Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 91

 

2020/ШЦТ/91

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Г.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г Жд холбогдох 1912007340014 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн Х гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Г Ж/РД:../  

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Жнь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А аймгийн Б сумын Б багийн нутаг О гэх газар иргэн Ө.Б зүүн гарын бугалганы орчим нь хутгаар зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн байцаалтын шатанд 1912007340014 дугаартай эрүүгийн хэргээс:                               

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.Б мэдүүлсэн: ...Би 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн нутаг Овооны өвөр гэх газарт байх хүргэн Г.Жы гэрт байсан. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн орчим аймгийн төвөөс Ж, А найзууд гэх 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн ирсэн. Нэг эрэгтэйг нь С гэж байсан. Нөгөө хоёрын нэрийг нь мэдэхгүй, танихгүй. Эдгээр хүмүүс нь хоёр шил архитай ирснийг бид нар хувааж ууцгаасан. Архиа ууж дуусаад Жхоймортоо газар хэвтээд унтсан. Тэгсэн чинь аймгийн төвөөс ирсэн эмэгтэй Жыг хэвтэж байхад нь очиж өшиглөөд агсраад Жпизда минь гэх мэтээр орилж хашгираад, татаж босгож ирээд хэрүүл өдөөд Жруу юм авч шидэж байснаа хоолны төмөр том халбагаар хэд хэдэн удаа толгой руу нь цохиход Жгэнэт босч ирээд тэр эмэгтэйг заамдаад авсан. Тэгэхээр нь би салгаж тэр эмэгтэйг цааш нь болгоод байж байтал Жгал тогооны шүүгээ онгойлгож хутга авахаар нь би Жыг тэвэртэл миний зүүн гар руу 3 удаа хутгаараа хатгах шиг болсон. Жаас хутгыг хэн авсныг мэдэхгүй. Одоо явцгаая гээд бүгд машинд суугаад явцгаасан. Жгэртээ ганцаараа үлдсэн. Би тэрхэн үед ухаан балартаад зарим үйл явдлыг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд Архангай аймгийн төвд Цагаан даваанд танихгүй айлд ухаан орсон. Тэр айлын хүмүүс надад түргэн дуудаж өгсөн бололтой эмч ирчихсэн үзэж байгаад намайг аймгийн эмнэлэг рүү авч явсан. Би эмнэлэгт очоод дахиж ухаан балартаад нэг сэрэхдээ эмчид эхнэрийн утасны дугаарыг өөрийнхөө нэртэй хэлчихээд дахиад ухаан алдсан. Тэрнээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө ухаан орсон. Хамт явсан миний төрсөн дүү Аболон найзууд нь гэх хүмүүс хаана байгааг нь мэдэхгүй байна. Намайг тэр айлд үлдээгээд явчихсан байсан. Жижиг хар иштэй хутга байсан. Миний зүүн гарын булчингийн гадна хэсэгт гурван газарт хутгалуулсан шарх гэмтэл учирсан байна. Би хэнтэй ч маргалдаж муудалцаагүй, хэрүүл маргаан болоогүй. Тэр эмэгтэй хүн согтчихоод Жыг өдөж агсарсан бөгөөд түүнээс болж л ийм асуудал болсон. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.Б дахин мэдүүлсэн:...Би дүгнэлтэй танилцсан. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би Г.Жтай учраа ололцсон. Миний биед учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн. Цаашид надад Г.Жаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Ө мэдүүлсэн:...Би 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн төвөөс нөхөр М.Б, таньдаг ах С нарын хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн нутаг Овооны өвөр гэх газар байх Г.Жахын гэрт хонь авах гэж очсон. Гэрт нь ороод бид нар авч очсон 2 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архийг хувааж ууцгаасан. Тухайн үед Г.Жахын гэрт эхнэр нь болох Аэгч, Аэгчийн ах нь гэх Ө.Б гэх хүн, хүүхэд нь болох Цнар байсан. Аэгч архи уучихаад нөхөр Г.Жруу уурлаж, надтай нохой шиг харьцдаг гэх утгатай юм ярьж маргалдаад байсан. Тэр үед Цгэртээ орж ирээд уурлаад явсан. Би Г.Ж, Аэгч хоёрт хоёуланд нь хандаж та хоёр өдий насалчихаад хэрүүл маргаанаа болиоч гэж хэлсэн. Тэрнээс хойш архиндаа согтоод нэг хэсэг тасарчихсан бололтой нэг ухаан ортол намайг Г.Жах үсдээд чирч байсан. Би Г.Жахыг аваач юу болоод байгаа юм гэхэд намайг тавьсан. Аэгч Г.Жахтай хэрэлдээд л байсан. Нэг мэдэхэд Аэгч миний ахыг хутгалчихлаа ш дээ, чи миний ахыг яаж байгаа юм гээд орилж хашгираад байсан. Тэгэхэд Г.Жах хутга барьчихсан дээр нь Ө.Б гэх ах дараад хэвтчихсэн байсан. Би галын хайчаар хутга барьсан гарыг нь дарж, манай нөхөр М.Б хутгыг нь булааж авч гэрээс гаргаад шидчихсэн. Тэгсэн чинь Ө.Б гэх ахын зүүн гарнаас нь их хэмжээний цус гараад байхаар нь би өмднийхөө уяаг авч гарынх нь дээд хэсгээр чангалж боож өгөөд машиндаа суулгаад аймгийн төв рүү явцгаагаад аймгийн төвд ирээд түргэн дуудаж өгсөн. Архи ууцгааж тэрэндээ согтоод хоорондоо хэрүүл маргаан болоод ийм асуудал болсон байх. Би архиндаа согтсон байсан болохоор зарим үйл явдлыг сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.А мэдүүлсэн: ...2019 оны намар миний төрсөн ах Ө.Б нь манай том хүүгийн хурим найр болоод ирсэн юм. Тэрнээс хойш яваагүй манай гэрт байж байгаад манайхыг өвөлжөөнд буулгачихаад гэртээ харих гээд явсан. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн нутаг Овооны өвөр гэх газар намаржаан дээрээ гэртээ байхад аймгийн төвөөс оройхон С, Ө болон түүний нөхөр нартай халамцуу манайд ирсэн. Би цай аягалж өгөхөд хөдөөний айл байж бор цай өглөө гэж халамцуу юм ярьснаа нөхрөө дагуулж гараад машинаасаа архи авч орж ирээд ууцгаасан. Ө орж ирсэн цагаасаа элдэв юм ярьж байснаа манай нөхөр Жтай хэрэлдэж маргалдаад байсан. Манай гэрт 0.75 литрийн 2 шил архи хувааж уусан болохоор хүмүүс бүгд согтсон байсан. Ө, Жхоёр муудалцаад Ө манай нөхөр рүү хагалсан түлээ, тогооны халив зэрэг зүйлс авч шидээд өдөж хоргоогоод байсан. Манай нөхөр согтуу байсан бөгөөд уурлаад Өтай барилцаж авах гээд байхад нь Б ах болиулж байсан. Нэг мэдэхэд л Б ахын гарнаас цус их алдаад эхлэхээр нь би юу болсныг нь ойлгоогүй. Тэнд байсан хүмүүс эмнэлэг явахгүй бол болохгүй гэхээр нь би ахыгаа аваад тэр хүмүүстэй хамт аймгийн төв рүү ирж эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед ийм л асуудал болсон. Жхутга шүүрч аваад Ө руу дайрахад Б ах барьж аваад болиулах гэж ноцолдож байгаад хутгаараа гарыг нь зүсчихсэн юм байна лээ. Ө нь анх орж ирэхдээ согтуу байсан. Г.Жыг баашилж хэвтлээ, хүн ирчихсэн байхад ийм байгаад байдаг гэж ярьснаас болж хоорондоо маргалдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.О мэдүүлсэн:...Г.Жнь манай хамгийн том ах байгаа юм. Бүрэн бус дунд боловсрол эзэмшиж мал дээр гарсан малчин хүн байгаа юм. Нутгийн ард түмэн Жагаа ах гэж хүндэлдэг. Миний ах 3 хүүхэдтэй. Хүүхдүүдээ зөв сургаж хүмүүжүүлсэн. Төлөв даруу зантай, ажилласаг хөдөлмөрч хүн байгаа юм. Одоо бие нь тааруу болчихоод сэтгэлээр унаад хааяа нэг архи уучихаад байдаг болсон ч яахаа алдтал архи дарс уудаггүй, хүнтэй эелдэг зөв харьцаатай хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Жы мэдүүлсэн:...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн нутаг Овооны өвөр гэх газар намаржаан дээрээ гэртээ эхнэр болон хадам ах Ө.Б нарын хамт байж байхад оройхон аймгийн төвөөс манай эхнэрийн ангийн хүүхэд болох С гэх залуу танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй хамт манайд машинтай ирсэн. Манайд ирэхдээ бүгд согтуу байсан бөгөөд гэрт орж ирээд амар мэнд солилцоод цай хийж өгсөн. Манайд ирсэн танихгүй хүүхнийг Ө гэж байсан. Тэр хүүхэн гарч машинаасаа 2 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч орж ирснийг нь бид нар хувааж ууцгаасан. Архиа ууж дуусч байхад Ө гэх хүн над руу агсарч би чам шиг ийм баян хүн үзээгүй юм байна, халуун намраар хар цай хийж өглөө, би тос идэж үзээгүй гэх зэргээр над руу орилж хашгирч байсан чинь манай эхнэр аяга барьж аваад санаандгүй газар унагаагаад хагалчихсан чинь Ө гэх эмэгтэй над руу хандаж чи эхнэрээ дарамтлаад байдаг юм уу, эхнэр чинь бүр чичрээд аягаа хагалчихлаа ш дээ гэж байсан. Тэрнээс хойш надаас хэрүүл өдөөд элдэв юм яриад над руу хагалсан түлээ, тогооны таг зэргийг авч шидээд, гэрт агсарч туйлаад намайг ирж цохиж аваад, өшиглөөд байсан. Би чи ахыгаа доромжлоод байна уу гэж хэлээд их тэвчсэн. Эхнэр бид хоёр хоол хийх гээд би мах хөшиглөөд зүүн талын орны урд сууж байтал араас над руу оёдлын машин авч шидэхээр нь би гэнэт уурлаад босоод иртэл Ө.Б ах намайг барьж аваад болохгүй яах гэсэн юм гэж надад хэлж байсан. Нэг мэдэхэд Ө.Б ахын зүүн гарнаас цус гарч байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс юу болов гээд орилж хашгираад Ө.Б ахыг аваад явсан. Би согтуугийн гай болон уурын мунхагаар Ө.Б ахын гарыг хутгаар хатгачихсан байсан. Тухайн үед ийм л зүйл болсон. Би Ө.Б ахтай маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Бариулыг нь цэнхэр линтээр ороосон хуучин жижиг төмөр хутга байсан. Би тухайн үедээ Улаанбаатар хот руу баруун хөлийн дунд чөмөгний булууны толгой солиулах хагалгаанд ороод эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 03 дугаар сарын эхээр гэртээ ирсэн. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 537 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1.Ө.Б биед зүүн бугалганы гадна дээд, ар хэсэг, гадна дунд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл тус бүр ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр 2-3 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох үеийн нэг цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл тус бүр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 27 хуу/  

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 41 хуу/ 

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 74 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А аймгийн Бсумын Б багийн нутаг О гэх газар иргэн Ө.Б зүүн гарын бугалганы орчим нь хутгаар зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Г.Жнь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А аймгийн Б сумын Б багийн нутаг О гэх газар иргэн Ө.Б зүүн гарын бугалганы орчим нь хутгаар зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.Б мэдүүлсэн “Тэгсэн чинь аймгийн төвөөс ирсэн эмэгтэй Жыг хэвтэж байхад нь очиж өшиглөөд агсраад Жпизда минь гэх мэтээр орилж хашгираад, татаж босгож ирээд хэрүүл өдөөд Жруу юм авч шидэж байснаа хоолны төмөр том халбагаар хэд хэдэн удаа толгой руу нь цохиход Жгэнэт босч ирээд тэр эмэгтэйг заамдаад авсан. Тэгэхээр нь би салгаж тэр эмэгтэйг цааш нь болгоод байж байтал Жгал тогооны шүүгээ онгойлгож хутга авахаар нь би Жыг тэвэртэл миний зүүн гар руу 3 удаа хутгаараа хатгах шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 13-14/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Ө мэдүүлсэн “Тэрнээс хойш архиндаа согтоод нэг хэсэг тасарчихсан бололтой нэг ухаан ортол намайг Г.Жах үсдээд чирч байсан. Би Г.Жахыг аваач юу болоод байгаа юм гэхэд намайг тавьсан. Аэгч Г.Жахтай хэрэлдээд л байсан. Нэг мэдэхэд Аэгч миний ахыг хутгалчихлаа ш дээ, чи миний ахыг яаж байгаа юм гээд орилж хашгираад байсан. Тэгэхэд Г.Жах хутга барьчихсан дээр нь Ө.Б гэх ах дараад хэвтчихсэн байсан. Би галын хайчаар хутга барьсан гарыг нь дарж, манай нөхөр М.Б хутгыг нь булааж авч гэрээс гаргаад шидчихсэн. Тэгсэн чинь Ө.Б гэх ахын зүүн гарнаас нь их хэмжээний цус гараад байхаар нь би өмднийхөө уяаг авч гарынх нь дээд хэсгээр чангалж боож өгөөд машиндаа суулгаад аймгийн төв рүү явцгаагаад аймгийн төвд ирээд түргэн дуудаж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.А мэдүүлсэн “Манай нөхөр согтуу байсан бөгөөд уурлаад Өтай барилцаж авах гээд байхад нь Б ах болиулж байсан. Нэг мэдэхэд л Б ахын гарнаас цус их алдаад эхлэхээр нь би юу болсныг нь ойлгоогүй. Тэнд байсан хүмүүс эмнэлэг явахгүй бол болохгүй гэхээр нь би ахыгаа аваад тэр хүмүүстэй хамт аймгийн төв рүү ирж эмнэлэгт хүргэж өгсөн. Жхутга шүүрч аваад Ө руу дайрахад Б ах барьж аваад болиулах гэж ноцолдож байгаад хутгаараа гарыг нь зүсчихсэн юм байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/, мөрдөн байцаалтын шатанд Г.Жы яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Эхнэр бид хоёр хоол хийх гээд би мах хөшиглөөд зүүн талын орны урд сууж байтал араас над руу оёдлын машин авч шидэхээр нь би гэнэт уурлаад босоод иртэл Ө.Б ах намайг барьж аваад болохгүй яах гэсэн юм гэж надад хэлж байсан. Нэг мэдэхэд Ө.Б ахын зүүн гарнаас цус гарч байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс юу болов гээд орилж хашгираад Ө.Б ахыг аваад явсан. Би согтуугийн гай болон уурын мунхагаар Ө.Б ахын гарыг хутгаар хатгачихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38/, хохирогч Ө.Б биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 537 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б овогт Г Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Г.Жнь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Жы бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Г.Жы хохирол төлбөрийг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жнь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

6. Шүүгдэгч Г.Жнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Жы бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Жд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ