Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 135/шш2017/00221

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2017/00066/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг   би,

Нэхэмжлэгч:   Дархан-Уул аймаг, Орхон сум, ****** баг, ****** хороолол, ******тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *******/-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум,  ******* баг, ****** гудамж, ****** тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: ******/-т холбогдох 

“1,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад           

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн  шаардлагадаа:

“Х.******* миний бие нь 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Р.*******т 1,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар 15%-ийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Р.******* одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа тул Р.*******аас надад 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн  эвлэрлийн гэрээнд:

“Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Р.******* нар харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийн 1,200,000 төгрөгийг хариуцагч Р.******* нь төлөхийг зөвшөөрч, 300,000 төгрөгийг хасуулах санал тавьсныг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрч 1,200,000 төгрөгийг өгч авахаар тохиролцов. Энэ тохиролцсон 1,200,000 төгрөгийн 300,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 200,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сард, 350,000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сард, 350,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сард тус тус төлж дуусгахаар харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулсан болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч   Х.******* нь хариуцагч Р.*******т холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч нэхэмжлэгч Х.******* нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгөөс татгалзаж хариуцагч Р.******* нь 1,200,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 300,000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сард 200,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сард 350,000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сард 350,000 төгрөгийг төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул  зохигчийн эвлэрлийг   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч  Х.*******ын нэхэмжлэлтэй  хариуцагч Р.*******т холбогдох  1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад  зохигчид ... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Р.******* нар харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийн 1,200,000 төгрөгийг хариуцагч Р.******* нь төлөхийг зөвшөөрч, 300,000 төгрөгийг хасуулах санал тавьсныг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрч 1,200,000 төгрөгийг өгч авахаар тохиролцов. Энэ тохиролцсон 1,200,000 төгрөгийн 300,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 200,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сард, 350,000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сард, 350,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сард тус тус төлж дуусгахаар харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулсан болно ... гэж  эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.*******ын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн банк 100 190 000 941 тоот дансанд тушаасан  тэмдэгтийн хураамж 39,000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлого болгож, төрийн сангийн орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 19,500 төгрөгийг, хариуцагч Р.*******аас тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 19,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгосугай.  

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

  ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ