| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0121/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/123 |
| Огноо | 2020-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ,
Шүүгдэгч: А.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1966 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 97дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, А.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Ө.******* зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1.Шүүгдэгч А.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Би 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хөдөө тэмээгээ хайж байгаад орой гэртээ ирсэн чинь манай төлөлсөн малаас 20 гаран тооны мал байхгүй байхаар нь ******* чи малаа маллаж чадахгүй байна гэж хэлээд загнаад малаа олж ир гэж хэлсэн чинь ******* гэрээс гараад явсан. Би араас нь гэрээсээ гараад малаа хотлуулчихаад орой гэртээ ороход эхнэр Ганцэцэг ганцаараа байхаар нь ******* ирээгүй юм уу гэж асуухад орж ирээгүй гэхээр нь ойр орчимоор хайгаад олдохгүй болохоор нь гэртээ ирээд, унтаж амарсан. Маргааш өглөө нь манай хүүхэд ******* гар утсаар залгаад ******* энд ирсэн байна хот руу явна гэж байна гэхээр нь ******* ажил хийж чадахгүй юм байна лээ хот руу нь явуулчих гэж хэлээд гар утсаа салгасан. Би тухайн үед ******* цохисон удаа байхгүй. Би ******* малаа маллаж чадахгүй байна гэж хэлээд загнасан болохоос зодоогүй. ******* нь 2018 оны 10 дугаар сард буурал ээж *******ын хамтаар манай гэрт ирсэн. ******* нь манай гэрээс 2019 оны 02 дугаар сард хотруу явсан. ******* манайд үлдээд мал малласан....гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Насанд хүрээгүй хохирогч Ө.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 10 сарын 29- нд би эмээ *******ын хамт Баянхонгор аймгийн ******* суманд манай аавын төрсөн эгч Ганчимэгийн нөхөр А.Г гэж айлд очсон. Манай эмээ хэд хоноод буцаад Баянхонгор аймгийн Баянговь сум руу явсан.Би ахын гэрт мал маллахаар үлдсэн юм. ах манай эмээг явснаас хойш надтай дээрэнгүй харьцдаг байсан. Би тэгээд ахын гэрт 6-н сар болсон. 2019 оны 04-р сарын 20 дээр санагдаж байна. ах алтанд яваад гэртээ ирсэн байсан. Би айл руу явсан хойгуур мал айлын малтай нийлээд тэрнээс болж ах уурлаад 1 түлээний мод аваад над руу шидэхэд нь би оногдоогүй би гэрээс гарахад ах миний араас чулуу шидэхээр нь би иргэж хараад гүйж байгаад хөл алдаад унахад шидсэн чулуу нь миний зүүн чихэн дээр оносон...Би гүйж толгойн оройн дээр гараад Тахилтад байдаг ах руу яриад ах намайг зодоод байна гэж хэлсэн сумын төв рүү хүргүүлээд ах руу утсаар ярьсан...Манай ах ахын төрсөн хүүхэд *******тай ярьж байгаад надад унааны мөнгө өгүүлээд би Улаанбаатар хотод ирсэн.Би хотод ирсний долоон хоногийн дараагаас миний зүүн чих хатгаж өвдөөд сонсгол муудсан. Би эмээ болон ахад чих өвдөөд байна гэдгээ хэлсэн. Би тэрнээс хойш тоохгүй яваад байсан...Сүүлдээ миний зүүн чих бүр юу ч сонсохоо байсан. Би гурвалжин зах дээр 06-р сарын 10 дээр ажил хайж явж байгаад гэж эгчтэй танилцаад хашааны банзны хадаж өгсөн. Би эгчид болсон явдлыг яриад сонсгол муудсан гэж хэлсэн. эгч намайг эмнэлгээр авч яваад үзүүлээд чихний зураг авхуулахад зүүн чихний хэнгэрэг нь цоорсон. Баруун чихэн дотор ус хурсан байна гэж хэлсэн, Эмч эм тариа бичиж өгсөн. Эгч надад эм тариа авч өгөөд эмчилгээ хийлгэснээс хойш миний чихний өвчин намдсан... намайг малаа айлын малтай нийлүүллээ мал харсангүй гэх шалтгаанаар намайг зодсон….гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,
4. Гэрч Ш.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...******* нь 2018 оны 10-р сарын 29-нд Баянхонгор аймаг руу явсан. Удаагүй эмээ нь ганцаараа хүрээд ирсэн юм. Би *******ийн сургийн нь сонсоход ахынд мал маллаж өвөлжихөөр үлдсэн гэж хэлж байсан. ******* хөдөө байхдаа надтай хааяа утсаар ярьдаг байсан.2019 оны 4-р сард хавар орой гадаа харанхуй болж байсан цагийн нь би сайн мэдэхгүй байна. ******* миний утас руу залгаад ах намайг зодоод чулуугаар цохисон би зам дагаад явж байна гэж хэлсэн. Би ******* зам дагаад айл тааруул ороод надтай яриул гэж хэлсэн. Тэрнээс хойш цаг гарангын дараа ******* нэг айлд ирчихлээ гэж гэрийн эзнийг надтай яриулсан. Тухайн үед би утсаар яриад нэрийн нь асууж байсан. Одоо тэр хүний нэрийн нь мартсан байна. Би тэр хүнд хандаж ******* ******* сумын төв рүү оруулаад өгчих бензиний мөнгийг нь шилжүүлж өгье гэж хэлсэн. Маргааш өглөө нь ******* сумын төв рүү хүргүүлж өгсөн залуу над руу утсаар яриад сумын төвд хүргэж өглөө гэж хэлсэн. Би Гомбын төрсөн *******тай утсаар яриад ******* хот руу явах зардлын мөнгийг өг гэж хэлээд зардлын мөнгө авхуулж ******* Улаанбаатар луу авхуулсан.******* Улаанбаатар хотод ирээд шууд манай гэрт ирсэн. *******ийн зүүн чих нь хавдаад чихнээс нь цагаан шингэн зүйл гоожоод сонсгол нь муудсан байсан. Би ах руу утсаар яриад та ******* зодож яагаад зодож байгаа юм бэ ? Өнчин өрөөсөн болохоор нь дээрэлхээд байгаа юм уу ? Та чулуугаар цохиод зүүн чихийг гэмтээсэн байна гэдгийг хэлсэн. миний өмнөөс чи надаас мөнгө нэхээд байгаа юм уу гэж хэлэхээр нь дахиж яриагүй орхисон юм...Сайнбат гэж залуу миний төрсөн дүү байгаа юм. *******ийн авга ах нь байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
5. Гэрч Ш. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2017 оны намар 10-р сард санагдаж байна. ******* манай гэрт ирээд хүүхэд унтаж байхад ширээн дээр байсан гар утас хулгайлаад явсан байсан. Манай байр камертай би камерын бичлэг шүүж үзээд цагдаад мэдэгдэж өргөдөл гаргаж . Би ******* ухааруулж ойлгуулахын тулд цагдаа өгсөн юм. Би ******* цагдаагаас зугтаагаад 2018 оны 10 сард эмээтэй хамт Баянхонгор аймгийн ******* сум руу манай хүргэн Гомбын гэр лүү явсан. Манай ээж сар гаран хөдөө байгаа байгаад буцаад ирсэн. ******* Гомбын гэрт мал маллах гэж үлдсэн байсан. ******* 2019 оны 4 сард Улаанбаатар хотод д зодуулсан чихэндээ гэмтэл авсан гээд ирсэн сурагтай байсан. Би той утсаар ярихад ******* мотоцикл унаж тэнээд мотоцикл эвдээд мөн малаа айлын малтай нийлүүлэхээр нь уур хүрээд модоор зодсон чинь гэрээс зугтаагаад замын унаанд суугаад хот руу явсан байна гэж надад хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
6. Гэрч Г. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2019 оны хавар мал төллөж байх үеэр ******* манайд хонь хариулж мал маллаж байсан юм. Тэгээд тэр өдөр 17 цагийн үед ******* хонио хураагаад гэрт ирсэн. Гэрт ирсний дараа , *******т хандан малаа сайн харахгүй яасан юм бэ малын чинь хагас алга байна гэж хэлсэн. Тэгсэн ******* гэрээс гараад манай гэрээс зүүн тийшээ байх толгой руу гарч яваа харагдсан.Тэгээд орой нь гэртээ ирээгүй утас руу нь залгаад байсан чинь холбогдохгүй байсан. Тэгээд манай гэрээс 10 гаруй км зайтай байдаг Өлзий гэх айл руу очоод тэндээсээ Өлзийн хүүхдээр сумын төв рүү хүргүүлсэн байсан. Сумын төв рүү ороод миний дугаар луу залгасан би одоо хот руугаа явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэлж яриад явахгүй яасан бэ Одоо хот руу явах жижиг тэрэг байна гэж хэлсэн. Тэгээд би ******* ахаасаа унааны мөнгө аваад хот руугаа явсан гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/
7. Шинжээч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өлзийбүрэн овогтой Лашзэвэгийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлэгийн үзлэгийг хийсэн. Үзлэгээр Биеийн ерөнхий байдал хөнгөн, ухаан санаа саруул, асуусан асуултанд хариулна, байрлал идэвхитэй, хүүхэн хараа зөв дугариг, гэрлийн /рвалд жигд оролцоно, нүдний алим чичирхийлэлгүй, дагзны булчингийн
хөшингөгүй, хамар уруулын нугалаас 2 талд ижил. хэл голын шугамаар, мөчдөд саа саажилтгүйхамар нурууны сорилд алдахгүй, Ромбергийн сорилд тэнцвэртэй, Хэсэг газрын үзлэгт иил харагдах гэмтэлгүй. 2019 оны 05 сарын 10-ны өдөр СХДНЭ-ийн чих хамар хоолойн эмчийн үзлэгт зүүн чихний гэмтлийн гаралтай хэнгэрэг хальсны цооролт гэсэн байсан. Дүгнэлтээр Ө.*******ийн биед зүүн хэнгэрэг хальсны цооролт гэмтэл тогтоогдсон нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн
үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан....гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 12324 дугаартай шинжээчийн:
1. Ө.*******ийн биед зүүн чихний хэнгэрэг цооролт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хуучин гэмтэл байх ба хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.
6. Дээрх гэмтэл нь бусдын болон өөрийн гараар үүсгэгдэх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 24/ болон хавтаст хэргийн 82 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч А.Г урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч А.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Ө.******* зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь насанд хүрээгүй хохирогч Ө.*******, гэрч Ш., Ш.Сайнбат, Г.Ганцэцэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 12324 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч А.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэгдэх үед насанд хүрээгүй хохирогч Ө.******* нь 16 нас хүрсэн 14 наснаас өнгөрсөн байсан тул түүнийг бага насны хохирогч гэж үзэхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч А.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Г нь насанд хүрээгүй хохирогч Ө.*******т нэг сая найман зуун мянган төгрөгийг төлж барагдуулсан талаар холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Г нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч А.Г нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн байх тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Гд оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч А.Гор шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ