Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Улсын яллагч Э.Гантулга,

Иргэдийн төлөөлөгч *******,

Хохирогчийн өмгөөлөгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 2.4, 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1, 2.4, 17.12 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 20 оны 05 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол улсын иргэн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй хэрэг хариуцах чадвартай, *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөрт шилжих шөнийн цагийн орчимд Баянхонгор аймгийн ******* сумын “*******” 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу унины модоор иргэн *******ийн баруун нүдэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

мөн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах 3 дугаар халуун усны гадаа тавьсан байсан иргэн *******ийн Мустанг 5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн тэй бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 15-аас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны хооронд Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багийн нутаг гэх газар байх ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 470.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн нь 2018 оны 11 дүгээр сарын эхээр ын хамт Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багийн нутаг гэх газар байх ийн гэрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар монетон ээмэг, бөгж зэргийг хулгайлж бусдад 190.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн , , , нартай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 12-ноос 2018 оны 04 дүгээр сарын 13-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 16 дугаар гудамжны 71 тоотод хашаанаас ийн эзэмшлийн 8 тооны борлонг буюу бог малыг хулгайлж бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан.

мөн тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны тоот хашаанаас ы эзэмшлийн улсын дугаартай автотээврийн хэрэгсэл болох Ш-175 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж бусдад 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн тай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 1 дүгээр гудамжны тоот хашаанд ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 06 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн үед сумын Төвөөс машинтай , , нар манайд ирээд гурван шил архи гаргаж ирээд бид нар хувааж уусан. Нөгөө архиа ууж дуусаад гаднаас буцаад орж ирээд надаас хэрүүл нэхээд орон дээр байсан асаагуур хаана байна чи авсан уу? гэсэн харин би түүнд би аваагүй гэтэл чамаас өөр хэн авдаг юм бэ? гээд бид хоёр маргаж хоёул барилцаад авсанд гаднаас гэдэг хүн орж ирээд бид хоёрыг салгах гээд ноцолдсонд гэрийн үүдний унь унасан. Тэгээд бид хоёр салах үед би орны толгойнд зүүлттэй байсан эмэгтэй хүний мөнгөн бүсийг авч хий шавхардсан. Тухайн үед намайг араас тэврээд авсан байсан бөгөөд гэрээс гарцгаа гээд гарсан. Гэтэл нөгөө гурав гэрээс гарч ирэхгүй байсан. Тэгээд би гадаа сууж байгаад буцаад гэр лүү ортол миний урдаас буюу нүүрэн тус газар гэдэг хүн гэрийн униар хатгасан. Миний хувьд Улаанбаатар хот руу нийт 5 удаа явж Улсын 1 дүгээр эмнэлэг мөн хувийн "Сонгодо" зэрэг эмнэлэгээр хэвтэн эмчилгээ хийлгэж нийт эмчилгээ болон унаа тэрэг, замын зардал, хоол унд гээд 12.800.000 төгрөгний хохирол учирсан. Миний хувьд хэрэв дахиад эмчилгээ хийлгэх шаардлагатай буюу хагалгаанд орох боломжтой бол эмчилгээ хийлгүүлэх, хараагүй болсон нүдээ хараатай болгох зэрэг санал хүсэлт байна. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв ... гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 19-24/,

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор сумын 3 дугаар халуун усны үүдэн дээр өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклио тавьчихаад ЕсөнЭрдэнэ зах руу орчихоод 10-20 минут болоод гарч ирэхэд миний мотоцикль байхгүй байсан. Тэгээд эгч руу утасдаж хэлээд цагдаа ирсэн, цагдаатай хамт ойр хавиар хайгаад мөрийг нь дагаж яваад алдсан, тэгээд байж байтал эгч над руу залгаад хүрээд ирээ мотоциклийг чинь олчихлоо гэсэн, тэгээд мотоциклио хүлээж авсан. *******ийг зүс танина. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гомдол санал байхгүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 105-106/,

Хохирогч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...би гэрээс гараагүй бөгөөд шөнийн 22-23 цагийн үед манай эхнэр гэрээс гарч орж ирэхэдээ мотоцикль чинь алга болчихож гэж хэлэхэд нь гараад харахад мотоцикль байхгүй байсан. улсын дугаартай ногоон өнгийн UВ175 маркийн шинэвтэр мотоцикль байсан. Би цуг мотоциклийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баруун бүсийн худалдааны төвийн мотоцикль худалдаалдаг газраас 1850000 төгрөгөөр худалдаж авсан. Би мотоциклио буцааж хүлээн авсан ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 60-62 /

Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 04 дүгээр сарын 12-ны орой малаа хашаандаа оруулаад нэг тарга, тээвэрэг муутай өеөдөж унаад байдаг улаан зүсмийн борлонг гэрийн хана түшүүлчихээд хоноод маргааш буюу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны 07 цагийн үед босоод малдаа хэвэг өгөх гэж байтал нөгөө өеөдөж унадаг улаан зүсмийн борлон байхгүй малаа бүртгэхэд 8 тооны борлон алга болчихсон байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулсан … гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 65-67/

Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр би гэртээ байж байтал 14 цагийн орчимд , нар дуудаад байсан. Тэгтэл орой 18 цаг өнгөрсөн байхад 4 гаднаас , 2 ирсэн. Шөнө л нүд гал манараад байх шиг байсан. Өглөө нь босоод ирсэн чинь манай эхнэр өчигдөр орой зуух унагаагаа ариун цэврийн булангийн толь хагалаад хаясан. Чамайг тэр 2 нийлээд зодчихсон гэж байсан. Миний зүүн нүд хөхөрсөн, үүдний дээд 3 шүд суларсан байсан ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 70-76 /,

Хохирогч Д.Саранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Том жижиг нийлсэн 6 ширхэг хивс, 1 ширхэг хулсан ташуур, 1 ширхэг жижиг мөнгөн аяга /бурханы дээж тавьдаг/, монетон ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг зүйлүүд алдсан ... Би өөрийн алдсан 2x1 хэмжээтэй 2 ширхэг хивс 1 ширхэг 60.000 төгрөг 2 ширхэг 120.000 төгрөг, 2x3 хэмжээтэй 2 ширхэг хивс 1 ширхэг 150.000 төгрөг 2 ширхэг 300.000 төгрөг, 3x4 хэмжээтэй 2 ширхэг хивс 100.000 төгрөг 2 ширхэг 200.000 төгрөг, шинэ цагийн хулсан жижиг ташуур 100.000 төгрөг, 1 хос 2 ширхэг 1.7 граммтай монетон ээмэг 300.000 төгрөг, 1 граммтай монетон бөгж 100.000 төгрөг, жижиг мөнгөн аяга /бурханы дээж тавьдаг/ 20.000 төгрөг тус тус үнэлж байна ... Би Есөн-Эрдэнэ захын ард байдаг барьцаалан зээлдүүлэх газар очиж 1 хос 2 ширхэг монетон ээмгийг үзэхэд миний алдсан гэх ээмэг мөн байхаар нь би буцаан авсан. Миний ээмгийг ******* гэх хүн барьцаанд тавьсан байсан. Манай эд зүйлс, хивсийг ******* гэх хүн хулгайлсан тодорхой болсон. Би ээмэгнээс бусад эд зүйлсийнхээ хохирлыг барагдуулж авмаар байна ... гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 23-26 /,

Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр танихгүй 2 залуу манай ажил дээр ирээд манай эхнэрийн бөгж нь ломбарданд байгаа юм тэрийг авахгүй бол сална гээд байна та энийг хямдхан авах уу гээд 2 ширхэг 4x3 харьцаатай шар өнгийн хивс, 2x1.8 хэмжээтэй улаан өнгийн хивс надад зарна аваад тус болооч гээд байхаар нь 100.000 төгрөгөөр тэр 2 хивсийг авсан ... Надад зарсан 2 хивсийг хохирогч Д.Саранчимэг эмэгтэй ирээд хулгайд алдагдсан хивс мөн байна гээд манайхаас ирээд аваад явсан ... гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 31-33 /,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...тэр хоёр хоорондоо маргаж Хуягаа гэрийн унинаас нэгийг сугалж аваад ийг сүлбэж ална гээд байсан бөгөөд тэй зодоо хийж байх үед түүнийг униар цохиод авсан юм шиг байгаа юм. Хуягаа орилсонд түүний нүднээс цус гараад байсан ... гэсэн мэдүүлэг 1-р хх-ийн 28-30/,

 Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Манайх ганц гэр ******* сумьн 2-р багийн нутагт гэдэг газар зусаж байсан юм, хэдний өдрийг сайн мэдэхгүй байна тэгсэн оройхон харанхуй болох гэж байсан манайд , , танихгүй 1 залуутай орж ирсэн, тэгээд цай унд уугаад юм ярьцгааж байгаад гаднаас 3 шил 0,5, 1-тэй Улаанбаатар гэсэн архи авч орж ирээд ууцгаасан, тухайн үед нөхөр бид хоёр машинаараа аймаг явах гэж байсан юм, тэгээд тэд нар архи уучихаар нь би гэрээсээ яваад саахалт байдаг айлын хүн гэх хүнийг авчирахаар явсан юм. Тэгээд буцаад гэртээ ирсэн чинь зодоон болчихсон, баруун нүдээ бариад намайг унь барьж байгаад нүд, амруу цохьчихлоо гээд байж байсан юм. Намайг гэрт орход гэрийн үүдэн хэсгийн 2-3 унь уначихсан, манай нөхөр уйлаад гэрийн гадаа нүд нүд гээд сууж байсан, нөгөө хэд нь гэрийн гадаа зогсож байсан … гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 31-32/,

Гэрч Ж.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Харин бид нар ноосоо ийн машинд шилжүүлэн ачих гээд гарсан, тухайн үед ийн эхнэр айл руу явчихсан байсан. Тэгээд бид ноосоо ачих гээд харанхуй оргиод байхаар нь би ийг гар чийдэн аваад ир гэсэнд тэр гэр лүү ороод тай зодоо хийсэн. нар нь хоорондоо барилцаж аваад зодоон хийж байсан ийг эмэгтэй хүний мөнгөн бүсээр ороолгож нүдээд байсан. Тэгээд ээс салаад гадаа гарахдаа гэрийн унинаасаа нэг унь сугалж аваад ийг гэрээс гарах гэхээр нь урдаас нь униар цохиод байсан. Гэтэл гэрээс гараад гүйсэн. Тэгээд орилоод байсан бид нар очоод хартал ын нүүр нь цус болчихсон нүд рүү хатгаад хаячихлаа гээд байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл алга байна … гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 43-44/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Намайг ажил дээр байхад буюу 17 цаг өнгөрч байхад манай эхнэр ирээд дүү чинь мотоциклио алдчихлаа гээд ирэхээр нь за яадгийн болоо гэж хэлчихээд би чамайг гэрт хүргээд өгье гэж хэлээд ажлынхаа хүний мотоциклыг түр аваад эхнэрээ гэртээ хүргэх гээд явж байтал мотоцикльтой хүн жижиг хөх толгойн цаадруу хамар дээгүүр дамжаад явж байхаар нь ардаас нь явтал би алдсан, тэгээд хөх толгойн шил дээр байх морин тэрэгтэй айлын хажуу талаас гэнэт гарч ирээд миний хажуугаар гараад явсан. Тэгэхээр нь араас нь дагаад явтал жижиг хөх толгойн урд руу хашаагүй задгай хоёр гэрийн гадаа очоод зогссон, тэгтэл тэр нь гэр нь байсан. Тэгэхэд нь хаа хүрч яваа юм гэхэд хөдөө явах гэж байна гэсэн, тэгэхээр нь би наадах чинь хулгайд алдагдсан мотоцикль байна гэхэд би найзынхаа юмыг авч явж байна гээд намайг цохисон, тэгээд би заамдалцаад авсан. Тэгсэнээ зугтах гээд байхаар нь би явуулаагүй байж байтал цагдаа нар ирсэн. Тэгээд тэр нөхрийг аваад явсан би ажилруугаа явсан. Намайг очиход тэр нөхөр архи хэрэглэсэн байсан надад үнэртэй мэдрэгдэж байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 109-110/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би өдөр 16 цаг 30 минутын үед хадам дүү болох надруу залгаад эгчээ би мотоциклио алдчихлаа гэхээр нь хаанаас юм гэхэд 3 дугаар халуун усны үүдэн дээрээс гэхээр нь наанаа байж бай гэж хэлээд би тэнд явж очоод цагдаа руу дуудлага өгсөн. Үүнээс хойш 20 минутын дараа цагдаа нар ирсэн, цагдаа нар ирээд 3 дугаар халуун усны камерыг шалгах гэхэд халуун ус нь хаалттай байсан, тэгээд цагдаа нартай хамт мөрийг нь хайж байгаад би Есдүгээр баг Гүнж дэлгүүрийн урд бууж үлдсэн, байцаагч цагдаагийн ахмад цаашаа хайгаад явсан, тэгээд цаана зам дээр ажиллаж байсан нөхөр дээрээ очиход манай нөхөр гэрт чинь хүргээд өгье гэж хэлээд намайг гэрт хүргэж өгөх гээд Хөх толгойгоод өгсөөд явж байтал цагаан малгайтай бор куртиктэй мотоцикль унасан хүн хөх толгойн хойд талаас давж ирээд гудам уруудаад явсан, тэгээд араас нь хөөж байгаад алдсан, тэгээд нөхөр бид хоёр эргэж уулан дээр гараад хартал нэг айлын гадаа зогссоноо буцаад урагшаа яваад нэг задгай хашааны үүдэн дээр очоод зогссон, тэгээд манай нөхөр явж очоод манай дүүгийн мотоцикль байна гэхэд тэр хүн би хүний мотоцикль унаж ирсэн эзэн нь хойно байгаа эзэнд нь аваачиж өгнө гээд эсэргүүцэл үзүүлсэн маягтай байсан, тэгээд би дүү болох рүү залгаад цагдаагаа дагуулаад ир гэсэн, тэгсэн цагдаа ирээд ээс мотоцикль чинь мөн үү гэж асуусан тэгэхэд мөн байна гэж хэлээд мотоциклио хүлээж аваад нөгөө мотоцикль хулгайлсан хүнийг цагдаа руу авч яваад бид нарыг ардаас ирээрэй гэж хэлсэн … гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 11-12/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... , Б.Адьяабат 2 гаднаас маргаж орж ирээд зүүн талын орны урд очоод нь ыг барьж аваад гараараа баруун талын шанаа орчимд цохисон тэр хоёр салахгүй гэрийн хоймор болон баруун хэсэгт очиж зодолдоод байсан. Тэгж байтал гаднаас ******* орж ирсэн. Хэзээ гарсныг би мэдээгүй ирэхдээ баруун гарынхаа бугалганы дотор хэсэгт хөндлөн зүсэгдсэн цус гоожуулаад орж ирсэн. Тэр цус алдаж үхлээ пиздануудаа гэж байсан. Би нарыг салгах гээд дийлээгүй. Тэгж байтал *******, тай нийлээд ыг зодсон. Манай нөхөр газар уначихсан дээр нь гарчихсан толгойн хэсэгт гараараа цохиод ******* хажуугаас нь элэг нуруу руу нь өшиглөөд байсан … гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 104-106 /,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... эхэлж цохисон байх ямар ч байсан нэг нь тай зодоон хийгээд нөгөөдөх нь дундаас нь орж ыг зодсон. ыг унагааж өшиглөж байсан ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 109-110/

Насанд хүрээгүй гэрч гийн байцаалтын шатанд өгсөн ... ******* нь орон дээр ыг дараад нүүр лүү нь цохиод зодолдоод, эгч гэр дотор болиочоо гээд орилоод байхаар нь гэр лүү ороход ******* гэрийн зуухыг өшиглөөд унагаагаад та нарыг бүгдийг чинь ална гээд ариун цэврийн буланг гараараа атгаж байгаад цохисон. Тэгээд ын хамраас маш ихээр цус гоожиж байсан. ******* нь ыг гурван удаа цохисон. нэг удаа нүүрэн тус газар нь цохисон ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 11-112/,

Шүүгдэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... ийн эзэмшлийн 8 тооны борлон, *******тэй бүлэглэн ы эзэмшлийн UB-175 маркийн мотоциклийг хулгайлсан. Мөн ганцаараа ы эзэмшлийн улсын дугаартай Даюунг-150 маркийн мотоциклийг тус тус хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна ... гэсэн мэдүүлэг / 4-р хх-ийн 72-74/

Шүүгдэгч Б.Адъябабатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... , , *******, бид нар бүгдээрээ уг ямаануудыг авсан. Миний хувьд сүүл рүү нь ийн хамт мотоциклиор нь явж блокон хашаанд байх гэрээс 1 борлон авч шатахуун түгээх станцын ард нядалсан. Намайг уг борлонг авахаас өмнө , , *******, нар 2-3 удаа явж 7 борлон авсан гэж байсан. Маргааш өглөө бид хоёрын авсан 1 борлонтой нийлээд 8 борлон авсан арьсыг нь зах дээр тушаасан гээд 1 сав пиво авчирсан ... гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 75-76/,

Шүүгдэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... ******* надтай хамт гараад хоёулаа яваад манайхаас борлон аваад ирье гэж хэлэхээр нь би түүний хамт өөрийнхөө мотоциклиор Хөх толгойн баруун талын шатахуун түгээх станцын ойролцоо байх том блокон хашааны үзүүрт очсон чинь удаагүй тэрээр нэг борлон тэвэрчихсэн ирсэн бөгөөд буцаад нөгөө айлдаа ирсэн ... Би тэр шөнө өөрийнхөө эзэмшлийн улаан өнгийн мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикльтой *******ийн хамт явсан ... Шөнө байсан болохоор зүс, ямар шинж тэмдэгтэй байсныг нь мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 80-81/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 11 дүгээр сарын дундуур өдрийн санахгүй байна. Би орой 17 цагийн үед таксинд явж байтал ******* гэгч нь гар өргөж миний машинд сууж хөх толгойд нэг айлд хүргэж өгөөд буух үедээ ******* нь миний утасны дугаарыг авсан юм. Тэрнээс хойш 2 хоногийн дараа би төвд явж байхад ******* над руу утсаар яриад сумын хойд руу манай хөдөө байдаг гэрлүү явчихаад ирье хөлсөнд нь 50 000 төгрөг өгье гэхээр нь би зөвшөөрч *******ийг аваад амьчуулын айлаас эрэгтэй хүн аваад 3 уулаа сумын хойд талд байрлах Баянхонгор аймгаас 15-16 километерийн орчим яваад нэг айлд очоод ******* болон наана байсан залуу 2 буугаад гэр лүү орсон, би машин дотор сууж байсан яаж тэр гэр лүү орж байгааг хараагүй тэр 2 залуу гэрээс 2 боодолтой 4 хивс авчирч машинд хийгээд Баянхонгор аймагруу яваад амьчуулд очоод тээврийн зардал болох 50 000 төгрөгөө өг гэтэл мөнгө өгөхгүй болохоор нь мөнгө авчирч өг гээд 2 боодол 4 хивсийг авч үлдсэн. Би тэр залууг амьчуулд нэг айлд буулгачихаад явсан. Маргааш нь ******* өөр нэг залуутай ирээд надад 50 000 төгрөгөө өгөөд 2 хивсийг нь танд үлдээе тэмээний тогш хийх гэж байгаа маргааш ирж авъя гээд 2 хивсийг ******* бас танихгүй нэг залуугийн хамт Дэлгэрэх зах дээр буулгаж өгсөн. Тэрнээс хойш байж байгаад цагдаа нар ирж үзээд далд хийсэн байж байгаад үлдсэн 2 хивсийг нь хохирогч Д.Саранчимэгт гэх эмэгтэй ирээд үзэж хараад аваад явсан ... гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн - 38/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 11 дүгээр сарын дундуур өдрийг нь санахгүй байна. ын гэрт , *******, , нартай уулзаж байгаад ******* бид 2 гарч амьчуулд нэг танихгүй айлаас 2 ширхэг хивс аваад Дэлгэрэх захын нэг гуталчин эгчид 100.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь Есөн-Эрдэнэ захын ард талд Жаргалант зочид буудлын хажууд байх ломбарднаас эмэгтэй хүний монетон бөгжийг авсан. Тэр үед ломбардны гадна талд , , бид нар гадаа хүлээж байгаад гараад ирэхээр нь хивс зарсан гэх үлдсэн мөнгөөр нь дэлгүүрээс 1 шил архи авч ын гэрт ууж байгаад орой нь ахмадын бүжгэнд орчихоод гэр гэр лүүгээ явцгаасан юм ... ******* нь уг монетон бөгжийг манай эхнэрийн бөгж байгаа юм гэж ярьж байсан ... гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 46-47 /,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 11 дүгээр сарын дундуур Ганхүү, бид 3 амьчуульд айлд байж байтал ******* ирээд г хөдөө яваад ирье гээд яваад өгсөн. бид 2 айлдаа байж байтал , ******* 2 верна машинтай хивс авчираад хүрээд ирээд ******* нь энэ хивснүүдийг зармаар байна гээд байснаа бууж үлдээд ******* такси буюу верна машинтайгаа яваад өгсөн. 2 хоногийн дараа манай гэрт , , *******, бид нар байж байсан чинь ******* хивсээ зарна гээд *******, 2 хивсийг айлаас авчирч Дэлгэрэх зах дээр гуталчин эгчид зараад ******* Есөн-Эрдэнэ захын ард талд байх Жаргалант зочид буудлын хажуу талд байх ломбарднаас эмэгтэй монетон бөгжийг авсан үлдсэн хивс зарсан мөнгөөр дэлгүүрээс архи авч манай гэрт уугаад орой ахмадын бүжиг рүү явсан. Харин ганцаараа бөгжөө аваад яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 50-52 /,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 11 дүгээр сарын дундуур амьчуулд айлд , Бат- 5 Ирээдүй, бид нар хөзөр тоглоод сууж байсан чинь гаднаас ******* орж ирээд г дуудаад аваад гарсан бид нар гэрт үлдсэн яах гэж гарсан эсэхийг бид нар мэдээгүй. Тэрнээс хойш 2 хоногийн дараа байхаа ын гэрт , , бид нар байж байтал гаднаас ******* орж ирээд Дунд зах буюу Дэлгэрэх зах бүгдээрээ ороод ирье гэж хэлээд Дэлгэрэх зах дээр байж байгаарай гээд *******, г дагуулаад явсан. *******, хоёр 2 хивс бариад ирсэн зарах гэж байгаад гээд Дэлгэрэх зах дээр зарсан би хаана зарсныг мэдээгүй *******, хоёр хивсээ зарчихлаа гээд ЕсөнЭрдэнэ захын ар талд байх ломбарднаас ******* нэг монетон бөгж аваад дэлгүүрээс 1 шил архи аваад ын гэрт *******, , нар нийлж архиа хувааж уусан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55 /

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн үед би Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газар аймаг явах унаа байна гэхээр нь , Адъябат нарын хамт ******* гэдэг айлд очиод тэднийд бүгдээрээ 3 шил архи хувааж уусан, тэгээд нөгөө архиа ууж дуусаад шөнө 2 цагийн үед бид нар аймаг явах болоод өөрсдийн унаж явсан машинд ачсан ноосоо ын машинд шилжүүлж ачих гээд гартал гэрээс гар чийдэн аваад ир гэсэн. Тэгээд би ын гэрт ороод гэрэл байна уу гэхэд би чиний гэрлийг авсан юм уу? гээд байсан, харин би түүнд гэрлээ өгчих гэсэнд тэр уурлаад бид хоёр барилцаж авсанд , хоёр орж ирээд салгасан, гэрийн үүдэнд суучихаад надруу унь шидсэн. Харин би нөгөө унийг зөрүүлээд өөрлүү нь шидсэнд нүд сохолчихлоо гээд байсан. Би нүүр лүү нь гэрийн унь 1 удаа шидсэн байсан одоо яг хаана нь цохиж зодсон талаар санахгүй байна, би их бухимдаж уурласан байсан, Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна *******ыг хохиролд 400,000 төгрөг өгсөн. Бодит зардлыг харж байж болно ... бид хоёр 2018 оны 05 дугаар сарын 13- ны өдрийн 23 цагийн үед явж байгаад уг мотоциклийг авсан. Тухайн үед уг мотоциклийг хулгайлах санааг гаргаж бид хоёр хулгайлсан. тэр хашаанд мотоцикль байсан гэдгийг мэдэж байсан, тухайн үед , , , бид нар бүгдээрээ уг ямаануудыг авсан. Тэгээд уг борлонгуудаа баруун талын шатахуун түгээх станцын хойд талд нядлаад махыг нь тэнд хаяж арьсыг нь авч маргааш нь зах дээр аваачиж тушаасан бөгөөд 100 000 төгрөг болсон, уг мөнгөөр архи авч уусан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 69-71, 2-р хх-ийн 77-79 /,

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 сарын 10-ны өдрийн 528 тоот шинжээчийн ... *******ын биед баруун нүдний шилэнцрийн өтгөн цус хуралт, харааны мэдрэлийн хатингаршил, хараагүйдэл, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, салстын цус хуралт, баруун дээд доод зовхинд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги алдагдах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 7.31.1-т заасны дагуу тогтонги 65% алдагдуулна ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 51-53/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 190 тоот шинжээчийн … ын биед тархи доргилт, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1, 2-р шүдний сулрал, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /3-р хх-ийн 150-151/,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2018 оны 09 сарын 13-ны өдрийн 212 дугаартай шинжээчийн ... БНХАУ-д Мустанг 105 маркийн мотоцикль нэг ширхэг 1.800.000 төгрөг ... гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 117-118/,

Энх нахиа ХХК-ийн 2018 оны 05 сарын 27-ны өдрийн № 35 тоот шинжээчийн “...хохирогч ы хулгайд алдсан гэх мотоцикль нь зах зээлийн ханшаараа 1.850.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /3-р хх-ийн 137- 138 /

Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2018 оны 04 сарын 30-ны өдрийн № 09 тоот шинжээчийн “...хохирогч ийн хулгайд алдсан 8 тооны ямааны зах зээлийн ханшаараа нийт 320.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ...” дүгнэлт /3-р хх-ийн 145-146 /

Энх нахиа ХХК-ийн 2018 оны 12 сарын 25-ны өдрийн №374 дугаар “... 9625 БНА улсын дугаартай Accent verna маркийн авто тээврийн хэрэгслийг 2.000.000 төгрөгөөр ...” үнэлсэн үнэлгээ /5-р хх-ийн 78-79/,

Энх нахиа ХХК-ийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн №363 дугаар “... эд зүйлсийг 660.000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /5-р хх-ийн 84-85/,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 9-11/,

Хохирогч *******ийн эмчилгээ хийлгэж, эм тариа худалдан авсан болон хохиролтой холбоотой бусад баримтууд /1-р хх-ийн 56-59, 76, 81-90, 228-235/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3-р хх-ийн 32-42, 2-р хх-ийн 43-45 / эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р ххийн 43-51, 4-р хх-ийн 46-56/,

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

1. Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөрт шилжих шөнийн цагийн орчимд Баянхонгор аймгийн ******* сумын “*******” 2 дугаар багийн нутаг дэвсгэрт монгол гэрийн унийг зэвсэг болгон хэрэглэж иргэн *******ийн баруун нүдэн тус газарт нь хатгаж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******ийн ... Тэгээд би гадаа сууж байгаад буцаад гэр лүү ортол миний урдаас буюу нүүрэн тус газар гэдэг хүн гэрийн униар хатгасан ... гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 19-24/, гэрч ын ... тэр хоёр хоорондоо маргаж Хуягаа гэрийн унинаас нэгийг сугалж аваад ийг сүлбэж ална гээд байсан бөгөөд тэй зодоо хийж байх үед түүнийг униар цохиод авсан юм шиг байгаа юм. Хуягаа орилсонд түүний нүднээс цус гараад байсан ... гэсэн мэдүүлэг 1-р хх-ийн 28-30/, гэрч гийн ... Тэгээд буцаад гэртээ ирсэн чинь зодоон болчихсон, баруун нүдээ бариад намайг унь барьж байгаад нүд, амруу цохьчихлоо гээд байж байсан юм. Намайг гэрт орход гэрийн үүдэн хэсгийн 2-3 унь уначихсан, манай нөхөр уйлаад гэрийн гадаа нүд нүд гээд сууж байсан … гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 31-32/, гэрч Ж.ийн .... Тэгээд орилоод байсан бид нар очоод хартал ын нүүр нь цус болчихсон нүд рүү хатгаад хаячихлаа гээд байсан … гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 43-44/, шүүгдэгч *******ийн ... гэрийн үүдэнд суучихаад надруу унь шидсэн. Харин би нөгөө унийг зөрүүлээд өөрлүү нь шидсэнд нүд сохолчихлоо гээд байсан. Би нүүр лүү нь гэрийн унь 1 удаа шидсэн байсан одоо яг хаана нь цохиж зодсон талаар санахгүй байна, би их бухимдаж уурласан байсан, Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна … гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 69-71/, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 сарын 10-ны өдрийн 528 тоот шинжээчийн ... *******ын биед баруун нүдний шилэнцрийн өтгөн цус хуралт, харааны мэдрэлийн хатингаршил, хараагүйдэл, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, салстын цус хуралт, баруун дээд доод зовхинд сорви гэмтэл тогтоогдлоо … Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги алдагдах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 7.31.1-т заасны дагуу тогтонги 65% алдагдуулна ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 51-53/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 9-11/, О.Очирхугийн гэмтлийн хүнд зэргийг тодорхойлох шалгуур шинж, тэдгээрийг нотлох хохирогчийн эмчлүүлсэнтэй холбогдох баримт /1-р хх-ийн 56-59, 76, 81-90, 228-235/, зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч ******* нь 2018 оны 09 сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах 3 дугаар халуун усны гадаа тавьсан байсан иргэн *******ийн Мустанг 5 маркийн мотоциклийг хулгайлж бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******ийн ... 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор сумын 3 дугаар халуун усны үүдэн дээр өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклио тавьчихаад ЕсөнЭрдэнэ зах руу орчихоод 10-20 минут болоод гарч ирэхэд миний мотоцикль байхгүй байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 105-106/, гэрч ын ... тэгэхээр нь би наадах чинь хулгайд алдагдсан мотоцикль байна гэхэд би найзынхаа юмыг авч явж байна гээд намайг цохисон, тэгээд би заамдалцаад авсан. Тэгсэнээ зугтах гээд байхаар нь би явуулаагүй байж байтал цагдаа нар ирсэн. Тэгээд тэр нөхрийг аваад явсан би ажилруугаа явсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 109-110/, гэрч гийн ... Би өдөр 16 цаг 30 минутын үед хадам дүү болох надруу залгаад эгчээ би мотоциклио алдчихлаа гэхээр нь хаанаас юм гэхэд 3 дугаар халуун усны үүдэн дээрээс гэхээр нь наанаа байж бай гэж хэлээд би тэнд явж очоод цагдаа руу дуудлага өгсөн. ... тэгээд манай нөхөр явж очоод манай дүүгийн мотоцикль байна гэхэд тэр хүн би хүний мотоцикль унаж ирсэн эзэн нь хойно байгаа эзэнд нь аваачиж өгнө гээд эсэргүүцэл үзүүлсэн маягтай байсан, тэгээд би дүү болох рүү залгаад цагдаагаа дагуулаад ир гэсэн, тэгсэн цагдаа ирээд ээс мотоцикль чинь мөн үү гэж асуусан тэгэхэд мөн байна гэж хэлээд мотоциклио хүлээж аваад нөгөө мотоцикль хулгайлсан хүнийг цагдаа руу авч яваад бид нарыг ардаас ирээрэй гэж хэлсэн … гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 11-12/, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2018 оны 09 сарын 13-ны өдрийн 212 дугаартай шинжээчийн ... БНХАУ-д Мустанг 105 маркийн мотоцикль нэг ширхэг 1.800.000 төгрөг ... гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 117-118/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч ******* нь тэй бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багийн нутаг гэх газар байх иргэн ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 470.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн нь 2018 оны 11 дүгээр сарын эхээр ын хамт Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багийн нутаг гэх газар байх ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч монетон ээмэг, бөгж зэргийг хулгайлж бусдад 190.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Саранчимэгийн ... Том жижиг нийлсэн 6 ширхэг хивс, 1 ширхэг хулсан ташуур, 1 ширхэг жижиг мөнгөн аяга /бурханы дээж тавьдаг/, монетон ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг зүйлүүд алдсан ... Миний ээмгийг ******* гэх хүн барьцаанд тавьсан байсан. Манай эд зүйлс, хивсийг ******* гэх хүн хулгайлсан тодорхой болсон. Би ээмэгнээс бусад эд зүйлсийнхээ хохирлыг барагдуулж авмаар байна ... гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 23-26 /, иргэний нэхэмжлэгч гийн ... Надад зарсан 2 хивсийг хохирогч Д.Саранчимэг эмэгтэй ирээд хулгайд алдагдсан хивс мөн байна гээд манайхаас ирээд аваад явсан ... гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 31-33 /, гэрч ын ... Баянхонгор аймгаас 15-16 километерийн орчим яваад нэг айлд очоод ******* болон наана байсан залуу 2 буугаад гэр лүү орсон, би машин дотор сууж байсан яаж тэр гэр лүү орж байгааг хараагүй тэр 2 залуу гэрээс 2 боодолтой 4 хивс авчирч машинд хийгээд Баянхонгор аймагруу яваад амьчуулд очоод тээврийн зардал болох 50 000 төгрөгөө өг гэтэл мөнгө өгөхгүй болохоор нь мөнгө авчирч өг гээд 2 боодол 4 хивсийг авч үлдсэн ... Тэрнээс хойш байж байгаад цагдаа нар ирж үзээд далд хийсэн байж байгаад үлдсэн 2 хивсийг нь хохирогч Д.Саранчимэгт гэх эмэгтэй ирээд үзэж хараад аваад явсан ... гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн - 38/, гэрч гийн ... ******* нь уг монетон бөгжийг манай эхнэрийн бөгж байгаа юм гэж ярьж байсан ... гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 46-47 /, гэрч ын ... ******* хивсээ зарна гээд *******, 2 хивсийг айлаас авчирч Дэлгэрэх зах дээр гуталчин эгчид зараад ******* Есөн-Эрдэнэ захын ард талд байх Жаргалант зочид буудлын хажуу талд байх ломбарднаас эмэгтэй монетон бөгжийг авсан үлдсэн хивс зарсан мөнгөөр дэлгүүрээс архи авч манай гэрт уугаад орой ахмадын бүжиг рүү явсан. Харин ганцаараа бөгжөө аваад яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 50-52 /, гэрч ын ... *******, хоёр 2 хивс бариад ирсэн зарах гэж байгаа гээд Дэлгэрэх зах дээр зарсан би хаана зарсныг мэдээгүй *******, хоёр хивсээ зарчихлаа гээд Есөн-Эрдэнэ захын ар талд байх ломбарднаас ******* нэг монетон бөгж аваад дэлгүүрээс 1 шил архи аваад ын гэрт *******, , нар нийлж архиа хувааж уусан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55/, Энх нахиа ХХК-ийн 2018 оны 12 сарын 25-ны өдрийн №374 дугаар “... 9625 БНА улсын дугаартай Accent verna маркийн авто тээврийн хэрэгслийг 2.000.000 төгрөгөөр ...” үнэлсэн үнэлгээ /5-р хх-ийн 78-79/, Энх нахиа ХХК-ийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн №363 дугаар “... эд зүйлсийг 660.000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /5-р хх-ийн 84-85/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар,

4. Шүүгдэгч ******* нь , , , нартай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 12-ноос 2018 оны 04 дүгээр сарын 13-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 16 дугаар гудамжны 71 тоотод хашаанаас иргэн ийн эзэмшлийн 8 тооны ямаа хулгайлж бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны тоот хашаанаас ы эзэмшлийн улсын дугаартай автотээврийн хэрэгсэл болох Ш-175 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж бусдад 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ийн ... малаа бүртгэхэд 8 тооны борлон алга болчихсон байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулсан … гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 65-67/, хохирогч ы ...би гэрээс гараагүй бөгөөд шөнийн 22-23 цагийн үед манай эхнэр гэрээс гарч орж ирэхдээ мотоцикль чинь алга болчихож гэж хэлэхэд нь гараад харахад мотоцикль байхгүй байсан ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 60-62/, шүүгдэгч гийн ... ийн эзэмшлийн 8 тооны борлон, *******тэй бүлэглэн ы эзэмшлийн UB-175 маркийн мотоциклийг хулгайлсан ... гэсэн мэдүүлэг / 4-р хх-ийн 72-74/, шүүгдэгч Б.Адъябабатын ... , , *******, бид нар бүгдээрээ уг ямаануудыг авсан ... гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 75-76/, шүүгдэгч *******ийн ... бид хоёр 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн үед явж байгаад уг мотоциклийг авсан. Тухайн үед уг мотоциклийг хулгайлах санааг гаргаж бид хоёр хулгайлсан. тэр хашаанд мотоцикль байсан гэдгийг мэдэж байсан, тухайн үед , , , бид нар бүгдээрээ уг ямаануудыг авсан ... гэсэн мэдүүлэг, 3-р хх-ийн 77-79 /, Энх нахиа ХХК-ийн 2018 оны 05 сарын 27-ны өдрийн № 35 тоот шинжээчийн “...хохирогч ы хулгайд алдсан гэх мотоцикль нь зах зээлийн ханшаараа 1.850.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /3-р хх-ийн 137- 138 /, Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2018 оны 04 сарын 30-ны өдрийн № 09 тоот шинжээчийн “...хохирогч ийн хулгайд алдсан 8 тооны ямааны зах зээлийн ханшаараа нийт 320.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ...” дүгнэлт /3-р хх-ийн 145-146 /, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3-р хх-ийн 32-42/, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р ххийн 43-51, 4-р хх-ийн 46-56/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар,

5. Шүүгдэгч ******* нь тай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 1 дүгээр гудамжны тоот хашаанд ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч ын ... Чамайг тэр 2 нийлээд зодчихсон гэж байсан. Миний зүүн нүд хөхөрсөн, үүдний дээд 3 шүд суларсан байсан ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 70-76 /, гэрч гийн … Тэгж байтал *******, тай нийлээд ыг зодсон. Манай нөхөр газар уначихсан дээр нь гарчихсан толгойн хэсэгт гараараа цохиод ******* хажуугаас нь элэг нуруу руу нь өшиглөөд байсан … гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 104-106 /, гэрч гийн ... эхэлж цохисон байх ямар ч байсан нэг нь тай зодоон хийгээд нөгөөдөх нь дундаас нь орж ыг зодсон. ыг унагааж өшиглөж байсан ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 109-110/, насанд хүрээгүй гэрч гийн ... ******* нь ыг гурван удаа цохисон. нэг удаа нүүрэн тус газар нь цохисон ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 11-112/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 190 тоот шинжээчийн … ын биед тархи доргилт, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1, 2-р шүдний сулрал, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /3-р хх-ийн 150-151/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн хохирогч *******ийн биед хүнд хохирол санаатай учруулахдаа зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэнийг шүүх үндэслэлтэй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн “Тайлбар”-т “энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь монгол гэрийн унийг зэвсэг болгон хэрэглэж иргэн *******ийн баруун нүдэн тус газарт нь хатгаж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулжээ.

Эд мөрийн баримтаар хураагдсан монгол гэрийн унины бүтцийн хувьд 2 метр 20 см-ын урттай, үзүүр хэсэг нь нарийсгаж үзүүрлэгдсэн, гарт хөнгөн, монгол гэрийн хэрэгсэл бөгөөд уг унь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-д бүрэн хамаарагдаж байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин прокурорын яллах дүгнэлтэнд “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоосугай ...” гэж бичсэн нь буруу, ойлгомжгүй байгааг яллах дүгнэлт үйлдсэн прокурор цаашид анхаарах нь зүйтэй бөгөөд дээрх хэргийн зүйлчлэлийн алдааг шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч ******* нь өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 15.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан 6.289.440 төгрөгийн баримт нь хуулийн шаардлага хангаж байх тул шүүгдэгч *******ээс 6.289.440 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгож, хохирогч *******ийн бусад нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт дутуу хангалтгүйн улмаас иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул бусад нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч ******* нь хохирогч т учирсан хохирлоос өөрт ногдох хэсэг буюу 64.000 төгрөг, хохирогч Д.Саранчимэгт учирсан хохирлоос өөрт ногдох хэсэг буюу 75.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч д учирсан хохирлоос өөрт ногдох хэсэг буюу 50.000 төгрөгийг тус тус төлөөгүй байх тул шүүгдэгч *******ээс дээрх хохирлыг гаргуулж хохирогч иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгов.

Харин шүүгдэгч ******* нь хохирогч *******, , нарт төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч ******* нь тэй бүлэглэн Accen verna маркийн 96-25 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хохирогчийн эд зүйлсийг тээвэрлэсэн, уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ашигласан байх бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь иргэн ын эзэмшлийнх байх тул Энх-Нахиа ХХК-ны уг автомашиныг үнэлсэн үнэ болох 2.000.000 төгрөгийн тал үнэ болох 1.000.000 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж улсын орлого болгов.

Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргүүдийг удаа дараа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж түүний үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоов.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөртэй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч *******ийн эзэмшлийн монгол гэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан монгол гэрийн унь 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *******ийн 2018 оны 11 сарын 20-ны өдрөөс 20 оны 04 сарын 14-ний өдөр хүртэл 511 хоног, 20 оны 06 сарын 08-ны өдрөөс 20 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл 7 хоног нийт 518 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэж зөвтгөн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2.4-т тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар, 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар, 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн нийт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2.4-т тус тус зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял дээр 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар сольж тооцон 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 7 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 7 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн 2018 оны 11 сарын 20-ны өдрөөс 20 оны 04 сарын 14-ний өдөр хүртэл 511 хоног, 20 оны 06 сарын 08-ны өдрөөс 20 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл 7 хоног нийт 518 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг 20 оны 06 сарын 15-ны өдрөөс тоолсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ын эзэмшлийн 96-25 БНА улсын дугаартай Accent Verna маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 6.289.440 төгрөг гаргуулж хохирогч *******т, 64.000 төгррөг гаргуулж хохирогч т, 75.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Саранчимэгт, 50.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгосугай.

10. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн монгол гэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан монгол гэрийн унь 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгаж, хохирогч ******* нь өөрт учирсан эмчилгээний болон бусад зардалын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Б.ГЭРЭЛМАА

                 ШҮҮГЧИД                                           Ч.БАЙГАЛМАА 

                                                                            Д.БАТЦЭНГЭЛ