учирсан ба Монгол Улсын Байгаль Орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байна. Шүүгдэгч нь экологи-эдийн засгийн хохиролд 240.000x3= 720.000 төгрөгийг төлж барагдуулсан тухай Хаан банкны 2019.12.02-ны өдрийн орлогын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын 2019.12-16-ны өдрийн 1/366 дугаартай “иргэн С.Э- нь байгаль экологид учруулсан нөхөн төлбөрөө төлж барагдуулсан” гэх албан бичиг хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжпэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх 6 хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Э- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч С.Э- гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч С.Э-од Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, 4 метр куб хэмжээний 41 ширхэг хуурай шинэс модыг улсын төсөвт шилжүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгахыг, Мөн хэрэгт битүүмжлэгдсэн С.Э-ын эзэмшлийн Бонго пронтер маркийн ... улсын дугаартай автомашиныг хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр шүүгдэгч С.Э-од буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.0 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө, 4 метр куб хэмжээний 41 ширхэг хуурай шинэс модыг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Эд хөрөнгө битүүмжпэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 42 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, С.Э-ын эзэмшлийн Бонго пронтер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч С.Э-од буцаан олгосугай.
6. Эрүүгийн 1938007430441 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР