Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр,

Шүүгдэгч Б.Ж,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 09 сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Ж,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ж нь Б.*******той үйлдлээрээ нэгдэн 2020 оны 01 сарын 16-наас 2020 оны 02 сарын 03-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Заг сумын 1 дүгээр багийн нутаг Чандмань овоо гэх газраас Ч.*******ын эзэмшлийн 29 тооны адууг буюу олон тооны малыг, бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан бэлчээр дээрээс нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 21.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Р.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... би Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Жаргалант суманд ирсэн юм. Ирснээсээ хойш буюу 2020.02.07-ны өдрөөс эхлэн адуугаа хайгаад олоогүй байж байгаад 2020.02.09-ний өдөр би Заг сумын нутаг Нарийн гэх газраас 24 тооны адуугаа олж авсан, тэгээд манай адуунаас 5 адуу дутуу байгаад байсан чинь хэд хоногийн дараа уг Нарийн гэх газрын хажуугаас 2 тооны адуугаа олж авсан. Одоо 3 тооны адуугаа огт олж авч чадаагүй байгаа ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 102-105/,

Гэрч Г.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр манай 2 хүү Б.*******, Б.Ж нар нь 3 тооны адууг гэрийнхээ зүүн талд гаргаад махыг нь илүү гэрт хураасан юм. Удалгүй 2-3 хоногийн дараа ченж гэх хүнд махыг нь зарсан ... тэр 3 адуу ямар учиртайг хүүхдүүд хэлээгүй, ямар ч байсан манай өөрийн адуу биш байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 133-135/,

Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... *******, ******* нар нь 2020 оны 01 сарын сүулээр 3 тооны адуу нядалж хүнд зарсан. Уг адуу хэний адуу гэдгийг мэдээгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Гэрч Б.******* мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 01 дүгээр сарын эхээр манай гэрийг Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн нутаг Хүрэн хавцгай гэх газарт байхад ******* манай гэрт ирээд надад мал гаргах гэсэн юм идэш хоол авах гэсэн юм хамжилцаад өгөөч бүл зав муутай гэхээр нь би за гээд тэгээд намайг дагуулаад гэртээ очсон, тэгээд гэрт нь очиход гэрт нь аав нь гэртээ байсан, бас ******* нар байсан. Тэгээд гэрийнх нь хажууд уясан байсан 3 тооны адууг ******* бид хоёр хамжиж нядлаад махыг нь жижиг гэрт нь оруулаад дэлгэж орхисон. Намайг ******* хүргэж өгсөн юм. ******* нь идшээ гаргаж байгаа юм л гэсэн надад өөр юм хэлээгүй ээ, тэр адуунууд нь 1 зээрд, 2 хүрэн зүстэй 3 адуу л байсан. Намайг ******* нь манай гэрээс дагуулаад өөрийнхөө гэрт ирэхэд гэрт нь аав нь гэртээ байсан, мөн ******* байж байгаад хониндоо явчхаж байгаа харагдсан. Тэгээд ******* бид хоёр тэр 3 тооны адууг нядалсан юм. Нядлахдаа *******гийн хар иштэй хутгаар нядалсан, мөн ременээр ногтолчихсон байсан юм. Би тэр 3 адууг хулгайн адуу гэж мэдээгүй ээ. ******* нь өөрийнхөө эзэмшлийн улаан нэмнээтэй цэнхэр өнгийн мотоциклиор ирж авч явсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22, 106-109/,

Гэрч Э.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Нарийн гэдэг газраас *******, ******* нарын гэр нь 5-6 орчим км зайтай байхаа, би сайн мэдэхгүй байна. Би тэр үед хулгайн адуу гэж мэдээгүй ээ. Би зургуудыг үзлээ энэ зураг дээр байгаа адуу нь тэр үед ******* бид хоёрын тууж гол гаргасан адуу яг мөн байна. Би тэр адууны зургууд дунд байгаа 4 цагаан харлаг адуу, хүрэн алаг, мөн хөх бор зүстэй адуу зэргээр нь би таньж байна. Энэ адууны зургууд нь тэр үед ******* бид хоёрын тууж явсан адууны зураг яг мөг байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 114-117/,

Гэрч Г.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 01 дүгээр сард Заг сумаас нь над руу утсаар яриад 3 ширхэг адууны мах заръя гээд утсаар яриад үнээ тохироод тэгээд машинаар надруу явуулсан, тэгээд би тэрийг нь хүлээж аваад мөнгийг ын дансруу шилжүүлээд өгсөн. Надад тэр 3 адууны махнуудыг зарахад арьс шир, толгой, шийр зэрэг нь махтайгаа хамт байгаагүй ээ. Тэр махнуудыг би хүлээж авахад гарал үүслийн гэрчилгээ нь хамт байсан яг хэний гарын үсэг тамгатай гэрчилгээ байсныг би санахгүй байна ямар ч гэсэн тамга тэмдэгтэй гэрчилгээ л байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 136-137/,

Яллагдагч Б.*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2020 оны 01 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна би үхэр хураах гэж явж байгаад мотоциклийн бензин дуусах гээд байхаар нь би Заг сумын төв дээр очсон юм. Тэгээд Заг сумын төв дээр очоод байж байгаад *******гийн утас руу нь яриад уулзъя гээд дуудсан юм, тэгээд ******* ирж уулзсан, тэгээд бид хоёр уулзаад би *******д тэнд нэг адуу байна гол гаргаадахъя гэж хэлсэн чинь ******* тэгье гэсэн, тэгээд ******* бид хоёр миний мотоцикль дээр сундалж суугаад Заг сумын 1 дүгээр багийн нутаг Чандмань овоо гэх газарт очоод тэнд байсан бөөн адууг туугаад Загийн гол гаргаж орхичихоод тэгээд бид хоёр Заг сумын төв дээр ирээд *******г гэрт нь буулгачихаад би хөдөө гэрлүүгээ яваад замдаа үхрээ хураагаад гэртээ очсон. Тэгээд хэд хоногийн дараа би *******д тэнд нэг хэдэн адуу байна гэж хэлсэн чинь намайг хониндоо явчихсан хойгуур ******* тэр адуунуудаас 3 адууг нь барьж ирээд гэрийнхээ гадаа нядлаад тавьчихсан байсан. Тэгээд ******* Заг сумын төв рүү яваад Улаанааг дагуулаад ирсэн, тэгээд махыг ачиж өгөөд явуулсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 165-167/,

Шүүгдэгч Б.Жгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2020 оны 1 дүгээр сард би малд явж байсан чинь Заг сумын 2 дугаар багийн нутаг Чандмань овооны хажууд голын баруун талд хэдэн эзэнгүй адуу байхаар нь би очоод 3 адууг нь тастаж тууж яваад гэртээ аваачаад Эрдэнэ-Очирыг дуудаж ирээд тэр 3 адуугаа нядлаад махыг нь жижиг гэртээ хийгээд, арьс ширийг нь гэрийнхээ ойролцоо байдаг нүхэнд хийчихсэн байсан ... Би тэр адууг өөрийнхөө эзэмшлийн цэнхэр өнгийн мустанг маркийн мотоциклиор ганцаараа явж тууж ирсэн. Тэр 3 адууг нь би Эрдэнэ-Очирыг очиж авчираад хамжаад ногтоор уяж байгаад хутгаар нугаслаад нядалсан. Би Эрдэнэ-Очирт өөрийнхөө адуунаас адуу нядлах гэж байгаа юм гэж хэлж хамжилцаад өгөөч гэж хэлж гуйж авчирсан юм. Би тэр 3 адууг нядалчихаад би өөрөө Заг сумын төв дээр очоод Улаанаатай уулзаад адууны мах авах уу адууны мах өгөх гэсэн юм аа гэсэн чинь Улаанаа авна гээд тэгээд цуг манай гэрт ирээд би уг 3 тооны адууны махыг нь ачиж өгөөд явуулсан юм. Тэр 3 адууны махыг нь гурвууланг нь Улаанаад зарсан, тэр махнуудыг нь жинлээд зарсан, яг хэдэн кило болсныг нь би одоо санахгүй байна, тэр махнуудыг нь зарахад 1 адууны мах нь 400,000 төгрөг л болсон, үүнээс би 400,000 төгрөгийг нь авсан, үлдэгдэл мөнгийг нь ******* авсан. Тэр 3 адууг нядлахад манай гэрт манай аав л байсан өөр хүн байгаагүй ээ, би аавдаа өөрийнхөө адууг нядалж байгаа л гэж хэлсэн юм. ******* нь надад Чандмань овооны тэнд адуу байхаар нь би бэлчээрээсээ хамгаалаад гол гаргаад хаячихлаа л гэж хэлсэн юм, өөр зүйл надад хэлээгүй ээ. Адууны махнуудыг зарахад манай гэрт манай аав, ******* бид гурав л байсан өөр хүн байгаагүй ээ ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 172-174/,

Хэргийн газарт нөхөн хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 6-10/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 33-37, 73-77, 81-82/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 39-46/,

Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 54-55/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 70-72, 79-80/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 85-90/,

Энх-Нахиа ХХК-ны эд зүйлд үнэлгээ хийсэн 104, 168 тоот шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 149, 154/

 Шүүгдэгч Б.Жгийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 176-188/,

Хохирогч Ч.*******ын хохиролд 3.700.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй тухай шүүхэд бичгээр гаргасан хүсэлт зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Б.Ж нь Б.*******той үйлдлээрээ нэгдэн 2020 оны 01 сарын 16-наас 2020 оны 02 сарын 03-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Заг сумын 1 дүгээр багийн нутаг Чандмань овоо гэх газраас Ч.*******ын эзэмшлийн 29 тооны адууг буюу олон тооны малыг, бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан бэлчээр дээрээс нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 21.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Р.*******а, гэрч Г.*******, Б.*******, Б.Эрдэнэ-Очир, Э.*******, Г.******* нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, яллагдагч Б.*******, шүүгдэгч Б.Ж нарын мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг, Энх-Нахиа ХХК-ны эд зүйлд үнэлгээ хийсэн 104, 168 тоот шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас шүүгдэгч Б.Жд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Жг олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч Ч.*******а нь хохиролд 3.700.000 төгрөг хүлээн авч хохирол барагдсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч Б.Жг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Б.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.Жгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Жгийн эзэмшлийн цэнхэр өнгийн улсын дугааргүй Мустанг 5 маркийн мотоциклийг гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн байх тул уг мотоциклийг хурааж улсын орлого болгож, шүүгдэгч Б.Ж нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Жгийн эзэмшлийн 10 тооны ямаа битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн улсын дугааргүй Мустанг 5 маркийн мотоциклийг яллагдагч Б.*******ид буцаан олгож, 3 ширхэг ногт, 1 ширхэг хутга, 3 ширхэг адууны шир зэргийг тус тус устгаж, шүүгдэгч Б.Ж нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б.Жг олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Жд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Жд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 05 сарын 08-ны өдрөөс эхлэн тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч Б.Жгийн эзэмшлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мустанг 5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Жгийн эзэмшлийн 10 тооны ямааг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн улсын дугааргүй Мустанг 5 маркийн мотоциклийг яллагдагч Б.*******ид буцаан олгож, 3 ширхэг ногт, 1 ширхэг хутга, 3 ширхэг адууны шир зэргийг тус тус устгаж, шүүгдэгч Б.Ж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ГЭРЭЛМАА