Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
Хэргийн индекс | 111/2017/0034/З |
Дугаар | 111/ШШ2018/0008 |
Огноо | 2018-02-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 111/ШШ2018/0008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар -ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга -д холбогдох “Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, удаан жилийн нэмэгдэл зэргийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2012 онд Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, Тус шүүхийн тамгын газарт шүүгчийн туслах, хуралдааны нарийн бичгийн даргаар 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан.
Тус шүүхийн тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн өдрийн “Ажлаас халах тухай” тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
А.Төрийн албаны тухай хуульд ажлаас халах, ажлаас чөлөөлөх тухай ойлголтыг тус тусад нь хуульчилсан байхад Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-д “Шүүхийн Тамгын газрын ажилтныг томилох, чөлөөлөх” “ Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.2.8 “ Шүүхийн захиргааны ажилтанг томилох, чөлөөх, түр чөлөө олгох ...” гэж заасныг үндэслэл болгон “Ажлаас халах” тушаал гаргасан.
Б. Эрүүгийн хэргийн хөлдөлгөөний стандартыг зөрчин удаа дараа алдаа зөрчил гаргасан гэж заасан боловч Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандартын аль хэсгийг зөрчсөн зөрчил гаргасан талаар шалгаж тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Мөн миний бие урьд өмнө нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй байхад Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг үндэслэл болгон халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
В. Ёс зүйн зөрчил гаргасан талаар “Шүүхийн захиргааны ажилтны хороогоор хэлэлцүүлж, дүгнэлт” гаргаагүй байхад Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2009 оны 31 дүгээр захирамжаар батлагдсан “Шүүхийн ажилтны ёс зүйн дүрмийн” 4.1 1-т заасныг үндэслэл болгосон нь миний эрх ашгийг зөрчсөн болно.
Г. Тамгын газрын дарга сонсох ажиллагаа явуулах талаараа 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг 30 минутад мэдэгдэж, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагт сонсох ажиллагаа явуулсан бөгөөд тус ажиллагаа хийж байх явцад “Ажлаас гарах хүсэлтээ өг, өгөхгүй бол ажлаас халах тушаал гаргах талаар мэдэгдэж, тус өдрөө “Ажлаас халах тушаал гаргасан” нь Захиргааны Ерөнхий хуульд зааснаар тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй. Иймд Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, удаан жилийн нэмэгдэл зэргийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт нөхөн хийлгүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ миний бие -ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.
Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож сонсох ажиллагааг хийдэг.
Хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр захиргааны актыг гаргасан бөгөөд 10 сарын 11-ний өдөр Шүүхийн тамгын газрын даргын өрөөнд зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн , тамгын газрын дарга нар байсан байсан бөгөөд, ажлаас гарах хүсэлтээ өг, хуульчийн гэрчилгээтэй юм чинь өмгөөлөгч хий, хэрвээ хүсэлтээ өгөхгүй бол ажлаас халах тушаал гаргалаа гэсэн, нэхэмжлэгчийн зүгээс уг байдлыг хүлээн зөвшөөрөхгүй, ажиллах сонирхол хүсэлтэй байгаа талаар хэлсэн. Уг үйл явдал болоход ямар үндэслэлээр ажлаас халах гэж байгаа болон уг ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдээд байгаа үйл явдал, фактын талаар яригдаагүй, нэхэмжлэгчийн хувьд уг үйл явдлыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаартай тушаалын сонсох ажиллагаа гэж мэдээгүй, 10 сарын 10-ны өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас дээр Эрүүгийн хэргийн шүүхийн 146 дугаартай албан бичигт дурдагдсан асуудлын талаар мэдээлэл авах гэж бичсэн байсан. Захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль гэсэн дээр Шүүхийн захиргааны хууль, хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг дурдсан байснаас биш Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтын талаар дурдаагүй. Тиймээс шууд халах гэж байна гэж тухайн үед мэдээгүй, Эрүүгийн хэргийн шүүхийн албан бичгийн талаар тайлбар авах гэж байна гэж мэдэгдэх хуудаснаас ойлгосон. Тиймээс хариуцагчийн зүгээс маргаан бүхий акт дээр сонсгох ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь хариуцагчийн гаргасан сонсох ажиллагааны тэмдэглэл болон сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас гэх баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан шүүгчийн туслахын ажлын байрны тодорхойлолтын дагуу -ын ажиллах байгууллагын нэрийг Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар, ажлын байрны нэр нь шүүгчийн туслах, ажлын байрыг шууд харъяалан удирдах албан тушаалтан нь Шүүхийн тамгын газрын дарга гэсэн байна.
Мөн тус ажлын байрны тодорхойлолтонд дурдагдсан ажлыг хийж гүйцэтгэхээр заасан.
Уг ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу 2017 оны 2 сарын 17-ны өдөр менежер буюу Шүүхийн тамгын газрын даргатай төрийн жинхэнэ албан хаагч, шүүгчийн туслахын хувьд 2017 оны үр дүнгийн гэрээг байгуулсан. Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “-ыг ажлаас халах тухай” 73 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дүгээр зүйлийг үндэслэсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасан бөгөөд хаватаст хэрэгт 2 буюу түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэнтэй холбоотой тамгын газрын даргын ямар нэгэн тушаал шийдвэр, эрх зүйн акт байхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгчийн туслах нь зөрчил гаргасан байж болзошгүй талаарх эрүүгийн хэргийн шүүхийн баримтууд бөгөөд уг албан бичиг болон баримтуудын дагуу зөрчил гаргасан буюу албан үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар шүүхийн тамгын газрын даргын ямар нэгэн захиргааны акт байхгүй байна. Тиймээс тус хуулинд заасны дагуу шүүгчийн туслах -ыг 2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэнг тогтоосон баримт байхгүй тул маргаан бүхий захиргааны актанд дурдагдсан 2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм.
Мөн тушаалд “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандар"-ыг зөрчсөн гэж байгаа боловч яг ямар зүйл заалтыг зарчсөн талаар тайлбарт дурьдагдаагүй байна.
Мөн Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2017 оны 12 сарын 21-ний өдрийн 487 дугаартай хариу тайлбар бүхий албан бичигт "... үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тухай Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч гаас ирсэн албан бичгийн дагуу шалгаж нөхцөл байдлыг судалж үзэхэд шүүгчийн захирамжаар даалгасан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчил гаргасан байх нь эрүүгийн хэргийн хавтаст хэрэг, эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем, шүүхэд бүртгэгдэх бүртгэлийн дэвтэр зэргээс шалгахад...” гэсэн байна.
Шалгаж тогтоосон гэх Тамгын газрын даргын тушаал, эрх зүйн акт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд тус Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн нотлох баримт гаргуулах тухай албан бичгүүдийн 3,4-т “... нэхэмжлэгч -ын гаргасан зөрчлийг шалгасан эсэх, хэрэв шалгасан бол холбогдох баримт, нэхэмжлэгч -ын удаа дараа гаргасан зөрчилд нь арга хэмжээ авсан эсэх, хэрэв авсан бол холбогдох баримтуудыг шаардсан боловч тус баримтуудыг хариуцагчийн зүгээс ирүүлээгүй, шалгаж тогтоосон баримт байхгүй гэсэн байна.
Нэхэмжлэгчийг удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдохгүй байх тул Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаартай, “-ыг ажлаас халах тухаи” тушаалыг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн туслахын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, татвар, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
миний бие -ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар тушаалаар -ыг ажлаас чөлөөлсөн. Уг тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн" гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтад 2 буюу түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаартай тогтоолын 7-д Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан хангалтгүй биелүүлсэн гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн тогтоосон журмыг зөрчсөн зэргийг ойлгоно гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтад 2 буюу түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэнтэй холбоотой тамгын газрын даргын ямар нэгэн тушаал шийдвэр, эрх зүйн акт байхгүй. Иймд маргаан бүхий захиргааны актад дурдагдсан 2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу нь Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүгчийн туслахын орон тоон дээр ажилладаг бөгөөд ажлын байрыг шууд харъяалан удирдах албан тушаалтан нь Шүүхийн тамгын газрын дарга байгаа. Мөн тус ажлын байрны тодорхойлолтод дурдагдсан ажлыг хийж гүйцэтгэхээр заасан. Уг ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу 2017 оны 2 сарын 17-ны өдөр менежер буюу Шүүхийн тамгын газрын даргатай төрийн жинхэнэ албан хаагч, шүүгчийн туслахын хувьд 2017 оны үр дүнгийн гэрээг байгуулсан. Шууд харъяалан удирдах албан тушаалтан буюу шүүхийн тамгын газрын дарга нь -ыг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг тогтоох эрх бүхий албан тушаалтан байгаа гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад албан үүргийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдгийг эрх бүхий албан тушаалтан буюу Шүүхийн тамгын газраас тогтоосон ямар нэг баримт байхгүй байгаа. Хариуцагчийн зүгээс гаргаж өгч байгаа 2 удаагийн тайлбар хоорондоо зөрүүтэй байгаа. Эхний гаргаж өгсөн тайлбар дээр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч гаас ирүүлсэн тоот дээр заасан зөрчлийг гаргасан. Энэ эрүүгийн хэргийн шүүхийн баримтуудаар тогтоогдож байгаа учраас ажлаас чөлөөлсөн гэж бичсэн. Энэ нь шүүгчийн захирамжаар даалгасан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчил гаргасан байх нь эрүүгийн хэргийн хавтаст хэрэг, эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем, шүүхэд бүртгэгдэх бүртгэлийн дэвтэр зэргээс шалгахад тогтоогдсон гэж байгаа боловч шалгаж тогтоосон гэх ямар нэг баримт байхгүй. Уг захиргааны хэргийн шүүхийн нотлох баримт гаргуулах тухай албан бичгүүдийн Шүүхийн тамгын газар руу явуулсан байдаг. Уг баримтуудыг хариуцагчийн зүгээс ирүүлээгүй. Шалгаж тогтоосон баримт байхгүй гэсэн тайлбарыг өгөөд байгаа нь нэхэмжлэгчийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байна гэдгийг нотолж байна гэж үзэж байна. Хариуцагч эхний гаргаж өгсөн тайлбар дээрээ 3 төрлийн зөрчлийг жагсааж бичээд уг зөрчлүүдийг гаргасан нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг тогтоож байна гэж тайлбарласан. Өмнөх шүүх хуралд үүнээс олон зөрчил болж орж ирсэн. Маргаан бүхий захирааны акт нь өөрөө тодорхой бус байгаа. Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах нь эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандартыг удаа дараа зөрчиж , зөрчил гаргасан байх тул халсугай гэж тушаалд заасан. Стандартын яг ямар зүйл заалтыг зөрчсөн гэдэг зүйл нь маргаан бүхий захиргааны акт дээрээ байхгүй. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан үеийн хэрэг болоод бусад материалуудаас зөрчил гаргасан гэж нөхөж тогтоож байна. Энэ нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх болон бусад эрхүүдийг зөрчиж ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбар, нотлох баримт байхгүй гэж хэлсэн. Шүүх хурал орохоос өмнө 6 хуудас нотлох баримт гаргаж өгч байгаа нь -ын ажлыг нөхөж шалгаж зөрчил гэж үзэж гаргаж өгч байна гэж үзэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд мөн шинээр нотлох барит гаргаж өгч байна. Маргаан бүхий захиргааны актад эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандартыг зөрчиж, удаа дараа зөрчил гаргасан гэж байгаа боловч ямар үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар тодорхой заагаагүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, мөн төрийн албан хаагчид тодорхой асуудлаар ажлын байрны чиг үүрэгтэй холбогдуулан хариуцлага тооцох зарчимд нийцэхгүй байна. Үүгээрээ -ын хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Ажлын байрны тодорхойлолтод заасан ямар чиг үүргийг нэхэмжлэгчээс хэрэгжүүлээгүй талаар тодорхой заагаагүй, түүнд холбогдох үйл баримтыг шийдвэр гаргахаас өмнө шалган тогтоогоогүй гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны актын гол үндэслэл болгоод байгаа гол зүйл заалт нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэг нь төрийн албан хаагчийн зөрчилтэй холбоотой асуудлаар ажлаас чөлөөлдөг заалт биш харин албан үүргээ хангалтгүй биелүүлсэн асуудалтай холбоотой зүйл заалт байгаа. Өмнөх шүүх хурал дээр яригдсан зүйл нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж байгаа учраас хурал дээр яригдсан асуулт хариулт дээр зөрчилтэй холбогдуулж сахилгын арга хэмжээ авсан гэдэг тайлбар нь уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэдгийг давхар нотолж байна гэж үзэж байна. Мөн сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэж байна. Хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр захиргааны актыг гаргасан бөгөөд 10 дугаар сарын 11-ний өдөр Шүүхийн тамгын газрын даргын өрөөнд зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн , тамгын газрын дарга нар ирсэн байсан бөгөөд, ажлаас гарах хүсэлтээ өг, хуульчийн гэрчилгээтэй юм чинь өмгөөлөгч хий, хэрвээ хүсэлтээ өгөхгүй бол ажлаас халах тушаал гаргалаа гэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс уг байдлыг зөвшөөрөхгүй, ажиллах хүсэл сонирхолтой байгаа талаар хэлсэн. Уг үйл явдал болоход ямар үндэслэлээр ажлаас халах гэж байгаа болон уг ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдээд байгаа үйл явдал фактын талаар яригдаагүй, нэхэмжлэгчийн хувьд уг үйл явдлыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаартай тушаалын сонсох ажиллагаа гэж мэдээгүй. 10 дугаар сарын 10-ны өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас дээр Эрүүгийн хэргийн шүүхийн 146 дугаартай албан бичигт дурдагдсан асуудлын талаар мэдээлэл авах гэж бичсэн байсан. Захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль гэсэн дээр Шүүхийн захиргааны хууль, хөдөлмөрийн дотоод журмын заалуудыг дурдсан байснаас биш Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтын талаар дурьдаагүй. Тиймээс шууд халах гэж байна гэж тухайн үед мэдэгдээгүй. Эрүүгийн хэргийн албан бичгийн талаар тайлбар авах гэж байна гэж мэдэгдэх хуудаснаас ойлгосон. Тиймээс хариуцагчийн зүгээс маргаан бүхий акт дээр сонсох ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь хариуцагчийн гаргасан сонсох ажиллагааны тэмдэглэл болон сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас гэх баримтуудаар тогтоогдож байна. Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн ын удаа дараа өгсөн гэрчийн мэдүүлгээр сонсох ажиллагаа хийгдээгүй учраас гэсэн тайлбар болоод хариуцагчийн өмнөх шүүх хурал дээр хэлсэн асуултад хариулсан хариулт болоод бусад тайлбаруудаар давхар нотлогдож байна гэж үзэж байна. Иймд Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар тушаалыг хүчингүй болгож, шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн О-ын гаргасан Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны удаан жилийн нэмэгдэл зэргийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн, шимтгэл нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүхийн захиргааны тухай хуулийн холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд Шүүхийн тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 73 тоот тушаалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн туслахаар ажиллаж байсан -ыг ажлаас халсан бөгөөд үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тухай Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч гаас ирүүлсэн албан бичгийн дагуу асуудлыг шалгаж, нөхцөл байдлыг судалж үзэхэд шүүгчийн захирамжаар даалгасан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хэд хэдэн зөрчил гаргасан байх нь эрүүгийн хэргийн хавтаст хэрэг, эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем, шүүхэд хөтлөгдөх бүртгэлийн дэвтэр зэргээс шалгахад албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь нотлогдож байсан тул -ын захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Хариуцагч шүүхэд дахин ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу захиргааны байгууллага сонсох ажиллагааг хийдэг болохыг дурьдаад хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр захиргааны актыг гаргасан бөгөөд 10 сарын 11-ний өдөр Шүүхийн тамгын газрын даргын өрөөнд зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн тамгын газрын дарга нар байсан бөгөөд, ажлаас гарах хүсэлтээ өг хуульчийн гэрчилгээтэй юм чинь өмгөөлөгч хий, хэрвээ хүсэлтээ өгөхгүй бол ажлаас халах тушаал гаргалаа гэсэн, нэхэмжлэгчийн зүгээс уг байдлыг хүлээн зөвшөөрөхгүй, ажиллах сонирхол хүсэлтэй байгаа талаар хэлсэн гэжээ.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...уг үйл явдал болоход ямар үндэслэлээр ажлаас халах гэж байгаа болон уг ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдээд байгаа үйл явдал, фактын талаар яригдаагүй, нэхэмжлэгчийн хувьд уг үйл явдлыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2017 оны 10 сарын 11-ний өдрийн 73 дугаартай тушаалын сонсох ажиллагаа гэж мэдээгүй. 10 сарын 10-ны өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас дээр Эрүүгийн хэргийн шүүхийн 146 дугаартай албан бичигт дурьдагдсан асуудлын талаар мэдээлэл авах гэж бичсэн байсан. Захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль гэсэн дээр Шүүхийн захиргааны хууль, хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг дурьдсан байснаас биш Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 1 дэх заалтын талаар дурдаагүй тиймээс шууд халах гэж байна гэж тухайн үед мэдээгүй . Эрүүгийн хэргийн шүүхийн албан бичгийн талаар тайлбар авах гэж байна гэж мэдэгдэх хуудаснаас ойлгосон. Тиймээс хариуцагчийн зүгээс маргаан бүхий акт дээр сонсох ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь хариуцагчийн гаргасан сонсох ажиллагааны тэмдэглэл болон сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас гэх баримтуудаар тогтоогдож байна ...” гэжээ.
1. Нэхэмжлэгч ын гаргасан нэхэмжлэлд сонсох ажиллагаанд тайлбар, санал гаргах боломж олгоогүй болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзсэн байна.
Уг асуудлаар шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн аар дамжуулан 2017 оны 10 сарын 10-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн баримт, сонсох ажиллагааны тэмдэглэл хэрхэн яаж явагдсан талаар бичигдсэн бөгөөд 2017 оны 10 сарын 11-ний өдрийн өглөө орж ирээд “...сонсох ажиллагаа хийлгэх шаардлагагүй, надад тайлбар өгөх шаардлага байхгүй...”. гэж хэлээд гарч явсан талаар гэрчийн мэдүүлэгт орсон байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 15.1.4-т заасан захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх, захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж, хуулиар олгогдсон эдлэх ёстой эрхээ алдсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно заасан оролцогчийг сонсох нөхцөлийг бүрдүүлээгүй гэж үзэж байна
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2017 оны 10 сарын 11-ний өдрийн 73 дугаартай тушаалын сонсох ажиллагаа гэж мэдээгүй...” гэж үзэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26.1-т заасан Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэсэн энэхүү хуулийн заалтыг захиргааны акт буюу тушаал гарсан үед сонсох ажиллагаа хийх ёстой мэтээр үзсэн.
Мөн Захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль гэсэн дээр Шүүхийн захиргааны хууль, хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг дурдсан байснаас биш Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтын талаар дурдаагүй, тиймээс шууд халах гэж байна гэж тухайн үед мэдээгүй гэж сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас дээрх шийдвэр гаргахад эрх олгогдсон хуулийн зүйл заалтын талаар тусгагдсан байхад сахилгын шийтгэлийг ногдуулах зүйл заалтыг бичээгүй нь хариуцагчийн зүгээс маргаан бүхий акт дээр сонсох ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд энэ нь хариуцагчийн гаргасан сонсох ажиллагааны тэмдэглэл болон сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас гэх баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байгаа нь Захиргааны өрөнхий хуулийн холбогдох зүйл заалт болон хуулийн хэрэгжилтийг хангахад хэрэглэгдэх баримтын агуулгыг буруу ойлгож гэж үзэж болохоор байна.
3. Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн" гэж заасан бөгөөд хэрэгт 2 буюу түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэнтэй холбоотой тамгын газрын даргын ямар нэгэн тушаал шийдвэр, эрх зүйн акт байхгүй байна. Өмнө нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж сахилгын шийтгэл авч байгаагүй байхад Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг үндэслэн ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзжээ.
Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоодог бөгөөд бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж Захиргааны ерөнхий хуульд заасан байдаг.
ын зөрчил гаргасан талаар нөхцөл байдлыг тогтооход:
а/ - нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 сарын 17-ны өдөр хүлээн авсан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1-д заасан яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хугацаа 2017 оны 08 сарын 01-ний өдөр дууссан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгах шийдвэр гарсан байна. Гэтэл шүүгчийн туслах нь дээрхи хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 2017 оны 08 сарын 04-ний өдөр Эрүүгийн хэргийн бүртгэлийн нэгдсэн системээс сунгаж, ерөнхий шүүгчийн захирамжийн огноог гараар 2017 оны 8 сарын 01-ний өдөр гэж бичин - нарт холбогдох дугаартай хавтаст хэрэгт болон өнгөн хувь буюу хуулгад оруулсан.
Мөн - нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийн бүртгэлийн нэгдсэн системд шүүх бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан тухай ерөнхий шүүгчийн захирамжийн дугаар огт авагдаагүй бөгөөд тухайн хэрэгт хавсаргасан 268 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжийг нэгдсэн систем болон гар бүртгэл зэргээс хайж үзэхэд дугаартай нарт холбогдох хэргийн даргалагч томилох тухай ерөнхий шүүгчийн захирамжийн дугаар авагдсан байна. Үүнээс үзэхэд дугаартай - нарт холбогдох хэрэгт 2017 оны 08 сарын 31-ний өдрийн №268 тоот ерөнхий шүүгчийн захирамж нэгдсэн систем болон гар бүртгэлд албан ёсоор авагдаагүй байхад ерөнхий шүүгчийн захирамж дээр хий, хоосон дугаар тавьж гарын үсэг зуруулан хэрэгт хавсаргасан хуурамч баримт бүрдүүлсэн.
б/ нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацаа 2018 оны 08 сарын 25-ны өдөр дууссан байхад яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг ерөнхий шүүгчид танилцуулж хугацааг сунгуулах талаар өгсөн шүүгчийн үүрэг даалгаварыг биелүүлэлгүйгээр уг хэргийн хугацааг сунгуулах талаар ерөнхий шүүгчид 2018 оны 08 сарын 31-ний өдөр буюу 6 хоногийн дараа танилцуулж хэргийн хугацааг сунгуулсан байх бөгөөд Эрүүгийн хэргийн бүртгэлийн нэгдсэн системээс хэргийн хугацаа сунгах тухай захирамжийн дугаарыг 2018 оны 08 сарын 31-ний өдөр авсан боловч захирамжийн огноог 2017 оны 08 сарын 25-ны өдөр гэж бичин хавтаст хэрэгт болон өнгөн хувь буюу хуулгад оруулсан байна. Энэ буруутай үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид тайлбар гарган өгсөн байдаг.
в/ д холбогдох зөрчлийн хэргийг Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 сарын 09-ний өдөр хүлээн авч тухайн өдөртөө буюу 2017 оны 08 сарын 09-ний өдөр хянан шийдвэрлэж түүнд 10 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж баривчлах шийтгэлийн гүйцэтгэлийг 2017 оны 08 сарын 09-ний өдрөөс эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна. Гэтэл шүүгчийн туслах нь дээрхи зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийтгэвэрийн дугаарыг эрүүгийн хэргийн бүртгэлийн нэгдсэн систем болон гар бүртгэлээс 2017 оны 09 сарын 05-ны өдөр буюу 27 хоногийн дараа авчээ. Уг шийтгэлийг тухайн үед ямар дугаартай шийтгэвэрээр эдлүүлсэн, зөрчил гаргагч нь шийтгэлээ эдэлсэн эсэх нь тодорхойгүй байна.
г/ Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 28-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор , , нарт холбогдох эрүүгийн хэрэгт 6 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгасан шүүхийн шийдвэр 2017 оны 08 сард хүчин төгөлдөр болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуульд заасны дагуу хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ” гэж заасан байх бөгөөд холбогдох этгээдүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дээрхи хуульд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй 2 хүнийг 2017 оны 10 дугаар сарын 18-нд хүлээлгэн өгсөн ч хүлээлгэн өгөлгүй гэмт хэрэгтэнд ял завшуулж байна гэж үзнэ. Мөн дээрх шүүхийн шийдвэр биелэгдээгүй байхад буюу 2017 оны 10 дугаар сарын 12-нд гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2017 оны 10 дугаар сарын 18-нд хүлээлгэн өгөхөөс өмнө эрүүгийн хэргийн бүртгэлийн нэгдсэн системд хэргийг 2017 оны 09 сарын 13-ны өдөр архивлажээ. Энэ асуудлаар Аймгийн прокурорын газрын 2017 оны 10 сарын 06 өдрийн 7/779 албан бичигт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байхад холбогдох байгууллагад хүргүүлээгүй талаар нэр заан ирүүлсэн байсан.
Дээр дурдсан алдаа зөрчил нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл, шүүгчийн туслах 2017 оны 09 сарын 13-ны өдрийн ерөнхий шүүгч д гарган өгсөн илтгэх хуудас, дээр дурдсан ерөнхий шүүгчийн захирамжуудын хуулбар, эрүүгийн хэргийн бүртгэлийн нэгдсэн системээс татан авсан зураг, холбогдох гар бүртгэлийн хуулбарууд зэрэг баримтуудаар нотлогдсон болно.
Үүнээс үзэхэд шүүгчийн туслах нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д заасан “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх”, 26.2.5-д заасан “хавтаст хэргийг хөтлөх”, 26.2.6-д заасан “тодорхой хэрэг, маргааны талаарх мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах” гэсэн хуульд заасан чиг үүргийг болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2007 оны 10 сарын 19-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандартыг баталсан ба уг стандартад шүүгчийн туслах шүүхэд хэрэг хүлээн авах, шүүх хуралдаанд бэлтгэх, шүүх хуралдааныг явуулах, хэргийг хянан шийдвэрлэсний дараа хийгдэх ажиллагааг ямар хугацаанд, хэрхэн гүйцэтгэх тухай нэгдсэн стандартыг тогтоож өгсөн бөгөөд Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандартын 5.4.1-5.4.4, 6.10.4, 6.10.5, 6.10.8-г тус тус хэрэгжүүлж ажиллаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийг хуурамчаар үйлдэх, огноог засах, гэмт хэрэгтэн ял завшуулах зэрэг ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хараат бусаар ажиллахад сөргөөр нөлөөлж болохуйц үйлдэл бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2009 оны 12 сарын 21-ний өдрийн 31 дүгээр захирамжаар батлагдсан “'Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм“’-ийн 4.1.1-д заасан шүүхийн ажилтан хууль тогтоомж, “Хэргийн хөдөлгөөний стандарт болон ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэнэ гэсэн мэргэжлийн шаардлагыг хангахгүй гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 -д зааснаар ажлаас халах тушаал гаргасан болно.
Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 04 сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1 -д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг мөн Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4-т хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэж тайлбарласан байдаг.
Иймд Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаартай тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ын нэхэмжлэлтэй холбоотой, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарыг сонслоо. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн туслах тодорхой хэмжээнд зөрчил гаргаж, хэргийн хөдөлгөөний стандартыг зөрчсөн үйлдлийн талаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс албан бичиг ирсэн. Үүний дагуу холбогдох баримтуудыг судалж үзсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс -ыг алдаа гаргасан талаар тайлбар, хурлын тэмдэглэл, илтгэх хуудас ирсэн. Албан бичигт иргэдийн төлөөлөгчөөр гэр бүлийн хүнээ оролцуулсан, захиргааны зөрчлийн материалыг хүнгүй авсан асуудлууд дурьдагдсан. Хэрэгт авагдсан баримтууд миний гаргаж өгсөн баримтууд байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгчийн туслах ыг зөрчил гаргасан байж болзошгүй талаар эрүүгийн хэргийн баримтууд бөгөөд уг албан бичиг болон баримтуудын дагуу зөрчил гаргасан талаар албан үүргээ хангалтгүй биелүүсэн гэдгийг шалгаагүй гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хэргийн шүүх эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандартад хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй. Чиг үүргийнхээ хэмжээнд энэ асуудлыг тогтоогоод, холбогдох байгууллагад хандаж байна гэж ойлгож байна. Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандартыг зөрчсөн нь тогтоогдвол хариуцлага тооцох ёстой. Эрүүгийн хэргийн системд хийгдэх ажиллагаа хийгдээгүй, захирамжийн дугаарыг хуурамчаар авсан, бүртгэл дугааргүй захирамжууд авагдсан, цаг хугацаандаа хийгдэх ажлууд хийгдээгүй гэсэн алдаанууд гарсан. Цаашлаад ашиг сонирхлын зөрчил гаргасан байж болзошгүй ноцтой алдаа гаргасан. Энэ гаргасан алдаанууд нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Сонсох ажиллагаа явуулсан баримтууд хэрэгт авагдсан. нь өөрөө надад сонсох ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж хэлээд гарч байгаа нь нөхцөл байдлын талаар болон нотлох баримт гаргах эрхээ алдаж байгаа. Нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас харахад хэзээ ажлаасаа гар, ажлаас халлаа гэж яриа үүсгэсэн нь тодорхойгүй байна. Нөхөж нотлох баримтуудыг гаргаж өгч байна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Тогтоогдсон зөрчлүүд Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандартыг ноцтой зөрчсөн зөрчлүүд байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөрчил гаргасан гэж хариуцлага тооцоод байгаа юм уу, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж хариуцлага тооцоод байгаа юм уу гэж байна. Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн учраас зөрчил гараад байгаа. Улсын дээд шүүхийн тайлбарт ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно гэж заасан. Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандартын 5.4 дүгээр зүйлийн 5.4.1-.5.4.4, 6.14, 6.15, 6.18 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О. О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
О. О нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан төрийн захиргааны жинхэнэ албан хаагч болох нь 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн -ын Монгол улсын төрийн захиргааны албан хаагчийн тангараг, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн үр дүнгийн гэрээ, 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн төрийн жинхэнэ албаны мэргэжлийн шалгалтын хуудас, Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын даргын 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр баталсан шүүгчийн туслахын ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 197 дугаар “Өргөдлийн хариу хүргүүлэх” тухай албан бичигт “Үндэслэлд заасан хууль журмыг манай салбар зөвлөл харьяалалын дагуу шийдвэрлэхгүй тул та шүүхийн Ерөнхий зөвлөл, захиргааны хэргийн анхан шатны шүүхэд уг асуудлаар өргөдлөө гаргаж шийдвэрлүүлнэ үү” гэж дурьдсан байна. Тус байгууллага уг гомдлыг шийдвэрлэхгүй гэсэн хариу өгсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийгдсэн гэж үзэж байна.
Хариуцагч …”Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хуульд зааснаар явуулсан, энэ ажиллагааны явцад оролцогч тайлбар байхгүй, тайлбар гаргах шаардлагагүй гэсэн нь тэмдэглэлээр тогтоогдож байгаа юм. Иймд оролцогч нь сонсох ажиллагаанд тайлбар гаргах эрхээ алдсан”. гэж тайлбарладаг бөгөөд оролцогч тайлбар гаргах эрхээ алдсан болохыг үгүйсгэхгүй байна. Харин сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2 дахь хэсэгт ...“Захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль захиргааны хэм хэмжээний актын зүйл заалтыг тусгах ёстой”... гэж заасны дагуу хэнд, ямар хуулийн дагуу, ямар арга хэмжээ авах гэж байгаагаа бичих ёстой. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагааны оролцогчид Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан арга хэмжээ авах талаар заавал дурьдах ёстой бөгөөд зөвхөн зүйл заалтыг дурьдаад зогсохгүй, агуулгыг тодорхой тусгаж бичсэн байх ёстой боловч энэ ажиллагааг хийгээгүй байна. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа ...”би ямар шийдвэр гаргах гэж байснаа тодорхойлоогүй, Төрийн албаны хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар ажлаас хална гэж шийдээгүй байхдаа сонсох ажиллагааг явуулсан, харин энэ ажиллагааны явцад оролцогчийн гаргасан тайлбарын хүрээнд нь тохируулж шийдвэр гаргах гэж байсан, яагаад гэвэл сонсох ажиллагаа нь өөрөө шийдвэр гарахаас өмнө хийгддэг ажиллагаа учраас уулзалтын дараа захиргааны актын талаар ямар нэгэн шийдвэр гаргах байсан”... гэсэн тайлбар гаргаж байгаа нь сонсох ажиллагаа хийгээгүй, хууль зөрчсөн байна гэж үзлээ.
Хариуцагчийн захиргааны акт гаргахдаа нөхцөл байдлыг судалж, шалгаж тогтоосон эсэхэд дүгнэлт хийхэд:
Хариуцагч нь Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар ыг “ажлаас халах тухай” тушаалаа гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт ...”захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заана”...гэснийг зөрчиж, нэхэмжлэгч нь ямар зөрчил гаргасан, ямар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болохыг, яагаад ажлаас халах арга хэмжээ авч байгаагаа, гаргасан гэх алдаа зөрчлөө хэрхэн яаж тогтоосноо, ямар үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээ хэрхэн яаж шалгаж тогтоосноо бичээгүй байна.
Хариуцагч нь Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 487 дугаар “Тайлбар гаргах тухай” албан бичигтээ ...”эрүүгийн хэргийн шүүхээс ирсэн албан бичгийн дагуу шийдвэр гаргасан гэдэг боловч 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 106 дугаар албан бичгээр тайлбар гаргахдаа ...“Эрүүгийн хэргийн шүүхээс ирсэн албан бичгийг шалгах явцад өөр зөрчлүүд гарч ирсэн, үүнийг шалгахад , , , нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчсөн, Шүүхийн захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.5-д “Хавтаст хэргийг хөтлөх, 26.2.6-д “Тодорхой хэрэг маргааны талаарх мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах” чиг үүргүүдээ хэрэгжүүлээгүй, ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэсэн нь шүүхэд гаргасан тайлбарууд нь хоорондоо зөрүүтэй байна.
Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 дахь хэсэгт зааснаар ...”шийдвэр гаргах гарцаагүй үндэслэлээ, хэрэгцээ шаардлагаа бичих ёстой байсны дагуу, сонсох ажиллагааны мэдэгдэлд захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл”... хэсэгт Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 146 дугаар албан бичиг гэж заасан байсан тул ажлаас халсан тушаалыг гаргахдаа Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн албан бичгийн дагуу уг албан бичигт заасан 4 тохиолдлыг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж, ажлаас халсан байна гэж дүгнэлээ.
Хариуцагч тайлбартаа ...” Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зөрчлүүдийг шалгаад албан бичгийн хамт 4-5 хуудас шалгасан баримт ирүүлсэн, би шалгах шаардлагагүй, нөхцөл байдлыг судалсан гэх боловч Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь уг зөрчлүүдийг шалгасан гэх утга, агуулга албан бичигт байхгүй байна. Уг албан бичигт ... “Шүүгчийн туслах нь нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг хэтрүүлсэн, - нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд хэргийн материал танилцуулаагүй, мөн тухайн хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр хуульд заасны дагуу сонгогдоогүй, өөрийн гэр бүлийн гишүүн/нөхөр/-ийг оролцуулсан зэрэг албан үүргээ зохих хуульд нийцүүлсэн эсэхийг нягтлан шалгаж хариуг ирүүлнэ үү. Мөн интернет цахим хуудсаар иргэн арга хэмжээ авсан тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 150 тоот шийтгэвэрийн хэрэгжилтийг хэрхэн хангасан талаар шалгах шаардлагатай байна.”... гэж бичсэн байх бөгөөд эрүүгийн хэргийн шүүхээс тамгын газрын даргад шалгаж өгнө үү гэсэн хүсэлт хүргүүлсэн байна.
Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлд үзлэг хийхэд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 146 дугаар албан бичиг ирэхдээ 1 хуудас материал ирсэн байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон хариуцагч Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга нар нь зөрчлийг шалгаж тогтоогоогүй байна гэж үзлээ.
Иргэн ******* захиргааны зөрчлийн материал хүлээн авсан талаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт шүүгчийн туслах *******ын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн гаргасан тайлбар байх боловч Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газрын 2017 оны ирсэн бичгийн бүртгэлд үзлэг хийхэд *******ын тайлбар ирсэн гэх бүртгэл байхгүй байгаа нь 2017 оны 9 дүгээр сард Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга нөхцөл байдлыг судалсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Энэ нь шүүх хуралдааны явцад хийсэн үзлэгээр тогтоогдож байна.
Хариуцагч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...”би шүүгчийн туслахын зөрчлийг шалгаагүй, шалгах тогтоох эрх хэмжээ, үүрэг байхгүй, харин шалгаж тогтоох эрх хэмжээ нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрх хэмжээ юм. Иймд би нөхцөл байдлыг судалж үзсэн гэхдээ үүнтэй холбоотой, судалсан талаар гаргаж өгөх баримт байхгүй, харин нөхцөл байдлыг эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд нэвтэрч судалсан”... гэх боловч 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд хийсэн үзлэгээр “Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд нэвтэрсэн хүний түүхийг харахад, захиргааны акт гаргах үндэслэл болсон Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс албан бичиг ирсэн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс захиргааны акт гаргасан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга нэг ч удаа орж байгаагүй зэргээс харахад хариуцагч, шүүгчийн туслахын ажлыг шалгаагүй, ямар үүргээ хэрхэн зохих ёсоор биелүүлээгүй болохыг тогтоогоогүй, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 146 дугаар албан бичгийг үндэслэн хариуцлага тооцсон байна гэж үзлээ.
Дээрхи албан бичигт дурьдагдсан 4 тохиолдолд нь зохих ёсоор үүргээ биелүүлээгүй эсэхийг шалгахад:
1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 146 дугаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргад хүргүүлсэн албан бичигт ... “Шүүгчийн туслах нь нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн байх бөгөөд нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгах эсэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн эрх болохыг тусгайлан заасан байдаг бөгөөд Ерөнхий шүүгч нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 265 дугаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгах тухай” Ерөнхий шүүгчийн захирамжийг хуульд заасан хугацаанд ёсчилсон байна. Харин шүүгчийн туслах нь уг захирамжийг эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд хугацаанд нь оруулаагүй нь буруу боловч Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын дарга нь -ыг нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь буруу байна. Харин дээрх ёсчлогдсон Ерөнхий шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд оруулаагүй байна гэж үзсэн бол үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх байсан байна гэж үзлээ.
2. - нарт холбогдох дугаартай эрүүгийн хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоогүй, нөхөр *******ыг шүүх хуралдаанд оролцуулсан гэх боловч *******ыг иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон байсан байна гэж үзлээ. Хариуцагч ...“Иргэдийн төлөөлөгчийг сонгох тэмдэглэлд *******ын нэр байхгүй нөөцөд 07 дугаартай ******* гэсэн хүн байна”... гэж маргаж байгаа боловч Шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаартай “Дэд жагсаалт батлах тухай” тушаалын хавсралтад сонгосон 15 хүний дотор *******ын нэр 07 дугаартай байдаг бөгөөд харин Иргэдийн төлөөлөгчийг сонгох тэмдэглэлд Шүүхийн Тамгын даргын тушаалд огт бичигдээгүй 07 дугаар ******* гэх хүний нэр бичигдэж, харин *******ын нэр байхгүй байгаа нь Шүүхийн тамгын газрын даргын тушаал, иргэдийн төлөөлөгчөөр сонгох хуралдааны тэмдэглэл болон Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* захирамж зэрэгт шүүхийн шүүх хуралдааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Эндээс харахад Шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаартай “Дэд жагсаалт батлах тухай” тушаалын хавсралтад сонгогдсон 15 хүнээс ******* 07 дугаартай байсан байна. Энэ нэрсийн жагсаалтаас тухайн хэрэгт сонгогдох 3 иргэдийн төлөөлөгчийг сонгох журамтай байдаг бөгөөд 07 дугаартай хүн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон нь ******* байжээ гэж үзлээ. Иймд сонгогдоогүй иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оруулсан гэдэг нь тогтоогдохгүй байна.
3. - нарт холбогдох дугаартай Эрүүгийн хэргийн ахнхан шатны шүүх бүрэлдэхүүнд хэргийн материалтай танилцуулаагүй гэх боловч уг эрүүгийн хэрэг нь хурал товлогдсон өдөр буюу 2017 оны 9 сарын 1-ний өдөр шүүх хуралдаан хуралдаж, шийтгэх тогтоол гарсан байх бөгөөд шүүгч нар хэргийн материалтай танилцалгүйгээр шүүх хуралдаанд оролцдоггүй, шүүх бүрэлдэхүүнд хэргийн материал танилцуулаагүй, шүүх бүрэлдэхүүн хэргийн материалтайгаа танилцаагүй шүүх хуралдаанд орсоныг тогтоох боломжгүй байна. Уг хэргийн шийтгэх тогтоол нь давж заалдах шатны шүүхээр хянагдаж, шүүхийн магадлал гарсан байх бөгөөд энэ талаар шүүхээс гарсан эрхийн актуудад дурьдагдаагүй байна. - нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд хэргийн материалтай танилцуулаагүй гэдэг нь тогтоох боломжгүй учир нэхэмжлэгч үүргээ зохих ёсоор үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй байна.
4. Интернет цахим хуудсаар иргэн арга хэмжээ авсан тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 150 тоот шийтгэвэрийн хэрэгжилтийг хэрхэн хангасан талаар шалгах шаардлагатай байна.”...гэсэн албан бичигт дурьдсан байх бөгөөд ******* захиргааны зөрчлийн материалыг шүүгчийн туслах ******* хүлээн авсан болох нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шүүгчийн туслах *******ын “ хүлээгээд авчих гэхээр нь би хүлээн авсан“ гэх тайлбар болон Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Захиргааны зөрчлийг хүлээн авсан бүртгэлд шүүх хуралдааны явцад хийсэн үзлэгээр тогтоогдож байна.
Хууль болон журам зөрчиж, захиргааны зөрчлийн материалыг зөрчил гаргасан этгээдийг байлцуулалгүй хүлээж авсан нь шүүгчийн туслах *******ын буруутай үйлдэл байжээ гэж үзлээ. Иймд нэхэмжлэгч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх боломжгүй байна.
Хариуцагч нь нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн албан бичигт дурьдагдсан зөрчлүүдээс гадна нарт холбогдох эрүүгийн хэргийн гүйцэтгэх хуудсыг хугацаанд нь хүргүүлээгүй, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд зөрүүтэй оруулсан гэх зэрэг зөрчлүүдийг гаргасан гэх тайлбар гаргадаг бөгөөд шүүх дээрх зөрчлүүдийг гаргасан байна гэж дүгнэлээ. Гэвч дээрх зөрчлүүдийг ажлаас халах захиргааны акт гаргахдаа үндэслэл болгоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эндээс дүгнэхэд хариуцагч Баянхонгор аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах -ыг ажлаас халахдаа Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 146 дугаар албан бичигт заасан 4 тохиолдлоор үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэснийг үндэслэсэн байна. Мөн өөрт оногдсон эрх хэмжээнийхээ хүрээнд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдол бүрийг шалгаж тогтоогоогүй байхдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25 .1.1 дэх заалтыг үндэслэж, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан нь үндэслэлгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 11-нээс 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт ажлын 93 хоног буюу хуанлийн 4 сар 8 хоногийн цалин 3157722 төгрөгийг Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар “ыг ажлаас халах” тухай тушаалыг хүчингүй болгож ,нэхэмжлэгч ыг урьд эрхэлж байсан Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох нийт ажлын 93 хоног буюу хуанлийн 4 сар 8 хоногийн цалин 3157722 төгрөгийг Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт үүрэг болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ