Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/241

 

  

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид М.Эрдэнэ-Очир, Б.Бээжин нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч М.Берикбол,

Иргэдийн төлөөлөгч Б.Бэгзэдмаа,

Хохирогч Ш.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Б.Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Схолбогдох эрүүгийн 2038000000236 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.С нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Бхэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгойн хэсэгт гурилын элдүүр модоор хэд хэдэн удаа цохиж, тонгойх үед толгойн тус газарт 1 удаа хөлөөрөө өшиглөж Б.Бгийн амь насыг хохироож хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.С нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Бхэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгойн хэсэгт гурилын элдүүр модоор хэд хэдэн удаа цохиж, тонгойх үед толгойн тус газарт 1 удаа хөлөөрөө өшиглөж Б.Бгийн амь насыг хохироож хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000236 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тухайн үед намайг аятайхан амьдраарай пиздаа чинь гээд элдэв өнгөөр хэлж эхэлсэн. Тэгээд сууж байтал зайл пиздаа минь гээд намайг цохиод авсан. Тэгэхээр би та яаж байгаа юм гээд гараас нь барьж аваад гарыг түлхээд байж байтал машиныхаа кавинд байсан түлхүүрийг аваад машинаасаа буусан. Тэгээд гадаа гарч хашгираад гараад ир пиздаа минь гэхээр нь би машинаас бууж очоод та яагаад байгаа юм нэг бол машиндаа ор, нэг бол хадам аавынд очиж унт гэтэл үгийн зөрүүгүй намайг цохиод авсан.  Тэгэхээр би та яаж байгаа юм, би танд цохиулах гэм хийгээгүй шүү гэхэд амьдарч чадахгүй бол зайлаарай гээд дахиад цохисон. Тэгэхээр нь миний уур хүрээд зөрүүлээд нэг удаа цохисон. Тэр үед хамраас нь цус гарч доош тонгойгоод босож ирэхдээ гартаа барьсан байсан машины том түлхүүрээр миний мөр лүү цохиод би зугтаасан. Энэ үед би чамайг ална гээд намайг машин тойруулаад хөөсөн. Тэр үед би нээрээ ч намайг алчих юм болов уу гэж айж сандраад машины хаалга онгойлгоод хартал гурилын бөөрөнхий байсан. Тэрүүгээр би цохъё гэж цохиогүй, өөрийгөө хамгаалах гэж айж сандарсандаа баруун гартаа барьж байгаад хойш нь савсан. Энэ үед талийгчийн биеийнх нь аль хэсэгт цохисон гэдгээ мэдэхгүй байна. Толгойн хэсэгт нь цохисон байж магадгүй. Тэгээд дал руу нь дахин нэг цохих үед Дорж ах гүйж ирээд салгасан. Дорж ахыг салгах үед би талийгчийг нэг удаа өшиглөсөн. Тухайн үед биеийнх нь аль хэсэг рүү өшиглөсөн гэдгээ мэдэхгүй байна...Тэгээд түргэний эмч ирж үзээд яаралтай эмнэлэгт аваачих шаардлагатай байна гээд эмнэлэгт хүргэж өгөөд нас барах хүртэл хадам ээж, эхнэрийнх нь хамт цуг сахиж байсан...Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,

      Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6-р хуудас/,

      Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10-р хуудас/,

      Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15-р хуудас/,

     Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-54, 58-61-р хуудас/,

 Хохирогч Ш.Омөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Намайг хөдөө гэртээ байхад талийгаачийн эгч Алимаа над руу утсаар залгаад чи яаралтай ирэх шаардлагатай байна гэсэн. Тэгээд сумын төв ороход талийгаач эмнэлэгт ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад Сумъяатай зодолдоод Сумъяа зодсон байна гэсэн. Ингээд талийгаач эмчилгээ хийлгэж байгаад нас барсан...Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг,

 Гэрч Д.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Б өмнө нь зодолдсон талаараа ярьж байснаа дүү охиноо салгаж авна, чи зайлаараа энэ тэрээ гэсэн утгатай юм яриад хэрэлдэж байсан. Сумъяа та өөрөө намайг номхон зогс энэ тэр гээд байсан биз дээ гэсэн утгатай юм яриад хэрэлдэж байсан. Тэгж байснаа машинаас Б.Б гараад дараа нь Сумъяа гарсан. Тэгээд машины урд талд цохилдоод байх шиг харагдсанаа Сумъяа машин тойрч гүйгээд хаалга онгойлгож машины урд хэсэгт байсан гурилын элдүүрийг аваад явсан. Тэгэхээр нь би гараад очтол Сумъяа Б.Бгийн мөр, нуруу орчимд нь гурилын элдүүрээр савж цохиж байсан. Би очоод Сумъяаг хойноос тэвэрч аваад салгах гэсэн боловч хүчрэгдэхгүй Б.Бг нэг өшиглөсөн. Би чаргуулцалдаж байгаад Сумъяаг мотоцикль руу нь аваачаад Хөхрөгч бид хоёр хойгуур нь суугаад Батзаяагийн тэнд очоод буусан. Сумъяа Батзаяагийнд орохоор явсан. Хөхрөгч бид хоёр урд талд байдаг Баагий гэдэг айлд хоносон байсан. Хөхрөгч бол машин дотор байхад согтчихсон байсан. Б.Б бид гурвыг тэндээс явахад машиныхаа урд талд өндөлзөөд зүүн гараараа газар тулчихсан хагас хэвтээ байдалтай л харагдсан. Зодоон болох үед гадаа бүрэнхий болсон байсан. Г.Стэй зодолдохоос өмнө Б.Бгийн биед ямар нэг ил харагдах шарх гэмтэл гэхээр зүйл ажиглагдаагүй. Биеийн байдал хэвийн байсан, ямар нэг зүйл өвдөж байна гэж хэлж ярихгүй машин дотор зүгээр архиа уугаад сууж байсан. Өөр хүнтэй зодолдож маргалдаагүй байхаа. Б.Б бол газарт уначихаад босохгүй хагас хэвтсэн байдалтай байсан. Г.С Б.Б уначихсан байхад нь элдүүрээр цохиж байсан, бас ганц нэг өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-33-р хуудас/,

Гэрч Б.Шмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ренчинлхүмбэ сумын ЭМТ-д Г.С гэдэг залуу ирээд Ренчинлхүмбэ сумын төв зүүн хороонд хүн унтаад сэрэхгүй байна гэсэн дуудлага өгсөн байсан. Дуудлагын дагуу би эмч Б.Нансалмаагийн хамт очиж үзлэг хийхэд Батмөнх овогтой Б.Б ухаангүй, хамар нүүрний зарим хэсгээс цус гарч хатсан байдалтай, амьсгалтай, артерын даралт 180/100, зүрхний цохилтын тоо 76, хүчилтөрөгчийн хангамж 74 байсан. Мөн Б.Б нь өмдөндөө шээсэн, баруун чамархай зулгарсан шархтай, хамрын үзүүр эрүүний баруун доод хэсэгт зулгарч хавдсан, хоёр далны хооронд 6х5см хэмжээтэй хөхрөлттэй, алагласан биеийн байдал маш хүнд гэж үнэлэхээр байсан. Бид гэрт нь цус тогтоох шарх цэвэрлэх зэрэг эмчилгээг хийж яаралтай сумын төвийн эмнэлэгт хүргэсэн. Эмнэлэгт хүргэж ЭХО-д дотор эрхтнийг харж, цусны шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг хийсэн...Бид үргэлжлүүлэн шаардлагатай эмчилгээг хийсэн боловч биеийн байдал дордсоор байгаад өвчтөн Б.Б 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23:14 минутад нас барсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

Гэрч Б.Амөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.С талийгаач Б.Бгийн машинтай ганцаараа ирсэн бөгөөд гэрт орж ирээд Б.Б ах агсамнаад байхаар нь зодоод хаячихлаа гудманд тасраад уначихсан байна. Та хоёр очиж ав гээд манай нөхөр бид хоёрт хандаж хэлсэн. Манай хүүхдүүд унтаж байсан. Манай нөхөр нэгнийгээ согтоогоод яагаад хаячихдаг юм, чи өөрөө очоод аваад ир, тасраад уначихсан юм бол татахаар сэргээд босдог юм байгаа биз дээ гэж хэлээд гаргасан. Тэгээд байж байтал 00:00 цагийн үед сумын шуурхай штабын Оюунчимэг гэдэг хүн гудамжинд согтуу бололтой хүн хэвтэж байна гэсэн мэдээлэл өгөхөөр нь би нөхөр Батсайханы хамтаар очиход миний төрсөн дүү Б.Б машиныхаа урд талд айлын хашааны үүдэн дээр хажуу тийшээ харсан байдалтай хувцас хунар нь хуулирчихсан хэвтэж байсан. Би гэрэл тусгаад харахад хамар амнаас нь цус гарчихсан хурхирсан байдалтай байсан. Би согтоод тасарчихаараа ингэдэг юм байх даа гэж бодоод буцаж нөхөртэйгөө гэртээ хариад машинаа асаагаад буцаж очиж талийгаач Б.Бг гэртээ аваачсан. Талийгаач Б.Бгийн машиныг асааж манайд аваачаад хувцас хунарыг нь тайлж хэвтүүлэхэд дал нуруу нь хөх няц болчихсон, толгой тархи нь зулгарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-42-р хуудас/,

Гэрч Ө.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.С манайд халамцуу орж ирээд Б.Бг зодчихлоо очиж аваарай гудамжинд хэвтэж байгаа гэсэн. Г.С манайд ирэхдээ Б.Бгийн машиныг унаж ирсэн. Би Г.Сг юу яриад байгаа юм чи өөрөө очоод аваад ир гэж хэлээд явуулсан. Тэгээд бараг 40 минут орчим болсны дараа ирэхгүй болохоор нь би Энхбат төлөөлөгч рүү залгаад шалгаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд Энхбат хэсгийн мөрдөгч удалгүй залгаад гудамжинд хашааны үүдэнд согтуу хүн тасарчихсан хэвтэж байна гэхээр нь би эхнэртэйгээ очоод үзэхэд Б.Б мөн байсан бөгөөд машиныхаа урд талд 7-8 метр орчим зайд хажуу талаараа доош харчихсан шар ноосон цамц нь татагдаад толгойг нь бүтээсэн байдалтай байсан. Тэгэхээр нь согтоод тасраад уначихаж гэж бодоод гэртээ буцаж очоод машинаа асааж авч ирээд машинаараа зөөвөрлөж гэртээ аваачсан. Б.Б хурхираад байсан болохоор бид нар унтаад байгаа юм байлгүй гэж бодсон. Тэгтэл өглөө сэрээгүй. Эхнэр бид хоёр Б.Бг гэртээ аваачаад куртикийг нь тайлаад хувцастай нь тэр чигээр нь хэвтүүлээд дээрээс нь дээлээр хучаад унтуулсан. Нүүр ам нь цус болчихсон куртик нь урагдчихсан байсан. Өглөө Г.С хөдөөнөөс өөрөө хүрээд ирсэн. Тэгэхээр нь би яваад эмч дуудаад ир сэрэхгүй байна гэж хэлээд явуулсан. Эмч ирээд маш хүнд байна, эмнэлэг рүү авч явна гээд эмнэлэг дээр аваачиж эмчилгээ хийсэн. Бүх хувцас нь шороо болсон байсан болохоор сольж өмсгөх гээд хувцасыг нь тайлсан. Хувцсыг нь тайлахад өмдөндөө шээчихсэн байсан бөгөөд нуруу дал орчим нь хөхөрчихсөн, толгой, нүүр зэрэг нь зулгарчихсан байсан. Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 16-ны орой 23:14 цаг болж байхад нас барсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

Шинжээч эмч Б.Цмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн ч амь аврагдах боломж бага байна. Учир нь ийм төрлийн гэмтэл авснаас хойш 2-3 хоног амь тэнцсэн байдалтай байсан нь аврагдах боломж бага хэмжээгээр байсныг илтгэж байна. Мэс засал хийгдэж тархины цусан хурааг авсны дараа тархины дарагдлын ором арилж тархины эдийн няцрал хэр хэмжээтэй явагдсанаас хамаарч амь аврагдах боломж харилцан адилгүй байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/,

      Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Ц2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 56 дугаартай:

       1.2. Б.Бгийн биед баруун зүүн чамархайн хэсгийн хуйханд цус хуралт, баруун чамархайн ясны салаалсан шугаман хугарал, баруун зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн их хэмжээний няцрал, зулай, зүүн чамархайн хуйх, баруун хөмсөг, эрүүн, ооч, баруун сарвууны эрхий хурууны 1-р үе, баруун гуянд зулгаралт, баруун чамархайд хуйх, зүүн хөмсөг, зүүн шанаа, баруун бугалганы, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвууны долоовор хурууны 3-р үе, баруун гуя, баруун өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

       3. Дээрх гэмтлүүд нь мохоо буюу хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл ба цусан хураа болон биед үүссэн гэмтлүүд нь ойролцоогоор нас барахын өмнө 2-3 хоногийн өмнө үүссэн гэмтэл байх боломжтой байна. Учир нь цусан хураа нь биелэг урсахгүй, тархины дарагдалын ором арилахгүй, биеийн гадна үүссэн цус хуралтуудын өнгө зэргээс үзэхэд дээрх хугацаанд үүссэн ба амь тэнцсэн байдал удаан үргэлжилснийг зүрхний хөндийн дэх шаргал бүлэнгээр тогтоож байна.

        4. Б.Бгийн гавал тархины гэмтэл үхэлд хүргэсэн байна.

        5. Б.Бгийн цуснаас спиртийн агууламж илрээгүй байна. Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан тул цуснаас спиртийн агууламж илрэхгүй.

        6. Б.Б нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна. Энэ нь баруун зүүн чамархайн хэсгийн хуйханд цус хуралт, баруун чамархайн ясны салаалсан шугаман хугарал, баруун зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа. Тархины эдийн их хэмжээний няцрал, зүрхний булчингийн зузаарал, тархи уушигны хаван, зүрхний хөндий дэх агноль бүлэн зэрэг шинж тэмдэгээр батлагдаж байна... гэх дүгнэлт /хх-ийн 55-56-р хуудас/,

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд

  1. Г.Сгийн гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдлыг тогтоох боломжгүй.
  2. Г.С сэтгэцийн хувьд  үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
  3. Г.С сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй. Анх удаа үзүүлж байна.
  4. Г.Сд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэх дүгнэлт /хх-ийн 77-78-р хуудас/,

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101-103, 105-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038000000236 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.С нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Бхэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгойн хэсэгт гурилын элдүүр модоор хэд хэдэн удаа цохиж, тонгойх үед толгойн тус газарт 1 удаа хөлөөрөө өшиглөж Б.Бгийн амь насыг хохироож хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны  болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6-р хуудас/,

      Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10-р хуудас/,

      Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15-р хуудас/,

     Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-54, 58-61-р хуудас/,

      Хохирогч Ш.Омөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,              

      Гэрч Д.Д/хх-ийн 29-33-р хуудас/, гэрч Б.Ш/хх-ийн 36-37-р хуудас/, гэрч Б.А/хх-ийн 38-42-р хуудас/, гэрч Ө.Б/хх-ийн 43-44-р хуудас/, шинжээч эмч Б.Ц/хх-ийн 62-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

       Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Ц2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 56 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-56-р хуудас/,

       Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 77-78-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, түргэн ууртай, уурласан үедээ бие барьдаггүй зан чанар зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүнийг алах гэмт хэргийг шүүгдэгч Г.С нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний амь насыг хохироон хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Г.С нь Б.Бгийн амь насыг хохироосон бөгөөд хохирогч Ш.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.С нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Г.С нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 2038000000236 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1.  Шүүгдэгч Г.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      4. Эрүүгийн 2038000000236 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР

 

                                 ШҮҮГЧИД                               М.ЭРДЭНЭ-ОЧИР

 

                                                                         Б.БЭЭЖИН