Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 5-11-75 тоотод оршин суух, Боржигон овогт Лувсандоржийн Дамдинсүрэнгийн /регистрийн дугаар НЬ48051068/ нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 5-11-75 тоотод оршин суух, /регистрийн дугаар НЬ48051068/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Шинэ-Өргөө 11” СӨХ

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн 2-23-146 тоотод оршин суух, Харуул овогт Гомбожавын Сувдаа /Регистрийн дугаар: СЩ51011902/ нарт холбогдох “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 11 дүгээр байрны 7 дугаар орцны хонгилыг хуульд заасны дагуу ашиглах, эзэмших, өмчлөх эрхтэй болохыг тогтоож, Г.Сувдааг тус хонгилын давхраас албадан гаргуулах, “Шинэ-Өргөө 11” СӨХ-ийг гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Гомбожав, Л.Дамдинсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Г.Сувдаа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Дамдинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Манай Илч өрхийн үйлдвэрлэл нь аймгийн шийлдэг бүтээгдэхүүний нэг болох хонины ноосон чийг шатдаггүй “Ивээл” улавч хийж хүн арддаа хүргэдэг. 2013 оноос “Шинэ-Өргөө-11” СӨХ-тэй 7 дугаар подволийг иргэн Г.Сувдаатай хувааж түрээслэн гарээ байгуулсан боловч үнэдээ 7 дугаар подволийн 1 жижиг өрөө, шатны налууг ашиглан үйл ажиллагаа явуулж ирсэн болно. Гэтэл Г.Сувдаа 2016 оны 03 дугаар сараас эхлэн “Энэ подволь миний өмч, наад жижиг өрөөгөө суллаж өг, би хүнд 150,000 төгрөгөөр түрээслэх гэж байна. Эсвэл энэ  хогоо аваад зайл” гэж хэлээд орсон ч гарсан ч хөөгөөд, гэрэл тасалж хаалга үүд эвдэн авч манай агуулахад байгаа бэлэн бүтээгдэхүүн, эд хогшлыг задгайлж хаях, хэл амаар доромжлох, худгайд хардах, бага насны хүүхэдтэй хамаатнаа подвольд амьдруулах, насанд хүрээгүй хүүхдүүдээр буудлага хийлгэх зэргээр хууль зөрчин зүй бусаар авирласаар байна. Энэ байдлыг “Шинэ-Өргөө 11”СӨХ-ийн удирдах зөвлөлд өргөдөл гарган мэдээлж хурлаар хэлэлуүүлэхэд 80 хувийн ирцтэй хуралдаж, хуралд оролцогчдын 100 хувийн саналаар Сувдаагийн гэрээг цуцалж подвалиас гаргахыг СӨХ-ийн гүйцэтгэх захирал Цэсэнжаргалд үүрэг болгосон билээ. Хурлын дараахан Сувдаагаас гадна манай гэрээг хурлын шийдвэр гуйвуулан цуцлахаар СӨХ-ийн 48 тоот албан бичиг ирүүлж, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан байна. Энэ байдлыг хянан үзэж, уг подволийн үүдний хэсгийн 73 метр квадрат талбай нь манай өрхийн болон бидэнд эзэмшүүлэхээр зөвшөөрөл олгосон айлуудын өмч болохыг тогтоож, Г.Сувдаагийн эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Орхон аймаг Баян-Өндөр сум,Уурхайчин баг 3-р хорооллын 11 дүгээр байрны 7-р орцны хонгилын давхар нь сууц өмчлөгчид /бидний/дундын өмчлөлийн хөрөнгө тул хуульд заасны дагуу ашиглах,эзэмших ,өмчлөх эрхтэй болохыг тогтоож, Г.Сувдааг тус хонгилын давхраас  албадан гаргаж , “Шинэ өргөө 11” Сууц өмчлөгчдийн холбоо нь гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан нь хууль бус байх тул гэрээний үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү гэж өөрчилж байна гэжээ.

Хариуцагч Г.Сувдаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2008 оноос одоог хүртэл тасралтгүй 9 жил хийн буудлага, такси дуудлага, биллъярд, оёдол, захиалга, засварын ажлуудыг хийж ирсэн. Миний төрсөн дүү нас бараад таван өнчин хүүхэдтэй үлдсэн. Хамгийн бага болох Алтанхуяг над дээр өссөн юм. Намайг ээжээ гэдэг. Хүүгийн минь бие муу 2 удаа хүнд хагалгаанд орсон. Алтанхуяг одоогоор хийн буудлагаа ажиллуулангаа подвальд амьдарч байна. Миний бие нь: “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-тай үйлдвэр, Аж ахуйн нэгжийн ,байгууллагын гэрээ, “Шинэ өргөө -11” СӨХ –ийн дарга Цэцэнжаргалтай подваль эзэмших түрээсийн гэрээ байгуулан уг подвалийн 10 өрөөнд өөрийн хөрөнгөөр барилгын засварын ажлыг 2008 онд хийж ажлын 10 өрөө болгон тохижуулахад : Зардалд 25688500 төгрөг зарцуулсан байна. Дахин 2015 онд барилгын урсгал засварын зардалд 1795000 төгрөг нийт 28483500 төгрөгийн зардал гаргасан. 2016 онд ус, цахилгаан, дулаанд 819266 төгрөг, СӨХ-ийн түрээсэнд 380000 төгрөгийг төлсөн. иргэн Л.Дамдинсүрэн нь: 2013 оны 8сараас өрхийн үйлдвэрлэлээ гэрээрээ явуулдаг, зөвхөн 2 жижиг өрөөнд склад хийе гэж надаас гуйж орсон. Цэцэнжаргал оруулаагүй. Түрээс төлбөрөө хувааж төлөхөөр ярьж тохирсон, гэрээ байгуулаагүй. Миний засвар хийсэн бэлэн ажлын 2 өрөөнд ороод, оёдлын өрөөг хүч түрэн надаас булаан авсан, өөрөө цааш нь 2 өрөө сунгаад таван өрөө эзэгнэж шунахайн сэдлээр нийт 10 өрөөг надаас улааж авахаар улайран нөөцөлдөж хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Иргэн Дамдинсүрэн нь ус, дулаан, цахилгааны төлбөрөө хувааж төлнө гэж ярьж тохироод орсон боловч мөнгөө өгч чадалгүй,хэрүүл маргаан үүссэн.

Г.Сувдаа миний бие 2013 оноос хойш ``Эрдэнэт Ус`` ДТС онөхк-Д цахилгаан,дулааны төлбөрт 2.188.870 төгрөг ,хог хаягдалд 225.000 төгрөг,СӨХ-ийн түрээсэнд 1.700.000 төгрөг төлөөд байна.819266 төлснөөс иргэн Дамдинсүрэн нь ганцхан удаа 25.000-өөс мөнгө төлөөгүй,мөртлөө Сувдаад мөнгө өгсөн гэж худал гүтгэж байна.Манай орцныхон хурал хийгээд бүгд гараа өргөөд чамайг хөөчихнө шүү гэж загнаж байсан.

СӨХ –ийн Цэцэнжаргалаас гуйж,хууль бус давхар түрээсийн гэрээ бичүүлээд түүнийгээ барьж маш их заргалдлаа.Эрд Ус-тай аж ахуйн гэрээ хийх гэж хөөцөлдөөд удаа,дараа бүтэхгүй болохоор нь нөхөр Гомбожав нь надад –гэрээ гэдэг чинь хугацаатай байдаг юм,дуусахаар нь миний нэр дээр л болчихно доо хэ хэ гээд тавлаж байсан.

2016 он гаргаад өөрийнхөө нэр дээр болгохоор дахин хөөцөлдөөд ажлын байрны дүгнэлт байхгүйн улмаас нэр дээрээ болгож чадаагүй.

-Надад дулааны мөнгөө битгий төлөөрэй,арыг нь би даана гээд төлүүлээгүй мөртлөө Эрд-Ус дээр очоод,Сувдаа өгөөгүй бол би  төлчихөөд өөрийнхөө нэр дээр болгоё гээд хэл ам хийж явсан.Мөн e-barimt авна  ,подвалийн нийт талбайн хэмжилт хийлгэнэ гэж гомдол гаргаад 2016.02.29 –нд комисс томилуулж хэмжилт хийлгэсэн.(73кв.м өргөдөлд)

-Иргэн Л.Дамдинсүрэн миний оёдлын өрөөг булааж авч цоожилсноор,би 2жил эдний цоожтой өрөөний дулаанд 10000х12сар =120000,

Оёдлын өрөөний түрээсийн орлого 50000х12сар=600000,нийт 720000-өөр миний бие хохирч байна.

-тэгээд подвальд хүн амьдарч ббайна очиж шалгаад хөөж гарга гэж ЭР-УС –д гаргаж шалгуулсан болвч манайхыг хөөгөөгүй,Дамдинсүрэн мөнгөө төлөөгүй байсан учир 2016 оны 5сарын 9нд цахилгаанаа таслуулсан.

-Онцгой байдлын газраас ирж шалгаад манайд ажлын байрны дүгнэлт хийж өгөөд ,Дамдинсүрэнд шаардах хуудас өгсөн.Дамдинсүрэнгийн нөхөр Гомбожав нь Онцгой байлдын газрын Ононталаас хоёр өөр үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь ажлын байрны дүгнэлт хийж өгөөч гэж гуйж хийлгээд,тэр хууль бус ажлын байрны дүгнэлтээ бариад 2016 оны 8сарын 24-нд ``Эрдэнэт Ус ДТС `` ОНӨХК дээр ААН гэрээ байгуулна гэж,өөрийнхөө нэр дээр болгох гэхэд нь нэг ажлын байранд нэг гэрээ хийнэ,хоёр гэрээ хийх ёсгүй гээд хийгээгүй.

Нөхөр Гомбожав нь ``Эрдэнэт-Ус ДТС `` ОНӨХК дээр дахин очоод –Сувдаа паарнаас ус аваад л байх шиг байна даа,шалга гэж худлаа хэлэхээр нь

``Эрдэнэт –Ус ДТС`` ОНӨХК –аас одоо та болно,хичнээн ч олон удаа өргөдөл гомдол гаргалаа гээд

3. ``Эрдэнэт –Ус ДТС`` ОНӨХК-с 2016 оны 6сарын 9нд 428 тоот-р ,иргэн Дамдинсүрэн хаалгаа цоожлоод удаан хүлээлгэж /2-3 цаг/инженерийн шугам сүлжээнд шуурхай үйлчилгээнд ажилд саад учруулж байгаа тул доторх хаалгануудыг ав иргэн Л.Дамдинсүрэнг өөрөө оруулснаараа өөрөө гарга гэж Г.Сувдаад үүрэг өгсний дагуу биллярдын өрөөний цаадах хаалгыг нугасаар нь тайлж асвныг /манай агуулахад байгаа бэлэн бүтээгдэхүүнийг задгайлан хаяж,хэл амаар доромжилсон гэж худал гүтгэж байна.Мөн эсвэл хогоо аваад зайл гэж хэлээд орсон ч гарсан ч хөөгөөд/гэж худал гүтгэж байна.

4. ``Эрдэнэт –Ус ДТС`` ОНӨХК –С 2016 ОНЫ 9САРЫН 22НД 655 ТООТООР Дамдинсүрэн нь аж ахуйн нэгжийн гэрээ байгуулаагүй,хонгил доторх өрөөнүүдийг дур мэдэн эзэмшиж,хаалгаа цоожлоод ажилд хүндрэл учруулсаар байгаа тул ус,цахилгаан,дулаанаар хангахгүй.

Манай зүгээс удаа дараа шаардлага тавиад, байхад,шаардлага хүлээж авахгүй байна.Манайх энэ хүнийг оруулаагүй учир энэ хүнээ өөрөө гарга гэсэн үүрэг дахин Г.Сувдаад өгсөн.

-Иргэн Дамдинсүрэн нь ус,цах,дулааны мөнгөө хувааж төлдөг гэж өргөдөлдөө худал хэлж байна сардаа 70-90 мянган төгрөг төлж байхад би уудаггүй,ход хаягдаггүй сард 10 мянган төгрөгийг хичнээн нэхүүлж,бухимдуулж байж арай гэж нэг юм өгдөг байсан.и Дамдинсүрэнд орлого байхгүй болоод хэцүү болж байна шүү дээ,зүүн подвалийг 150.000 төгрөгөөр түрээслэдэг гэсэн,чи миний оёдлын өрөөг суллаж өгөөч ээ,би анхнаасаа оёдлын өрөөгөө чамд өгөхгүй гэсэн,хоёр оёдолчин маань ирээд  байна,би энэ хоёрт 100.000 байг лдаа ,ядаж 50,000 түрээслэмээр байна шүү дээ гэж Мядагмаатай 3-уулаа цай ууж суухдаа (хэрүүл болоогүй)

Иргэн Дамдинсүрэнгийн өргөдөлд /энэ подвал миний өмч ,наад жижиг өрөөгөө суллаж өг,би хүнд 150 мянга төгрөгөөр түрээслэх гэж байна.Эсвэл энэ хогоо аваад зайл/ гэж худал гүтгэж байгааг эсгүүрчин Мядагмаа гэрчилнэ.

-2016 оны 1сард ``Эрдэнэт Ус ДТС ``ОНӨХК``-д 80.300 төлсөн тасалбараа өгсөн.Дамдинсүрэн бодьё гэж аваад ,2сард хүүд хэлэхдээ:манайх 15.000 төлнө,цэвэрлэгээний 10.000 ,нийт 25.000 өгсөн байсан.2016 бүтэн жилд энэ мөнгөнөөс өөр мөнгө өгөөгүй.(тасалбар өгөөгүй).Эднийх Дамдинсүрэн,нхөр Гомбожав ,эсгүүрчин Мядагмаа,(2-3 хүүхэд),олуулаа том,том савтай хивсний хаягдалаа чирээд ,сандал ширээ таарсан бүх зүйлээ дайрч унагаагаад ,дайнд орсон юм шиг болгоод ,хог шороо чирээд ,хаалгаа ч хаахгүй ,онгорхой орхиод эргэж ч харахгүй,цааашаа яваад өгсөн байсан.Бүгд 00-ийн дэргэдүүр гарахдаа бие засаад усаа татчаад яваад өгнө.Манай Оёдолчин та яасан тэвчээртэй юм бэ? Гэж хэлдэг байсан/гэрчилнэ/.

-Манай 00-ийн суултуур бөглөрөөд 200.000 засуулсан.Л.Дамдинсүрэн чи бие засдагаараа төл гээд би ганцаараа төлсөн.

-Манай хүүхдийн гар утас 07-р сарын 02-нд алга болсон,тэгэхэд хүүхдүүд тоглож байсан  юм,цоожлоод гарахдаа анзаарсангүй ,би Дамдинсүрэнгээс  та нар ороо юу гэж асуусан(түлхүүр өөр хүнд байхгүй)Дамдинсүрэн нь хаалгаа хаалгүй онгорхой орхичоод байдаг учраас,гаднаас өөр хүн орж ирээд авсан юм болов уу? гэж бодоод асуусан,Дамдинсүрэнг би хулгай хийсэн гэж хэлээгүй намайг гүтгэж байна.Тийм учраас манайх хаалганыхаа цоожийг солисон (СӨХ-д хэлсэн)

-Ингэж ганцаардаж өвдөж,зовж шаналахдаа 2015 оны 7сард хүүгээ говиос дуудан авчирч,буудлагаа ажиллуулж хүү маань сахиж хонодог болсон.Иргэн Дамдинсүрэн өргөдөлдөө /Бага насны хүүхэдтэй хамаатнаа подвалд амьдруулах,насанд хүрээгүй хүүхдүүдээр буудлага хийлгэж байна/ гэж манай үйл ажиллагааг хаалгаж,подвалаас хөөлгөх гэсэн хорон санаагаар гомдол гаргахдаа:

3.Эхнэр Дамдинсүрэн нь:3-12-68 тоотоос 12 цагт :нийтийн байранд зөвшөөрөлгүй буудлага ажилуулж ,оршин суугчидын амгалан тайван байдлыг алдагдуулж,байна жаахан хүүхэд нь асаагуур бариад тоглож явсан.Эхчүүд бид эмзэглэж сууна гэсэн.

4.Мөн энэ өдөр нөхөр Гомбожав нь:3-13-8 тоотоос 14 цагт :хийн буудлаган дээр шоронгийн хүн буу бариад сууж байна,бичиг баримтыг шалга,мэргэжлийн хяналтаар хийн буудлагын зөвшөөрлийн бичгийг шалгуулж ,үйл ажиллагааг нь хаалга,подвальд хүүхэдтэй хүн амьдарч байгааг шалгаад ,хөөж гаргаж өгөөч гэсэн гомдол гаргаж зохион байгуулалттай бүлэглэн ,хууль зөрчин зүй бусаар авирласан.

-2016 оны 04 сарын 04-нд Уурхайчин багийн засаг дарга Н.Давааням нь:

Зөвшөөрөлгүй буудлага явуулж,уурхайчин багийн (3-11,12,13) оршин суугчидын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа учир танай үйл  ажиллагааг хааж зогсооно,хүүгийнхээ бичиг баримтыг шалгуул,биллярьдын өрөөг суллаж Дамдинсүрэнд өг,би Уурхайчин багийнхаа хүнийг дэмжинэ,гарахдаа хоорондоо тохиролцоотой гээд,надыг ганцаардуулж бүлэглэн (Давааням,Цэцэнжаргал,Дамдинсүрэн,Гомбожав нар) сэтгэл санааны хүнд дарамт ,үзүүлж албан тушаал эрх мэдлээ ашиглан дарамталсан /2016.05.06-ны 276 тоот/

-2016 оны 4сарын 6нд :Уурхайчин багийн СӨХ-ийн удирдах зөвлөлийн дарга  Ганхуяг дуудаж 70353511 утсанд гомдол ирснийг мэдэгдээд ,манайхыг дахин шалгасан./2016.07.06 –ны 468 тоот/

-Нөхөр Гомбожав:шунахайн сэдэлээр ,миний  ажлын байрыг булааж авахын тулд хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж уурхайчин аг дээр хаваржин сууж, Даваанямаар удаа дараалан ,дарамтлуулсаны улмаас,миний бие өвчилж даралт ихсэж,зүрх судасны хэм алдагдаж,тархины цусан хангамж дутагдаж,толгой байнга хүчтэй өвдөж ,айж цочин ёолж ,амьсгал давчдан,элэг цөс нойр булчирхай хямарч,хөл гар хөлөрч ,чийг татан хөрч,даарч шөрмөс татаж толгой эргэж,сэтгэл санааны хүнд цочиролд орж, 2 нүдэнд цус хурж харж чадахгүй нойр хоолгүй болж,удаан хугацаагаар өвдөж зовж шаналахдаа тэтгэвэрээ 2 жилээр 5000000 зээлэн авч эмчилгээ ,сувилгаа ,амижргааны (ажлын байрны түрээс,ус цахилгаан ,,дулаан ,ажил үйлчилгээгээ явуулах зардал ,хоол хүнс гэх мэт.)зардалд хэрэглэн хохирч байна.(өрхийн эмч хүчирхийллийн төвд  дарамтанд байгаа хүнд надыг бичүүлсэн болно.) (акт ,карт)

-2016 оны 04 сарын 26нд :Аймгийн гүйцэтгэх захиргаа,Санхүү,Аудит ,БӨ СУМ,сөх,ХЭАХН,Эрд Ус хамтарсан шалгалт хийв.

-2016 оны 5сарын 5нд өвгөн Гомбожавын гомдлын дагуу Эрдэнэт Ус ДТСс,подвальд хүн амьдарч байгааг ирж шалгав.Харин ч Дамдинсүрэн:цахилгааны төлбөрөө төлөөгүйд:5сарын 9-нд тэдний гэрлийг тасалсан.

-05сарын 11нд :``Шинэ өргөө11`` СӨХ –ийн дарга Цэцэнжаргал 25 тоотыг өгсөн.

1.Уурхайчин багийн 3-11-р байрны 7-р подвалын нэг ажлын байранд иргэн Г.Сувдаа миний биетэй 2008 оноос хойш түрээсийн гэрээ байгуулан тасралтгүй ажиллаж ирлээ.Миний бие ажлын байрны 6 өрөө эзэмшиж,иргэн Л.Дамдинсүрэн 5 өрөө эзэмшин цоожилж байна.(гадагшаа гарах ганцхан хаалгатай.)Нөхөр Гомбожав ,Мядагмаа (73 нас) нар агааргүйдэж ,нэг давхарын айл хаасан байсан цонхыг нээж өгсөн.

Хаалга цонхгүй байранд давхар түрээсийн гэрээ хийх боломжгүй.

2.СӨХ-ийн Цэцэнжаргал нь иргэн Дамдинсүрэнд 2013 оны 8-р сараас хууль бус давхар түрээсийн гэрээ бичиж өгөөд,/Дамдинсүрэнгийн өргөдөлд байгаа/бидний хооронд  маргаан үүсгэж маргалдуулж ,2уланг хөөж гаргах буруу шийдвэр гаргасан,Хоёр талд нь өөр өөрөөр ярьж байсан.

3.СӨХ-ийн Цэцэнжаргал надад –Чи өөрөө оруулснаараа өөрөө гарга ,би оруулаагүй ,лайгаагаа өөрөө эдлээрэй,ганцхан өрөөний дулааны 10000 юу байхав дээ,өөрөө л төлөхгүй юу гэсэн.Иргэн Л.Дамдинсүрэнг Цэцэнжаргал оруулаагүй, надаас гуйж орсон учир хууль бус давхар түрээсийн гэрээ хийх ёсгүй байсан.

СӨХ-ийн Цэцэнжаргал –яршигтай юмаа , хоорондоо битгий хэрэлдээд бай гэхээр нь хэл ам хэрүүл тэмцэл хийгээд байгаагаар нь Дамдинсүрэнгээ гарга аа,Би хөөгдөх хэрэг хийгээгүй байхад хамт хөөх буруу шийдвэр гаргаж байна гэсэн.

-2016 оны 5сарын 14-нд :хэсгийн цагдаа Цогтсайхан ирж шалгав.Гомбожав өөр байранд нүүхээр боллоо гээд цахилгааны тоолуураа авав./3-9/рүү .

-05сарын 16-нд СӨХ Цэцэнжаргал 3-12-р байрны подвалийг 3.5 саяаар  худалдаж авахаар түлхүүрийг авч өгсөн боловч,Гомбожав нь мөнгөө өгөлгүй,шууд Эрд-Ус  дээр очоод өөрийн нэр дээр болгохоор нөөцөлдөж байгааг,эзэн нь мэдээд цоожоо солиод оруулаагүй.Би нөхөр Гомбожаваас чи яагаад энэ подьвалд ороогүй юм бэ?гэхэд үнэгүй байранд орно гэж байсан.(2016 оны 05.11-ны 25 тоот)

-05 сраын 25нд Мэргэжлийн хяналтаас эдний гомдлын дагуу ирж шалгав.Эднийх цоожлоод оруулаагүй,(2-3 цаг хүлээлгэдэг)Дотор өрөөнд хаалга,цоож хэрэггүй.Гал усны аюултай гэж хэлсэн.

-5сарын 27-нд гагнуур хийлгэнэ,гэж худал хэлж цахилгаанаа залгуулаад,онцгой байдлаас гуйж хууль бус ажлын байрны дүгнэлт гаргуулж авсан.

-Эрд-Ус-аас 6сарын 7 нд дахин 2удаагаа тэдний цахилгааныг тасалсан.(2016 .06.09-нны 428 тоот)

-Нөхөр Гомбожав нь ``Эрдэнэ-Ус ДТС `` ОНӨХК-аар ААН гэрээ хийлгэж чадахгүй болохоор нь байрныхаа гадаа сууж,СӨХ-ийн удирдах зөвлөлийн Батбаатартай хоёулаа хаваржин,зусан хамт гүйж(оршин суугчдын гарын үсэг цуглуулах)ажил хийсэн.Оршин суугчид дургүйцэж СӨХ-д гомдол гаргахдаа: ( Пүрэвдорж,Дэлгэрсүрэн,Лхагва)нарын өмнөөс өөрсдөө гарын үсэг зурсан,улавчны үйл ажиллагааг дэмжиж байна гэж гарын үсэг зуруулаад (Иргэн Дамдинсүрэн өргөдөлдөө-Уг подвалын үүдний хэсгийн 73 кв.м талбай нь манай өрхийн болон бидэнд эзэмшүүлэхээр зөвшөөрөл олгосон айлуудын өмч болохыг тогтоож,Сувдаагийн эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэж оршин суугчдын гарын үсгийг хуурамчаар ашиглаж байна.)түүнийгээ Сувдааг подвалиас хөөж гаргахыг дэмжиж байна гэж болгож ,гомдол гаргасны улмаас ,оршин суугчдын хурал хийлгэж санал авах боломжгүй болсон учир

4-рт СӨХ-ийн Удирдах Зөвлөлийн хурал хийлгэж Батбаатарыг гар өргүүлж,Сувдааг хөөлгөнө гэж бодоод,Удирдах Зөвлөлийн хурал хийлгэхээр дахин хөөцөлдсөн.Би удирдах зөвлөлийн Лхагважамцад өргөдлөө өгсөн байсан.(Хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй гээд Лхагважамцад өргөдлөө өгсөн байсан.

-09сарын 22-нд СӨХ-ийн удирдах зөвлөл хуралдаж ,Цэцэнжаргалын хууль бус түрээсийн гэрээг цуцалсан.(СӨХ-ийн 2016.09.26-ны 49 тоот)

Иргэн Дамдинсүрэнгийн өргөдөлд /СӨХ-ийн УЗ-ийн хурлаар Сувдаагийн гэрээг цуцалж гаргахыг Цэцэнжаргалд үүрэг болгосон.Хурлын дараахан Сувдаагаас гадна манай гэрээг хурлын шийдвэр гуйвуулан цуцлахаар СӨХ-ийн 48 тоот албан бичиг ирүүлж,ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан/ гэж гүтгэсэн байна.

-Цагдаагийн дэд дарга Алтантүлхүүр:

5.Надад хэлэхдээ таныг 2007 онд энэ подвальд засвар хийж,2008 онд үйл ажиллагаагаа явуулж эхлэх үед дундын өмчлөлийн эд хөрөнгийн (ДӨЭХ) хууль гараагүй байсан учир,цаг хугацааны хувьд иргэн Дамдинсүрэн энэ хуулиар давуу эрх эдлэх боломжгүй юм байна.

6.Урьд нь ажиллаж байсан ААН,компанийг татан буулгаад,оршин суугчдыг оруул гэсэн заалт,тийм хууль байхгүй.

7.Та хууль ёсны эзэмшигч мөн байна.

8.Энэ подвальийн барилгын засварын зардал 30-аад сая төгрөгийн эд хөрөнгийн маргааныг зөвхөн шүүх шийднэ.

-2016 оны 10сарын 10-нд:хэсгийн цагдаа Цогтсайхан :Надаас та ус,цахилгааны төлбөрт хэдэн төгрөг төлдөг юм бэ?сард 70-90 мянган төгрөг энэ жил 819266 төгрөг төлсөн.Дамдинсүрэн:2016 оны бүтэн жилд нийт 25.000 төгрөгөөс өөр мөнгө өгөөгүй гэхэд.Дамдинсүрэнгээс тийм үү?гэхэд тийм гэсэн,та талыг нь төлдөг гэж,худал хэлсэн байна шүү дээ цагдаа :надыг яах гэж дуудсан юм бэ?гэхэд   ,Дамдинсүрэн

-Сувдаа манай цахилгааныг тасалсан гэж надыг гүтгэхэд-та битгий худлаа хэл та хоёр чинь яасан нэр нүүрээ барж дууссан улс вэ?гээд загнасан...

-Тэгтэл оршин суугчдийн (Валя,Дэлгэрсүрэн,Бадамцэцэг,Алтанцэцэг,Лхагваа)хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч:

Дэргэдүүр өнгөрсөн хүмүүс:Сувдааг энэ подвалийг өөрийн хөрөнгөөр засвар хоож тохижуулаад 10-аад жил эзэмшиж байгааг бид нар бүгд мэднэ,хаана ч очсон гэрчилнэ,чи сая энэ хөгшинөөс гуйж орчихоод  ажлын байрыг улааж авахаар гарын үсэг цуглуулж,амьтан хүний дургүй хүргэж яваадаа ичихэд яана,7-тай өвгөн яана гэж хүний хоол,булаацалдаж байгаа юм бэ?Хуруун чинээ хүүхэдтэй энэ хоёр хүүг хөөж гаргах сэтгэл чамд төрж байна гэж үү?Чи багш хүн гэдэг биздээ,ямар олон газраар гүйж,Сувдааг шалгуулж дарамтлуулж зовоож,байгааг бид нар бүгд харж байгаа шүү?Сувдааг шалгуулж дарамтлуулж зовоож,байгааг бид нар бүгд харж байгаа шүү?Даанч хувийн орон сууц юм даа тэрнээс биш,Гомбожавыг өөрийг нь хөөмөөр байна гэх мэт...Хэрүүл болсон.Эхлээд Дамдинсүрэн,дараа нь нөхөр Гомбожав нь ичихдээ ум хумгүй гараад зугтаасан.Сандрахдаа хаалгаа цоожлолгүй онгорхой орхиод явсан байсан учир би тэр дор нь:Энэ үүд хаалгыг Сувдаа эвдсэн гэж,надыг гүтгэнэ шүү,(өргөдөлд) одоо ирж үз гээд:

4.Цагдаа Цогтсайханыг утсаар дуудаж үзүүлсэн.

5.Дараа нь СӨХ-ийнн удирдах зөвлөлийн дарга Болд-Эрдэнийг дуудаж үзүүлсэн.

6.Уурхайчин багийн хэсгийн ахлагч Нармандах-д үзүүлсэн .Дамдинсүрэнгийн нэг жижиг өрөө өргөдөлд гэж худал хэлсэн нь:Нэг өрөө гэсэн нь таван өрөө ,жижиг өрөө гэдэг нь том өрөө 18 м2 өрөө байгааг бүгд үзсэн.Х/А Нармандах:нөхөр Гомбожавын сонгуулийн дараа хоёр дахь удаагаа БӨ суманд гаргасан гомдлын мөрөөр шалгасан.ь

-Иргэн Дамдинсүрэн нь:өөрөө ажлын байртай болно.1дэх нь:Хорооллын хашаандаа байгаа байшинд складаа оруулсан.2 дахь нь: 3-11-р байрны урд талд байгаа хүрэн байшинд склад хийж,бараагаа зөөж,оруулаад подвалийн өрөөнүүдээ хоосон болгоод ,хэсгийн цагдаагаар  11-сарын 3-нд надыг дарамтлуулж,хаалга хийлгэж ,цоожлуулаад цагдаагаас түлхүүрээ(Түлхүүрийн нэг хувь нь цагдаад нэг нь Дамдинсүрэнд байгаа)авья гэж байсан.

Оршин суугч:Эрдэнэбат хэсгийн цагдаа Цогтсайханд утсаар.(Дамдинсүрэнгийн хууль бус үйл ажиллагааг) мэдэгдсэн.

-Нөхөр Ч.Гомбожав,Л.Дамдинсүрэн нар нь шунахайн сэдлээр,миний ажлын байрыг,булааж авахаар,зохион байгуулалттай бүлэглэн санаатайгаар удаа дараа хангалттай гүтгэн доромжиллоо.

Цаашид:

1.Гомбожав овогтой Сувдаа миний биеийг 3-11-р байрны 7-р подвалийн,хууль ёсны эзэмшигч эзэн,гэдгийг тогтоож ,иргэн Дамдинсүрэнг энэ подвалиас албадан гаргаж өгөхийг хүсэж байна.

2.Иргэн Дамдинсүрэн нь:Манай байгууллага миний болон хүүгийн минь,нэр төрд,ноцтой халдаж,удаа дараа шалгалт шүүлэг явуулж басамжилж,гүтгэн доромжилж,сэтгэл санааны дарамт хүчирхийлэл үзүүлснээс,миний бие өвчилж,бие мах бодь м амжиргаагаараа(эмчилгээ сувилгаа,ажлын байрны түрээс,ус цахилгаан,дулаан ажил үйлчилгээгээ явуулах зардал,хоол хүнд г.м)хохирол барагдуулах.

-Ус цахилгаан дулааны төлбөр 587571 оёдлын өрөөний түрээс(цоожлоод орлого хаасан учир)50000х 41 сар 2050000 нийт 5997133(таван сая ёсөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин гурав)төгрөгийг иргэн Дамдинсүрэнгээр төлүүлж,бодит хохирлыг минь барагдуулж өгнө үү.

4.Шунахайн сэдлээр 2013 оноос одоог хүртэл бүлэглэн зохион байгуулалттайгаар удаа дараалан аймгийн гүйцэтгэх захиргаа ,Баян-Өндөр сум,Мэргэжлийн хяналт,``Эрдэнэт Ус ДТС ``ОНӨХК ,Уурхайчин баг , СӨХ ,Удирдах зөвлөл,Шүүх ,Цагдаагийн хэлтэс зэрэг байгууллагуудад иргэн надыг гүтгэж,ажлын байрыг булааж авахаар хууль бус,ёс зүйгүй авирлаж байсанд иргэн Дамдинсүрэнд хуулийн дагуу зохих арга хэмжээ авч шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

 

                                                                       ҮНДЭСЛЭХ нь :

                 Нэхэмжлэгч   Л.Дамдинсүрэн,Ц.Гомбожав нар нь  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хорооллын 11-р байрны 7-р орцны хонгилын давхарыг хуульд заасаны дагуу ашиглах,эзэмших,өмчлөх эрхтэй болохыг тогтоож,Г.Сувдааг тус хонгилын давхараас нүүлгэн гаргаж,Шинэ өргөө 11 СӨХ нь нэг талын санаачлагаар цуцалсан нь хууль бус байх тул гэрэний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Хариуцагч Г.Сувдаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөгүй байх бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг шаардаж байна. хариуцагч Шинэ өргөө 11 СӨХ нь нэхэмжлэгч хариуцагч нарыг учраа ололцон гэрээ байгуулж хонгилыг үргэлжүүлэн эзэмших боломжтой гэж үзэж байна.

    Хариуцагч Г.сувдаа нь 2008 оноос эхлэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хорооллын 11-р байрны 7-р орцны хонгилын давхарыг хуульд заасаны дагуу эзэмшиж хийн буудлага%такси дуудлага,биллярд,оёдол,захиалага засварын ажлуудыг хийж ирсэн байна.

   Нэхэмжлэгч Л.Дамдинсүрэн нь 2013 оны 8 сард нэхэмжлэгч Сувдаатай уулзаж өрхийн үйлдвэрлэлээ гэрээрээ явуулдаг,2 жижиг өрөөнд склад хийе гэж тайлбарлан уг байрны хонгилд орж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байх бөгөөд Шинэ өргөө 11 СӨХ энэ тухай мэдэж,түүнийг эсэргүүцээгүй улмаар дараа нь гэрээ байгуулж эзэмшүүлэх болсон байна. Хариуцагч Г.Сувдаа нь 2013 онд СӨХ-ноос зөвшөөрөл авахгүйгээр 3-11-р айрны 8-р подвальд хамрагдах 1 том өрөө болон туслах өрөөнүүдийг өөрийн эзэмшиж буй 3-11-р барйны 7-р орцны подвальд нэгтгэн энэ өрөөндөө нээмжлэгч Л.Дамдинсүрэнг оруулсан байна.

   Нэхэмжлэгч Л.Дамдинсүрэн,Г.Гомбожав нар нь одоо энэхүү 3-11-р айрны 8-р подвалын 18 м.кв талбайг эзэмшдэг байх бөгөөд хариуцагч Г.Сувдаа нь 3-11-р байрны  7-р подвалыг тус тус эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг,хоорондоо давхцаагүй байна. Харин хариуцагч Г.Сувдаа нь нэхэмжлэгч нарыг 3-11-р айрны 8-р подвалаас гарахг шаардах,өөр этгээдийг оруулна гэж дарамтлах,цоож түлхүүрийг солих зэргээр эзэмших эрхэд нь саад учруулдаг болох нь зохигчдын тайлбараар батлагдаж байна.

     Хариуцагч Шинэ өргөө 11 СӨХ нь нэхэмжлэгч хариуцагч нарын аль алинтай нь гэрээг үргэлжүүлэн байгуулахыг татгалзахгүй байгаа бөгөөд 2 талын маргаан үл ойлголцлын улмаас гэрээг цаашид багйуулах эсэх дээр эргэлзээнд орсон байна. Энэ байдлын улмаас хариуцагч Шинэ өргөө 11 СӨХ-ны драга Х.Цэцэнжаргал нь 2016-09-23-ны өдрөөс эхлэн гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь :

1. Монгол Улсын Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал,нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1,13.1.5,Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.5 дахь заалт,142 дугаар зүйлийн 142.3,148  дугаар зүйлийн 148.1.5, 108 дугаар зүйлийн 108.2-д заасныг баримтлан хариуцагч Г.Сувдааг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хорооллын 11-р байрны 7-р орцны хонгилоос нүүлгэн гаргах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Монгол Улсын Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1,204.2,318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан Л.Дамдинсүрэн,Ц.Гомбожав нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурайчин багийн 3-р хорооллын 11-р байрны 8-р орцны подвалын 18 м.кв талбайг эзэмших эрхтэй болохыг тогтоосугай.

3.  Монгол  Улсын Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал,нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.5, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2,106.3,106.4,318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Дамдинсүрэнгийн эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг хариуцагч Г.Сувдаад даалгасугай.

4. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд 2013-08-28-ны өдөр Голомт банкин дахь 4005008611 тоот дансанд  төлсөн  төгрөгийг  үлдээсүгэй.

3. Энэхүү шийдэрийг зохигч,гуравдагч этгээд,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор Иргэний давж заалдах шатны7 дугаар  шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛГЧ,ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН