| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0185/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/185 |
| Огноо | 2020-06-03 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор В.Дэлгэрмаагаас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ******* ******* гэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд *******ын эзэмшлийн 15 тооны ямааг ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
..Би өөрийн хийсэн хэргээ буюу мал хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. *******ын хохирлыг барагдуулж өгсөн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч *******анбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Манай мал Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн “******* *******” гэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө 15 тооны нас гүйцсэн эр ямаа хулгайд алдсан манай нэг гэр Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг гүнзгий ам гэх газарт байдаг бөгөөд тэр гүнзгий ам гэх газар манай нэг хүүхэд *******ыг ******* сумын төв ороод бензин аваад ирье гэж хэлсэн гэсэн тэгээд манай хүүхэд ******* нь хамт яваад сумын төв дээр очоод гэх айлд очоод хөзөр тоглож байгаад маргааш өглөө нь хөдөө гэртээ очсон чинь манай малаас 15 тооны эр ямаа алга болчихсон байсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 29 /,
4. Гэрч М.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байхад манай найз ирээд хоёулаа цуг сумын төв ороод бензин аваад хүрээд ирье гэж хэлсэн тэгэхээр нь за тэгье гэж хэлээд цуг ******* сумын төв рүү орсон тэгээд сум дээр гэж айлд орсон гэрт нь хөзөр тоглож байгаад шөнө 01 цагийн үед гэрээс нь гараад шөнө 02 цагийн үед Баянхонгор аймгийн “******* *******” гэх газар байх гэртээ ирээд унтсан маргааш нь өглөө нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө малаас содон зүстэй ямаанууд байхгүй байсан тэгэхээр нь аав, ээж хоёр дээр очиж малаа тоолж үзсэн тэгсэн 15 тооны нас гүйцсэн эр ямаанууд алга байсан тэгээд ээж, аав хоёр малаа тоолоод сумын цагдаад дуудлага өгсөн байсан тэгээд цагдаа нь Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газар ирээд манай гэрийн гадаа ирээд явсан мөр хөөгөөд явсан манай аавтай цуг тэгээд манай саахалтын айл ын гадаа яваад очсон тэгсэн ын машин мөртэй манай гэрийн гадаа байсан машины мөр хоёр хоорондоо яг таарсан байсан урьд өөр нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр сумын төв дээр ******* нь ******* ******* улсын дугаартай шаргал өнгийн CRV машинтай гэж айлд тоглож байгаад бид хоёрыг ороод ирэхэд сумаас хойшоо хүнд юм өгнө гээд ах , нар цуг гарч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41/
5. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2020 оны 01 дүгээр сарын 20-дын үеэр байхаар мал алдсаны дараа 2 хоногийн дараа би нөхөртэйгөө гэртээ байж батал гийн аав болох , ээж нь болох нар нь манай гэрт ирээд танай алсдан гэх 15 тооны ямааг манай хүү нь авсан юм шиг байна төлөөд өгье гэхээр нь нөхөр бид 2 манайх дандаа эр ямаа алдсан 1 ямааг 200 000 төгрөгөөр үнэлж байгаа гэсэн чинь 3 000 000 төгрөг өгье ямаа алдаагүй гээд өргөдөл бичээд өг гээд гуйж байгаад яваад өгсөн тэрнээс хойш дахин уулзаагүй манай хохирлыг барагдуулж өгөөгүй өдий хүрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 50/,
6. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн:
1. Ямаа 1 тооны 100.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг ...гэх дүгнэлт /хх-ийн 71/
7. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 266 дугаартай шинжээчийн:
1. Honda CR-V маркийн автомашин 3.000.000 төгрөг...гэх дүгнэлт /хх-ийн 74/
8. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 017 дугаартай шинжээчийн:
1. Хэргийн газраас илрүүлж, гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан Зураг№2, 4 гэж дугаарласан тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Харин Зураг №1, 3, 5 гэж дугаарласан тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцэх Зураг №2, 4 дугаартай тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөрүүд нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн СRV маркийн ******* ******* дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд болон зүүн урд талын явагч хэсгийн мөрүүдтэй ерөнхий шинж тэмдэг болох хээний эгнээ, дүрслэл болон хувийн онцлог шинж тэмдгүүд болох хээний элэгдэл, утаслаг хэрээсийн мөр зэрэг дахин давтагдашгүй шинж тэмдгүүдээр тохирч байна...гэх дүгнэлт /хх-ийн 63-64/ зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд *******ын эзэмшлийн 15 тооны ямааг ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст авагдсан хохирогч *******, гэрч М.*******, нарын мэдүүлэг болон 47, 17 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******-г бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******-ийн машин механизм ашиглаж хулгайлж гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасан хүндрүүлэх нөхцөл болгон УИХ-с 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр хуульчлан баталсан боловч шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан “үйлдэл...ийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн...нд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “үйлдэл...г гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.д 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул уг хуулиар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй
Шүүгдэгч С.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж гэмт хэргийн хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч *******-д үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаатай адил хугацаагаар авах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар 01858969 дугаартай ******* улсын дугаартай авто машины гэрчилгээг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гэрчилгээг эзэмшигч “Гялс төгрөг” банк бус санхүүгийн байгууллага ад буцаан олгож шийдвэрлэв.
Мөн хэрэгт ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машин нь бусдын өмчлөл буюу “гялс төгрөг” банк бус санхүүгийн байгууллагад шилжсэн тул уг авто машиныг эзэмшигч “Гялс төгрөг” банк бус санхүүгийн байгууллага ад буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд мэдээлэл авагдсан тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******-г бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******-д зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар 01858969 дугаартай ******* улсын дугаартай авто машины гэрчилгээг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гэрчилгээг эзэмшигч “Гялс төгрөг” банк бус санхүүгийн байгууллага ад буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машин нь бусдын өмчлөл буюу “гялс төгрөг” банк бус санхүүгийн байгууллагад шилжсэн тул уг авто машиныг эзэмшигч “Гялс төгрөг” банк бус санхүүгийн байгууллага ад буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ