Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 90

 

                           2020/ШЦТ/90

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч: А.Б 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт А Бт холбогдох 1912007260071 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Исуманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Ааймгийн Эсумын .. дугаар багийн Тхорооллын ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, У овогт А Б /РД:../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ааймгийн Ө сумын Д багийн нутаг Цагаанчулуут гэх газраас 34 ширхэг 2.4294 метр куб шоо метр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 28-61 УБО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 94.746 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Мөрдөн байцаалтын шатанд 1912007260071 дугаартай эрүүгийн хэргээс:                              

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ө мэдүүлсэн:...Б гэдэг хүн хаанаас мод бэлтгэсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Тэр үед Улаанбаатар хотод байсан. Манай Донгой багийн байгаль хамгаалагч Э гэдэг хүн байдаг юм. А.Б гэдэг хүн мод ачиж явахад байгаль хамгаалагч байгаагүй юм шиг байна лээ. Тэр хойгуур нь Б гэдэг хүн мод ачаад явсан байсан. А.Б гэдэг хүнийг би танихгүй. Би Б гэдэг хүн машиндаа хэдий хэмжээний мод ачсан байсан талаар үзэж хараагүй болохоор сайн мэдэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийнхаа дагуу шийдэгдэх байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Б мэдүүлсэн:...2019 оны 11 дүгээр сарын эхээр шиг санаж байна, А.Б гэдэг хүнтэй хамт Өндөр-Улаан сумын Донгой багийн Бага Цагаан Чулуут гэдэг газар руу модонд яваад тэр өдрөө буцаад аймгийн төв   рүү орж ирж байгаад Замчин буудлын урд талд цагдаа зогсоож шалгаад модны зөвшөөрөл байхгүй /гоожин/ гээд журмын хашаанд аваачиж хийсэн. Би тухайн үедээ Быг модныхоо гоожинтой явж байгаа юм байх гэж бодсон чинь гоожингүй явж байсан юм байна лээ. Хэрвээ гоожингүй гэдгийг нь мэдсэн бол би явахгүй байсан юм. А.Бын өөрийнх нь машинтай явсан. Улсын дугаарыг нь санахгүй байна. Цэнхэр өнгийн “Портер” маркийн машин байсан. Бид хоёр Өндөр -Улаан сумын Донгой багийн Бага Цагаан Чулуут гэдэг газар руу модонд явсан. Бид хоёр гурван ширхэг босоо мод унагаасан. Б хужаа цахилгаа хөрөө, сүх авчихсан намайг модонд хамт явалцаад өгөөч гэхээр нь би хамт явсан. Замаараа манай аавынхаар орчихоод модонд очиж модоо ачаад эргээд шууд аймаг руу орж ирсэн. Бын авч явсан хөрөө шар өнгөтэй хөрөө байсан санагдаж байна. Нилээн хуучин хөрөө харагдаж байсан. Сүх нь төмөр иштэй хуучин сүх байсан. Б надад зөвшөөрөл гоожингийн талаар юм яриагүй. Би гоожинтой юм байх гэж бодоод хамт явсан чинь зөвшөөрөлгүй байсан юм байна лээ. Би Бтай өмнө нь модонд явж байгаагүй. Б өмнө нь хэдэн удаа модонд явсныг би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Бын мэдүүлсэн: ...Би өмнө нь уг хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ ч хууль бусаар мод бэлтгэсэн гэж хэлж байсан. Би хууль бусаар мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 55-61 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07 хуу

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-09, 11, 38 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 16-17 хуу/

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 176 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37 хуу/

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 186 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46 хуу/

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52 хуу/

Банк хоорондын шилжүүлэг /хх-ийн 80 хуу/ зэрэг болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ааймгийн Өсумын Д багийн нутаг Цгэх газраас 34 ширхэг 2.4294 метр куб шоо метр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 28-61 УБО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 94.746 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч А.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр А аймгийн Өсумын Д багийн нутаг Ц гэх газраас 34 ширхэг 2.4294 метр куб шоо метр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 28-61 УБО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 94.746 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ө мэдүүлсэн “А.Б гэдэг хүн мод ачиж явахад байгаль хамгаалагч байгаагүй юм шиг байна лээ. Тэр хойгуур нь Б гэдэг хүн мод ачаад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Б мэдүүлсэн “2019 оны 11 дүгээр сарын эхээр шиг санаж байна, А.Б гэдэг хүнтэй хамт Өндөр-Улаан сумын Донгой багийн Бага Цагаан Чулуут гэдэг газар руу модонд яваад тэр өдрөө буцаад аймгийн төв   рүү орж ирж байгаад Замчин буудлын урд талд цагдаа зогсоож шалгаад модны зөвшөөрөл байхгүй /гоожин/ гээд журмын хашаанд аваачиж хийсэн. Би тухайн үедээ Быг модныхоо гоожинтой явж байгаа юм байх гэж бодсон чинь гоожингүй явж байсан юм байна лээ. А.Бын өөрийнх нь машинтай явсан. Бид хоёр Өндөр-Улаан сумын Донгой багийн Бага Цагаан Чулуут гэдэг газар руу модонд явсан. Бид хоёр гурван ширхэг босоо мод унагаасан. Б хужаа цахилгаа хөрөө, сүх авчихсан намайг модонд хамт явалцаад өгөөч гэхээр нь би хамт явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/, мөрдөн байцаалтын шатанд А.Бын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би өмнө нь уг хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ ч хууль бусаар мод бэлтгэсэн гэж хэлж байсан. Би хууль бусаар мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 55-61/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-09, 11, 38/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд У овогт А Быг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар  ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Бт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч А.Бын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 28-61 УБО улсын дугаартай Портер маркийн автомашин, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хурааж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул  тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт А Быг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар  ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч А.Бын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 28-61 УБО улсын дугаартай Портер маркийн автомашин, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хурааж улсын төсөвт оруулсугай.

6. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ