| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
| Хэргийн индекс | 157/2016/00176/И |
| Дугаар | 182 |
| Огноо | 2016-08-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 182
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн*******сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч*******,******* нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 7935118,41 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 3679886,84 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 585103,02 төгрөг, нийт 12200108,27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч*******,******* нар нь *******ны******* аймаг,*******сум дахь*******тооцооны төвтэй 2013 оны 01 сарын 28-ны өдөр №262 тоот “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”, 2013 оны 05 сарын 19-ний өдөр №533 тоот “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”, мөн “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-г тус тус байгуулан 10000000 /арван сая/ төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сар буюу 3 жилийн хугацаатайгаар тус тус зээлэн авсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 сарын 25-ны өдөр дууссан. Зээлдэгч*******,******* нар нь зээл авсан өдрөөс хойш 2014 оны 10 сарын 03-ныг хүртэл хугацаанд зээлийн төлбөрт зөвхөн үндсэн зээлд 2064881,59 төгрөг, зээлийн хүүнд 2436284,95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 206902,21 төгрөг, нийт 4708068,75 төгрөг төлсөн. Үүнээс хойш зээлдэгч*******,******* нар нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй, зээлийн гэрээний хугацаа дуусаад 2 сарын хугацаа өнгөрсөн байхад огт төлөлт хийхгүй байх бөгөөд *******ны эрх хүлээн авагчид чанаргүй зээл бүртгэлтэйгээр шилжин ирсэнээс хойш зээлийн өр төлбөрийг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийн байдлаар зээлийн өр төлбөрт огт төлөлт хийгээгүй байгаа нь банкийг илт хохироож байна.
Иймд*******,******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 7935118,41 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 3679886,84 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 585103,02 төгрөг, нийт 12200108,27 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч******* аймгийн*******сум 4-р баг******* тоотод оршин суух, /РД:ЛА76071310/******* овогт*******гийн Ганболд шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Ганболд миний бие “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 7935118,41 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 3679886,84 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 585103,02 төгрөг, нийт 12200108,27 төгрөгийг 12 сарын хугацаатай 2016 оны 10 сарын 10-ны өдрөөс эхлэн сарын 1.000.000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна.******* нь 2016 оны 07 сарын 28-нд төрсөн учир ажил хийж энэ мөнгийн төлөх боломж байхгүй. Ийм учир зээлийг би өөрөө төлж барагдуулна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэжээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч*******аар 12200108,27 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч*******оор “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 7935118,41 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 3679886,84 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 585103,02 төгрөг, нийт 12200108,27 төгрөгийг төлүүлэх саналтай байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч*******,******* нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 7935118,41 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 3679886,84 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 585103,02 төгрөг, нийт 12200108,27 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч*******,******* нар нь *******ны******* аймаг,*******сум дахь*******тооцооны төвтэй 2013 оны 01 сарын 28-ны өдөр №262 тоот “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”, 2013 оны 05 сарын 19-ний өдөр №533 тоот “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”, мөн “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-г тус тус байгуулан 10000000 /арван сая/ төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сар буюу 3 жилийн хугацаатайгаар тус тус нэмж авсан болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч*******ын хариу тайлбараар тус тус нотлогдож байна.
Хариуцагч******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 12200108,27 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд хариуцагч тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч*******аар 12200108,27 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч*******оор “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 7935118,41 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 3679886,84 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 585103,02 төгрөг, нийт 12200108,27 төгрөгийг төлүүлэхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагч******* нь 12200108,27 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 7935118,41 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 3679886,84 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 585103,02 төгрөг, нийт 12200108,27 төгрөгийг хариуцагч******* төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК дахь эрх хүлээн авагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 12200108,27 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 210152 төгрөгний тал хувь болох 105076 төгрөгийг хариуцагч*******оос гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж, улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтад дурдсан хариуцагчийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, бусад санхүүгийн эх үүсвэрээс хангуулахыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.БАЙГАЛЬМАА