Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 89

 

                 2020/ШЦТ/89

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Х.М  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Х Мд холбогдох 1912002220248 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Таймгийн У суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Т аймгийн У сумын Абагийн Х ... дугаар гудамж .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Х овогтой Х М /РД:../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.М нь 2019 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө А аймгийн Х сумын Х багийн нутаг Хгэх газар байх Д.Ггэрт унтаж байсан иргэн Д.Л Ай фоне-6 маркийн гар утас, хөөрөг, бэлэн 800.000 төгрөг хулгайлж, нийт 25.190.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө А аймгийн Х сумын Х багийн нутаг Хгэх газар байх Д.Ггэрт унтаж байсан иргэн Д.Л эзэмшлийн 56-35 УНБ улсын дугаартай Приус-20 маркийн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, 2019 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Д аймгийн Д сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О.М хэтэвчнээс “Хаан” банкны виза картыг хулгайлан авч 5041134713 дугаартай данснаас 931.500 төгрөгийг авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Д аймгийн Х сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Г” зочид буудлын гадна талбайд байсан иргэн Л.Ц өмчлөлийн Тоёото Ланд Круйзер маркийн 99-99 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос 4.000.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн байцаалтын шатанд 1912002220248  дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Л мэдүүлсэн:...2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Заамар сумаас Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутагт байх Г гэх айлд ирсэн. Тухайн үед би Заамар сумаас Х М гэх залуугийн хамт ирсэн. Би тухайн үед хань татаад дагуулаад ирсэн чинь 2019 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө айлд амарч байхад М миний куртикийг авч гараад машиныг асааж унаад явсан байсан. Миний өмсөж явсан куртикны халаасанд бэлнээр 800.000 төгрөг, шүрэн толгойтой алтан нуухтай, алтан халбагатай цагаан хаш хөөрөг байсан. М миний машиныг унаж яваад Архангай аймгийн төвд унаж ирээд орхиод явсан байсан бөгөөд хөөрөг, мөнгө алга болсон байсан. Мөн миний машинд байсан Ай фоне-6 маркийн гар утсыг аваад явсан байсан. Би Мтай танилцаад 8 хонож байсан бөгөөд манай хүргэнтэй нэг нутаг гээд хийх ажил сураглаад явж байсан. Би тэр залууг Архангай аймаг руу явахдаа хань татаад дагуулаад явсан чинь миний машин, хөөрөг, мөнгө, гар утас зэрэг эд зүйлсийг аваад явчихсан. Би машинаа 14.000.000 төгрөгөөр, хөөргөө 30.000.000 төгрөгөөр, гар утсаа 300.000 төгрөгөөр тус тус үнэлж байгаа. Би гомдолтой байна, алдсан эд зүйлсээ олж авмаар байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 34-35 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Л дахин мэдүүлсэн:...2019 оны 03 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотын Эмээлтэд дэлгүүрийн үүдэнд манай хүргэн болох Төв аймгийн Угтаал сумын гаралтай Г.Б зогсож байхад нэг танихгүй залуу манай хүргэн дээр ирээд би танай нутгийн хүүхэд байна Баагий ахаа гээд манай хүргэн болон Г.Бын ар гэр бусад зүйлийг сайн таниад байсан. Мөн манай хүргэн ч түүний аав ээжийнх талаар мэддэг байсан болохоор түүнийг өрөвдөж ажил төрөл олж өгөхөөр болж Төв аймгийн Заамар суманд гэртээ авчирсан. Хүргэн манай хоёрынх нэг хашаанд байдаг учраас Х.М нь манайхаар орж гарч ажил төрөлд байнга тусалж өвөө гээд гүйгээд байхаар нь ядарсан хүн байна, ажил төрөлтэй болгоод хажуудаа авья гэж бодож байсан. Түүнээс хойш 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд ноолуур зарахаар болж настай хүн учраас ганцаараа явалгүй Х.М дагуулаад ирсэн. Тэгээд ажил төрлөө эмхлүүлж дуусаад Д.Ггийнд очиж тэнд найз нартайгаа хууч хөөрч байгаад унтахаар болж би зүүн талын орон дээр гэрт байсан хүмүүсээс түрүүлээд унтсан бөгөөд унтахаасаа өмнө машинаа түгжээд түлхүүрээ куртикнийхээ карманд хийж, гар утсаа машиндаа үлдээгээд, харин хөөрөг, мөнгөө мөн куртикнийхээ карманд хийгээд орныхоо урд талын сандал дээр тавьж орхиод унтсан. Шөнийн 03 цаг өнгөрч байхад сэрэхэд гэрт гэрэлтэй бүгдээрээ унтаж байсан. Харин Х.М байхгүй байсан. Тэгээд л цагдаа сэргийлэх болсон. 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн алдсан Приус-20 маркийн машинаа Архангай аймгийн төвөөс буюу Эрдэнэбулган сумаас олж авсан бөгөөд машинаа олж авахад хөөрөг, гар утас, бэлэн мөнгө зэрэг зүйлс бүгд байхгүй болсон байсан. Анх танилцахдаа өөрийнхөө нэрийг үнэн зөвөөр хэлсэн учраас мэдсэн. Тэр хүүхэд өөрийнхөө нэрийг яг үнэнээр нь надад хэлсэн. Огт худлаа хэлээгүй. Манай хүргэн Г.Быг сайн мэдэж байсан Яагаад гэвэл тэр хоёр хоёулаа Төв аймгийн Угтаал сумын хүмүүс байсан. Мөн манай хүргэн ч гэсэн тэдний аав, ээжийг нь мэдэж байсан. Би Х.М гэх хүний зургийг хараад танина. Би өөрийнхөө алдсан хөөргөө бүрэн бүтнээр нь олоод авах хүсэлттэй байна. Би маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 36-39 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.М мэдүүлсэн: ...Би 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цагийн үед Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн 20-16 ТӨВ улсын дугаартай ачааны авто машинд малын тэжээл овъёос ачаад “Бор нуур” орох гээд явж байхад 61 гарам орчимд машин саатаад зогсож байтал нэг залуу алхаж ирээд миний машины цонхыг тогшиж  ахаа тамхи байна уу, та хаа хүрэх нь вэ гэхээр нь Бор нуур орох гэж яваад машин эвдэрсэн байна гэж хэлтэл би таньд дайгдаад явах гэсэн юм гэхээр нь машин эвдэрсэн байна гэтэл алхаад явсан. Би удалгүй машинаа янзлаад Бор нуур орж хоноод ачаагаа буулгаад маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цагийн үед Дархан-Уул аймаг орох гээд явж байтал нөгөө залуу Баруун хараагийн нэрийг нь мэдэхгүй дэлгүүрийн ойролцоо гар өргөөд зогсож байхаар нь зогстол ахаа сайн байна уу, таньтай 2 дахь удаагаа таарлаа гэхээр нь за суу гээд аваад явсан. Манай ихэр О.А болон замаас суусан үл таних залуу бид нар Дархан-Уул аймаг орох гээд явж байх замдаа би ачаа ачих хүн сураглаад утсаар ярьж байтал хамт сууж явсан залуу ахаа би ажил хийе гэхээр нь “Бэлэн далай” гэх газарт очиж малын ногоон тэжээл ачаад Төв аймгийн Батсүмбэр сум орж тэжээлээ буулгаад гэртээ харьж хоносон. Маргааш өглөө нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 05 цагийн үед Дархан-Уул аймаг руу ногоон тэжээл ачихаар гараад зам дөтөлж яваад төөрөөд “Хар нүдэнгийн бригад” гэх газарт очоод нэг тракторын жолоочтой уулзаж зам асуугаад машины чиргүүл зарах гэж байгаа сонирхох уу гэхэд Жаргал гэдэг 60 орчим насны ах будаа тарьдаг төхөөрөмж, моторгүй хуучин трактор зэргээр солих уу гэхээр нь тэгье гээд наймаа хийж тракторыг ачиж Дархан-Уул аймагт авчраад 900.000 төгрөгөөр зарсан. Маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө будаа тарьдаг төхөөрөмжөө ачиж Дархан-Уул аймагт 18 цагийн үед ирээд машин болохгүй байхаар нь түүхий эд авах цэгийн орчимд машинаа янзлаад 22 цагийн үед Дархан сумын 2-р багт байрлах дүү Г хонох гээд очтол хамт явсан үл таних залуу ахаа би танихгүй айлд орж хоноод яахав, би машинд унтая гэхээр нь за тэг, тэг гээд машиндаа үлдээгээд айлд орж хоноод өглөө 08 цагийн үед гараад иртэл машины хаалга онгорхой нөгөө залуу байхгүй байсан. Би гар утсаа асаатал “Хаан” банкнаас 2-3-н мессеж ирэхээр нь хартал зарлага гэсэн байсан. Би өөрийн хар өнгийн хэтэвчээ машин дотор үлдээснээ санаад очоод үзтэл бичиг баримт бүрэн, виза карт алга болсон байсан. Би тэр залууг урьд нь харж байгаагүй бөгөөд надад өөрийгөө М гэж танилцуулж байсан. Одоо хараад танина. Тэр залуу шаравтар царайтай, онигор бор нүдтэй, туранхай, 180 орчим см өндөртэй, баруун гарын сарвуу хэсэгтээ их том түлэгдсэн гэмээр соривтой, 25 орчим насны залуу байсан. Манай ихэр ах болох О.А дэлгүүрт хамт орохдоо виза картны дугаараа чанга хэлэхэд нь цээжилж авсан бололтой байгаа юм. 930.000 гаруй төгрөг байсан. Өглөө үлдэгдэл хоосон болсон байсан. Бид 3 хамт ажил хийж мөнгөө дансанд хийлгэж байхыг мэдэж байсан. Бид 2 өдрийн 20.000 төгрөгөөр хоол ундыг дааж ажилд авч явсан. Цалин мөнгийг нь өгөөгүй байсан. М гэгчийг одоо хаана байгаа талаар мэдэхгүй. Миний 5041134713 тоот данснаас 931.500 төгрөг хулгайд алдагдсан. Би өөрийн алдагдсан мөнгө болон холбогдон гарсан зардал чирэгдэл бүхнийг нэхэмжилнэ. Гомдолтой байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 190-191 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Ц мэдүүлсэн:...2019 оны 08 дугаар сарын эхээр Дундговь аймгаас Улаанбаатар хот руу явах зам дээрээс унааны мөнгө байхгүй гээд нэг залуу манай морь ачсан автомашинд дайгдаж манай гэрт ирсэн. Тэр залуу хувцас хунар муутай болохоор нь хувцас хунар авч өгөөд жолооны үнэмлэхтэй жолооч хийж чадна гэхээр нь өрөвдөөд жолооч хийлгэхээр 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймаг руу явахаар болж тэр залуугаар бариулаад очоод зочид буудалд байрлахдаа хажуудаа өрөө авч өгөөд амраасан. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 14-ний өглөө босоход буудлын гадна зогсоол дээр байсан автомашин онгорхой, түлхүүрийг машинд үлдээчихсэн байдалтай машинд гар цүнхэнд байсан бэлнээр 4.000.000 төгрөг алга болчихсон байхаар нь камер шүүж үзэхэд шөнө 23 цагийн үед буудлаас гараад явсан нь тогтоогддог. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан байгаа. Миний автомашиныг жолоодон явсан, автомашинаас хулгай хийсэн хүнийг Т.М гэдэг. Энэ хүн нь манай уяачдын морь ачиж явсан автомашинд дайгдаж гэрт ирснээс хойш таньдаг болоод удаагүй жолоочоор хөдөө авч яваад ийм асуудал боллоо. Дорнод аймгийн Булган суманд манай малчид байдаг болохоор тэр хүмүүсийн цалинг өгөх гээд явж байсан юм. Тэр мөнгийг би гэрээс бэлнээр авч гарсан. Ямар нэгэн баримт байхгүй. Миний цүнхэнд 20.000 төгрөгийн дэвсгэртээр 1 боодол задлаагүй 4.000.000 төгрөг байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 239-240 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч  Д.Гмэдүүлсэн:...2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цагийн орчимд Д.Ла нь Төв аймгийн Заамар сумаас манайд өөрийнхөө машинтай нэг танихгүй залуу дагуулаад ирсэн. Ла нь манайд ойрын 2-3 жил ирээгүй учраас золголт, хоол унд хийсээр байгаад орой болж 00 цагийн орчимд амарцгаасан. Д.Ла ах манай гэрийн баруун талын орон дээр хэвтэж, орныхоо өмнө түшлэгтэй сандал тавиад өөрийнхөө өмсөж явсан куртикээ угласан байсан. Харин нөгөө залуу баруун орны урдуур буюу Д.Ла ахын хэвтэж байсан орны урдуур газарт ор засч амарсан. Шөнө 02 цаг жаахан өнгөрч байх үед би сэрэхэд манайх гэрэлтэй байсан бөгөөд Д.Ла ахтай хамт яваа залуу байхгүй байхаар нь эхнэрээ дуудаж сэрээгээд дараа нь Д.Ла ахыг дуудаж сэрээсэн. Нөгөө залууг бид гурав гадаа машин дотор унтаж байгаа байх гарч оруулж унтуулъя гэж ярилцаад гарахад гадаа машин нь байхгүй болсон байсан ба гэрт орж ирээд куртикээ үзэхэд сандал дээр тохсон Д.Ла ахын куртик нь байхгүй болсон байсан. Тэгээд цагдаад хандах болсон. Д.Ла ах Приус-20 маркийн машин унаж ирсэн. Харин их гарын хэмжээтэй цагаан хаш, алтан халбага, нуухтай, улаан шүрэн толгойтой, дээр үеийн хийцтэй сайхан хөөрөгтөй байсан ба тухайн хөөрөг нь миний мэдэхийн надтай анх танилцаж байхад нь хүртэл түүнд байсан. Харин алдсан утас нь ямар маркийн гар утас байсан гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг гар утас барьсан байсан. Их гарын гэмээр хэмжээтэй, цагаан хаш чулуугаар хийсэн хөөрөгний толгой нь улаан шүрэн толгойтой, алтан нуух, алтан халбагатай, дээр үеийн сайхан хийцтэй хөөрөг байсан. Тэр хөөргөөрөө надтай хүртэл хөөрөглөсөн. Д.Лад яг хэдэн төгрөг байсан талаар нь би мэдээгүй. Гэхдээ өөрөө хэлэхдээ 800.000 төгрөг алдсан гэж байсан. Гэхдээ манайхаас адуу мал худалдаж авах санаатай ирсэн учраас мөнгөтэй байсан байх. Тухайн хүний талаар мэдэх зүйл байхгүй. 27 орчим насны туранхай, дунд зэргийн нуруутай, жаахан бүлтгэрдүү нүдтэй залуу байсан. Манайд ирээд онцын зүйл яриагүй. Гэрийн баруун талын орон дээр хэвтээд байсан. Тэр үед нь би түүний амыг ухаад аль нутгийн хүн болох ах, дүү хамаатан садангийнх талаар асуухад Төв аймгийн Угтаал сумын гаралтай гэж хэлсэн. Түүнээс өөр зүйл огт хэлээгүй. Нэрийг нь асуухад өөрийгөө М гэж танилцуулж байсан. Надад М гэж өөрийнхөө нэрийг хэлж байсан. Гэхдээ нэр нь мөн ч юм уу, биш ч юм уу надад мэдэх зүйл байхгүй. Л машинаа манай гэрийн урд яг үүдэнд шахуу гэртэй нилээн ойрхон шахаж тавьсан байсан. Тэр өдөр Мас өөр хүн ирээгүй. Гэхдээ өдөр манай хамаатны Амгаланбаатар Д.Латай золгох гэж ирсэн. Түүнээс өөр хүн манайхаар огт буугаагүй. Унтаж байсан учраас огт сонсож чадаагүй. Хэрвээ сонссон бол ядаж араас нь гарах байсан. Манайд ирснээсээ хойш машинаа огт хөдөлгөөгүй учраас түлхүүр нь харагдаагүй. Ла ахын ярьж байгаагаар өмсөж байсан куртикнийх нь карманд байсан гэсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 44-47 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.П мэдүүлсэн:...2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цагийн орчимд Төв аймгийн заамар сумын иргэн Д.Ла гэдэг ах маань нэг танихгүй залуугийн хамт манай гэрт өөрийн эзэмшлийн 56-35 УНБ улсын дугаартай хөх өнгийн Приус-20 маркийн машинтай ирээд манайд байж байгаад хонохоор болж манай гэрт аав, ээжтэй хамт үлдсэн. Би хурга ишгээ тавьж өгчихөөд сумын төв рүү орж ирсэн чинь харин шөнийн 04 цагийн орчимд над руу манай ээж болох С.Лжав залгаад Д.Ла ахын чинь машин, куртик, хөөрөг, мөнгө, гар утас зэргийг хамт ирсэн залуу нь аваад алга болчихлоо гэсэн. Тэгээд би сумын төвөөс хөдөө гэртээ очиход машин тэрэг нь байхгүй болсон байсан. Лжав өдөр ирэхдээ машинтайгаа ирээд манай аавтай золгож өөрийнхөө хөөргийг гаргаж ирээд хөөрөглөсөн. Гар утсаа гаргаж ирээд сүлжээ байгаа үгүйг нь харж байсан. Харин би мөнгийг нь хараагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 48-50 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Х.М мэдүүлсэн:...2019 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө Төв аймгийн Заамар сумын “Монгол Су” алтны уурхайгаас уурхайн захирал Латай түүний Приус маркийн автомашинтай Архангай аймгийн Хотонт суманд хүнд ноолуур өгөх ажилтай гарсан. Бид 2 Хотонт сумын Хөөвөр багийн Хүйсийн овоо гэх газар байх айлд 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн оройхон ирсэн. Манай дарга тэр айлын хүмүүсийг таньдаг юм гэсэн. Бид нар тэр айлд архи пиво ууцгаагаад нилээн орой амарсан. Захирал түрүүлээд тасраад унтаад өгсөн. Би нилээн согтчихсон байсан бөгөөд гарч бие засчихаад буцаж орж ирээд захирлын куртикийг нь авч гарч ирээд, өмсөөд машиныг нь унаад Архангай аймгийн төвд ирсэн. Машиныг хаана тавьсанаа санахгүй байгаа. Зам дагаж алхаж байгаад шилэн барилгын урдаас шөнө автобусанд суугаад баруун тийшээ явсан. Тэгсэн чинь автобусны жолооч хаана буух юм бэ гэхээр нь Тариат сумын цаад талд байх газарт буусан. Тэгээд би тэр сумын зам дагуу байдаг гуанзанд хоночихоод өглөө нь сумын төв рүү алхаад сумын төвд очоод хамгийн эхний онгойсон дэлгүүрт ороод эсгий түрийтэй бакал, дотуур хувцас, оймс, дээгүүрээ шаргал өнгийн куртик авч өмссөн. Би тэр дэлгүүрээс пиво авч уугаад хөөргийг 1 хайрцаг парламент, 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архинд тавьсан. Тэр дэлгүүрийн худалдагч нь настай хөгшин хүмүүс байсан бөгөөд тэр 2 хөгшин намайг машинд суулгаж өгсөн. Би тэндээсээ Завхан аймаг орчихоод 5-6 хоноод буцаад жижиг тэргээр Улаанбаатар хот руу явсан. Би хөөрөг тавьсан дэлгүүр байсан сумын нэрийг нь огт мэдэхгүй. Би Архангай аймагт ирж байгаагүй. Сүүлд нь “Цахир” гэдэг нэртэй сум гэж сонссон. Автобусны жолооч буугаарай гэхээр нь буучихсан. Д.Ла захирал Архангай аймгийн Хотонт суманд ноолуур өгөх ажилтай ирсэн. Замдаа цас хайлаад шавар шавхай ихтэй байсан болохоор захирал таньдаг айлдаа хоноод явна гээд тэр айлд очсон. Би тэр айлын хүмүүсийг огт танихгүй. Би тухайн үедээ согтуу байсан бөгөөд нэг мэдсэн чинь засмал зам дээр гараад ирчихсэн явж байсан. Би захирлын машиныг Төв аймагт байхдаа барьдаг байсан. Тухайн үед түлхүүр нь орны дэргэд ил байхаар нь унаад гараад ирсэн. Яг машиныг нь хулгайлах зорилго байгаагүй. Би шөнө Архангай аймгийн төв рүү орж ирээд нэг дэлгүүрийн үүдэнд түлхүүрийг нь машинд нь үлдээж орхичихоод явсан. Хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ би ганцаараа байсан. Би урьд нь ял шийтгүүлж байгаагүй. Би Багануур дүүрэгт утасны хэрэгт холбогдож байсан. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Би хамгийн сүүлд Төв аймгийн Заамар сумын “Монгол Су” нэртэй алтны уурхайд ажиллаж байсан. Би буцаад уурхайдаа очиж ажиллана. Би төв аймгийн Угтаал цайдам сумын харъяатай хүн байгаа юм. Гэхдээ Төв аймгийн Заамар суманд ажилладаг. Би хохирлоо барагдуулсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 83-87 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.А мэдүүлсэн:...Би өөрийн ихэр дүү болох О.М хамтаар ачаа тээвэрлээд явж байхад замаас нэг залуу гар өргөж суугаад бид хоёртой хамт 2 хоног ачаанд явж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 28-ны шөнө машинд хонохоор үлдэхдээ манай дүү О.М картыг хулгайлж данснаас нь 900.000 төгрөг хулгайлсан. Би уг залууг урьд нь харж байгаагүй. Одоо хараад танина. Дүү бид хоёрт хэлэхдээ М гэдэг гэж байсан. Би одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Тэр залуу шаравтар царайтай, онигор бор нүдтэй, туранхай, 180 см орчим өндөртэй, баруун гарын сарвуу хэсэгтээ их том түлэгдсэн гэмээр соривтой 25 орчим насны залуу байсан. Би “Номгон” суманд дэлгүүр орохдоо хамт ороод худалдагчид пин кодоо чанга хэлэхэд л мэдсэн байх...гэх мэдүүлэг /1хх-ийн 194 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Х.М мэдүүлсэн:...Яллагдагчаар татсан тогтоол миний үйлдэлд тохирч байна. Би ойлголоо. Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би ганцаараа үйлдсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд шунаад мөнгөгүй байсан болохоор виза картыг нь авсан. Надад картаа өгөөд дэлгүүрээс юм авахуулдаг байсан учраас би пин кодыг нь цээжилж авсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 201-206 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Х.М мэдүүлсэн:...Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Надад ямар нэгэн тайлбар байхгүй. Миний хийсэн үйлдлийг прокурорын тогтоол дээр тусгасан байна. Ц гэх хүн намайг ийш тийш нь их авч явдаг байсан. Тэгээд тухайн буудалд очиж 2 хоноод 3 дахь хоног дээр нь намайг дээрэлхээд харааж ерөөгөөд байхаар нь би архи уусан байсан болохоор уг машинд байсан мөнгийг аваад явсан. Би уг мөнгийг хотод ганцаараа үрсэн. Үлдэгдэл мөнгө байхгүй. Тухайн гар утсыг Улаанбаатар хотод ломбарданд тавьсан. Бт урьд нь ял шийтгүүлж байсан. Би хохирол төлбөрөө барагдуулаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 249-2хх-ийн 01-05 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 06-07 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 08-09, 14-15, 20-22, 24, 27-28, 31 хуу/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 10, 16-19 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 23 хуу/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 25-26 хуу/

Хохирогч Д.Л хулгайд алдагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 29 хуу/

“Хас Үнэлгээ” ХХК-ний 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61 хуу/

“Хас Үнэлгээ” ХХК-ний 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 92 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 93 хуу/

Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 188 хуу/зэрэг болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Ааймгийн Хсумын Х багийн нутаг Х гэх газраас иргэн Д.Л Ай фоне-6 маркийн гар утас, хөөрөг, 800.000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайлагдаж, нийт 25.190.000 төгрөгийн хохирол учирсан, 2019 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө А аймгийн Х сумын Хбагийн нутаг Хгэх газраас иргэн Д.Л эзэмшлийн 56-35 УНБ улсын дугаартай Приус-20 маркийн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, 2019 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дул аймгийн Д сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О.М хэтэвчнээс “Хаан” банкны виза карт хулгайлагдаж 5041134713 дугаартай данснаас 931.500 төгрөг хулгайлагдаж, 931.500 төгрөгийн хохирол учирсан, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Д аймгийн Х сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Г” зочид буудлын гадна талбайд байсан иргэн Л.Ц өмчлөлийн Тоёото Ланд Круйзер маркийн 99-99 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос 4.000.000 төгрөг хулгайлагдсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Х.М нь дээрх гэмт хэргүүдэд гэм буруутай, 2019 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Ааймгийн Хсумын Х багийн нутаг Х гэх газар байх Д.Ггэрт унтаж байсан иргэн Д.Л Ай фоне-6 маркийн гар утас, хөөрөг, 800.000 төгрөг хулгайлж, нийт 25.190.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө А аймгийн Хсумын Хбагийн нутаг Х гэх газар байх Д.Ггэрт унтаж байсан иргэн Д.Л эзэмшлийн 56-35 УНБ улсын дугаартай Приус-20 маркийн автотээврийн хэрэгслийг хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Л мэдүүлсэн “Тухайн үед би Заамар сумаас Х М гэх залуугийн хамт ирсэн. Би тухайн үед хань татаад дагуулаад ирсэн чинь 2019 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө айлд амарч байхад М миний куртикийг авч гараад машиныг асааж унаад явсан байсан. Миний өмсөж явсан куртикны халаасанд бэлнээр 800.000 төгрөг, шүрэн толгойтой алтан нуухтай, алтан халбагатай цагаан хаш хөөрөг байсан. М миний машиныг унаж яваад Архангай аймгийн төвд ирээд орхиод явсан байсан бөгөөд хөөрөг, мөнгө алга болсон байсан. Мөн миний машинд байсан Ай фоне-6 маркийн гар утсыг аваад явсан байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 34-35, 36-39/, мөрдөн байцаалтын шатанд гэрч  Д.Гмэдүүлсэн “2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цагийн орчимд Д.Ла нь Төв аймгийн Заамар сумаас манайд өөрийнхөө машинтай нэг танихгүй залуу дагуулаад ирсэн. Ла нь манайд ойрын 2-3 жил ирээгүй учраас золголт, хоол унд хийсээр байгаад орой болж 00 цагийн орчимд амарцгаасан. Д.Ла ах манай гэрийн баруун талын орон дээр хэвтэж, орныхоо өмнө түшлэгтэй сандал тавиад өөрийнхөө өмсөж явсан куртикээ угласан байсан. Харин нөгөө залуу баруун орны урдуур буюу Д.Ла ахын хэвтэж байсан орны урдуур газарт ор засч амарсан. Шөнө 02 цаг жаахан өнгөрч байх үед би сэрэхэд манайх гэрэлтэй байсан бөгөөд Д.Ла ахтай хамт яваа залуу байхгүй байхаар нь эхнэрээ дуудаж сэрээгээд дараа нь Д.Ла ахыг дуудаж сэрээсэн. Нөгөө залууг бид гурав гадаа машин дотор унтаж байгаа байх гарч оруулж унтуулъя гэж ярилцаад гарахад гадаа машин нь байхгүй болсон байсан ба гэрт орж ирээд куртикээ үзэхэд сандал дээр тохсон Д.Ла ахын куртик нь байхгүй болсон байсан. Тэгээд цагдаад хандах болсон” гэх мэдүүлэг /1хх-ийн 44-47/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.П мэдүүлсэн “2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цагийн орчимд Төв аймгийн заамар сумын иргэн Д.Ла гэдэг ах маань нэг танихгүй залуугийн хамт манай гэрт өөрийн эзэмшлийн 56-35 УНБ улсын дугаартай хөх өнгийн Приус-20 маркийн машинтай ирээд манайд байж байгаад хонохоор болж манай гэрт аав, ээжтэй хамт үлдсэн. Би хурга ишгээ тавьж өгчихөөд сумын төв рүү орж ирсэн. Тэгсэн чинь харин шөнийн 04 цагийн орчимд над руу манай ээж болох С.Лжав залгаад Д.Ла ахын чинь машин, куртик, хөөрөг, мөнгө, гар утас зэргийг хамт ирсэн залуу нь аваад алга болчихлоо гэсэн. Тэгээд би сумын төвөөс хөдөө гэртээ очиход машин тэрэг нь байхгүй болсон байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 48-50/, мөрдөн байцаалтын шатанд Х.М яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Бид нар тэр айлд архи пиво ууцгаагаад нилээн орой амарсан. Захирал түрүүлээд тасраад унтаад өгсөн. Би нилээн согтчихсон байсан бөгөөд гарч бие засчихаад буцаж орж ирээд захирлын куртикийг нь авч гарч ирээд, өмсөөд машиныг нь унаад Архангай аймгийн төвд ирсэн. Машиныг хаана тавьсанаа санахгүй байгаа. Би шөнө Архангай аймгийн төв рүү орж ирээд нэг дэлгүүрийн үүдэнд түлхүүрийг нь машинд нь үлдээж орхичихоод явсан. Хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ би ганцаараа байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 83-87/ зэрэг нотлох баримтуудаар, 

шүүгдэгч Х.М нь 2019 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Д аймгийн Д сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О.М хэтэвчнээс “Хаан” банкны виза картыг хулгайлан авч 5041134713 дугаартай данснаас 931.500 төгрөгийг авч 931.500 хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.М мэдүүлсэн “Маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө будаа тарьдаг төхөөрөмжөө ачиж Дархан-Уул аймагт 18 цагийн үед ирээд машин болохгүй байхаар нь түүхий эд авах цэгийн орчимд машинаа янзлаад 22 цагийн үед Дархан сумын 2-р багт байрлах дүү Г хонох гээд очтол хамт явсан үл таних залуу ахаа би танихгүй айлд орж хоноод яахав, би машинд унтая гэхээр нь за тэг, тэг гээд машиндаа үлдээгээд айлд орж хоноод өглөө 08 цагийн үед гараад иртэл машины хаалга онгорхой нөгөө залуу байхгүй байсан. Би гар утсаа асаатал “Хаан” банкнаас 2-3-н мессеж ирэхээр нь хартал зарлага гэсэн байсан. Би өөрийн хар өнгийн хэтэвчээ машин дотор үлдээснээ санаад очоод үзтэл бичиг баримт бүрэн, виза карт алга болсон байсан. Би тэр залууг урьд нь харж байгаагүй бөгөөд надад өөрийгөө М гэж танилцуулж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 190-191/, мөрдөн байцаалтын шатанд гэрч О.А мэдүүлсэн “Би өөрийн ихэр дүү болох О.М хамтаар ачаа тээвэрлээд явж байхад замаас нэг залуу гар өргөж суугаад бид хоёртой хамт 2 хоног ачаанд явж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 28-ны шөнө машинд хонохоор үлдэхдээ манай дүү О.М картыг хулгайлж данснаас нь 900.000 төгрөг хулгайлсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 194/, мөрдөн байцаалтын шатанд Х.М яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Яллагдагчаар татсан тогтоол миний үйлдэлд тохирч байна. Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би ганцаараа үйлдсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд шунаад мөнгөгүй байсан болохоор виза картыг нь авсан. Надад картаа өгөөд дэлгүүрээс юм авахуулдаг байсан учраас би пин кодыг нь цээжилж авсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 201-206/ зэрэг нотлох баримтуудаар, 

 

шүүгдэгч Х.М нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Даймгийн Х сумын .. дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Г” зочид буудлын гадна талбайд байсан иргэн Л.Ц өмчлөлийн Тоёото Ланд Круйзер маркийн 99-99 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос 4.000.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Ц мэдүүлсэн “2019 оны 08 дугаар сарын эхээр Дундговь аймгаас Улаанбаатар хот руу явах замаас унааны мөнгө байхгүй гээд нэг залуу манай морь ачсан автомашинд дайгдаж манай гэрт ирсэн. Тэр залуу хувцас хунар муутай болохоор нь хувцас хунар авч өгөөд жолооны үнэмлэхтэй жолооч хийж чадна гэхээр нь өрөвдөөд жолооч хийлгэхээр 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймаг руу явахаар болж тэр залуугаар бариулаад очоод зочид буудалд байрлахдаа хажуудаа өрөө авч өгөөд амраасан. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 14-ний өглөө босоход буудлын гадна зогсоол дээр байсан автомашин онгорхой, түлхүүрийг машинд үлдээчихсэн байдалтай машинд гар цүнхэнд байсан бэлнээр 4.000.000 төгрөг алга болчихсон байхаар нь камер шүүж үзэхэд шөнө 23 цагийн үед буудлаас гараад явсан нь тогтоогддог. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан байгаа” гэх мэдүүлэг /1хх-ийн 239-240/, мөрдөн байцаалтын шатанд Х.М яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Ц гэх хүн намайг ийш тийш нь их авч явдаг байсан. Тэгээд тухайн буудалд очиж 2 хоноод 3 дахь хоног дээр нь намайг дээрэлхээд харааж ерөөгөөд байхаар нь би архи уусан байсан болохоор уг машинд байсан мөнгийг аваад явсан. Би уг мөнгийг хотод ганцаараа үрсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 249-2хх-ийн 01-05/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Х овогт Х М бусдын эд хөрөнгийг хулгайлсан, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Х.Мд холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Х.М бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М цагдан хоригдсон 209 /хоёр зуун ес/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мас 800.000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багт оршин суух Б овогт Д Л /РД:НН59020778/-д, 931.500 /есөн зуун гучин нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулан Төв аймгийн Батсүмбэр сумын 01 дүгээр багт оршин суух Е овогт О М /РД:НБ68100551/-д, 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулан Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 7 дугаар хэсгийн 27 дугаар амины орон сууцанд оршин суух О овогт Л Ц /РД:УХ67052710/-т тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

            Шүүгдэгч Х.М үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

            Шүүгдэгч Х.Мд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 225.000 төгрөгийн 15.000 төгрөгийг 1 хоногийн хорих ялаар тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар нэмж нэгтгэж эдлүүлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Х М бусдын эд хөрөнгийг хулгайлсан, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Х.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Х.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож 40 /дөч/ хоногийн хугацаагаар хорих ялыг, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 225.000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгийн 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож 15 /арван тав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 02 /хоёр/ жил 01 /нэг/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М цагдан хоригдсон 209 /хоёр зуун ес/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мас 800.000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багт оршин суух Б овогт Д Л /РД:НН59020778/-д, 931.500 /есөн зуун гучин нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулан Төв аймгийн Батсүмбэр сумын 01 дүгээр багт оршин суух Е овогт О М /РД:НБ68100551/-д, 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулан Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 7 дугаар хэсгийн 27 дугаар амины орон сууцанд оршин суух О овогт Л Ц /РД:УХ67052710/-т тус тус олгосугай.

7. Шүүгдэгч Х.Мд холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Х.М бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНЦЭЦЭГ