| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0130/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/136 |
| Огноо | 2020-04-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч : В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгч: А.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* тоот хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2019 оны 12 сарын 15-ны өдөр ид Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *******-ны 1 давхрын үйлчилгээний ******* лангуун дээрээс П.******* эзэмшлийн самсунг А-30 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч А.Бн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Би Самсунг А-30 маркийн ар тал нь цэнхэр өнгийн утсыг найз ******* зарсан юм. 2019 оны 12 дугаар сарын эхэн үед өдрийг санахгүй байна. Буянт Богд ХХК ний худалдааны төвийн харуулаар ажиллаж байхдаа ээлж хүлээлцэх гэж байх үедээ өглөөгүүр гар утасны лангуу онгорхой байхаар нь ороод лангууных нь араас цэнхэр өнгийн Самсунг А- 30 маркийн гар утас авсан. Маргааш нь Баруун бус худалдааны төвийн гар утас засвар дээр аваачиж ******* зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29 /
2.Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Н.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...2019 оны 12 дугаар сард байхаа яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна ******* нь ашиглалтад орж манайх 1-14 дүгээр лангуунд орж бараа болох утаснуудаа лангуун дээрээ гаргаж байрлуулсан тэгтэл маргааш нь лангуун дээр байсан самсунг А-30 маркийн гар утас алга болсон байхаар нь 2020 оны 01-дүгээр сарын 15-ны өдөр цагдаагийн газар өргөдөл гаргаж өгсөн юм тэгтэл цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаад Буянт богд ХХК-ны хамгаалалтын ажилтан А.Б гэгч нь хулгайлсан тогтоогдож миний гар утсыг олж өгсөн юм....гэх мэдүүлэг / хх-ийн 16/,
4. Иргэний нэхэмжлэгч Б.Жанчивсэнгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би ******* худалдан авсан А-30 маркийн утсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн уг утсыг би 200.000 төгрөгөөр ******* худалдан авсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 21/
5. Гэрч Н. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... Манай нөхөр Жанчивсэнгээ нь Баруун бүс худалдааны төвд гар утас засвар үйлчилгээ хийдэг юм. 2019 оны 12 дугаар сард байхаа өдрийг санахгүй байна нэг өдөр гэртээ иртэл манай нөхөр Жанчивсэнгээ нь Баруун бүс худалдааны төв дээр гар утсаа засаад сууж байтал самсунг А-ЗО маркийн гар утас 200.000 төгрөгөөр худалдан авлаа чи барих уу гэхээр нь би өөрийн 88222407 дугаарын сим картаа хийж ашигласан юм.....гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
6. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар шинжээчийн:
1. Самсунг А-30 гар утас 1 ширхэг үнэ 570.000 төгрөг..гэх дүгнэлт /хх-ийн 36/ болон
хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 12-17 дугаар хуудсанд авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч А.Б нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Буянт богд” ХХК-ны 1 давхрын үйлчилгээний ******* лангуун дээрээс П.******* эзэмшлийн самсунг А-30 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 570.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч П.Амартунгалаг, иргэний нэхэмжлэгч Б.Жанчивсэнгээ, гэрч Н.Осоржин нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 30 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч А.Бг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч .Буян-Өлзийд зан үйлээ засах сургалтад зургаан / 06 / сарын хугацаагаар хүлээлгэх үүргийг хүлээлгэж уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б нь өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Б нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Булуу дэгээ овогт А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Бд зан үйлээ засах сургалтад зургаан / 06 / сарын хугацаагаар хүлээлгэх үүргийг хүлээлгэж уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч А.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Шүүгдэгч А.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ