Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Г.Цогтмагнай,

Шүүгдэгч А.Ч,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 04 сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах  А.Ч,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ч нь 2019 оны 10 сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод хамтран амьдрагч гэх иргэн Д.*******ыг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч А.Ч нь 2019 оны 10 сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод хамтран амьдрагч гэх иргэн Д.*******ыг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч Д.*******ын ... Өчигдөр би гэртээ байж байгаад дүү *******г дуудсан чинь ******* Чтой хамт ирсэн. Тэгээд бид 3 нэг шил архи хувааж уусан юм. Тэгсэн чинь Ч архи ууж байхдаа надаас хэрүүл гуйгаад байхаар нь би үнсний сав Ч руу шидсэн гэхдээ тэр үнсний сав нь Чийг оноогүй юм. Тэгээд Чийг ******* дагуулаад гарахаар иь би араас нь хэрүүл хийж явсаар байгаад Чийн гэрт очсон юм. Тэгээд гэрт нь очиход гэрт нь ээж эгч 2 нь байсан. Тэгээд би Чийг чи ямар муухай санаатай юм яах гэж ингэж байдаг юм гээд 2 алгадсан чинь эгч нь босож ирээд намайг 4 удаа алгадхаар нь та болиоч энэ архичин дүүгээ өмөөрлөө гээд эгчид нь хэлчихсэн чинь Ч эгчийгээ өмөөрөөд намайг боож аваад гараараа зодсон. Тэгээд миний хөмсөгнөөс цус гараад унангуут нь би гэрээс нь гарах гэсэн чинь Ч энэ муу надад гай болох гэж байна гээд боогоод гаргахгүй байсан. Тэгээд ******* ирээд Чийг та одоо яаж байгаа юм бэ ******* эгчийг ингэж зодоод байхдаа яадаг юм гээд манай охин *******ийг дуудсан. Тэгээд *******ийг ирэхээс өмнө Ч намайг гэр лүгээ чирч оруулаад нүүрээ угаа гэж хэлчихээд гараад явсан чинь 2 эгч нь намайг хэл амаар доромжилсон. Тэгээд байж байсан чинь манай охин ******* гаднаас орж ирээд цагдаа дуудсан ... А.Ч гараараа миний хөмсөгний дээд хэсэгт нэг удаа цохиж тэр хэсэгт шалбарч цус гарсан. Надад гомдож нэхэмжпэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 3, 20-21/,

Холбогдогч А.*******ийн ... Өчигдөр орой 00 цагийн үед унтаж байхад манай дүү зугтаасан байдалтай гэртээ орж ирсэн араас нь ******* гэх эмэгтэй манай хашааны хаалгыг чанга чанга нүдээд даваад ороод ирсэн. Тэгээд манай дүүгийн араас гэрт орж ирээд янхан энэ тэр гээд манай дүүг 2, 3 удаа алгадаад авсан. Тэгэхээр нь би эгч нар нь юм хэлэхгүй байхад чи яахаараа манай дүүг алгаддаг юм гээд би бас ******* гэдэг эмэгтэйг хацар луу нь 2 удаа алгадсан. Тэгээд ******* намайг түлхсэн. Тэгээд ******* манай дүү Чтой барилцаж аваад байсан. Тэгээд манай дүү чи яагаад араас гүйгээд байгаа юм би чамтай хамт амьдрахгүй гээд *******ыг манай дүү Ч цохиод авсан юм. Тэгэхээр нь гар гар та хоёр битгий гэр оронд хэрүүл хийгээд бай гээд гаргасан. Гэрт бол тийм зүйл л болсон гадаа яасан гэдгийг нь бол мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 6/,

Насанд хүрээгүй гэрч Н.*******ийн ... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ээж Д.******* ах Ч нар ажпщлын хүн ирсэн гэж хэлээд Баянхонгор сумын 7 дугаар баг 5-4 тоотод байх гэрт архи уусан. Тэгээд байж байхад Монхооноо Ч ахын утас руу нэг хүүхэн залгасан. Тэр үед ээж уурлаж хардаж эхэлсэн тэгтэл Ч ах гэрээс гарч явсан ээж араас нь гарсан хэсэг хугацааны дараа миний утсаар нэг хүн залгаж ээж чинь зодуулсан байна гэж хэлсэн. Тэгээд би Ч ахын гэрт очиход хөмсөг дээр шалбарчихсан цус гарчихсан байсан би тэгээд цагдаа дуудсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Яллагдагч А.Чийн ... Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна ахиж ийм зүйл хийхгүй байж чадна өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 сарын 05-ны өдрийн 643 тоот шинжээчийн ... Д.*******ын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шуу, бугалга, хүзүүнд цус хуралт, дух, хүзүүнд зулгаралт, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 9-10/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул шүүгдэгч А.Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирогч Д.******* шүүгдэгч А.Ч нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 35 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Чт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч А.Чийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч  А.Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Чт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Чийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Чт мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөр төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.      

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.ГЭРЭЛМАА