Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 182

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ганболд, Д.Оюунтунгалаг нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 7935118,41 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 3679886,84 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 585103,02 төгрөг, нийт 12200108,27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2016  оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад         

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Ганболд, Д.Оюунтунгалаг нар нь Хадгаламж банкны Хэнтий аймаг, Бор-Өндөр сум дахь Бор-Өндөр тооцооны төвтэй 2013 оны 01 сарын 28-ны өдөр №262 тоот “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”, 2013 оны 05 сарын 19-ний өдөр №533 тоот “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”, мөн “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-г тус тус байгуулан 10000000 /арван сая/ төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сар буюу 3 жилийн хугацаатайгаар тус тус зээлэн авсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 сарын 25-ны өдөр дууссан. Зээлдэгч Б.Ганболд, Д.Оюунтунгалаг нар нь зээл авсан өдрөөс хойш 2014 оны 10 сарын 03-ныг хүртэл хугацаанд зээлийн төлбөрт зөвхөн үндсэн зээлд 2064881,59 төгрөг, зээлийн хүүнд 2436284,95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 206902,21 төгрөг, нийт 4708068,75 төгрөг төлсөн. Үүнээс хойш зээлдэгч Б.Ганболд, Д.Оюунтунгалаг нар нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй, зээлийн гэрээний хугацаа дуусаад 2 сарын хугацаа өнгөрсөн байхад огт төлөлт хийхгүй байх бөгөөд Хадгаламж банкны эрх хүлээн авагчид чанаргүй зээл бүртгэлтэйгээр шилжин ирсэнээс хойш зээлийн өр төлбөрийг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийн байдлаар зээлийн өр төлбөрт огт төлөлт хийгээгүй байгаа нь банкийг илт хохироож байна.

Иймд Б.Ганболд, Д.Оюунтунгалаг нараас үндсэн зээлийн үлдэгдэл 7935118,41 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 3679886,84 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 585103,02 төгрөг, нийт 12200108,27 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 4-р баг Геологийн 08-11 тоотод оршин суух, /РД:ЛА76071310/ Дарьганга овогт Бямбаагийн Ганболд шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Ганболд миний бие “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 7935118,41 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 3679886,84 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 585103,02 төгрөг, нийт 12200108,27 төгрөгийг 12 сарын хугацаатай 2016 оны 10 сарын 10-ны өдрөөс эхлэн сарын 1.000.000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна. Д.Оюунтунгалаг нь 2016 оны 07 сарын 28-нд төрсөн учир ажил хийж энэ мөнгийн төлөх боломж байхгүй. Ийм учир зээлийг би өөрөө төлж барагдуулна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэжээ.

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхтунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Д.Оюунтунгалагаар 12200108,27 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Б.Ганболдоор “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 7935118,41 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 3679886,84 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 585103,02 төгрөг, нийт 12200108,27 төгрөгийг төлүүлэх саналтай байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэжээ.

                                                                                   

                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Б.Ганболд, Д.Оюунтунгалаг нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 7935118,41 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 3679886,84 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 585103,02 төгрөг, нийт 12200108,27 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

Хариуцагч Б.Ганболд, Д.Оюунтунгалаг нар нь Хадгаламж банкны Хэнтий аймаг, Бор-Өндөр сум дахь Бор-Өндөр тооцооны төвтэй 2013 оны 01 сарын 28-ны өдөр №262 тоот “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”, 2013 оны 05 сарын 19-ний өдөр №533 тоот “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”, мөн “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-г тус тус байгуулан 10000000 /арван сая/ төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сар буюу 3 жилийн хугацаатайгаар тус тус нэмж авсан болох нь зээлийн гэрээний хуулбар,  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч Б.Ганболдын хариу тайлбараар тус тус нотлогдож байна.

Хариуцагч Б.Ганболд нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 12200108,27  төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд хариуцагч тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна.  

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхтунгалаг нь хариуцагч Д.Оюунтунгалагаар 12200108,27 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Б.Ганболдоор “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 7935118,41 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 3679886,84 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 585103,02 төгрөг, нийт 12200108,27 төгрөгийг төлүүлэхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагч Б.Ганболд нь 12200108,27 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 7935118,41 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 3679886,84 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 585103,02 төгрөг, нийт 12200108,27 төгрөгийг хариуцагч Б.Ганболд төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

            2. Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай. 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 12200108,27 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 210152 төгрөгний тал хувь болох 105076 төгрөгийг хариуцагч Б.Ганболдоос гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж, улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Ганболд нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтад дурдсан хариуцагчийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, бусад санхүүгийн эх үүсвэрээс хангуулахыг дурдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         С.БАЙГАЛЬМАА