Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 241

 

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг 

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ХасБанкны нэхэмжлэлтэй хариуцагч Т.Гэрэлт-Од, А.Туяа нарт холбогдох үндсэн зээл  18.739.497,26 төгрөг, хүү 1.229.307,28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.673,51 төгрөг, нийт 19.981.478,05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2016  оны 09 сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

        

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ХасБанкнаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Гэрэлт-Од, А.Туяа нар нь 2015.03.24-ний өдөр ХасБанктай зээлийн 1430008506 дугаар гэрээ байгуулж 26.000.000 /хорин зургаан сая/ төгрөгийн зээлийг үндсэн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 28,8 хувийн хүүтэйгээр авсан. Т.Гэрэлт-Од, А.Туяа нар нь 2011.04.26-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээ 1430001836-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-1804000716 дугаартай Хэнтий аймаг, Бор-Өндөр сумын 2-р баг, 38 дугаар байрны 12 тоотын 37,8 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2015.03.24-ний өдрийн Барьцааны гэрээ 1430008506-01 дугаар гэрээгээр ХЭҮ 48-48 улсын дугаар, №00472015 гэрчилгээний дугаартай, LBZF56JB1AA046622 арлын дугаартай Beiben маркын хүнд даацын авто машин зэрэг хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь зээл авсаны дараа хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд банкны зүгээс зээлдэгч Т.Гэрэлт-Од, А.Туяа нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Т.Гэрэлт-Од, А.Туяа нараас үндсэн зээл  18.739.497,26 төгрөг, хүү 1.229.307,28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.673,51 төгрөг, нийт 19.981.478,05 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах, хүсэлтэй байна. Мөн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс ИХШХШТХ-н 69 дүгээр зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, Т.Гэрэлт-Од, А.Туяа нарын банкин дахь харилцах, хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох захирамж гаргаж өгнө үү гэжээ. 

            Хариуцагч Т.Гэрэлт-Од, А.Туяа нар шүүхэд гаргасан тайлбартаа: ХасБанкнаас нэхэмжилсэн зээл, зээлийн хүү нийт 19,981,478,05 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Цаашид хуваарийнхаа дагуу төлж барагдуулна. Төлөгдөөгүй зээлийг 10 сард багтаан төлнө. Маргах зүйлгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна гэжээ.

            Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ХасБанкнаас шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь зээлийн төлөлтийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нарын хариу тайлбарыг зөвшөөрч байна. Хугацаа хэтэрсэн зээлийн төлөлтийг 10-р сард багтаан төлүүлж, цаашид эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.                                                       

                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ХасБанк нь хариуцагч Т.Гэрэлт-Од, А.Туяа нарт холбогдох  үндсэн зээл  18.739.497,26 төгрөг, хүү 1.229.307,28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.673,51 төгрөг, нийт 19.981.478,05 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.   

Хариуцагч Т.Гэрэлт-Од, А.Туяа нар нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ХасБанктай 2015 оны 03 сарын 24-ний өдрийн 1430008506 дугаартай зээлийн гэрээ байгуулж 26.000.000 төгрөгийн зээлийг авсан болох нь зээлийн гэрээний хуулбар,  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч Т.Гэрэлт-Од, А.Туяа нарын хариу тайлбараар тус тус нотлогдож байна.

Хариуцагч Т.Гэрэлт-Од, А.Туяа нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 19.981.478,05 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд тайлбарыг бичгээр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.    

Иймд хариуцагч Т.Гэрэлт-Од, А.Туяа нар нь 19.981.478,05 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ХасБанкны нэхэмжилсэн үндсэн зээл  18.739.497,26 төгрөг, хүү 1.229.307,28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.673,51 төгрөг, нийт 19.981.478,05 төгрөгийг хариуцагч Т.Гэрэлт-Од, А.Туяа нар төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ХасБанкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.857,39 төгрөгний тал хувь болох 128.928,6 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 128.928,6 төгрөгийг, хариуцагч Т.Гэрэлт-Од, А.Туяа нараас улсын тэмдэгтийн хураамж 128.928,6  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ХасБанкинд олгосугай.

  3. Хариуцагч Т.Гэрэлт-Од, А.Туяа нарын улсын бүртгэлийн Ү-1804000716 дугаартай Хэнтий аймаг, Бор-Өндөр сумын 2-р баг, 38 дугаар байрны 12 тоотын 37,8 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ХЭҮ 48-48 улсын дугаар, №00472015 гэрчилгээний дугаартай, LBZF56JB1AA046622 арлын дугаартай Beiben маркын хүнд даацын авто машин зэрэг хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн тус шүүхийн 2016 оны 09 сарын 28-ны өдрийн 705 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Т.Гэрэлт-Од, А.Туяа нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                                         С.БАЙГАЛЬМАА