Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

 

 

 

 

 

           П.Т, Б.Р нарт

            холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Ням-Эрдэнэ,

Шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

Шүүгдэгч Б.Р, түүний өмгөөлөгч С.Цэдэндамба, Г.Энхтүвшин, Б.Энхтуяа,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 637 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Т болон шүүгдэгч Б.Р, түүний өмгөөлөгч С.Цэдэндамба, Г.Энхтүвшин, Б.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.Т, Б.Р нарт холбогдох эрүүгийн 201725000000 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овогт ПТ, 1900 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Төв аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... ажиллаж байсан, ам бүл 6, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 30-24 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 000000000/,

         

             Боржигон овогт БР, 1900 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймгийн Жаргалант сум, 1 дүгээр багийн 17-05 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 0000000000/,

             П.Т нь Б.Ртай бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 7-ны шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул голын эрэг орчим иргэн С.Пыг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, мөн түүний жолоодож явсан “Хьюндэй Соната-6” загварын автомашины хаалга, шил, ухрах камер зэргийг гэмтээсэн,

             Б.Р нь П.Ттой бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 7-ны шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул голын эрэг орчим иргэн С.Пыг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: П.Тод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Б.Рд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч П.Т, Б.Р нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, П.Тыг бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заааснаар П.Тыг 6 /зургаа/ жил хорих ялаар, Б.Рг 5 /тав/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Тыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан П.Тод шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийх ялыг хорих ялд шилжүүлэн нийт 90 хоногийн хорих ялаар тооцож, түүний нийт биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил 3 /гурав/ сарын хугацаатай хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Тод оногдуулсан 6 /зургаа/ жил 3 /гурав/ сарын хорих ял, Б.Рд оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, П.Т, Б.Р нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч С.П нь цаашид энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Т, Б.Р нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…П.Т би ...дараах 2 үндэслэлээр гомдол гаргаж буйг хүлээн авч нягтлан шалгаж өгнө үү.

1. Миний бие нь өрх толгойлсон эх, 4 дүүгийн хамт амьдардаг. Тэднээс ганцаараа ажил хийж ар гэрээ, ээж, дүү нараа тэжээдэг байсан. Өөрийн болчимгүй зангаас болж ийм хэрэгт холбогдож олон жилийн хорих ял шийтгэгдсэндээ маш их харамсан гэмшиж байна. Гэхдээ анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялын зүйлчлэл тохироогүй, оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэж байгаа юм. Би анхнаасаа хэргээ хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн. Хувийн байдал ч тодорхой ажил албан тушаал эрхлэн ажиллаж хөдөлмөрлөж байсан. Хохирогчийн цагдаа өмд, гуталтай байсан гэсэн мэдүүлгийг үндэслэн ямар ч мөрдэс тэмдэг зүүгээгүй, тухайн үед албан үүрэг гүйцэтгээгүй байсныг хэрэгт хүндрүүлэх байдал болгосон нь миний эрх зүйн байдлыг дордуулж улмаар нэмэгдэл ял хэрэглэхэд хүргэсэн байгаад гомдолтой байна.

2. Анхан шатны шүүх хэргийн байдлыг сайтар нягтлан судлаагүй зэргээс шалтгаалан хуулийг буруу хэрэглэн надад хуулийн хүнд зүйл хэсгээр ял оногдуулах болсон гэж үзэж байгаагаа дараах зүйлээр тайлбарлаж байна. Миний найз Б.Р нь биднийг салгаж, миний гэмт үйлдлийг таслан зогсоох гэж яваад ямар ч гэм зэмгүй мөртлөө хуулийн хүнд зүйл хэсгээр олон жилийн хорих ял шийтгэгдсэнд маш их харамсаж байна. Энэ хэргийн бүх гэрчүүд Б.Рг хохирогч С.Пыг зодож байсныг, хэрхэн яаж цохиж байсныг хэн нь ч хараагүй, хэн нь ч гэрчлээгүй байдаг. Үүнд нэг эргэлзээ байдаг юм. Мөрдөн байцаалтын эхний шатанд л хохирогч С.П “...араас нэг хүн цохисон, эргээд харахад гар болон нүүрэндээ шивээстэй хүн байсан...” гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлгийг өгөхөөс нь өмнө бид эмнэлэг зэрэг газарт тааралдан биесээ харчихсан байсан. Энэ л үед хохирогч С.П Б.Ргийн шивээсийг сайтар анзаарсан байх магадлалтай. Сайтар нягтлан шалгавал хохирогч өөрөө өөрийнхөө мэдүүлгийг няцаасан байдаг. Тухайлбал хохирогч С.П “...араас хүн цохих шиг болсон, би тухайн үед маш их зодуулан ухаан балартсан байсан учир сайн санахгүй байна...” гэсэн мөртлөө “...эргээд харахад нүүрэндээ болон гартаа шивээстэй залуу байсан...” гэж мэдүүлсэн байдаг. Хэрэг болсон тухайн үед ямар нэгэн гудамж замын гэрэлтүүлэггүй, хөдөө хээр газар, шөнийн 02 цагийн орчим байдаг. Ухаан балартатлаа зодуулсан хүн үзэгдэх орчин хязгаарлагдсан үед хүний гар, нүүрийн шивээсийг тийм сайн тодорхойлох ямар ч боломжгүй байгаа нь хүнийг яллах хангалттай нотлох баримт болохгүй гэж үзэж байна. Мөн Б.Р байцаагчийн хөтөлж асуусны дагуу “...тэнд нүүр болон гартаа шивээстэй хүн би л байсан...” гэж мэдүүлсэн нь яллах бүрэн үндэс болохгүй учир үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Эдгээрийн нөлөөнөөс үүдэн гэмт үйлдлийг таслан зогсоохыг оролдож байсан Б.Рг энэ хэрэгт ялласнаар миний эрх зүйн байдал дордож “бүлэглэсэн” гэсэн үндэслэлээр хуулийн хүнд зүйл хэсгээр олон жилийн хорих ялаар шийтгэгдсэндээ гомдолтой байгаа тул хэргийг сайтар шалгаж өгөхийг эрхэм шүүгчдээс чин сэтгэлээсээ хүсч буйг хүлээн авна уу...” гэв.

Шүүгдэгч Б.Р давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 5 дугаар сарын 7-ны шөнө 01 цагийн үед биднийг Гачуурт голын эрэг орчмын газарт хоол унд идэж уугаад шил архи задлаад ууж байх үед хүмүүс орилолдох чимээ гараад байна гэж хэлтэл Мандахнаран ах “П.Т найз охинтойгоо муудалцсан юм байлгүй” гэхээр нь би яасан юм бол гээд тэдэн рүү гүйтэл миний араас Мандахнаран ах гүйж ирсэн. Энэ үед П.Т нэг залууг цус нөжийг нь гартал нүүрийг нь танихгүй болтол зодсон байсан. Тэр залуу машиныхаа урд талд хоёр хөлөө жийгээд суучихсан толгойгоо урагшаа унжуулан ухаангүй байгаа юм уу гэмээр байдалтай байсан. Тэгээд би П.Тыг тэр залуугаас түлхэж холдуулсан. Түүнийг барьж авах гэтэл П.Т машин тойрч гүйгээд надад баригдахгүй байсан мөртлөө тэр залууг хөлөөрөө өшиглөөд байсан ба надаас тэгэж зугтах үедээ машиных нь шилийг чулуугаар хагалсан. Би П.Тыг согтуу үедээ хүнийг ийм болтол нь зодлоо гэж уур хөдлөөд түүнийг барьж авахаар хөөцөлдтөл Мандахнаран ах намайг цохиод “чи яв” гэхээр нь би түүнээс холдсон юм. Би хохирогч С.П мөрдөн байцаагчид анхныхаа өгсөн мэдүүлэгт намайг шивээстэй хүн зодсон гэж мэдүүлээгүй атлаа ...хоёрдахь мэдүүлэгтээ намайг шивээстэй хүн зодсон гэж худал хэлж мэдүүлэг өгөөд байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. ...Тухайн шөнө тас харанхуй байсан учраас хүний гар болон нүүрэн дэх шивээс харагдах нь битгий хэл эрэгтэй, эмэгтэй хүний аль нь болох нь ч танигдахааргүй харанхуй байсан. Харин урьд нь хоорондоо харилцан ярилцаж байсан хүмүүс бол өөр хоорондоо дуугаараа л танигдаж байсан юм.

Хохирогч С.П ...гарынхаа шуун дээр шивээстэй залуу намайг зодсон гэж мэдүүлж байснаа шүүх хурал дээр нүүрэндээ шивээстэй залуу цохисон гэж мэдүүлэг өгсөн. Үүнээс дүгнэлт хийж үзэхэд хохирогч чухам хаанаа шивээстэй хүн зодсон юм бэ гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй байгаагаас үзэхэд хохирогчид хэн нэгэн хүн биедээ шивээстэй хүн зодсон гэж хэлээрэй гэж ятган худал мэдүүлэг өгүүлсэн байна. Учир нь хэрэг гардаг тухайн шөнө сэрүүхэн байсан учраас би малгайтай дотуураа урт ханцуйтай хар цамцтай, нимгэн гялгар хар куртиктэй байсан учир миний нүүрэн дээрх шивээс тухайн үед харагдахааргүй байсан юм. 2017 оны 5 дугаар сарын 7-нд миний үс нэлээд урт ургасан хөмсгөндөө хүрчихсэн байсан учир хөмсөгний дээрх шивээс харагдах ямар ч боломжгүй байсан. Би 2017 оны 8 сарын эхээр үсээ засуулсан. Харин үүнээс нэлээд хэд хоногийн дараа 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр намайг Авлигатай тэмцэх газраас дуудаад миний малгайг авч нүүрэн дээр байгаа шивээсний зургийг мөн миний цамцыг тайлуулаад 2 шуу болон мөрөн дээрх шивээсний зургийг авч эд мөрийн баримт болгон намайг яллаж байгаад гомдолтой байна. Энэ хэрэг гарсан тэр даруйд нь буюу маргааш нь миний өмсөж явсан урт ханцуйтай хар цамц хар куртик өмссөн байдлаар миний зургийг авсан бол хохирогч С.П намайг биедээ шивээстэй хүн зодсон гэж худал хэлж байгаа нь тодорхой болох байсан юм. Иймд миний холбогдох энэ хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанд ...хамт байсан Билгүүн, Чинзориг, гэрч Хүлэгбилэг, Сод-Эрдэнэ, Н.Батцэнгэл, Отгонбат, Баярбилэг, Мягмарсүрэн болон намайг биеэр оролцуулж болсон хэргийн бодит үнэн зөвийг тогтоон намайг хилсдүүлэн ял шийтгэл оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Ргийн өмгөөлөгч С.Цэдэндамба давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг хэд хэдэн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Энэ тогтоолд Б.Ргийн үйлдсэн гэмт хэрэг дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэсэн дүгнэлт хийгээд шүүгдэгч П.Т, Б.Р гэрч З.Билгүүн, Б.Мандахнаран, М.Мягмарсүрэн, Б.Баярбилэг, Н.Батцэнгэл, Б.Отгонбат, Г.Сод-Эрдэнэ нарын мэдүүлэг, шинжээчийн гэмтлийн зэргийг тогтоосон дүгнэлт зэргийг үндэслэн Б.Ргийн үйлдсэн хэрэг нотлогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэжээ. Гэтэл эдгээр гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт нь Б.Рг С.Пыг зодсон, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсныг нотолсон нэг ч үг өгүүлбэр байхгүй. Харин эдгээрийн дотроос шүүгдэгч П.Т, гэрч Батцэнгэл нар Б.Р, С.Пыг огт зодоогүй зодсоныг үзэж хараагүй гэж мэдүүлэг өгсөн байхад шүүх үндэслэлгүй, хууль бусаар яллах нотлох баримт болгон дүгнэлт хийсэн байна. Энэ нь шүүхээс хийсэн дүгнэлт болсон хэргийн бодит байдалд тохироогүй үндэслэлгүй дүгнэлт болжээ. Мөн нөгөө талаар шүүх эмнэлгийн шинжээчээс хохирогч С.Пын биед хүнд гэмтэл учирсныг л тогтоосон болохоос биш Б.Р хохирогч С.Пыг зодсоныг нотолсон баримт биш юм. Б.Рг энэ хэрэгт холбогдуулан ял шийтгэл оногдуулж байгаа нөхцөлд хохирогч С.Пын биед учирсан хүнд гэмтэл нь чухам хэний цохилтоос үүссэн юм бэ гэдгийг тогтоосны эцэст ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах шаардлагыг хангаагүй байна. Энэ хэргийн байдалд нарийн үнэлэлт дүгнэлт хийгээд үзэхэд гагцхүү зөвхөн хохирогч С.Поос “Намайг П.Т зодож байгаад “Манайхаан” гэж дуудахад араас нь 2-3 залуу ирээд миний араас пид гээд цохиод авсан. Би ухаан балартаад эргэж харахад нүүрэндээ шивээстэй залуу намайг цохисон, тэр залуугийн гар дээр бас шивээс байсан” гэж мэдүүлсэн мэдүүлгийг л үндэслэж Б.Рг гэм буруутайд тооцож, 5 жилийн хорих ял оногдуулж байна. Энэ хэргийг үнэн зөв хуулийн дагуу шийдвэрлэх хамгийн гол чухал зүйл бол хохирогч С.Поос “намайг нүүрэндээ, гар дээрээ шивээстэй залуу цохиж зодсон” гэж мэдүүлэг өгч байгаа нь үнэн юм уу, худал юм уу гэдгийг л ул үндэстэйгээр тогтоох явдал юм. Хохирогч С.Поос “намайг нүүрэндээ, гаран дээрээ шивээстэй залуу зодсон” гэдэг нь ор үндэслэлгүй, худлаа болох нь тодорхой байна. Б.Ргийн шивээс нь нүүрэн дээрээ ч биш гар дээрээ ч биш харин түүний зүүн нүдний зовхины дээд талд, хоёр гарны шууны дотор талд шивээстэй байгаа болох нь тодорхой болсон юм. Энэхүү Б.Ргийн бие дээрх шивээсийг хохирогч харанхуй шөнө өөрийнхөө нүдээр харж чадаагүйн улмаас шивээсний байрлалыг зөрөөтэй байдлаар ярьсаар, мэдүүлсээр байгаа юм. 5 дугаар сарын 7-ны шөнө 01 цагийн үед ямар ч гэрэлгүй, тас харанхуй, нилээд сэрүүхэн байсан гэдгийг тэнд байсан шүүгдэгч П.Т, Б.Р, гэрч Г.Сод-Эрдэнэ, Д.Хүлэгбилэг мэдүүлэгтээ дурдсан байна. Мөн нөгөө талаар Цаг уурын орчны шинжилгээний газрын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6/801 тоот албан бичгээр 2017 оны 5 дугаар сарын 7-ны шөнө саргүй, тас харанхуй байсан нь батлагдаж байна. Ийм харанхуй шөнө, ямар нэгэн гэрэл тавиагүй нөхцөлд хүнд зодуулаад ухаантай, ухаангүй болчихоод байгаа хүн тас харанхуй шөнө хүний зүүн нүдний хөмсөгний дээд талд байгаа шивээс, гарын шуунд бугуйн үеэс 2.5-4 см байгаа шивээсийг олж харчихаад шивээстэй хүн намайг зодсон гэж мэдүүлэг өгч байгаа нь арай дэндүү ор үндэслэлгүй болох нь тодорхой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гээд тодорхой заачихсан байгаа. Хохирогч С.П “шивээстэй залуу намайг зодсон” гэсэн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгсөн зүйл хэрэгт байхгүй байгаа нь тухайн мэдүүлэг хуулийн дээрх заалтаар нотлох баримт болохгүй нь тодорхой байна. Б.Р нь тухайн үед сэрүүхэн байсан учраас урт ханцуйтай хар цамцтай, дан гялгар куртиктэй байсан байхад харанхуй шөнө түүний шивээс харагдах ямар ч үндэслэл байхгүй юм. Хавтаст хэргийн 91 дүгээр хуудсанд Б.Ргийн эгц урдаас нь авсан гадаад паспортын зураг байна. Түүний зүүн хөмсгөн дээрх шивээс сартай саруулхан шөнө ч бусдад харагдахааргүй байгаа нь хэргийг уншиж танилцсан хэн бүхэнд тодорхой байна. Тухайн хэрэг гарах үед Б.Р урт ханцуйтай цамц, куртикнийхээ ханцуйг арагш нь шамлаад яваагүй л юм бол түүний баруун гарын шууны дотор талд буйн үеэс 2-2.5 см-т байгаа шивээс, зүүн гарын бугуйн дотор талын бугуйн үеэс 7-13 см-т байгаа шивээс харанхуй шөнө бусдад харагдах ямар ч боломжгүй юм. Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч тухайн хэрэг гарсан өдөр буюу тэр даруйд нь цаг алдалгүйгээр Б.Рг тэр үед өмсөж байсан малгай, урт ханцуйтай хар цамц, гялгар хар куртиктэй байсан үеийнх нь зургийг авалгүйгээр цээжин биеийх нь бүх хувцсыг тайлуулж байгаад түүний шивээсний зургийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр авчихаад түүнийгээ нотлох баримт болгон яллаж байгаа нь Б.Ргийн хууль ёсны эрх ашгийг арай дэндүү хохироосон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хэд, хэдэн хүн хамтран гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд тухайн гэмт хэргийг зохион байгуулагч, гүйцэтгэгч, хатгагч, хамжигчийн чухам аль хэлбэрээр оролцсон болохыг тогтоох ёстой байтал Б.Ргийн П.Ттой хамтран үйлдсэн дээрх дөрвөн хэлбэрийг тогтоогоогүй хэргийн эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тогтоох тухай заалтыг биелүүлээгүй явдал нь Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан шаардлагыг биелүүлээгүйгээрээ эрүүгийн хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна гэдэг дүгнэлтэд хүрч байна. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй тухай Эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэсэн заалтыг доорх байдлаар зөрчсөн байна. Тухайлбал: Шийтгэх тогтоолын 10 дугаар хуудасны доороосоо 6 дахь мөрөнд шүүгдэгч нарт согтуугаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов гэж дурджээ.

1-рт: Согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг шинэ хуулиар хүндрүүлэн үзэх тухай заалт хасагдсан учир ялыг хүндрүүлэн үзэж ял оноох нь буруу.

2-рт: Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж ялын дүгнэлт үйлдэгдэн энэ зүйлээрээ шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэж заасан. Мөн энэ зүйлийн 3 дахь хэсэгт шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчиж Б.Рд оногдуулах ял шийтгэлийг хууль бусаар хүндрүүлэн үзэж ял шийтгэл оногдуулсан нь анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь болсон хэргийн бодит байдалтай нийцээгүй болох нь тодорхой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч, яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчсөн байх тул гомдолд дурдсан зүйлийг хянан үзэж Б.Рд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Ргийн өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн материалтай танилцахад Б.Ргийн хувьд шүүхээс гаргасан шийтгэх тогтоолын үндэслэлд хэд хэдэн гэрчийн мэдүүлэг, С.Пын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүй тогтоогдож бусдын биед хүнд гэмтэл учруулсан байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үндэслэлд дурдагдсан гэрчүүдийн мэдүүлэгт Б.Р С.Пыг зодсон тухай мэдүүлэг нотолгоо огт байхгүй. Мөн С.Птой хамт ирсэн дүү болох Билгүүн, Чинзориг байдаг. Билгүүний өгсөн мэдүүлэгт “бид нарыг дөнгөж очоод байж байтал П.Т ирээд С.Пыг заамдаж аваад цохиод ухаангүй болгосон. Бид нар зугтаагаад автомашинд суусан” гэсэн мэдүүлэг байгаа. Мөн С.Пыг дуудаж автомашинаар ирж аваач гэж дуудсан Хүлэгбилэг гэх эмэгтэй байгаа. С.Пын зодуулж байх цаг хугацаанд гэрч Хүлэгбилэг байнга дэргэд нь байсан атлаа Б.Р хохирогчийг зодсон тухай мэдүүлэг байхгүй. Манайхан гээд гүйгээд ирэх хооронд С.Пыг П.Т зодоод ухаангүй болсон гэх мэдүүлгийг өгсөн. С.П 3 удаа мэдүүлэгт “нэг залуу гүйж ирээд цээж рүү нүүр лүү зодоод байсан” гэж байдаг. Мөн хавтаст хэргийн 25 дугаар талд “нэг шивээстэй залуу ирж зодсон. Цаанаас нэг жижиг залуу ирж зодсон” гэж мэдүүлсэн нь нэг хүн байснаа 2 хүн болж өссөн. Мөн цаанаас 3 залуу гүйж ирсэн. Тэгээд “миний толгойн ар хэсэг дагз руу цохиход би ухаан алдаж унасан” гэх мэдүүлэг байгаа. Мэдүүлгүүд нь зөрүүтэй. Хохирогчийн өөрийнх нь мэдүүлгийг харахаар П.Т, Б.Р нараас гадна өөр 2 хүн нэмэгдээд 4 хүн зодсон байх мэдүүлгүүд гардаг. Мэдүүлгийнхээ эх сурвалжийг хохирогч нотлоогүй. Гэрч нарын мэдүүлэгтэй хохирогчийн мэдүүлэг зөрдөг. Мөрдөн байцаалтын шатанд эдгээр мэдүүлгүүдийн аль нь үнэн гэдгийг тогтоож шалгаагүй. Шинээр мөрдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэрч, хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа тохиолдолд нүүрэлдүүлэн байцаах хуулийн заалт байгааг хэрэглээгүй. Шинжээчийн гаргасан дүгнэлтэд хохирогчийн ясны гэмтэл тогтоогдлоо гэсэн атлаа энэ нь хэдэн удаагийн үйлчлэлээр ямар байдлаар үүссэн гэмтэл вэ гэдгийг дүгнэлтдээ бичээгүй. Шүүх хуралдаан, мөрдөн байцаалтын шатанд шинжээчийг асуугаагүй. Гэтэл энэ хүнд гэмтлийг 2 хүн учруулсан гээд П.Т, Б.Р нар хүнд гэмтэл учруулсан гэх хэрэгт шийтгүүлж байна. Ийм байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд бүрэн тогтоогдоогүй. Ер нь бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд мэдүүлгүүдийн эх сурвалжийг хохирогч дангаараа нотлож чадахгүй байгаа нь нотлох баримтад тооцогдохгүй байгаа гэсэн баримтуудыг шүүх нотолгоо гэж үзэж, үүнийг үндэслэж ял халдааж байгаа нь буруу байна. Ер нь бол Б.Ргийн үйлдэл, гэм буруугийн асуудал хангалттай нотлогдоогүй байгаа учраас түүнд холбогдож байгаа үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Ргийн өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхдээ хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна гэж заасан. Мөн хуулийн 3-д зааснаар шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцлийг бүрдүүлнэ гэсэн заалтыг зөрчиж, шүүх хуралдааныг удирдан явуулахдаа хэргийн бодит үнэн байдлыг тогтоохын тулд анхаарлаа хандуулж явуулаагүй. Харин Б.Ргийн эрх зүйн байдлыг хэт дордуулах түүнийг буруутгах, түүний өмгөөлөгчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлах байр сууринаас илтэд хандан хурлыг удирдаж явуулсан нь анхнаасаа шүүхээс ямар шийдвэр гаргахаа илэрхийлж байсан гэж дүгнэсэн. Шүүх хуралдаанд сууж байсан бүх хүмүүс, шүүх хуралдааныг гадаа зурагтаар харж байсан бүх хүмүүс шүүх хуралдааны эцэст Б.Рд ял өгөхөд гайхаж байсан. Ингээд зогсохгүй Б.Ргийн гэм буруугийн асуудал нь хавтаст хэрэгт туйлын эргэлзээтэй яллах талын нотлох баримт хангалтгүй ийм хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орсон атлаа 2 минут ч болоогүй гарч ирж гэм буруутайд шууд тооцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг зөрчиж хүний хувь заяаны асуудалд хэрхэн хайнга бүрхэг хандаж байгааг харуулж байсан. Энэ нь шүүгчийн ёс зүйд нийцэхгүй бөгөөд шүүгч хүн шүүх хуралдааны танхимд ийм байр суурийг ч илэрхийлэн, эрхэмлэх ёсгүй юм. Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Б.Р нь П.Ттой гэм буруугийн ямар санаа зорилгоор нэгдэж, гэмт хэрэгт гэм буруугийн ямар хэлбэрээр хамтран оролцсон болохыг, мөн хохирогчийг хаана ямар байдалтай байхад нь яг хаана нь юугаар цохиж зодох үйлдэл хийсэн болохыг, энэ талаар бусад баримтаар яаж давхар нотлож байгаа талаар шийтгэх тогтоолдоо нарийвчлан тодорхой, ойлгомжтой, эргэлзээгүйгээр нотлон бичих үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй хууль зүйн үндэслэл бүхий шийтгэх тогтоол болж чадаагүйг харуулж байна. Гэтэл хавтаст хэрэгт хохирогч миний нүүрэнд цохисон гэж хэлдэг. Харин шүүх хуралдаан дээр араас пид гээд цохисон гэж хэлдэг. Үүнийгээ шийтгэх тогтоолдоо хохирогчийн мэдүүлэгт нүүрэнд цохисон гэж хэлсэн гээд бичсэн. Гэтэл хохирогч шүүх хуралдаан дээр миний араас пид гээд цохисон гэж хэлдэг. Ийм зөрүүтэй зүйлийг шийтгэх тогтоолдоо бичсэн. Эрүүгийн хэрэг үүсгэсэн мөрдөгчийн тогтоолд Б.Рг бүлэглэсэн гэдгээр яллагдагчаар татах саналыг прокурорт оруулсан. Тэр тогтоолд “Б.Р нь хохирогчийн нүүр лүү өшиглөн, хамтран оролцон гэмт хэргийг үйлдсэн болох нь” гэж хийгдсэн. Ингэж ямар үндэслэл нотлох баримтаар бүлэглэсэн гэж үзэж байгаагаа тогтоолдоо нарийвчлан тусгаагүй. Шүүх шийтгэх тогтоолдоо нарийвчлан, тодорхой ойлгомжтой, эргэлзээгүйгээр нотлон бичих үүргээ шүүх хэрэгжүүлээгүй. Энэ нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй. Хууль зүйн үндэслэл бүхий шийтгэх тогтоол болж чадаагүй. Ийм шийдвэрийг анхан шатны шүүх гаргаж байгаад харамсалтай байна. Харин шийтгэх тогтоолын үндэслэх хэсэг буюу тодорхойлох хэсэгт бичигдсэн яллагдагч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн эргэлзээ бүхий зөрүүтэй мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг хуулбарлан бичсэн нь Б.Рг яллах биш харин цагаатгах талын нотлох баримтуудыг нь бичиж үндэслэлгүйгээр ялласан байна гэж үзэж байна. Хавтаст хэргийн нотлох баримт, шийтгэх тогтоолоос харахад анхнаасаа П.Тын мэдүүлгийг бичсэн. Энэ мэдүүлэгт Б.Р нь хохирогчийг зодоогүй гэсэн. Хавтаст хэрэгт авагдсан бүх гэрчүүдийн мэдүүлэгт Б.Рг яаж цохиж зодсон болохыг нотлож чадаагүй. Энэ бүгдийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо бичсэн. Өмгөөлөгчийн мэтгэлцээний үндэслэлийг шүүх үгүйсгэхдээ хууль зүйн үндэслэлтэйгээр няцааж чадаагүй учраас цохиулсан, ухаан алдсан, эргэж харахад нүүрэндээ шивээстэй, гар дээрээ шивээстэй байсан гэх мэдүүлэг нь бодит байдалтай яагаад ч нийцэхгүй. Харанхуй шөнө хохирогч ухаан алдаад унасан байхад нүүр, гар нь далд байхад шивээсийг нь хэзээ яаж харсан бэ. Үүнд яагаад шүүх харьцуулсан дүн шинжилгээ хийж чадахгүй байна вэ. Ийм хууль зүйн үндэслэлгүйгээр тогтоол бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотлогдвол зохих нөхцөл байдлууд гэж заасан. Шүүх хуралдаан, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад дараах байдлыг нотолно гэсэн. Тэгэхээр гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэзээ хаана, яаж үйлдсэн болох нь зайлшгүй тогтоогдоно. Тэгэхээр шүүх мөрдөн байцаалт болон прокурорын яллах дүгнэлтэд шүүхийн хэлэлцүүлэгт энэ нь тогтоогдоогүй байхад хийсвэрээр хүнийг яллаж байна. Гэмт хэргийг хэн үйлдсэн болох нь тогтоогдоогүй. Хүнд хохирлыг П.Т учруулсан, Б.Р үйлдээгүй гэж гэрчүүд хэлээд байхад гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг нарийвчилж Б.Р ийм хэлбэрээр оролцсон байна гэж бичээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийтгэх тогтоолын үндэслэх хэсгээсээ тогтоох хэсэг нь эрс зөрүүтэй дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулсан нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй учраас Б.Рд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

  

Шүүгдэгч П.Тын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчид 2 зүйл ангиар ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь энэ гэмт хэргийг шүүгдэгч нар нь бүлэглэж үйлдсэн гэх асуудлыг оруулж ирдэг. Бүлэглэсэн асуудлыг яаж бүлэглэж байна вэ гэдгийг бүрэн тогтоогоогүй. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед тархи доргилт, суурь ясны баруун талд хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун хацар ясны нумны зөрүүгүй хамрын хөндийд болон ар хана нь зөрүүтэй, нүдний ухархайн гадна хана багананд хугарал зэрэг гэмтлүүдээс суурь ясны баруун талд хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарлыг хүнд гэмтэл. Өөрөөр хэлбэл энэ нь тархины баруун талд чихний хажууд байгаа овгор хэсгийг хэлдэг ба хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, эргэлзээтэй байхад шинжээч эмчийг асуугаагүй байдаг. Энэ гэмтлийг хэн яаж учруулсан бэ, бусад гэмтлүүд хэний үйлдлээс учирсан бэ гэдгийг тогтоох нь хүн бүрийн оролцоог тогтооход чухал юм. Энэ байдлаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүй гэж үзэж байна. Иймд энэ хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна...” гэв.

 

Прокурор Х.Ням-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт хохирогч болсон зүйлийн талаар “шивээстэй залуу зодсон” гэх асуудал яригдсан. Үүнд хохирогчийн эх сурвалжаа зааж өгсөн нотлох баримтууд нь намайг гар болон нүүрэн дээрээ шивээстэй залуу сүүлд нь зодсон талаар хавтаст хэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Хохирогчийн эх сурвалжаа зааж өгөөд шивээстэй залуу зодсон гэх үндэслэлээр хүмүүсийн биед үзлэг хийж асуудлыг шалгаж, Б.Ргийн биед үзлэг хийснээр шивээстэй гэдэг нь тогтоогдсон. Өмгөөлөгч хувцаст нь тухайн үед үзлэг хийгээгүй гэж яриад байна. Хохирогч тухайн үед намайг хар хувцастай хүн зодсон гэж  хувцасны талаар мэдүүлдэггүй. Шивээсний талаар мэдүүлсэн байсан учраас тухайн үед шивээсний талаар хүний биед үзлэг хийсэн. Харанхуй байхад эрэгтэй, эмэгтэй хүн эсэхийг таньж мэдэхээргүй байсан гэж гомдолдоо дурдсан. Б.Р “П.Т хүн зодоод байхаар нь очиход нэл цус болсон. Нэг залууг цус нөжтэй нь холиод, тэр залуу хөлөө жийгээд суусан байсан” гэж мэдүүлдэг. Үнэхээр эрэгтэй, эмэгтэй эсэх нь танигдахааргүй байсан бол тухайн үед хохирогчийг цус нөжтэйгөө холилдоод хэвтэж байгаа гэдгийг тас харанхуй, юу ч харагдахгүй байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгээр үгүйсгэгдэж байна гэж үзсэн. Ер нь бол гэрч нар анх тайлбар өгөхдөө нийлж зодсон талаар мэдүүлдэг боловч гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б.Рг салгаж байсан гэж өгсөн нэг ч мэдүүлэг байхгүй. Нармандахын “хоёр залуу ирсэн, тэр хоёр хүн П.Тыг салгасан” гэх мэдүүлэг өгч байгаагаас биш Б.Р ирээд салгаад тусалсан зүйл хэрэгт байхгүй. Хохирогч тухайн үеэсээ шивээстэй залуу Б.Р, П.Т хоёр намайг зодсон гэдгийг зааж өгсөн. Мөн өмгөөлөгч С.Цэдэндамба “Батцэнгэл нь Б.Р хохирогчийг зодсоныг хараагүй” гэж хэлсэн. Хавтаст хэрэгт байгаа гэрчийн мэдүүлэгт “Батцэнгэл нь тухайн үед автомашиндаа унтаж байсан. Юу ч санахгүй байсан” гэж байгаа. Тэгэхээр Батцэнгэл Б.Р хохирогчийг зодсон эсэхийг нотлох үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь хангалттай тогтоогдсон. Мөн хавтаст хэрэгт хохирогчийг ухаан алдсан байсан хүн тухайн үед хүнд зодуулснаа мэдэхгүй талаар ярьж байна. Тухайн үеийн автомашинд байсан гэрч нар айж сандарсан байдалтай байсан боловч хохирогчийн ухаан алдаж унаад юу ч санахгүй байгаа байдлыг мэдэх боломжгүй. Хохирогч ухаан алдахынхаа өмнө шивээстэй залуу зодоод, урд П.Т зогсож байсан гэж мэдүүлдэг. П.Тын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэл нь тохирсон гэж үзэж байна. Мөн бүлэглэсэн үйлдлээрээ нэгдэж байгаа болохоор тухайн үедээ хэний үйлдлээс, цохилтоос энэ гэмтэл нь үүссэн бэ гэдгийг тогтоох боломжгүй. Мөн хүндрүүлэх нөхцөл байдалд “согтуугаар, бүлэглэж” гэснийг шүүх бүрэлдэхүүн авч үзэхдээ хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгсөн асуудал. Анхнаасаа хохирогч нь эх сурвалжаа зааж өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                      ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

П.Т нь 2017 оны 5 дугаар сарын 7-ны шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул голын эрэг орчим иргэн С.Пыг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, мөн түүний жолоодож явсан “Хьюндэй Соната-6” загварын автомашины хаалга, шил, ухрах камер зэргийг эвдэж гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч С.Пын “...Тэгээд би очоод Хүлэгбилэгийг найз Содоогийн хамт аваад явах гэтэл нэг үл таних залуу /П.Т цагдаа/ бидний замыг хааж зогсоод, “...тийм юм байдаггүй юм” гэхээр нь “...зүгээр явчихъя...” гэсэн чинь миний нүүр лүү тулж ирээд “...яасан гэнэ ээ...” гээд орилоод заамдаж авчихаад байхаар нь би гарыг нь мушгиж тавиулаад “...чи болио...” гээд  түлхтэл цаашаа “...манайхаан...” гээд орилоод эргэж хараад намайг гараараа цохиход нь би ухаан балартаж унасан. Гэтэл цаанаас нь гарынхаа шуун дээр шивээстэй нэг залуу, жижиг биетэй залуугийн хамт ирсэн. Тэгээд тэр гурван залуугийн шивээстэй залуу нь миний нүүрлүү цохиод байсан ба П.Т миний зүүн талын бөөр лүү өшиглөөд байсан. Тэгээд л би ухаан алдаад юу ч санахгүй байж байгаад 2017 оны 5 дугаар сарын 8-ны өглөө Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн гадаа машин дотроо ухаан орсон. Тэгэхэд миний машины жолооч талын хойд хаалга болон буруу талын урд хаалганы шилийг хагалсан байсан. ...Би 2017 оны 5 дугаар сарын 8-наас 19-ний өдөр хүртэл Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эрүү нүүрний тасагт хэвтэн эмчлүүлж, мөн 2017 оны 5 дугаар сарын 19-нөөс 26-ны өдрийн хооронд “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтсэн ба одоо өрхийн эмнэлэгт өдөр бүр тариа хийлгэж байна...” /хх-25-26/,

Гэрч З.Билгүүний “...Гачууртын эцсээс нэлээн өгсөөд баахан шороон замаар явж байхдаа нэг удаа төөрч энэ тэрүүгээр явж байгаад шөнийн 01 цагийн орчим жижиг сүүмийсэн гал гарч байхыг харсан …машинаас буугаад тэр хүмүүс рүү ойртож байтал урдаас машины гэрэл харсан бололтой нэг охин хүрээд ирсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо мэндлээд “...за явах уу...” гэж байсан чинь гэнэт цагдаагийн хар түрийтэй гутал, хар цагдаагийн өмдтэй залуу гарч ирснээ бидэн рүү хандаж “...юун хүмүүс яах гэж яваа юм...” гэсэн утгатай зүйл ярихаар нь “...бид нар найзыгаа аваад явлаа...” гэсэн чинь над руу хандаж “...чи яасан том юм бэ...” гэхэд С.П ах хажуугаар орж иртэл шууд түүнийг заамдаж аваад, хөлөөрөө хавирч унагааж, улаан нүүр лүү нь пэдхийтэл өшиглөсөн. ...С.П ахыг татаад явах гэтэл ухаангүй болчихсон байсан. Ингээд би айсандаа машин руу гүйж орж суугаад хартал нөгөө залуу С.П ахыг зодоод байгаа бололтой байсан бөгөөд араас нь найзууд нь бололтой хүмүүс ирчихсэн зодож байгаа, салгах гээд байгаа нь сайн харагдахгүй байсан. Би машин асаах гэсэн боловч чадахгүй байсан бөгөөд энэ үед тэр залуу намайг “...явбал ална шүү...” гээд чулуу аваад машин руу шидэхэд жолоочийн хойд талын цонх хагарсан. Энэ үед нөгөө залуу С.П ахыг зодоод л байх шиг байсан. ...Энэ үед бид нар тэр залуугийн ах нь гэх залууг гуйгаад өөр нэг залуугийн хамт С.Пыг машинд суулгасан чинь нүүр ам нь тэгшрээд хүн танихын аргагүй, ухаангүй болсон байсан. Гэтэл нөгөө залуу дахин машин руу хүрч ирээд хаалганууд руу хэд, хэд өшиглөөд гараад ир гэж байснаа ямар ч ухаангүй байсан С.Пын толгой руу дахин цохихоор нь би “...та болиоч...” гэхэд над руу дайраад байсан. Энэ үед дахин чулуу шидсэн бололтой том чулуу машин руу орж ирээд түлхүүр онож мурийлгасан бөгөөд тэр залууг салгасан ах нь гэх намхан залууд хандаж “...та энэ түлхүүрийг тэгшлээд өгөөч...” гэж гуйж тэгшлүүлээд хот руу хөдөлсөн. Энэ үед С.П ахын ухаан нь орж гараад дэмийрээд байснаа гэнэт чимээгүй болчихоор нь гайхаад хартал ухаан алдчихсан байхаар нь авч явсан ундаагаа нүүр лүү нь цацаж сэргээгээд шууд явсаар гэмтлийн эмнэлэг дээр аваачсан...” /хх-31-32/,

Гэрч Б.Мандахнарангийн “...Гэнэт П.Тын дуу гарч “манайхаан” гэх шиг болоход хамт сууж байсан Б.Р юу юугүй босоод П.Тын дуу гарсан газар луу явчихаар нь хэсэг хугацааны дараа санаа зовоод араас нь босоод явах гэтэл Мягмарсүрэн “...чи яах гээд байгаа юм бэ...” гэхээр нь “...цаадуул чинь алга болчихлоо...” гэж хэлээд босоод хартал бидний баруун талд машины гэрэл гарч байхаар нь яваад очтол нэг танихгүй залуу нүүр ам нь нэл цус болчихсон, хөлөө жийгээд суучихсан, П.Т, Б.Р хоёр зогсож байсан. “Соната-6” машины хажууд хоорондоо маргаад зогсчихсон, машин дотор танихгүй хоёр эрэгтэй хүүхэд, нөгөө ирсэн хоёр охин суучихсан байсан. Тэгээд би Б.Р, П.Т хоёр дээр очоод “...та хоёр юу хийгээд байгаа юм бэ...” гэхэд “...наад П.Т чинь хүн зодчихсон байна...” гэхээр нь Б.Рд хандаж “...чи энд юу хийдэг юм бэ яв...” гэхэд урдаас тайлбар тавиад байхаар нь түүнийг цохиод явуулж байх үед араас Мягмарсүрэн, Билгүүн, Батцэнгэл гурав ирсэн. Ингээд Б.Рг тэд нартай явуулаад машин руу очиход буруу талын хойд цонх нь хагарчихсан, дотор байсан хүүхдүүд байдгаараа айчихсан байхаар нь очоод “юу болов, яав” гэсэн чинь надад машиныхаа мурийсан түлхүүрийг өгөөд “...ах аа та тэгшлээд өгөөч, машин асахгүй байна...” гэхээр нь чулуу аваад түлхүүрийг нь тэгшилж өгөөд, машины гэрлийн урд зодуулаад бараг ухаангүй болчихсон байсан залууг Батцэнгэл бид хоёр өргөөд жолоочийн хажуу талын суудал дээр суулгаж өгсөн. Энэ үед П.Т байдгаараа агсам тавиад машиныг нь өшиглөөд чулуугаар цохиод байсан. ...П.Т гарнаас мултраад чулуу аваад дахин нэг шилийг нь хагалсан...” /хх-33-36/,

Гэрч М.Мягмарсүрэнгийн “...голын цаана машин ирж байгаа бололтой гэрэл гарсан бөгөөд энэ үед нөгөө утсаар яриад байсан охин Б.Ргийн машинаас цүнхээ аваад тэр машин руу ганцаараа чиглэж явсан. Би сайн анзаараагүй, яваад өгч байгаа юм болов уу гэж бодоод сууж байхад П.Т хэзээ яваад очсон юм бүү мэд, нөгөө охиныг авахаар ирсэн машин дээр оччихсон байсан бөгөөд нэг их удалгүй Айраг аа /Б.Ргийн хоч/ гээд дуудахаар нь гэнэт тэдэн рүү анзаарахад нөгөө охин нь “…чи хүн аллаа шүү дээ, болиоч...” гээд хашхирч эхэлсэн чинь хамт сууж байсан Б.Р, манай нөхөр Мандахнаран хоёр “…нөгөөдөх чинь зодоон хийгээд байгаа юм биш үү...” гээд босох гэхээр нь би санаа зовоод “...хоёр хүний дундуур орж яах гээд байгаа юм...” гэсэн боловч Б.Р “...аниа хоорондоо зодолдоод байх шиг байна, очиж салгая...” гээд босоод гүйхээр нь Мандахнаран араас нь явах гэхээр нь “...чи хэрэггүй ээ...” гээд хориглосон чинь “...наадуул чинь нэг нэгнийгээ алчихвал яах юм бэ, очиж салгая...” гээд араас нь гүйсэн. ...Бид хэд санаа зовоод араас нь хэсэг хугацааны дараа яваад очиход, саарал өнгийн суудлын машины шил нь хагарчихсан, урд талд нь үл таних залуу зодуулсан бололтой цустайгаа холилдчихсон завилаад сууж байсан бөгөөд биднийг очиход манай нөхөр Мандахнаран П.Тыг машинаас холдуулчихсан байсан. Энэ үед нөгөө охин П.Т дээр оччихсон “...чи юу гэж ярьж намайг авчирлаа, ингэнэ гэж яриагүй биз дээ...” гээд алгадаад хацар нүүрийг нь маажаад байсан. Гэтэл машины жолооч нь бололтой залуу манай нөхөр Мандахнаранд хандаж “...ах аа та манай найзыг машинд суулгаад өгөөч...” гэж гуйхаар нь Мандахнаран нөгөө зодуулсан залууг араас ирсэн Батцэнгэлтэй хамт өргөөд машины жолоочийн хажуу талын суудал дээр суулгаж өгтөл нөгөө гуйсан залуу машинаа асаах гэтэл түлхүүр нь мурийчихсан машин нь асахгүй байсан тул манай нөхрийг гуйгаад “...ах аа та энэ түлхүүрийг тэгшлээд өгөөч...” гэсэн. Манай нөхөр түлхүүрийг нь аваад чулуугаар цохиж тэгшилж өгөөд машиныг нь асаасан...” /хх-37-40/,

Гэрч Б.Баярбилэгийн “...энэ явдлаас хойш нэг их удалгүй голын эрэг дээр биднээс холгүйхэн машин ирээд зогссон бололтой гэрэл гарч машины дүрс харагдсан бөгөөд П.Т хэзээ тэр машин руу яваад оччихсон юм бүү мэд, ямар ч байсан машинтай ирсэн хүн рүү оччихсон харагдсан. Би сайн анзаараагүй бөгөөд П.Тын найз охин болохоор нь тэрийг нь хүн ирж авч байгаа юм байна л гэж бодоод огт анзаараагүй. Гэтэл гэнэт нөгөө намхан биетэй охин юу юугүй орилоод П.Тод хандаж “...чи намайг ингэх гэж дагуулж ирээгүй биз дээ...” гээд уйлаад эхэлсэн. Тэгэхээр нь л бид сая учрыг нь ойлгож Б.Р, Мандахнаран ах хоёр тэдэн рүү явж, Отгонбат, Мягмарсүрэн бид 3 үлдсэн. ...Отгонбатыг дагуулаад тэдэн дээр очиж хамгийн түрүүнд Б.Р дээр очоод “...юу болоод байгаа юм...” гэхэд надад тодорхой ойлгогдохоор юм яриагүй, би ч өөрөө ийм орилоон чарлаан анх удаа сонсож байгаа болохоор сандарчихсан байсан. Ямар ч байсан Мандахнаран ах П.Тын талаар нэг юм ярих шиг болсон бөгөөд энэ үед Мягмарсүрэн эгч араас ирчихсэн Мандахнаран ахтай уулзаад, чулуугаар нэг төмөр цохиод байх чимээ гарч байсан. Би Б.Ртай хамт майхан дээр ирээд байж байтал нөгөө машин яваад өгөх шиг болсон...” /хх-41-43/,

Гэрч Н.Батцэнгэлийн “...нойрон дунд гэнэт орилоон чарлаан болоод явчихаар нь гайхаад, машинаас буутал цаана машинтай ирчихсэн жолоочтой П.Т муудалцаад, зодолдоод байгаа бололтой Мандахнаран, Б.Р хоёр салгаж байхаар нь араас нь яваад очтол машины гэрлийн урд П.Т нэг залууг аймар болтол нь зодоод суулгачихсан, машин дотор хоёр залуу суугаад хамаг хаалга цонхоо түгжчихсэн, нэг цонх хагарчихсан байхаар нь тэр хоёрт хандаж “...та нар найзыгаа аваачээ...” гэхэд “...бид хоёр айгаад байна, та нар машинд оруулаад өгөөч...” гэхээр нь Мандахнаран ах бид хоёр тэр залууг машинд суулгахаар өргөөд оруулах гэхэд П.Т гүйж ирээд нөгөө залууг дахин зодохоор нь Мандахнаран ах түүнийг болиултал, уурандаа газраас чулуу аваад, машин руу нь шидэж дахин цонхыг нь хагалчихсан. Энэ үед Мандахнаран ах нөгөө залуучуудтай очиж уулзаад “...цагдаад хэлээд шалгуулаарай...” гэсэн бөгөөд машин нь асахгүй, түлхүүр нь орохгүй, мурийсан байсныг Мандахнаран ах чулуугаар тэгшилж өгөөд машиныг нь асаагаад явуулах үед нөгөө охин П.Тод хандаж “...чи шоронд орно доо...” гэж хашгирч байгаад явсан...” /хх-44-46/,

Гэрч Б.Отгонбатын “...гэнэт бидний сууж байсан газартай ойрхон машин ирээд гэрэл нь харагдаж байсан. Бидэнтэй адил амарч яваа хүмүүс байх гэж бодоод анзаараагүй сууж байтал П.Тын дуу гарч Айраг аа /Б.Р/ гээд дуудахад нь сая анзаарч харахад П.Т аль хэдийнээ түрүүчийн ирсэн машины хажууд оччихсон, нэг залуутай зодоон хийж байгаа нь харагдсан. Тэгээд Мандахнаран ах, Б.Р хоёр сүйд боллоо гээд П.Тын байгаа газар луу очиж салгах гээд гүйхээр нь би араас нь босох гэтэл манай найз охин Баярбилэг уйлаад “...чи тийшээ явж яах гээд байгаа юм...” гээд тэвэрчихээд намайг явуулаагүй. Би ч тэр газар нь очилгүй араас нь харж байхад Мандахнаран ах Б.Р хоёрыг П.Т руу очиж байхад нөгөө талаар машинтай ирсэн бололтой хоёр эрэгтэй хүн машин руугаа гүйж байгаа нь харагдсан. Тэр үед Мягмарсүрэн эгч Баярбилэг хоёр тэдэн рүү очоод удалгүй П.Т, Б.Р нарыг дагуулаад майхан дээрээ ирээд “…Мандахнаран ахыг чинь үлдээчихлээ, цаадах чинь зохицуулчих байх...” гэж ярьж байсан. Удалгүй машины дуу гарч хөдлөөд Мандахнаран ах бид нар дээр ирэхэд Мягмарсүрэн эгч П.Т руу уурлаад “...чи яагаад хүнийг ингэтэл нь зодож байгаа юм, ингэнэ гэж тохироогүй биз дээ, би том гэдэстэй жирэмсэн байж дүү нарыгаа хүндлээд ирж байхад чинь...” гэсэн чинь П.Т “…саяны залуу зүгээр хүн гар барьж танилцах гэж байхад гар мушгиж өөрөө эхэлсэн  шүү дээ...” гээд уцаарлаад байсан. Тэр үед Мандахнаран ах ярианд оролцож “…чи ямар аймар болтол нь зоддог юм бэ, машиных нь цонхыг хагалаад хаячихсан байна, би машиных нь түлхүүрийг янзалж өгөөд явууллаа шүү...” гэж хэлж байсан...” /хх-47-50/,

Гэрч Д.Хүлэгбилэгийн “...С.П өөрийнхөө саарал өнгийн Соната-6 машинтайгаа нөгөө сууж байсан хүмүүсээс нэлээн зайтай ирээд зогсохоор нь тосч очоод “...энд баахан танихгүй хүмүүс байна, та нар машиндаа байж бай, би сэмээрхэн найз охиноо аваад иръе...” гээд найз руугаа явж байтал П.Т машин ирээд зогссоныг хэзээ харсан юм, бүү мэд  гэнэт хүрч ирээд С.П дээр очиж “...юун хүмүүс яах гэж ирсэн юм...” гээд гар барьснаа л гэнэт газар унагаад юу юугүй зодож эхэлсэн. Тэгэхээр нь би дундуур нь ороод “…наадах чинь манай найз, би чамд хэлсэн биздээ...” гээд П.Тыг алгадаад уйлсан чинь “…чи цаашаа байж бай...” гээд түлхэж холдуулаад С.Пыг газар унагаад дээрээс нь зодож эхэлсэн. Энэ үед зам зааж өгсөн хоёр дүү нь айгаад машин руугаа орчихсон байсан бөгөөд П.Т Пүрэв-Очирыг нилээн зодсоны дараа “...манайхаан...” гээд дуудсан чинь нөгөө эгчийн нөхөр болон П.Т бид нарын машинд нь сууж ирсэн залуу, найз Сод-Эрдэнэ нар хамт ирсэн. Энэ үед П.Т аль хэдийнээ Пүрэв-Оршихыг зодоод аймар болгочихсон байсан бөгөөд найз нь ирээд цохих гэхэд нь эгчийнх нь нөхөр тэр залууг өөрийг нь цохиж аваад холдуулсан. Энэ үед С.П өөрийн гэх ямар ч ухаангүй болчихсон, машиныхаа урд гэрэлд сууж байсан, хоёр дүү нь болон Сод-Эрдэнэ бид дөрөв айгаад машинд орж суугаад хаалгаа түгжчихсэн байсан чинь П.Т нөгөө хоёр дүүг нь зодох гээд орилоод машиныг өшиглөөд, чулуу аваад гурван цонхыг нь хагалсан. Тэр үед С.Птой хамт ирсэн Чинзориг, Билгүүн хоёр айгаад ахад нь хандаж, “...ах аа та С.П ахыг машинд суулгаад өгөөч...” гэхэд нь ах нь нөгөө дүү нартаа хандаж “...наад хүнээ машинд нь суулгаж өг...” гэж  хэлэхэд дүү нар нь машины урд байсан С.Пыг өргөөд машины урд суулгаж өгөөд Билгүүн машин асаах гэтэл түлхүүр нь муруйсан, асааж болохгүй байсан тул дахин ахыг нь гуйж “...та түлхүүр тэгшлээд өгөөч...” гэхэд тэр ах түлхүүрийг нь аваад чулуугаар нүдэж өгч тэгшилж өгөөд Билгүүн машинаа асаагаад тавуулаа хөдөлсөн. Хот руу нэлээн явж байгаад С.П “…даараад байна...” гэхээр нь хойд талынх нь суудал руу шилжүүлж суулгахад нүүр нь хавдаад хамар чихнээс нь цус гараад тогтохгүй байсан тул би цамцаа тайлаад цусыг нь арчиж өгөөд шууд гэмтлийн эмнэлэг рүү явах үед замдаа С.П хоёр удаа ухаан алдаж бие нь муудсан. Тэгээд л эмнэлэг орж үзүүлж тэндээсээ цагдаад мэдэгдэж бүртгүүлэн байцаагч нар бидэнтэй уулзсан...” /хх-51-54/,

Гэрч Г.Сод-Эрдэнийн “...Хэсэг хугацааны дараа голын эрэг дээр машины гэрэл гарсан бөгөөд Хүлэгбилэг “…миний дуудсан машин ирчих шиг боллоо...” гээд яваад алга болчихсон. ...Би машинаас өөрийнхөө юмыг аваад тэр машин дээр очиход хоёр хүнийг хүмүүс хоёр талаас нь салгаад байгаа юм шиг харагдсан. Би эд нар хоорондоо зодолдсон юм байхдаа гэж бодоод, очоод харсан чинь миний зүс таних С.Пын машин ирчихсэн машины урд талын гэрлийн урд С.П аймар болтлоо зодуулчихсан, нил цус нөж болчихсон, Төр-Орших бархираад Хүлэгбилэг уйлчихсан П.Тыг түлхээд “…чи яагаад зүгээр байгаа хүнийг зодож байгаа юм...” гээд байсан. ...Машин руу очиход дотор нь С.Пыг суулгачихсан, хажууд нь түүний дүү гэх хоёр залуу, Хүлэгбилэг нар сууж байсан...” /хх-57-59/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6138 дугаартай дүгнэлтийн “...1. С.Пын биед тархи доргилт, суурь ясны баруун талд хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун хацар ясны нумны зөрүүгүй, гайморовын хөндийн дээд болон ар ханын зөрүүтэй, нүдний ухархайн гадна хана зөрүү багатай хугарал, зүүн гайморовын хөндийн дээд болон ар ханын зөрүүтэй сэлтэрсэн хугарал, хамар ясны хугарал, зүүн IV, V, VI хавирганы далд зөрүүгүй хугарал, баруун, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, баруун, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, зүүн хацар, баруун хацрын зулгаралт, зүүн нүдний доод талын язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-63/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-7/, автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-105/, хохирогч С.Пын өвчний түүх /хх-68-74/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч П.Т болон шүүгдэгч Б.Р, түүний өмгөөлөгч С.Цэдэндамба, Г.Энхтүвшин, Б.Энхтуяа нар нь “…шүүгдэгч Б.Рд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэх давж заалдах гомдлууд тус тусгаргаж байх ба гомдлуудыг хүлээн авч, хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч П.Тын үйлдсэн 2017 оны 5 дугаар сарын 7-ны шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул голын эрэг орчим иргэн С.Пыг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Р бүлэглэн оролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Рг гэм буруутай үйлдэл хийсэн талаар хохирогч С.Пын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд байдаг боловч энэ хэрэгт гэрчээр байцаагдсан бүх гэрчүүд шүүгдэгч Б.Р нь хохирогч С.Пыг зодож, цохисон талаар харсан, мэдсэн тухай мэдүүлэг огт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн өгсөн мэдүүлэг нь бусад гэрчийн мэдүүлэг болон бичгийн өөр нотлох баримтаар давхар батлагдан нотлогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар шүүгдэгч Б.Рд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Прокуророос Б.Рд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч П.Тыг ганцаараа “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, оногдуулах хорих ялыг хэргийн зүйлчлэл, түүний гэм бурууд нь тохируулан оногдуулж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 637 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулав.   

Шүүгдэгч Б.Р нь энэхүү хэрэгт нийт 78 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 637 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Прокуророос Б.Рд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагдан хорих байрнаас суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 637 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Боржигин овогт Пүрэвдоржийн П.Т, Урианхай овогт Батсүхийн Б.Р нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Боржигон овогт Пүрэвдоржийн П.Тыг бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Боржигин овогт Пүрэвдоржийн П.Тыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, 

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заааснаар П.Тыг 6 /зургаа/ жил хорих ялаар, Б.Рг 5 /тав/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Тыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Тыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан П.Тод шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийх ялыг хорих ялд шилжүүлэн нийт 90 хоногийн хорих ялаар тооцож, түүний нийт биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил 3 /гурав/ сарын хугацаатай хорих ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан П.Тод шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн 90 хоногийн хорих ялыг нэмж, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.” гэж,

- 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Тод оногдуулсан 6 /зургаа/ жил 3 /гурав/ сарын хорих ял, Б.Рд оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Тод оногдуулсан 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж,

- 7 дахь заалтын “Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Т, Б.Р нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.” гэснийг “Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Тод урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                    ШҮҮГЧИД                                                    Д.ОЧМАНДАХ

 

                                        Д.МЯГМАРЖАВ