| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0164/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/190 |
| Огноо | 2020-06-09 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/190
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн 2020 оны 05 сарын 25-ны өдрөөс 2020 оны 06 сарын 09-ний өдөр хүртэл нийт 15 /арван тав/ хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг 2020 оны 06 сарын 09-ний өдрөөс эхлэн тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэрэл зураг хуулбарласан сидиг хэрэгт хадгалж, наалдац 2 ширхэг, арчдас 2 ширхэг, нутаг гэсэн нэртэй архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогч тус тус устгасугай.
6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Ч.БАЙГАЛМАА
Д.БАТЦЭНГЭЛ