Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 77

 

2020/ШЦТ/77

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч Х.Ожаргал, шүүгч Ж.Охишиг нарын бүрэлдэхүүнтэй

            Улсын яллагч: С.Батсүх

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Б

           Иргэдийн төлөөлөгч: Д.Цэцгээ

           Шүүгдэгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уовогт Б Б холбогдох 1912003390175 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн Бумбатын ам хорооллын 1-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Уовогтой Б Б /РД:../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 05 цагийн үед Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн нутаг Мод толгой хорооллын 02-10 тоот байшинд Э.Б зодож, алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Эхнэр нь урд байшиндаа байсан. Би тухайн үед эхнэрийг нь хараагүй. Хажуу айлын Энхээ эгч орж ирээд манайд унтаагүй гэж байсан. Үүр цайж байхад би гарч бие засах гэж гарсан. Тэгэхэд гэрийн шалны хажууд Б уначихсан байсныг би чирч оруулсан. Тэгээд Борж ирээд чи харь гэсэн. Би тэгээд гэртээ харьсан. Ббүгдийг  нь мэдэж байгаа. Би их согтолттой байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мэдүүлэхдээ: Манай нөхөр тухайн өдөр хүүтэйгээ хамт сумын төв орж мотоциклио авна гээд явсан. Тэгээд дараа нь манай дүү над руу яриад Б ах хүнд зодуулаад муу байна гэхээр нь би яваад очиход ухаангүй байсан. Тэр оройноо нас барсан. Нийт 16 сая төгрөг нэхэмжилнэ гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 1912003390175 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн мэдүүлсэн:...Манай нөхөр Э.Б нь өөрийн гэр болох Архангай аймгийн Жаргалант сумын Хоолтын адаг гэх газраас 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн үед хүү Б.Мхамт Жаргалант сумын төв рүү орж өөрийн мотоциклийг сумын төвд орхисон байснаа авна гэж хүүгийнхээ мотоцикльтой сундлаад явсан. 2019 оны 06 дугаар сарын 05-ны өглөө Д над руу 10 цагийн үед утсаараа залгаад Б ах Жаргалант сумын төв дээр ирсэн юм уу, хүнд зодуулаад эмнэлэгт тааруу байна гэж ярьсан. Би энэ талаар сонсоод өөрийн төрсөн дүү Бхамт ирсэн. Бид нар нэг их удалгүй Жаргалант сумын төв дээр ирсэн. Манай нөхөр намайг ирэхэд ухаангүй хамартаа аппарат залгуулчихсан хэвтэж байсан. Эмч нар эм тариа хийсэн боловч ухаан оролгүй байсаар байгаад шөнө 23 цагийн үед нас барсан юм. Манай нөхрийг хүнд зодуулсан, тархиндаа хүнд гэмтэлтэй байна гэж хэлж байсан. Би ямар шалтгааны улмаас нас барсан болохыг нь мэдэхгүй байна. Манай нөхөр Э.Б 1970 онд Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн бөгөөд багадаа Архангай аймгийн Жаргалант сумын бага сургуульд 3 дугаар ангиа төгсөөд аав ээждээ тусалж мал маллахаар хөдөө гарсан. Манай нөхөр 2 жилийн цэргийн албыг Төв аймгийн Лүн сумын цэргийн ангид хаасан. Э.Б маань надтай 1992 онд гэр бүл болсон. Тэр цагаас бид нэг гэрт хамт амьдарч том хүү М маань 1993 онд төрсөн. Бага хүү Даваасүрэн маань 2006 онд төрсөн. Миний нөхөр Э.Б даруу төлөв зантай, надад нэг ч удаа гар хүрч байгаагүй, архи дарс уух дуртай, гэрээсээ гарахаараа архи уугаад байдаг болсон хүн байгаа юм. Улсаас авсан гавъяа шагнал байхгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, малчин хүн байсан. Э.Б маань 2015 онд сүрьеэ өвчтэй болсон. Даралт нь харваж байсан. Минингэт гэж нугаснаасаа 2-3 удаа ус авахуулж байсан. Зүрх муутай байсан, 5 цул муу гэдэг байсан. Өөр ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй. Манай нөхөртэй хамт архи уусан хүмүүс зодсон гэж би бодож байна. Би гомдолтой байна. Хүний гарт амиа алдсан гэж үзэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн дахин мэдүүлсэн: ...Э.Б нас барах үедээ нохойнд огт уруулсан зүйл байхгүй байсан. Ил харагдахаар нохойны шүд орсон гэмээр ором мөр байхгүй. Гэртээ байхдаа морь мотоциклиос унаагүй. Харин Б.Б гэх хүнд зодуулаад нас барсан болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Нохойнд уруулсан гэж Бы талаас хүмүүс цуурхал тараасан гэж бодож байна. Одоогийн байдлаар 9.870.000 төгрөгийн зардал учирсан байна. Энэ талаарх баримтын тал нь байгаа, тал нь байхгүй. Ганданд ном хуруулж байхад Бнамайг нэг юман дээр гарын үсэг зур гээд байсан. Тэгэхээр нь би гарын үсэг зурахгүй гэтэл зур гэж байгаад зуруулсан. Юун дээр гарын үсэг зурсан талаараа би сайн мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү гэж хэлмээр байна. Би 15.000.000 /арван таван сая/ төгрөг Б.Баас нэхэмжилж авмаар байна…гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Бмэдүүлсэн:...2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би маш их архи уусан байсан. Би нэг мэдэхэд гэртээ ороод унтлагын өрөөнд унтсан байсан. 2019 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 05 цагийн үед шиг санагдаж байна, дөнгөж үүр цайж байхад гараад бие засах гэтэл манай гэрийн үүдний өрөөнд Б, Б зодоод цус нөжтэй нь хольсон байхаар нь би Б хандаад даралт ихтэй группт байдаг хүнийг яагаад цохиж байгаа юм бэ гэж хэлтэл би өшиглөж нүдсэн юм, зодохоор яадаг юм гээд гараа далайгаад зогсож байсан. Б мотоциклиос унаад их тэнэг болчихсон, ямар ч зүйл хийж магадгүй хүн байгаа юм. Би тэгэхээр нь намайг бас зодож магадгүй гэж бодоод чи одоо гэртээ харь ахын дүү, наад бие муутай хүн чинь үхчихвэл яах юм бэ гэж хэлээд гаргасан. Би их согтсон байсан. Би эхнэртэйгээ гэртээ ортол Бийн цээж нь хэржигнээд толгой, чихнээс нь цус гарсан байсан. Цусыг нь эмчийг ирэхэд арчсан. Цээж нь хэржигнээд амьсгалж байх шиг байсан бөгөөд юм ярьж чадахгүй байсан. Би Б бос, бос гээд таттал босч чадахгүй байсан. Тэгээд манай эхнэр эмнэлэг, цагдаа дуудсан. Б манай гэрийн үүдний өрөөнд Б зодуулсан. Б зодоон нүдээн хийдэггүй хүн байсан. Өөрөө группт байдаг. Архийг бол маш их уудаг юм. Б ямар шалтгааны улмаас нас барсан талаар би сайн мэдэхгүй байна. Б, Б зодож биед нь гэмтэл учруулсан. Намайг гарах гэтэл Бийн толгой, чих, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Б намайг хараад над руу ч мөн гараа зангидахаар нь би аргадаад гаргасан. Архи ууж байхдаа тэр хоёрыг маргалдсан эсэхийг би анзаараагүй. Би нилээн согтсон байсан болохоор гэрийнхээ өөрийн унтдаг орон дээр очоод хувцастайгаа унтсан байсан. Тэгээд бие засах гээд өглөө гартал Б, Б зодчихсон байсныг л би харсан. Намайг гарч ирэхэд Э.Б газар унасан байдалтай цээж нь хэржигнээд хэвтэж байсан. Дээд талд нь Б гараа атгасан байдалтай зогсож байсныг би харсан. Хэрэг болоход Б пүүзтэй байсан гэж санаад байна. Б би дэвссэн гээд байсан юм чинь гутал нь цус болсон байх, би яг сайн анзаарч хараагүй. Б ямар өнгийн пүүзтэй байсан болохыг анзаараагүй. Би шөнө тасраад унтсан. Архи нь гүйцэд гараагүй байсан. Би 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш архи ууж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.О мэдүүлсэн:…2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай нөхөр Ббид хоёр гэртээ унтах гээд байж байхад талийгаач Б 22 цагийн үед согтуу орж ирсэн. Манай нөхөр чи архи уучихсан яваа юм уу гэж асуусан чинь талийгаач Б би пиво ууж байгаад ирлээ, өнөөдөр танайд хононо гэхээр нь би үүдний өрөөнд ор засч өгсөн. Талийгаач банкны ажилтай орж ирсэн чинь тог тасарсан байна гэж байсан. Талийгаач хэсэг байж байгаад удалгүй гараад явсан. 30 гаруй минутын дараа Б.Б орж ирэхээр нь цаг хартал 23 цаг өнгөрч байсан. Би хашааны урд хэсэгт байрлах нөхрийн үс засдаг газартаа ороод унтахаар хэвтэж байтал Б, Б хоёр хоорондоо яриад хашааны хаалгаар гараад явахыг сонссон. Тэгээд би унтсан бөгөөд хөлийн чимээ сонсогдоод хүн гадаа гараад ярих шиг болохоор нь сэрсэн чинь цаг 05 болж байсан. Би босоод бие засаад гэртээ ортол талийгаач Б манай гэрийн шалан дээр хэвтэж байсан. Би хартал толгой, чих, шанаа хэсэг нь цус болсон, сонин дуугараад хэвтэж байсан. Тэгээд би эмнэлэгт дуудлага өгч, цагдаа дуудсан. Манай нөхөр ярихдаа Б Б зодоод би салгасан, дахиад зодох гэхээр нь би аргалж байгаад гэр рүү нь явуулчихлаа гэж надад хэлсэн. Би өөрөө цохиж, зодож байхыг нь хараагүй. Манай нөхөр ярихдаа Б Б зодоод би салгасан, дараа нь дахиад зодох гээд байхаар нь би аргалж байгаад гэр рүү нь явуулчихлаа гэж надад хэлсэн. Би өөрөө цохиж, зодож байхыг нь хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.О дахин мэдүүлсэн:...Хэрэг гардаг өдөр манай дээд талын айлын Энхжаргал эгч гэртээ байсан. Хэрэг гарах өдөр Б, Бнар намайг асууж орсон байсан. Манай гэрт, манай гудамж, хороололд хүн урдаг нохой байхгүй. Э.Б манай гэрт ирэхдээ хүмүүстэй маргалдаж зодолдсон зүйл байгаагүй, зүгээр байсан. Б.Б зодуулсны улмаас нас барсан. Б.Б бол хүн зодохоор хүн байсан. Би хараад л Б Б зодсон гэж хэлсэн. Ббол төрөл садангаа зодохоор хүн биш. Б, Бнар үеэлүүд байгаа юм. Хэн, хэндээ гар хүрэхээргүй даруу ноомой хүмүүс байгаа юм. Э.Б 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн үед орж ирсэн. Тухайн үед манай нөхөр нилээн согтуу миний хажуугаар хэвтэж байсан. Б гуайг орж ирснээс 20-30 минутын дараа Б.Б орж ирсэн. Би Быг орж ирэхээр нь Бтай архи уухаар орж ирсэн гэдгийг нь мэдсэн. Тэр 3 нийлж архи уух нь ойлгомжтой болохоор нь үүдний өрөөнд Б гуайг унтаарай гэж хэлээд ороо засч өгсөн. Би Б архинд явсан гэж ойлгосон. Би тухайн өдөр 23 цаг 20 минутын үед унтсан. Тог ирээд би цагаа хартал 11 цаг 10 минут болж байсан. Би үсчиндээ ороод хэвтэж байтал Б, Бнар хашаагаар гараад явсан. Би тэр хоёрыг орж ирэхийг сонсоогүй. Манай хашааны хаалга сонсогддог. Быг би танина. Нэг нутгийн хүмүүс гэдгээр нь мэднэ. 2010 онд Ббид хоёр Быг анх мотоциклиосоо унасан байхад нь таарч байсан. Б манай гэрт байхдаа амьсгалж байсан. Согтуу байсан болохоор юм хэлж, ярьж чадаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд Б.Бы гэрчээр мэдүүлсэн...2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Бманай гэрийн ойролцоо мотоцикльтой явж байсан. Бнадтай таарахад 11 цаг өнгөрч байсан. Би Бт өөрийнхөө мөнгөөр дэлгүүрээс 9000 төгрөгөөр 0.5 литрийн архи авч өгсөн. Бнадтай таарахдаа би уусан байна гэж хэлсэн. Энэ архиа Бтай хамт манай хашаанд байх амбаарт хувааж уусан. Би үдээс хойш Бгэрт хамт очсон. Намайг Бгэрт очиход Бхамаатан гэх залуу байсан. Би сүүлд нь Б гэх нэртэй хүн байсан болохыг мэдсэн. Анх уулзахдаа би танихгүй байсан. Орой бүрэнхий тасрахаас өмнө Бгэрээс Б гэх залуу гарч явсан. Би түүнийг хаашаа явсан болохыг мэдэхгүй байна. Би шөнө дунд цагаа сайн санахгүй байна, Бтай хамт архинд явсан. Сумын төвд байх Баян-Өндөр гэх дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архийг Бмөнгөөр авсан. Би шөнө байсан болохоор цагийг нь мэдэхгүй байна. Бгэрт бид 2 хамт очиход Б гэх залуу орныхоо толгой дээрээ нэг шил архи задалж тавиад унтаж байсан. Бид хоёрыг ороод Б сэрээд босч ирээд Бийн задалсан архийг уусан. Бтэр үед гэрийнхээ үүдний өрөөний орон дээр унтсан. Би гэгээ орох үеэр харъя гээд гэр рүүгээ явахаар тэдний гэрээс гарсан. Намайг гарахад Б хашаан дотор унасан байсан. Би Б өргөж чирээд үүдээр нь оруулсан. Намайг Б Бгэрт оруулах үед намайг цээж рүү өшиглөхөөр нь би түүнийг зөрүүлээд мөрний хэсэгт нь 2 удаа өшиглөсөн. Тэр үед Ббоссон байсан. Тэгээд би гэр рүүгээ явсан. Э.Б ямар шалтгааны улмаас нас барсан талаар би сайн мэдэхгүй байна. Намайг тэдний гэрээс гарахад ББ хүчээр унтуулах гээд унтаач гээд байсан. Тухайн үед гадаа гэгээ орж байсан. Гадаа гэгээ орж байсан гэж бодохоор 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 04-05 цаг болж байсан гэсэн үг. Бид нар Бгэрт байхдаа унтаагүй, шөнө хууч хөөрөөд унтаагүй юм. Э.Б ямар шалтгаанаар Бгэрээс гарсан гэдгийг би анзаарч мэдэхгүй байна. Бие засах гээд гарсан байх гэж бодож байна. Бид нэг их хууч хөөрөөгүй. Архи уугаад л байцгааж байсан. Б, Б нар өөрсдийгөө төрөл садангууд гэж ярьцгааж байсан. Би Б мөрөн дээрээс нь татаад оруулсан. Намайг гэртээ харих гээд гарахад хашаан дотор унасан байсан. Би дээрээс нь унаагүй, намайг цээж рүү өшиглөхөөр нь би зөрүүлээд 2 удаа өшиглөсөн. Э.Б би өшиглөхөд цус гарсан үгүйг нь би мэдэхгүй байна. Би 2 удаа өшиглөчихөөд гараад явсан. Би ногоон өнгийн пүүзтэй байсан. 42 размертай пүүз байгаа. Энэ пүүзийг би өчигдөр гэртээ тайлсан. Пүүзэн дээр нэр байгаа. Би тэрийг санахгүй байна. Би Бэхнэрийг хаана байсан болохыг хараагүй. Бэхнэрийгээ халаадтайгаа гарсан гэж хэлсэн. Шөнө хажуу айл руугаа орж асуугаад байсан. Хажуу айлын хүнийг нь талх хийдэг Энхээ гэдэг гэсэн. Тухайн үед шөнө байсан болохоор хэдэн цаг болж байсан болохыг хараагүй. Би гэр рүүгээ хариад унтсан болохоор өөрийгөө согтоогүй, гайгүй байсан гэж бодож байна. Манай гэр Бгэрээс хэдэн км зайтай болохыг нарийн сайн мэдэхгүй байна. Би 3 км байгаа гэж бодож байна. Намайг харахад ББ унтаач пизда минь гээд байсан, харин зодсон үгүйг нь би хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мын мэдүүлсэн: ...Би 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн төрсөн эцэг Бийнд очсон. Тэгтэл манай аав би хамт сумын төв ороод мотоциклио авна гээд байсан. Мотоцикль нь Жаргалант сумын төвд Д байсан. Би 19 цаг өнгөрч байхад аавыгаа Жаргалант сумын төвд Буяа гэх хүний дэлгүүрийн гадаа буулгаад өөрийн гэр болох Жаргалант сумын Зуслан баг руу явсан. 2019 оны 06 дугаар сарын 05-ны өглөө Архангай аймгийн Жаргалант сумын төв дээр би эхнэр, хүүхэдтэйгээ 09 цагийн үед ирсэн. Тэгтэл манай аав эмнэлэгт ухаангүй байсан. Би юу болсон талаар Одмаа гэх хүнээс асуухад аав чинь хүнд зодуулсан гэсэн бөгөөд тэр оройноо миний аав нас барсан. Миний аав ямар шалтгааны улмаас нас барсан талаар би сайн мэдэхгүй байна. Миний аав 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө хэн нэгэн хүнтэй маргалдаж, зодолдоогүй. Миний аав даруухан хүн. Би өөрөөр хэлж мэдэхгүй байна. Б.Бтай манай аав өмнө нь нийлдэггүй байсан гэж би бодож байна. Бах манай аавтай төрөл. Манай аав эмнэлгээр их явдаг байсан. Ямар, ямар өвчтэй байсан талаар би мэдэхгүй байна. Би хэргийн талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. Манай ээж энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Би аавыгаа харсан, ухаангүй байдалтай байсан. Юм ярьж чадахгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бмэдүүлсэн:...Би 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 19 цаг 30 минутын орчимд гэртээ байж байтал миний төрсөн дүүгийн эхнэр Гантуяа надтай гар утсаар холбогдож Б ах хүнд зодуулж дуудлагаар эмнэлэгт ирээд ухаангүй байна гэж хэлэхээр нь би сумын эмнэлэгт иртэл талийгаач ухаангүй эмнэлгийн орон дээр хэвтэж байсан. Хэрхэн, юу болсон талаар нь би нарийн сайн мэдээгүй. Би талийгаач Э.Б залуугаас нь сайн мэднэ. Ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт Жаргалант сумын Хоолт багт амьдардаг байсан. Талийгаач сүүлийн арваад жил архи их уудаг байсан. Түүнээс бусадтай нэг их хэрүүл маргаан, зодоон хийгээд байдаггүй, томоотой хүн байсан. Залуудаа Төв аймгийн Лүн суманд 1988-1990 онд цэргийн алба хаасан. Хааяа жаахан худлаа ярьчихдаг, эрүүл мэндийн хувьд бие сул эмнэлгийн хяналтанд байдаг байсан. Би талийгаачтай 2019 оны 05 дугаар сарын 20-ны орчим Жаргалант сумын төвд таарсан. Түүнээс хойш таараагүй. Э.Б, Б.Б, М.Бнарын хооронд аль алинд нь өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй байх. Энэ талаар надад нарийн сайн мэдэх зүйл байхгүй. Талийгаач Э.Б уушигны сүрьеэтэй байсан гэж байсан. Мөн группын мөнгө авдаг байсан. Өмнө нь эдгээр хүмүүс нийлж архи ууж байхыг нь би хараагүй. Талийгаач бол архи ууж байгаа хүн л байвал таньдаг, таньдаггүй хамаагүй хэнтэй ч байсан архи уучихна. М.Бнь хааяа архи уучихсан явж байдаг. Б.Быг бол зүс танихаас цаашгүй. Өмнө нь ямар нэгэн байдлаар согтуу явахыг нь харж байгаагүй. Би талийгаачийг эрүүл мэндийн төвд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хэвтэн эмчлүүлж байхад нь гаднаас орж харсан. Энэ үед ухаангүй хэвтэж байсан ба нүүр хэсэг нь шалбарсан, чихнээс нь бага зэрэг цус гарсан байдалтай байсан. Тэр оройноо 23 цаг 15 минутын орчимд ухаангүй байж байгаад нас барах үед нь би хамт байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-49 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ё.Т мэдүүлсэн:...2019 оны 06 дугаар сарын 05-ны орой гэртээ байж байтал Б эгч утсаар залгаад цай аваад ир, Б ах чинь эмнэлэгт ухаангүй байна гэхээр нь би цай чанаад эмнэлэг ороход талийгаач ухаангүй эмнэлэгт байхаар нь би ОБэгчтэй уулзаад биеийн байдлыг нь асуухад маш муу байна, найдвар муу байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт сахиад сууж байтал 23 цаг 15 минутын үед гэнэт муудаад амьсгал хураалаа гэж эмч хэлсэн. Би талийгаачтай 2019 оны цагаан сарын дараа л уулзсан. Өчигдөр эмнэлэгт нас барахаас нь өмнө очиход ухаангүй байсан. Би талийгаачтай базууд бөгөөд нэг айлын хүргэн хүмүүс байгаа юм. Талийгаач архаг хууч өвчтэй байсан талаар би мэдэхгүй. 2-3 жилийн өмнө уушиг гээд аймаг болон хот руу явж эмчлүүлж байсан. Талийгаач согтууруулах ундаанд ер нь жаахан дуртай байсан бөгөөд төв рүү орж ирэх болгондоо л уусан байж харагддаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Я.Д мэдүүлсэн:...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шиг санагдаж байна, Б.Б манай гэрт ирэхдээ архи уугаад хүнтэй муудалцаад хамт архи уусан хүнээ чирч оруулаад урдаас нь цохихоор нь цохисон гэж надад хэлсэн. Надад эдгээр зүйлийг ярихдаа уурлаад байсан. Бгэх залуутай эхэлж архи уусан гээд л яриад байсан. Э.Б цохисон гэж хэлсэн. Надад тэр хүнээ нас барсан гэж хэлээгүй. Э.Бийн ах дүү нар нь нохойд хазуулсан байсан, угаасаа бие муутай хүн гэж ярьсан байна лээ. Б.Б нь 1973 онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд Б гэх хүний 3 дахь хүү болон мэндэлсэн. Бага насандаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд 4 дүгээр цэцэрлэгт сурч байгаад 8 насандаа Архангай аймгийн 2 дугаар сургуульд элсэн орж 10 дугаар анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сургуульд байхдаа нэг их онц сурдаггүй, сайн сурдаг хүүхэд байсан. 18 насандаа шиг санагдаж байна, сургуулиа төгссөн жилээ УлаанБхотод цэргийн алба хаасан бөгөөд ямар ангид цэргийн алба хаасан болохыг би мэдэхгүй байна. Тухайн үед цэрэгт 1 жилийн алба хаасан байх. Цэргээс ирснийхээ дараа Архангай аймгийн Эрчим хүчний станцад гэрлийн байцаагч, монетор зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Ажлын шугамаар Жаргалант суманд явж байгаад одоогийн өөрийн эхнэр Гтай танилцаад Архангай аймгийн Жаргалант суманд амьдрахаар болсон. Би Быг хэдэн онд хуримаа хийсэн талаар санахгүй байна. Б.Б одоо 2 охинтой бөгөөд 1 охин нь 10 дугаар анги, бага охин нь 4 дүгээр анги шиг санагдаж байна. Б.Б 2010 онд мотоцикль унаж явж байгаад мотоциклиосоо унаж тархи толгой болон биедээ гэмтэл авч байсан. Тархиндаа маш хүнд гэмтэл авч байсан. Баруун талынх нь нүд бараг хардаггүй, баруун шанаа нь одоо ч гэсэн цоорхой цөмөрхий байдаг. Аваарт ороход нь УлаанБхотоос хагалгааны баг ирж миний хүүгийн амийг аварч байсан. Б маань даруу төлөв зантай, спортод сайн хүүхэд байсан. Аваарт орсны дараа ой санамжаа алдаад орон гаран хүн шиг болсон. Одоо бол маш их ууртай Аваарт орсны дараа явганаас унаад хөл гараа хүртэл хугалж байсан. Б ухаан алдаж унадаг болсон. Архангай аймгийн төвд 06 дугаар сарын 07-ны өдөр ирснээсээ хойш манай гэрт 2 удаа ухаан алдаж унасан. Хааяа ядрахаараа ухаан алдаад байдаг бөгөөд тархи толгойныхоо өвчнөөс болж унадаг байх. Заримдаа ярьсан зүйлээ мартаад байдаг. Юм ярьж сууж байгаад өнөөдөр чинь хэд дэх өдөр вэ гэж асууснаа удалгүй байж байгаад дахиад өнөөдөр хэд дэх өдөр билээ гээд л асуудаг жишээтэй. Надад мөнгө хадгалуулчихаад хэзээ хэдэн төгрөг хадгалуулснаа хүртэл санахгүй манараад байдаг. Б.Б хөдөлмөрийн чадвар алдалтаараа группт, мэдрэлээрээ группт байдаг. Миний бодлоор зүгээр байхдаа ухаанаа алдаад байдаг хүн архи уухаараа юу болсон, юу хийснээ санахгүй байх гэж бодож байна. Бгэх хүн хамт архи уусан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.П мэдүүлсэн:...Би 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагийн үед хүн эргэх гээд хоол цай аваад эмнэлэг дээр очсон чинь манай хадам ээжийн хамгийн бага дүү Одноо эгч эмнэлэг дээр Б ахын бие муу хүнд зодуулсан байна гээд байж байсан. Би талийгаач Б ах дээр орсон чинь Б ахын бие нь тааруу хүчил төрөгч залгасан эмчилгээ хийгдэж байсан. Талийгаачийн нүүрний дух, хөмсөг хэсгээр халцарсан, зүүн талын чихнээс нь цус гараад сальфетка тавьсан байдалтай байсан. Би жаахан байж байгаад гэртээ харьсан. Талийгаач томоотой гэр орондоо янз бүрийн зан гаргаад байдаггүй, хааяа гэрээсээ гарахаараа архи уудаг. Миний мэдэхийн архи уухаараа хүнтэй маргалдаад байна гэж сонсогдож байгаагүй. Талийгаач одоогоос 2-3 жилийн өмнө харвалт өгөөд эмчилгээ хийлгээд биеийн байдал нь сайжирсан байсан. Өөр ямар нэгэн хууч өвчинтэй байсан эсэх талаар би мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Б мэдүүлсэн:..Талийгаач Э.Б бол миний төрсөн ах байгаа юм. М.Бнь манай хамааны хүн. Би 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хөдөө гэртээ байсан. Гэтэл манай хүү сумын төв рүү явж ирээд Б ах эмнэлэгт хэвтсэн байна, хоёулаа сумын төв рүү оръё гэхээр нь өдөр 13 цагийн үед сумын төв рүү орж ирээд эмнэлэг дээр очиход ах Б ухаангүй байсан. Тэгээд би шууд ахынхаа дэргэд нь байсан. Тэгтэл үдэш 23 цаг 10 минутын үед бие нь муудлаа гээд л өнгөрчихлөө гэж эмч хэлсэн. Хэрхэн, юу болсон талаар нь би нарийн сайн мэдээгүй. Талийгаач Э.Б миний төрсөн ах бөгөөд надаас 1 насаар ах хүн байсан. Багадаа бид хоёр хамт Хоолт багийн бага сургуульд сууж байсан бөгөөд ах 3 дугаар ангиа төгсөөд сургуулиас гараад л хөдөө мал дээр байж байгаад Д гэдэг хүнтэй сууж 2 хүүтэй болоод Хоолт багт одоог хүртэл амьдарч байсан. Сүүлийн үед манай ах Б харвалт өгснөөсөө хойш архи нилээн уудаг болсон байсан. Тэрнээс биш өөр нэг их элдэв ааш зан гээд байх зүйл байдаггүй байсан. Би талийгаач ахтайгаа хамгийн сүүлд эрүүл байхад нь 2019 оны цагаан сарын дараа уулзсан. Түүнээс хойш уулзаагүй байж байгаад л өчигдөр эмнэлэг дээр байна гэхээр нь иртэл ухаангүй байсан. Э.Б, Б.Б, М.Бнарын хооронд ямар нэгэн асуудал байдаг талаар би огт мэдэхгүй. Талийгаач Э.Б хэдэн жилийн өмнө харвалт өгч байсан. Тэрнээс хойш группын мөнгө авдаг байсан. Өөр өвчин эмгэгийнх нь талаар би мэдэхгүй. Би талийгаач ах болон тухайн хоёр хүнийг хамт нийлж архи уудаг талаар огт мэдэхгүй байна. Миний чихэнд тэд нар хамт архи ууж байна гэж сонсогдож байгаагүй. Би талийгаачийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь харсан. Намайг харахад ухаангүй байдалтай байж байгаад нас барсан…гэх мэдүүлэг/хх-ийн 59-60 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Гын мэдүүлсэн:...2019 оны 06 дугаар сарын 04-ний өглөө намайг ажилдаа явахад манай нөхөр Б гэрийнхээ хашаад төмс тарина гэж байсан. Би ажлаа хийж байгаад 11 цагийн үед тог тасрахаар нь гэрээсээ бичиг баримт авах гээд гэр рүүгээ явж байхад манай нөхөр Б Бахтай хамт явж байсан. Тэгээд орой гэртээ ирээгүй. Би аавындаа очоод хоносон. Маргааш өглөө нь 08 цагийн үед би гэртээ ороход манай нөхөр согтуу байсан. Манай нөхөр надаас 50 төгрөг нэхээд байхаар нь би яах гэж байгаа юм гэсэн чинь ус авъя гэж байсан. Би задгай мөнгө алга олж өгье гэсэн чинь уурлаад урдаа байгаа юмыг өшиглөөд гэрээсээ гарсан. Тэгээд би ажил руугаа явж байхад манай сумын цагдаа залгаад танай нөхөр гэртээ байна уу гэж асуухаар нь би байгаа гэсэн чинь нөхөр чинь хүн зодсон юм шиг байна, та нөхрөө аваад хүрээд ир, зодуулсан гэх хүн нь эмнэлэг дээр байгаа гэж хэлэхээр нь би манай нөхөр согтуу байна, би авч очиж чадахгүй гэж хэлсэн. Би ажил дээрээ очоод явуулах гэж байсан бичгээ явуулаад эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очоод асрагчтай нь уулзаад гэмтэлтэй ирсэн хүн нь хаана байгаа юм, биеийн байдал нь ямар байгаа вэ гэж асуухад асрагч надад өрөөг нь зааж өгөхөөр нь би өрөөгөөр нь шагайж хараад эргээд ОБэмчтэй нь уулзахад ОБэмч одоогийн байдлаар нилээн согтолттой, ухаангүй байна, чихнээс нь цус гарсан, биеийн байдал нь хүнд байна гэж хэлсэн. Би шаардлагатай эм, тариа юу байна гэж асуусан чинь ОБэмч жаахан харзнаж байгаад эргээд утсаар яръя гэж байсан. Би ажил дээрээ очоод байж байхад хэсгийн төлөөлөгч залгаад танай гэр хаана байдаг юм гэхээр нь би утсаар гэрээ зааж өгсөн. Тэгээд манай нөхрийг цагдаагийн хэсэг дээрээ авч ирсэн байсан. Би дахин эмнэлэгт очоод сахиур хийж байсан хоёр хүнд хоол цай авчирч өгөөд ОБэмчтэй дахиад уулзах гэсэн чинь ОБэмч утсаар аймгаас эмч дуудаж байсан. Би аймгаас авах шаардлагатай эм, тариа байвал авъя гэсэн чинь надад нэг эм, энэ л олдохгүй байх гэж хэлэхээр нь би тэрийг нь аймаг руу захиад аймгаас ирэх гэж байгаа эмч нарт тархи, толгойны 3 төрлийн эм захиж авчруулсан. Би орой 21 цагийн үед эмнэлэг дээр очоод нөгөө хүн дээрээ орсон. Тухайн үед биеийн байдал нь муу байх шиг байсан. Би гадаа нь хэсэг байж байгаад гэр рүүгээ явсан. Манай нөхөр 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мотоцикльтой явж байгаад аваарт орсон бөгөөд өөрийн ухаангүй, 2 жил хүний асаргаанд байсан. Тэрнээсээ хойш мартамхай, ууртай, бухамдуу, нэг ярьсан зүйлээ дахин, дахин ярьдаг, хүн таньдаггүй, толгой нь өвддөг, даралт нь байнга ихэсдэг, татаж унадаг зэрэг зовиуртай болсон. Дараа нь гараа нэг удаа хугалаад, хөлөө 2 хугалж байсан. Манай нөхөр олон удаа наркозонд орж байсан учир бүр их мартамхай болсон. Одоо манай нөхрийн тархи нь цоорхой эмчлүүл гэсэн боловч одоогоор мөнгө төгрөгний боломж муутай, эмчлүүлж чадаагүй байгаа. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс УлаанБхотод Гэмтлийн тасагт хөлийнхөө хадаасаа авахуулаад ирсэн. Гэмтэл авахдаа судаснууд нь гэмтсэн учраас уурлуулж болохгүй гэдэг. Сэтгэл зүйч эмчээс зөвлөгөө авахад зурагтаар зодоон, цохионтой юм үзүүлж болохгүй, аль болох инээд дуу хөөртэй, сайн сайхан юм үзүүлж бай гэж байсан. Одоо ч гэсэн манай нөхөр хүүхэд шиг байдаг, нэг нүд нь харааны өөрчлөлттэй. Одоо байнгын эмчилгээ хийлгэдэг бөгөөд эмчийн хяналтад байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч В.ОБмэдүүлсэн:...Би 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын төвд гэртээ унтаж байтал өглөөний 06 цагийн үед эмнэлгээс над руу залгаад үсчин Бгэрт хүмүүс зодолдсон, нэг хүний чихнээс нь цус гараад байна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд би эмчилгээний багажуудыг бэлдүүлээд 07 цаг 40 минутын үед цагдаа Бтай хамт очсон. Намайг Бгэрт ортол байшингийн үүдний өрөөнд нь эрэгтэй хүн доош хараад баруун талаараа хэвтсэн байдалтай байсан. Намайг ороход Бэхнэр О байсан бөгөөд юу болсон талаар нь асуугаад үзлэг хийхэд өвчтөн Э.Б /миний хяналтанд байдаг өвчтөн/ зүүн чихний дээд болон доод хэсэгт юманд цохигдож язарч зүсэгдсэн, чихэн дотроос нь цус гарсан байдалтай, зүүн шанаа, нүд орчмоор нь бага зэрэг хавдсан, дагзны баруун дээд хэсэгт 2,5x3 см хавдсан, хамар, дух хэсгээр нь олон тооны хуучин зүсэгдэж урагдсан шархтай /энэ нь өмнө нь мотоциклиос унахад үүссэн шарх/ байсан. Ар гэрийнхэн нь надад хэлсэн. Амнаас нь маш архи үнэртэж байсан. Асуултанд хариулахгүй, хариулах үедээ амандаа бувтнаад байсан, юу хэлж байгаа нь ойлгогдохгүй байсан, хүүхэн хараа 2 талд жигд, гэрлийн урвал эерэг, үе мөчдийн хөдөлгөөн чөлөөтэй, цээжний зүүн талд хөхний доод хэсэгт зулгарч, шалбарсан өөрчлөлттэй, зүрхний цохилтын тоо 1 минутанд 87, артерын даралт 2 талд 130:80, 1 минутанд 20 удаа амьсгалж байсан. Тухайн үед би тархины суурь ясны хугарал гэмтэлтэй байх гэж үзээд эмнэлэгт хүргээд ар гэрийнхнийг нь дуудуулсан. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмч Баттулгатай зөвлөж эрүүлжүүлэх, тархины хаван хөөх эмчилгээнүүдийг хийсэн. Эмчилгээнд ренгер уусмал 250 мл, манитолын уусмал 250 мл, перацитамин 5 мл, аналген демидрол, фуросамид зэрэг тариануудыг дуслаар хийсэн. Уг дуслуудыг хийж, дусал дууссаны дараа өвчтөний түүх нээж эмчилгээ хийсэн. Энэ тариануудыг өглөөнөөс эхлээд 09 цаг өнгөрч байхад дууссан. Тухайн үед ар гэрээс нь нэг ч хүн ирээгүй байсан. Эмнэлгийн асрагч Нуршмааг байх хугацаанд өвчтөн Б нь өөрөө босч шээсэн гэсэн. Манай асрагч босгохгүй хэвтүүлэх гэсэн боловч дийлээгүй гэсэн. Бгэрт ороход хулдаасан дээр цус болсон зүйл байгаагүй. Цус болсон байхыг гэрийн эзэгтэй цэвэрлэсэн гэж байсан. Э.Б дээд талаараа подволктой, гуталгүй, оймстой байсан шиг санагдаж байна. Саарал өмдтэй байсан. Подволк нь цус болсон байсан. Э.Б 23 цаг 15 минутанд нас барсан. Э.Бийн биед үзлэг хийхэд нохойд уруулсан гэмээр шарх огт байгаагүй. Биед үүссэн гэмтлүүд нь цохих, цохигдох үйлчлэлээр үүссэн гэмтэл байсан. Б.Б нь сэтгэцийн хувьд эрүүл, гэмтлийн улмаас тархины хувьд мартаж санах асуудлууд их байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Н мэдүүлсэн:...Би 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр жижүүрт гарч байсан. Би өглөөний 09 цаг гэхэд “Эрүүл мэндийн төв”-д дээр ирсэн. Намайг ажил дээр ирэхэд Э.Б гэх хүн биеийн байдал муу ирсэн байсан. Эрүүл мэндийн төвийн дарга ОБнамайг Э.Б гэх хүний хажууд байж бай, биеийн байдлыг нь хар гэж хэлсэн. Тэгээд би өглөөний 09 цагаас эхэлж харсан. Э.Б эмч эм, тариа, дусал хийсэн. Э.Б нь өдөр босох гээд хөдлөөд байсан. Би босч болохгүй талаар нь хэлтэл намайг түлхээд босч ирээд ишшш гэхээр нь би хувин авч өгтөл шээчихээд буцаад хэвтсэн. Надтай юм ярих гээд амаа хөдөлгөөд байсан. Би яасан бэ, зүгээр үү гээд асуутал амандаа л бувтнаад байсан. Амнаасаа үг болон авиа ч тод гаргаж чадахгүй байсаар байгаад нас барсан. Би 17 цагт ажлаасаа буусан. Б нь ухаангүй байдалтай нилээн их унтсан. Би унтаж байхад нь хумсыг нь авсан. Бие нь нүл хир байсан болохоор би усанд уусмал хийж байгаад гарыг нь болон биеийг нь арчиж өгсөн. Э.Б хүнд зодуулсан талаар зүйл хэлж чадаагүй. Уг нь юм ярих гээд амаа хөдөлгөөд байсан. Чихнээс нь цус гарсан байсан. Надад өөр бэртэл, гэмтэл учирсан болох нь мэдэгдээгүй. Нохойд уруулсан гэмээр шарх сорив огт байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Бы мэдүүлсэн: ...2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн үүрээр 06 цагийн үед намайг унтаж амарч байхад их эмч ОБаас үсчин Бгэрт согтуу хүн зодуулсан байдалтай унтаж байна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд би эмч ОБхамт Бгэрт очтол Ббайшингийн үүдний өрөөнд нэг согтуу эрэгтэй хүн доош хараад хэвтэж байсан. Саарал өнгийн дээлтэй байсан санагдаж байна. Дээлээ өмсөөгүй биеийнх нь доор байсан. Нүүрэндээ цохиулсан байдалтай чихнээс нь цус гарсан байсан. Би тэгээд юу болсон талаар асуухад Бэхнэр Одноо хэлэхдээ Б Б зодоод ийм болгочихоод явсан байна гэж хэлсэн. Тэгээд бид нар эмнэлэг рүү явсан. Би амь хохирогч Б эмнэлэгт аваачиж өгчихөөд Бы гэрт өглөөний 10 цагийн үед очсон санагдаж байна. Тэгтэл Б хашаандаа байх урд талынхаа байшинд ганцаараа унтаж байхаар нь би Быг явъя гэж хэлээд урд шөнө зодоон хийсэн үү гэтэл тэгье гэж хэлээд намайг дагаад гарсан. Надтай гарах гээд гутлаа өмстөл зодоон хийсэн гэмээр пүүз нь цус болсон байсан. Надад зодоон хийсэн гэж яриагүй. Бхашаан дотор цус болоогүй байсан. Би хашаан дотор гэмт хэрэг үйлдэгдсэн байж магадгүй гэж ул мөр хайтал огт тийм зүйл байгаагүй. Дусал цус ч байгаагүй. Э.Бийн нүүр нь зүсэгдсэн, зулгарсан шархтай гэмээр чихнээс нь цус гараад байсан. Зодуулсан гэмээр байдалтай байсан. Хэргийн газар дээр байхад Бэхнэр О нь Б энийг зодсон гэж шууд хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 186-188 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч С.Х мэдүүлсэн:...Миний гаргасан дүгнэлт үнэн зөв. Би дүгнэлтийг гаргахдаа 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн цогцос хадгалах газарт талийгаач Э.Бийн цогцост шинжилгээ хийсэн талаарх тэмдэглэл, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Жаргалант сумын Эрүүл мэндийн төвд хэвтсэн 151 тоот өвчний түүхийн бичлэг зэргийг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Э.Б нь гавал тархины амь насанд аюултай битүү хүнд гэмтэл болох тархины зүүн тал бөмбөлгийн дух чамархай хэсгийг хамарсан тархины хатуу бүрхүүл хальсан доорх том хэмжээний цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархай дагзны хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн цусархаг няцралт, тархины 1 дүгээр ховдолын цус харвалт, цээжний хөндийн битүү хүнд гэмтэл болох 2 талын олон хавирганы хугарал зэргийн хүндрэл болох тархи дарагдалт, уртавтар тархины шаантаглалт, тархины их хэмжээний хаван, уушги гялтангийн шок зэргийн улмаас нас барсан. Ганц өгүүлбэрээр хэлэхэд тархины болон цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Тархины гэмтэл үүсээгүй, зөвхөн цээжний хөндийн битүү гэмтэл болох 2 талын олон хавирга нэг болон хоёр шугамаар хугарсан байгаа тохиолдолд уушги гялтангийн шоконд орж үхэлд хүргэнэ. Бийн хувьд 2 талын олон хавирга хугарсан байсан учир тархинд гэмтэл аваагүй ч нас барна. Тухайн тохиолдолд 1 дүгээр шатлалын эмнэлэгт тусламж үзүүлэх боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 196-197 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлсэн: ...Миний гаргасан дүгнэлт үнэн зөв. Би дүгнэлт гаргахдаа сэтгэцийн эмчийн үзлэгээр сэтгэцийн эмгэг илрүүлэх 7 хүрээний асуумжаар Б.Баас асуултыг асууж хариултыг аван тухайн хүний сэтгэцийн байдлыг тодорхойлсон. Би шинжлүүлэгч Б.Бы амбулаторийн карттай танилцсан. Уг картыг Б.Бы ээж нь надад үзүүлж байсан. Картыг үзэхэд 2010 онд аваарт орж тархиндаа хүнд гэмтэл авсан, тархинд цус хураад хагалгаанд орж байсан байна лээ. Түүнээс хойш мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг. Мэдрэлийн гаралтай гэмтлийн дараах тархины эмгэг өвчтэй, татаж унадаг онош байсан. Уг оношийг сэтгэцийн эмгэг, сэтгэцийн өөрчлөлт гэж үзэхгүй. Энэ баримтыг үндэслэж Б.Бы биеийг үзэж асуулгын аргаар өвчнийг тодорхойлоход сэтгэцийн өөрчлөлтөд орсон байдал илрээгүй. Сэтгэцийн ямар ч эмч нар асуулгын аргаар дүгнэлтээ гаргадаг. Унаж татах, огцом уур уцаартай байх, мартамхай болдог энэ оношууд мэдрэлийн гаралтай өвчин юм. Сэтгэцийн өөрчлөлт биш. Энэ оношууд нь цаашлаад даамжраад хэдэн өдрөөр унтахаа болиод, ухаан алдаж унах, хий юм хараад орилж хашгирах зэргээр солиорлын байдалд орж, хийсэн үйлдлээ мэдэхгүй, дахин санахгүй болох зэрэг нь сэтгэцийн өвчин өөрчлөлт гэнэ. Б.Б надад өөрийн хийсэн хэргийн талаар, хүн цохиж, зодсон талаараа давтаж ярихдаа үнэнээр нь зөв хэлээд байсан. Хэрэг үйлдэх үедээ хий юм хараагүй. Мэдүүлэг өгөх чадвартай. Өмнө нь сэтгэцийн өвчний хяналтанд орж байгаагүй байдлууд байсан. Сэтгэцийн өвчин, өөрчлөлттэй хүн гэж өвчний олон улсын 10 дугаар ангилалд заасан Р00-/эп /Р99 хүртэл өвчний кодоор оношлогдсон хүнийг сэтгэцийн өвчтэй хүн гэнэ. Энгийн үгээр тайлбарлавал хий юм хардаг, байнгын солиорол өгдөг, сэтгэц хөдөлгөөний догширолд орж, хэн ч дийлэхээ больдог, тариа тарьсан тохиолдолд намддаг, өөрийн ухамсарт ухаанаа бүрэн алдаж, өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийдэг, хэд хоногоор ч хамаагүй нойргүйтдэг, хүчний байгууллагын тусламжтайгаар албадан баригдаж ирж эмчилгээ хийлгэдэг хүнийг хэлнэ. Бы хувьд мэдрэлийн өөрчлөлттэй хүн юм. Одоогоор сэтгэцийн гүнзгий өөрчлөлтөд ороогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 200-202 хуу/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 46 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Амь хохирогч Э.Бийн цогцост, оношны 1-рт тусгагдсан гавал тархины амь насанд аюултай, хүнд болон цээжний хөндийн битүү хүнд гэмтлийн шинжүүд, 2-рт тусгагдсан түүний хүндрэлүүд, З.Б-д тусгагдсан архаг хууч өвчин, эмгэг, З.А-д тусгагдсан биеийн гаднах болон хуйхан доорхи гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх, олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Хүний хүчний үйлчлэлээр буюу өшиглөх, цохих гэх мэт үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Амь хохирогчид үүссэн гавал тархины битүү болон цээжний гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3-1-3, 3-1-10-д зааснаар, амь насанд аюултай хүнд гэмтэлд, биеийн гадаргуугийн болон хуйхан доорхи зөөлөн эдийн няцралт, шарх гэмтлүүд нь * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад жижиг зулгаралт, цус хуралтууд нь * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Амь хохирогч Э.Б нь гавал тархины болон цээжний хөндийн битүү хүнд гэмтлүүд, тэдгээрийн хүндрэлийн улмаас тархи дарагдан, уртавтар тархи шаантаглаж, амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа гэнэт зогссоны улмаас нас баржээ. 5. Амь хохирогч Э.Бийн биед учирсан гэмтлүүд нь нэг удаагийн газарт унах, ойчих үйлчлэлээр үүсэх боломжгүй. 6. Амь хохирогч Э.Бөд эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан эмчилгээг зохих ёсоор хийсэн байна. 1-р шатлалын эмнэлэгт эмчилгээг зохих ёсоор түргэн шуурхай хийсэн ч амь нас аврагдах боломжгүй. 7. 2019.06.06-ны 10 цаг 30 минутанд шинжилгээнд ороход илэрч байсан шинж тэмдгүүдээр болон 1-р шатлалын эмнэлгийн өвчний түүхийн хуулбараас харахад нас бараад 12 цаг болсон байсан. 8. Амь хохирогчийн биед учирсан гэх гэмтлүүд нь хэрэг явдал болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болох бүгд шинэ гэмтэл байна. 9. Амь хохирогч Э.Бийн цус, ходоодны агууламжинд спиртийн агууламж илрээгүй нь нас барах үедээ согтолтгүй байсныг харуулж байна. 10. Шинжилгээгээр оношны З.Б-д тусгагдсан архаг хууч өвчин, эмгэг илэрсэн ба үхэлтэй шууд шалтгаант холбоогүй. Талийгаач нь Цоликлон системээр О1-р бүлгийн цустай байжээ...гэх дүгнэлт /хх-ийн 97-99 хуу/

           Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-07 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10, 13, 18, 100-104 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1х-ийн 11-12, 16-17 хуу/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 91-96 хуу/

2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 04 тоот шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /хх-ийн 183 хуу/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн  3833 тоот биологийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 85-86 хуу/

Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 208 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт

Шүүхэд шинээр гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд зэрэг болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2019 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 05 цагийн үед Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн нутаг Мод толгой хорооллын 02-10 тоот байшинд Э.Б нь бусдад зодуулж, нас барсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б нь гэм буруутай, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 05 цагийн үед Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн нутаг Мод толгой хорооллын 02-10 тоот байшинд Э.Б зодож алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

2019 оны 06 дугаар сарын 05-ны өглөө хохирогч Бийн бие муу эмнэлэгт байгаа талаар сонсож, очиход талийгаач нь ухаангүй, хамартаа аппарат зоолгочихсон, бусдад зодуулсан байдалтай байсан, ухаан орохгүй байсаар шөнө 23 цагийн орчим нас барсан. Урьд нь харвалт өгч группэд байдаг байсан боловч тухайн өдөр сумын төв рүү явахдаа биеийн байдал нь хэвийн байсан. Ил харагдахаар нохойд уруулсан хазуулсан гэх шарх сорив байгаагүй, морь  мотоциклиос унаагүй талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 21-23, 25-26/, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 05 цагийн орчим Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн Мод толгой хорооллын 02-10 тоотод байх орон сууцны зориулалттай байшингийнх нь үүдний өрөөнд Б нь Б зодоод цус нөжтэй нь хольсон байхаар нь даралт ихтэй группэд байдаг хүнийг яаж байгаа юм бэ гэхэд Б би өшиглөж нүдсэн юм, зодохоор яадаг юм гээд гараа далайгаад зогсоод байсан. Тухайн үед Бы өмссөн пүүз цус болсон байсан талаар мэдүүлсэн гэрч М.Бмэдүүлэг /хх-ийн 28-31/, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 05 цагийн орчим М.Бүүдний өрөөний шалан дээр Б толгой, чих, шанаа хэсэг нь цус болчихсон сонин дуугараад хэвтэж байхаар нь эмнэлэгт дуудлага өгсөн гэх гэрч Д.О мэдүүлэг /хх-ийн 32-34, 35-37/, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 19 цаг 30 минутын орчим Жаргалант сумын эмнэлэгт очиход Э.Б нь ухаангүй эмнэлэгт хэвтэж байсан, орой 23 цагийн орчим нас барсан. Тэр үед Бийн нүүр, хөмсөг нь халцарсан, зүүн чихнээс нь цус гарсан байсан талаар мэдүүлсэн гэрч Б.Бмэдүүлэг /хх-ийн 46-49/, гэрч Ё.Т мэдүүлэг /хх-ийн 50-52/, гэрч Ж.П мэдүүлэг /хх-ийн 56-58/, гэрч Э.Б мэдүүлэг /хх-ийн 59-60/, 2019 оны 06 дугаар сарын 07-ны үед өдрийг нь санахгүй байгаа ба тухайн өдөр Б.Б гэрт нь орж ирж “архи уугаад хүнтэй муудалцаад хамт архи уусан хүнээ чирч оруулаад урдаас нь цохихоор нь зөрүүлээд цохисон” гэж их ууртай ярьж байсан талаар мэдүүлсэн гэрч Я.Д мэдүүлэг /хх-ийн 53-55/, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 06 цагийн орчим дуудлага авч Бгэрт очиход байшингийн үүдний өрөөнд Б доош хараад баруун талаараа хэвтсэн, зүүн чихний дээд болон доод хэсэгт юманд цохигдож язарч зүсэгдсэн, чихэн дотроос нь цус гарсан байдалтай, зүүн шанаа нүд орчмоор хавдсан байдалтай ухаангүй байсан талаар мэдүүлсэн гэрч В.ОБмэдүүлэг /хх-ийн 67-69/, гэрч П.Бы мэдүүлэг /хх-ийн 186-188/, амь хохирогч Э.Б нь гавал тархины болон цээжний хөндийн битүү хүнд гэмтлүүд, тэдгээрийн хүндрэлийн улмаас тархи дарагдаж, уртавтар тархи шаантаглаж, амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа гэнэт зогссоны улмаас нас барсан.

Дээрх гэмтлүүд нь хэрэг явдал болсон гэх цаг хугацаанд үүссэн, эдгээр гэмтлүүд нь хүний хүчний үйлчлэлээр буюу өшиглөх, цохих үйлчлэлээр үүссэн байх боломжтой, харин 1 удаагийн газарт унах, ойчих үйлчлэлээр үүсэх боломжгүй, талийгаачийн архаг хууч өвчин, эмгэг нь үхэлтэй шууд шалтгаант холбоогүй болохыг нотолсон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 46 тоот шинжээчийн дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 46 тоот шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч С.Х мэдүүлэг /хх-ийн 196-197/, хэрэг учрал болсон газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 03-07/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10/, талийгаач Э.Бийн өмсөж явсан хувцаснуудад үзлэг хийхэд дээл, саарал өнгийн футболк, цэнхэр өнгийн футболк зэрэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг нотолсон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17/, гэрэл зураг /хх-ийн 18/, хэрэг болох үед шүүгдэгч Б.Бы өмсөж явсан ногоон алаг өнгийн Дэ Нот фейс гэсэн бичигтэй хос пүүзэн дээр илэрсэн цусны бүлгийн харъяалал нь талийгаач Э.Бийн цусны бүлгийн харъяалалтай ижил болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн  3833 тоот биологийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 85-86/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б.Б нь хэрэг хариуцах чадвартай болох нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай магадлагаа, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 208 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдсон.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “талийгаач Б намайг өшиглөж зодоод байсан тул миний уур хүрч бөгс рүү нь 2 удаа өшиглөсөн. Өөр байдлаар зодоогүй” гэж мэдүүлж, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнээс “Б.Б нь сэтгэцийн эрүүл мэндийн хүндрэлээр эмнэлгийн хяналтанд группэд байдаг. Түүнийг уурлуулж, хямрааж болохгүй гэсэн эмчийн заалттай, эрүүл мэндийн онцлогоос шалтгаалж амархан уурлаж, ой ухаанаа алдах эрсдэлтэй байдлаас нь шалтгаалж амь хохирогч Э.Б нь түүнийг зодож цохисоны улмаас Б.Б нь хоромхон зуурт цочролд орж Э.Б 2 удаа өшиглөсөн байна. Энэ нь түүний эрүүл мэндийн, сэтгэцийн онцлогтой холбоотой илэрсэн. Иймд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой” гэсэн саналыг гаргаж байгааг шүүх хангах боломжгүй байна. Учир нь: хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 06 дугаар сарын 05-ны шөнө хэрэг үйлдэхэд талийгаач Э.Б нь шүүгдэгч Б.Бтай маргалдсан, Б.Б өөрт нь, ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, гутаан доромжилж хохирогчид хүчээр дарлагдаж, хүндээр доромжлогдсоны улмаас түүний сэтгэл санаа цочрол орж сэтгэхүйн хэвийн байдлаа алдсан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох чадваргүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Мөн шүүгдэгч Б.Бы “хохирогч Э.Б намайг өшиглөсөн болохоор би буцааж 2 удаа өшиглөсөн. Тухайн үед би ухаанаа алдтал согтуу байгаагүй, үйлдлээ мэдэж байгаа” гэх мэдүүлэг, гэрч М.Б“Б.Б нь Б зодоод цус нөжтэй нь хольсон байсан. Даралт ихтэй хүнийг яаж байгаа юм бэ гэхэд яадаг юм, зодсон гэж хэлээд зогсоод байсан” гэх мэдүүлэг, гэрч Я.Д “Б манайд орж ирээд архи уусан хүнтэй маргалдаад хамт архи уусан хүнээ чирч оруулаад цохисон” гээд байсан гэх мэдүүлэг, Б.Быг гэмт хэрэг үйлдэх үедээ болон гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадвартай байсан болохыг нотолсон Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн магадлагаа, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 208 дугаартай дүгнэлт зэргээр няцаагдаж байна. 

 Шүүгдэгч Б.Б нь хэдийгээр уналт, таталт, эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар группэд байдаг гэх боловч гэмт хэрэг үйлдэхийн өмнө, үйлдэх үед, хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах, мэдүүлэг өгөх чадвартай болох нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн магадлагаа, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 208 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдсон ба шүүгдэгч Б.Бы талийгаач Э.Б зодсон үйлдэл, хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоотой, Б.Б нь өөрийн үйлдлийн улмаас хохирогчийг үхэлд хүргэхийг хүсээгүй гэх боловч үйлдлээрээ уг хохиролд хүрч болзошгүйг ухамсарлах чадвартай байсан.

Иймд шүүгдэгч Уовогт Б Быг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний эрүүл мэндийн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээний хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байх ба гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 16.000.000 /арван зургаан сая/ төгрөг нэхэмжилснээс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “9 эрдэнэ” дэлгүүрээс авсан барааны үнэ 158.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр авсан будаа, элсэн чихрийн үнэ 143.600 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Баянболог” дэлгүүрээс авсан 2 удаагийн барааны үнэ 523.200 төгрөг, 6.044.700 төгрөг, “Малчин” дэлгүүрээс авсан барааны үнэ 150.000 төгрөг, шатахууны үнэ 50.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Ногоон бунд” дэлгүүрээс авсан барааны үнэ 600.300 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр авсан барааны үнэ 266.500 төгрөг, зан үйлд зарцуулсан 37.000 төгрөг, нийт 7.973.300 төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд олгож,

харин хохирогчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төрийн банкнаас авсан 680.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Төрийн банкнаас, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус тус Хаан банкнаас авсан 340.000 төгрөг, талийгаач Э.Бийн зээлд төлсөн 562.200, бүгд 1.582.000 төгрөгийг бодит хохиролд тооцох үндэслэлгүй,

мөн хохирогчийн нотлох баримтгүйгээр илүү нэхэмжилсэн 1.731.200 төгрөг, нийт 3.313.200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн нэхэмжилсэн хэрэгт нотлох баримт авагдсан боловч тодорхой тооцоо гаргах боломжгүй 4.713.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч шүүхээс хохирогчид учирсан бодит хохиролд тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргуулахаар шийдвэрлэсэн 7.973.300 төгрөгийг хүлээн зөвшөөрч, Хаан банкны 5135503798 тоот дансанд 8.000.000 төгрөгийг тушаасан болох нь Хаан банкны зарлагын баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирлоо авсан талаарх шүүхэд ирүүлсэн хүсэлт, тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Быг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Бы бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бы цагдан хоригдсон 07 /долоо/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн хос пүүз 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Уовогт Б Быг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бы цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн хос пүүз 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн нэхэмжлэлээс 3.313.200 /гурван сая гурван зуун арван гурван мянга хоёр зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож, хэлэлцэхгүй орхисон 4.713.500 /дөрвөн сая долоон зуун арван гурван мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Бы бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлимйн 2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг

түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Р.АЛТАНЦЭЦЭГ

                                          ШҮҮГЧИД                                          Х.ОЖАРГАЛ

                                                                                                     Ж.ОХИШИГ