Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 135/шш2017/00220

 

              Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2017/00012/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ч.Батчимэг   би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Шарын гол ХК-ийн захиргааны байранд байрлах ****** банкны Дархан-Уул салбар Хайрхан тооцооны төв /утас: 9979 9790/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, санжинт баг, задгай хөдөө тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: ******/

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ****** хороо, ***** гудамж, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *******/ нарт  холбогдох

“6,047,824 төгрөг гаргуулах туай” нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ****** банкны Орхон салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

             “... Иргэн Д.*******, Э.******* нар нь 2015 оны 03 дугаар сарын 23-нд 378-1 дугаартай зээлийн гэрээг байгуулан 8,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай жилийн 19,2 хувийн хүүтэй гэрээт цалингийн зээл авсан. Нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 144 хоногийн зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй байна.

Иргэн Д.******* болон хамтран зээлдэгч Э.******* нараас үндсэн зээл 5,521,899 төгрөг, хуримтлагдсан хүү 501,211 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,722 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 15,000 төгрөг, нийт 6,047,824 төгрөгийг гаргуулах мөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Миний бие ****** банкны нэхэмжилсэн 6,047,824 төгрөгийг төлөх нь үнэн, маргаан байхгүй юм. Шарын гол ХК-д ажиллаж байх хугацаандаа цалингийн зээл авсан бөгөөд ажлаасаа халагдаж ажилгүй болсон тул төлж чадахгүй байгаа. ****** банкны нэхэмжилсэн 6,047,824 төгрөгийг миний бие 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Иргэн Д.*******ы хариуцагч болох Э.******* нь гадаад улсад амьдарч байгаа тул зээлийн хариуцагчаас нь татгалзах хүсэлтэй байна.

Иргэн Д.******* зээлээ 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулах хүсэлтийн дагуу Хайрхан тооцооны төв хүлээн зөвшөөрч байна” гэжээ.                                                                                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ****** банкны Дархан-Уул салбар Хайрхан тооцооны төв нь хариуцагч Д.*******, Э.******* нарт холбогдуулан  6,047,824 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 26 дугаар зйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийн дагуу Д.******* нь 6,047,824 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэж хариу тайлбар ирүүлсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар ирүүлсэн хариу тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

            Нэхэмжлэгч ****** банкны Дархан-Уул салбар Хайрхан тооцооны төв нь хариуцагч Э.*******ээс татгалзаж буйг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Д.******* нь  нэхэмжлэгч ****** банкны Дархан-Уул салбар Хайрхан тооцооны төвд төлөх 6,047,824 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөнийг баталж, нэхэмжлэгч ****** банкны Дархан-Уул салбар Хайрхан тооцооны төв нь хариуцагч Э.*******ээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ****** банкны Дархан-Уул салбар Хайрхан тооцооны төвийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ****** банк ****** сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 111,715 төгрөгийг ****** сангийн орлогод хэвээр үлдээж, ****** сангийн орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 55,857.50 төгрөгийг, хариуцагч Д.*******аас тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 55,857.50 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ****** банкны Дархан-Уул салбар Хайрхан тооцооны төвд олгосугай.

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ