| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0094/Э |
| Дугаар | 99 |
| Огноо | 2020-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 99
2020/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг
Шүүгдэгч: В.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт ВТт холбогдох 2012000390077 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Ааймгийн Жсуманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Ж сумын А багийн Мгэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Т овогт ВТ /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч В.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ааймгийн Э сумын Ө багийн Өтийн .. тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Л.Бэрүүл мэндэд нь тархи доргилт, нүдний аяга ясны дотор дээд хэсэгт цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2012000390077 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Бмэдүүлсэн: ...Би 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар ярьсан байгаа. Би гомдолтой байна. Хуулийн дагуу зохих арга хэмжээг авч өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Бдахин мэдүүлсэн: ...Надад гомдол санал байхгүй. Би нөхөртэйгээ эвлэрсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Бдахин мэдүүлсэн:...2019 оны 08 дугаар сард 1 удаа зодоход нөхөр В.Т одоо би архи уухгүй дахин ийм асуудал гаргахгүй гэж байсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дахин архи ууж зодсон. 2019 оны 08 дугаар сард 1 удаа агсан тавьж алгадаж байсан. Тэгээд би уурандаа ээждээ нөхөр намайг зодсон гэж утсаар хэлсэн. Би тухайн үед Жаргалант сумын цагдаад утсаар хэлсэн. Өргөдөл өгөөгүй. Сумын цагдаа намайг гэрт байхгүй байхад манайд очсон байсан. Надад гомдол санал байхгүй. Би нөхөртэйгөө эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.С мэдүүлсэн:...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр В.Т ах Б эгчийг зодсон байсан. В.Т ах гэртээ найзуудтайгаа архи уусан үедээ найз нартайгаа хардаад байх шиг байдаг. Эрүүл байх үедээ зүгээр л энгийн байдаг. Архи уусан үедээ муу муухай үг хэлж ах, дүү нарыг минь доромжлоод байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Л мэдүүлсэн:...2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай хүргэн В.Т эхнэр Б болон хүүхдүүдийн хамт Жаргалант сумын Асайт багийн Могой гэх газар байдаг гэрээсээ Эрдэнэмандал суманд байдаг гэртээ ирээд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө хөдөө мал руугаа явлаа гэж гэрээсээ гараад орой 16 цагийн үед согтуу ирсэн бололтой гэртээ хашгираад орилоод байгаа сонсогдсон. Тэгээд би гэрт нь ортол манай охин Б нь Т намайг зодлоо, миний нүд рүү өшиглөчихлөө гээд орон доогуур нуугдсан байсан. Тэгээд манай хөгшин хүргэнийд ороод яагаад архи уугаад агсан тавиад байгаа юм гэж хэлэхээр орчихоод гэртээ орж ирсэн. Хүргэн В.Т араас нь орж ирээд танай шар жингэр, хаана байна, солиотой чавганц минь цагдаа дуудаарай чамайг юм олж долоохыг чинь харнаа, та нар намраас хойш зөндөө дуудаж байгаа биз дээ гээд байсан. Би айгаад гэрээсээ гараад ажлын амбаартаа сууж байтал В.Т манай гэрээс гараад машинаа асаагаад явсан. В.Т Л.Б нарыг яагаад хоорондоо таарахгүй хэрэлдэж муудалцаад байдаг талаар би сайн мэдэхгүй байна. Тэд нар гэр бүл болоод 21 жил болж байгаа хүмүүс байгаа юм. Хүргэн архи уух үедээ агсан тавиад байгаа сонсогддог. Уг нь хэрэлдээд байх шалтгаан байхгүй гэж бодож байна. Манай охин ажилсаг, цагаан идээгээ боловсруулж зах зээлд борлуулж, монгол гутал хүртэл хийдэг. Манай хүргэн В.Т эрүүл үедээ дуу цөөтэй бөгөөд хөгшин бид хоёрын нүдэн дээр даруухан л байгаа харагддаг. Гэхдээ бид хоёроос гадуур их л муулдаг талаар нутгийн иргэдээс сонссон. Гэртээ бол эрүүл үедээ ч уурлаад муу муухай зан авир гаргадаг юм шиг байгаа юм. Том хүү нь хүртэл ааваасаа бүр жигшсэн байдалтай гэрт байх хүсэл ч алга гэж ярьдаг болохоор нь би зан авир тогтворгүй л хүн гэж бодож байна. Манай охин ажилсаг, хөдөлмөрч, шударга зантай л хүүхэд байгаа юм. Манайх Жаргалант суманд нутаглаж байгаад 2012 онд Эрдэнэмандал сум руу шилжиж ирсэн үеээс хойш хүргэн В.Т манай охин Бг зодож, дарамталж ,хүчирхийлдэг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Л дахин мэдүүлсэн:...2019 оны 12 дугаар сарын эхээр манай охин Л.Б Эрдэнэмандал сумын цагдаад манай нөхөр В.Т намайг зодсон гэж хэлсэн талаар ярьж байсан. Би охин Бгээс цагдаа нар В.Тт арга хэмжээ авсан уу гэж асуухад охин Б арга хэмжээ аваагүй байна гэж хэлсэн. Би Архангай аймагт эмнэлгийн ажилтай байх үедээ 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүргэн В.Тыг шалгуулах гэж Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. В.Т эхнэр Бг, хүүхдүүдийн хамт олон удаа зодсон гэж гомдол гаргасан нь үнэн. 2019 оны 08 дугаар сард охин Бг 1 удаа зодсон байсан, сая дахиад 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Т мэдүүлсэн:...2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай хүргэн В.Т эхнэр Б болон хүүхдүүдийн хамт Жаргалант сумын Асайт багийн Могой гэх газар байдаг гэрээсээ Эрдэнэмандал суманд байдаг гэртээ ирээд хоёр хоноод 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө хөдөө мал руугаа явлаа гэж гэрээсээ гарч явсан. Орой 16 цагийн үед гэртээ согтуу ирсэн бөгөөд 16 цаг 20 минутын үед манай охин Б манайд орж ирээд В.Т намайг зодож нүд рүү өшиглөчихлөө гээд орон доогуур нуугдсан. Тэгээд би хүргэнийд ороод өглөө зүгээр гэрээсээ гарчихаад яагаад архи уусан юм бэ гэж хэлсэн чинь хүргэн би архи уугаагүй зүгээр байна гэж хэлэхээр нь би гэртээ орж ирээд байж байсан чинь хүргэн миний араас орж ирээд шар жингэрээ гаргаад ир, ална танай тэр жингэр чинь янхандаж яваа биз, чиний тэр хүүхэн чинь янхан ш дээ чи бол өвгөрсөн хөгшин чавганц, танай ээж чинь хоноцийн 3 шээстэй гэж намайг доромжлоод байхаар нь би цагдаа дуудлаа гээд гэрээсээ гарахад араас гарч ирээд үхсэн чавганц минь хаачих гэж байна, чаддаг юм бол цагдаа дууд, надад хууль үйлчлэхгүй гэж хэлээд машинаа асаагаад явсан. В.Т Л.Б нар яагаад хоорондоо таарахгүй, хэрэлдэж муудалцаад байдаг талаар би сайн мэдэхгүй байна. Тэд нар гэр бүл болоод 21 жил амьдарч байгаа бөгөөд 3 хүүхэдтэй хүмүүс байгаа юм. Хүргэн архи уух үедээ агсан тавиад байгаа сонсогддог. Манай охин В.Тын зүрх нь өвдөөд зүрхээр группт орсон гэж хэлсэн. Эрүүл үедээ бол дуу цөөтэй хөгшин бид хоёрын нүдэн дээр даруухан л байгаа харагддаг. Харин архи уусан үедээ муу муухай зан авир гаргадаг. Манай охин ажилсаг, хөдөлмөрч, шударга зантай, 10 жилд байхдаа хичээл сурлагандаа сайн хүүхэд байсан. Манайх Жаргалант суманд нутаглаж байгаад 2012 онд Эрдэнэмандал сум руу шилжиж ирсэн үеэс хойш хүргэн В.Т манай охин Бг зодож дарамталж хүчирхийлдэг болсон талаар мэдсэн. Охин минь манайхыг нүүснээс хойш нөхөр намайг зодсон гэж утсаар ярьдаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 уу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Р мэдүүлсэн: ...Би В.Т гэх хүнийг танина. Эмнэлгийн хяналтанд байдаг учраас хааяа ирж үзүүлдэг. Тэрнээс биш ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. В.Т эмнэлгийн хяналтанд байдаг. Намайг анх 2015 онд энэ сумын эмнэлэгт их эмчээр ирж ажиллах үед хяналтанд байсан. Яг хэзээ хяналтад орсныг нь сайн мэдэхгүй байна. Өвчний онош нь зүрхний хавхлагын гажиг, түүнээс үүссэн зүрхний дутагдал гэдэг оношоор эмнэлгийн хяналтанд орж группт байдаг. Дээрх оноштой хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн үйлдлийг бүрэн хянах боломжтой эсэх талаар тодорхой сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Хмэдүүлсэн: ... Би Т эхнэртэйгээ ямар учраас хэрэлдэж маргалддаг талаар мэдэхгүй. Сумын төвөөс хол байдаг болохоор тэр болгон нэг их гэрт нь очоод байдаггүй бөгөөд хааяа нэг очихоор хэрэлдсэнээ, мөн нөхрийнхөө талаар, архи уудаг, гар хүрдэг талаар ярьдаг байсан. Би бол нарийн ширийн зүйлийг нь тийм сайн мэдэхгүй. Гэхдээ нөхрийгөө байнга муулж, хажууд нь нөхөр нь байхад нүүрэн дээр нь муулж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог. Жишээ нь арчаагүй архичин, бүтэлгүй амьтан, энэ надад их гай болж байна гэх зэргээр хэлдэг. Ийм үг сонссон эрэгтэй хүн гомддог л байх гэж би бодож байна. Харин тэр үгийг сонсоод В.Т- очир их тэвчээртэй ханддаг бөгөөд хүүхдүүд байхад хэрэлдээд яахав гэх юм яриад сууж байдаг. Т эрүүл үедээ бол зөөлөн, эхнэрийнхээ үгээр байдаг. Биеийн эрүүл мэндийн хувьд зүрхний гажигтай, зүрхний дутмагшил гэдэг оноштой бөгөөд группт ороод арваад жил болж байгаа. Байнгын эмчилгээтэй байдаг бөгөөд зүрх дэмжих аппарат тавих шаардлагатай хүн байдаг. Би өөрөө эмнэлэгт нийгмийн эрүүл мэндийн ажилтан хийдэг учраас энэ талаар сайн мэдэж байна. Ер нь ийм өвчтэй хүн гэртээ ганцаараа байна гэдэг маш их эрсдэлтэй. Б В.Тыг байнга хаяж явдаг. Ер нь голдүү хүүхэд харж байгаа нэрээр Эрдэнэмандал суманд байдаг. Т өөрөө тэр болгон архи уугаад байдаггүй. Сум орж ирээд ууж, идэж ааш авир гаргаж байсан тохиолдол байхгүй. Харин тамхи татдаг. Тыг архи уугаад гэр орондоо агсан тавьдаг талаар манай нөхөр рүү эхнэр нь утасдаж байсан удаа байдаг. Эхнэрийнх нь аав, ээж, дүү нар манай нөхөр рүү утсаар яриад та дүүгээ ирж ав бид нар хүүхдээ салгаж авна гэдэг байдлаар жилд 1-2 удаа ярьдаг байсан. В.Тын эхнэр нөхрийгөө хаяад 2-3 сараар явчихдаг гэж дуулдаж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа өөрөө эргээд хүрээд ирдэг гэж Т -Очир өөрөө ярьж байсан. Мөн эхнэр нь зун тогоо нэрэхээрээ өөрөө монгол архиа уучихдаг гэж ярьж байсан. Энэ гэр бүлийн асуудал нь хэн хэндээ байдаг байх гэж бодож байна. Мөн 2018 онд Бдүү нь хүн хутгалсан хэрэг гарсан. Тухайн үед Бдүү В.Тын гуя руу нь хулгалсан байсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч В.Аажавын мэдүүлсэн:...Миний дүү В.Т ааш зангийн хувьд тогтуухан төлөв даруу, найз нөхөдтэйгээ эвсэг тусархуу хүн байгаа юм. Тамхи татдаг, харин хааяа архи уудаг сурагтай байсан. Миний хажууд огт архи уудаггүй. Хүүхдүүд нь Эрдэнэмандал суманд сургуульд суудаг болохоор Жаргалант сум руу жилдээ 1-2 удаа чухал ажил гарсан үед л орж ирдэг. Бид нар хол байдаг болохоор гэр бүлийнх нь дотоод асуудлын талаар сайн мэдэхгүй бөгөөд өөрөө бас надаас айгаад ерөнхийдөө юмаа нуудаг. 2019 онд нэг удаа эхнэр нь над руу утсаар яриад архи уугаад агсан тавиад байна, та хэлээрээ гэж ярьж байсан. Маргааш нь би өөртэй нь утсаар ярьж юу болсон талаар нь асуутал намайг эрүүл гэртээ зүгээр байхад эхнэр хэрүүл өдөөд үглээд зүгээр байлгахгүй байдаг болохоор би архи уугаад хэдэн үг хэлсэн байна лээ. Би одоо архи уухгүй гэж байсан. Тэрнээс хойш эмчилгээнд явж ирээд 5-6 сар архи уугаагүй чимээгүй байсан. Манай дүү В.Т эмнэлгийн хяналтанд байдаг бөгөөд 10 гаруй жилийн өмнөөс группт орсон. Өөрөө зүрхний хэм алдагдалтай учраас байнгын эм уудаг. Мөн сар болгон зүрхний бичлэг хийлгэдэг, эмнэлгийн хяналтанд байнга байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Д мэдүүлсэн:...Би В.Тыг эхнэр Л.Бг зодож байхыг хараагүй. Би В.Т ахынд цагаан сар болон баярын өдрөөр очдог болохоор мэдэхгүй байна. В.Т ах төлөв даруухан зантай, хүнд их тусархаг байдаг, хааяа нэг архи уудаг, тамхийг бол татдаг. Тэрээр хөдөө малаа хараад байж байдаг. Л.Б эгчийг сайн мэдэхгүй байна. Уг нь зан ааш сайтай, шулуун шударга зантай хүн байгаа юм. Монгол гутал, дээлийг гэрээрээ хийж байдаг. В.Т ах зүрхний өвчнөөр группт байдаг бөгөөд группээ сунгуулах гэж аймгийн төвд манайд ирдэг. Ямар нэгэн суурь өөр өвчтэй эсэхийг би мэдэхгүй байна. Уурлахаараа бачуураад царай нь хөхрөөд байдаг. Тэгээд эм ууж тайвширдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.П мэдүүлсэн: ...В.Т ах ам бүл тавуулаа амьдардаг бөгөөд эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймаг Жаргалант сумын Асайт багт мал маллаж амьдардаг. Гэр бүлийн харилцааны хувьд амьдрал, үр хүүхдийнхээ төлөө амьдардаг хүмүүс. В.Т ах Б эгч хоёр цагаан сар болон баярын өдрүүдэд очиход сайхан зан ааштай цайлган сэтгэлтэй хүмүүс байгаа юм. В.Т ах төлөв даруухан зантай, хүнд тустай байдаг. Хааяа нэг архи уудаг, тамхи татдаг. Л.Б эгчийг сайн мэдэхгүй байна. Гэртээ монгол гутал, дээл хийж байдаг. В.Т ах зүрх муутай группт байдаг бөгөөд групп сунгуулах гэж аймгийн төвд манайд ирж группээ сунгуулчихаад явдаг. Ямар нэгэн суурь өөр өвчтэй эсэхийг би мэдэхгүй байна. Зарим үед уурлахаараа бачуураад царай нь хөхрөөд унах гээд байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Д мэдүүлсэн:...Манайх хамт өвөлждөг бөгөөд Б надад В.Т намайг 2019 оны намар зодсон гэж ярьж байсан. Т 2019 оны 12 дугаар сард шинэ жилийн үеэр шөнө согтуу ирээд би эхнэр Бг 11 дүгээр сард зодсон гэж манайд яриад байсан. В.Т архи уусан үедээ эхнэрээ хардаад байдаг юм шиг байсан. Сайн мэдэхгүй байна. 2019 оны 11 дүгээр сард зодсоныг нь мэдэж байна. Эрүүл үедээ дуу цөөтэй байдаг. Архи уусан үедээ муухай зан авиртай юм шиг байгаа юм. 2019 оны шинэ жилийн үеэр манайд ирээд би Бг зодсон гэж яриад байсан учраас тэгж бодож байна. Л.Б бол дуу цөөтэй, даруухан хүн бөгөөд хүнийг буруу зүйл хийсэн үед нь уурлаж загнаж байдаг. Гэртээ монгол гутал хийгээд байж байдаг хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч В.Тын мэдүүлсэн:...Би үйлдсэн хэргийнхээ талаар өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрийн мэдэх зүйлээ үнэн зөвөөр нь ярьсан. Одоо надад ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Одоо эхнэр бид хоёр учраа олж эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 62 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1.Иргэн Л.Ббиед, тархи доргилт, нүдний аяга ясны дотор дээд хэсэгт цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд учирчээ. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 3. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг топгонги байдлаар алдагдуулахгүй. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна. Хамар ясны хугарал, таславчийн мурийлтын улмаас баруун самалдагны томорсон үрэвсэл үүссэн байх боломжтой. 5. Тухайн үед үзүүлсэн гэх эмнэлгийн бичиг баримт байхгүй байх тул нүүрний зөөлөн эдийн гэмтлийг тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /хх-ийн 52 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 70-71 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 67 хуу/
Архангай аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн 68 хуу/
2019 оны жилийн эцэст тоологдсон малын тооны тодорхойлолт /хх-ийн 69 хуу/ Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 75-77 хуу/
Хохирогчийн хүсэлт /хх-ийн 82 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр А аймгийн Эсумын Ө багийн Өтийн .. тоотод Л.Бэрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч В.Т нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр А аймгийн Э сумын Ө багийн Өтийн .. тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Л.Бэрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Бмэдүүлсэн “2019 оны 08 дугаар сард 1 удаа зодоход нөхөр В.Т одоо би архи уухгүй дахин ийм асуудал гаргахгүй гэж байсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дахин архи ууж зодсон. 2019 оны 08 дугаар сард 1 удаа агсан тавьж алгадаж байсан. Тэгээд би уурандаа ээждээ нөхөр намайг зодсон гэж утсаар хэлсэн. Би тухайн үед Жаргалант сумын цагдаад утсаар хэлсэн. Сумын цагдаа намайг гэрт байхгүй байхад манайд очсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9, 10-11, 12-13/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.С мэдүүлсэн “2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр В.Т ах Б эгчийг зодсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Л мэдүүлсэн “2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай хүргэн В.Т эхнэр Б болон хүүхдүүдийн хамт Жаргалант сумын Асайт багийн Могой гэх газар байдаг гэрээсээ Эрдэнэмандал суманд байдаг гэртээ ирээд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө хөдөө мал руугаа явлаа гэж гэрээсээ гараад орой 16 цагийн үед согтуу ирсэн бололтой гэртээ хашгираад орилоод байгаа сонсогдсон. Тэгээд би гэрт нь ортол манай охин Б нь Т намайг зодлоо, миний нүд рүү өшиглөчихлөө гээд орон доогуур нуугдсан байсан. Тэгээд манай хөгшин хүргэнийд ороод яагаад архи уугаад агсан тавиад байгаа юм гэж хэлэхээр орчихоод гэртээ орж ирсэн. Хүргэн В.Т араас нь орж ирээд танай шар жингэр, хаана байна, солиотой чавганц минь цагдаа дуудаарай чамайг юм олж долоохыг чинь харнаа, та нар намраас хойш зөндөө дуудаж байгаа биз дээ гээд байсан. Би айгаад гэрээсээ гараад ажлын амбаартаа сууж байтал В.Т манай гэрээс гараад машинаа асаагаад явсан”, “В.Т эхнэр Бг, хүүхдүүдийн хамт олон удаа зодсон гэж гомдол гаргасан нь үнэн. 2019 оны 08 дугаар сард охин Бг 1 удаа зодсон байсан, сая дахиад 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23, 41-42/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Т мэдүүлсэн “2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай хүргэн В.Т эхнэр Б болон хүүхдүүдийн хамт Жаргалант сумын Асайт багийн Могой гэх газар байдаг гэрээсээ Эрдэнэмандал суманд байдаг гэртээ ирээд хоёр хоноод 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө хөдөө мал руугаа явлаа гэж гэрээсээ гарч явсан. Орой 16 цагийн үед гэртээ согтуу ирсэн бөгөөд 16 цаг 20 минутын үед манай охин Б манайд орж ирээд В.Т намайг зодож нүд рүү өшиглөчихлөө гээд орон доогуур нуугдсан. Тэгээд би хүргэнийд ороод өглөө зүгээр гэрээсээ гарчихаад яагаад архи уусан юм бэ гэж хэлсэн чинь хүргэн би архи уугаагүй зүгээр байна гэж хэлэхээр нь би гэртээ орж ирээд байж байсан чинь хүргэн миний араас орж ирээд шар жингэрээ гаргаад ир, ална танай тэр жингэр чинь янхандаж яваа биз, чиний тэр хүүхэн чинь янхан ш дээ чи бол өвгөрсөн хөгшин, чавганц танай ээж чинь хоноцийн 3 шээстэй гэж намайг доромжлоод байхаар нь би цагдаа дуудлаа гээд гэрээсээ гарахад араас гарч ирээд үхсэн чавганц минь хаачих гэж байна, чаддаг юм бол цагдаа дууд надад хууль үйлчлэхгүй гэж хэлээд машинаа асаагаад явсан. Манайх Жаргалант суманд нутаглаж байгаад 2012 онд Эрдэнэмандал сум руу шилжиж ирсэн үеэс хойш хүргэн В.Т манай охин Бг зодож дарамталж хүчирхийлдэг болсон талаар мэдсэн. Охин минь манайхыг нүүснээс хойш нөхөр намайг зодсон гэж утсаар ярьдаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Хмэдүүлсэн “Сумын төвөөс хол байдаг болохоор тэр болгон нэг их гэрт нь очоод байдаггүй бөгөөд хааяа нэг очихоор хэрэлдсэнээ, мөн нөхрийнхөө талаар, архи уудаг, гар хүрдэг талаар ярьдаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/, мөрдөн байцаалтын шатанд гэрч В.Аажавын мэдүүлсэн “2019 онд нэг удаа эхнэр нь над руу утсаар яриад архи уугаад агсан тавиад байна, та хэлээрээ гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Д мэдүүлсэн “Манайх хамт өвөлждөг бөгөөд Б надад В.Т намайг 2019 оны намар зодсон гэж ярьж байсан. Т 2019 оны 12 дугаар сард шинэ жилийн үеэр шөнө согтуу ирээд би эхнэр Бг 11 дүгээр сард зодсон гэж манайд яриад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/, мөрдөн байцаалтын шатанд В.Тын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64/, хохирогч Л.Ббиед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 62 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т овогт ВТыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч В.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч В.Тын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч В.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт ВТыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Тыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч В.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч В.Тын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч В.Тт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ