Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 230

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

             

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Баянгол дүүргийн 20 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Цагдаагийн  нэгдүгээр  хэлтсийн хүсэлттэй

           

            П.Пүрэвхүүг албадан эмчилгээнд явуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Булгантамир, эмчилгээнд хамрагдагч этгээд П.Пүрэвхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа  нар оролцов.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон төлөөлөгч Э.Булгантамир шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 21 дүгээр байрны 73 тоотод суудаг П.Пүрэвхүү  байнга архи ууж, гэр бүлийнхнээсээ архины мөнгө нэхдэг, архи уухаас өөр хийх ажилгүй. Манай цагдаагийн байгууллагын мэдээллийн санд 9 удаа эрүүлжүүлэгдэн, 5 удаа торгуулийн арга хэмжээ авахуулсан байдаг.П.Пүрэвхүү 2004 оноос хойш архи ууж байгаа ба Солонгос улсад 6 жил ажиллаад 2009  онд ирснээс хойш байнга архи уудаг болсон.Аав Пүрэвсүрэн, ээж болон дүү нартаа архи ууж агсам тавьдаг гэсэн хүсэлтийн дагуу албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байгаа юм.Аавыгаа байхгүй хойгуур орж ирж гэр бүлийнхэндээ агсам тавьж, хэл амаар доромжилдог. Ажилгүй, орлогогүй, эхнэр хүүхэдгүй архи уухаас өөр хийх зүйл байдаггүй гэж мэдүүлсэн байдаг. Дүү П.Саранзаяа нь мөн П.Пүрэвхүүг архи ууж, амгалан тайван байдлыг алдагдуулдаг, шаардлага тавихаар хэл амаар доромжилдог, архины мөнгө нэхдэг гэсэн тайлбар хэрэгт байгаа.Аавдаа бол агсам согтуу тавьдаггүй, аавыгаа байхгүй хойгуур ээж, дүү нартаа агсам тавьдаг.Иймд П.Пүрэвхүүгийн аавын хүсэлтээр архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

 

Эмчилгээнд хамрагдагчБаянгол дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр байрны 73 тоотод  оршин суух, регистрийн  дугаар ЧО 85030810, Пүрэвсүрэнгийн  Пүрэвхүү  шүүх хуралдаанд тайлбарлахда:Би 2004 оноос хойш Солонгост барилгын ажил хийдэг байсан.Энэ үеэс ажлаа тараад бага багаар архи уудаг байсан.Түүнээс хойш архи уудаг болсон.Намайг харж үзээч гэж хүсч байна.Би бол албадан эмчилгээнд явахыг хүсэхгүй байна.Архи ууж гэр бүлийнхнийхээ амгалан тайван байдлыг дахин алдагдуулахгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

            Баянгол  дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс П.Пүрэвхүүг архины албадан эмчилгээ явуулах тухай хүсэлтийг гаргажээ.

 

            П.Пүрэвхүү байнга архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байдаг болох нь түүний эцэг П. Пүрэвсүрэнгийн хүсэлт, албадан эмчилгээнд хамрагдах этгээдийн өөрийнх нь тайлбар, хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгчийн тайлбар, зөрчлийн тухай тэмдэглэл, саатуулагдаж байсан тухай гомдол мэдээллийн бүртгэл, эрүүлжүүлэгдсэн тухай  бүртгэл  зэргээр нотлогдож байна.

 

            П.Пүрэвхүү архинд донтох  өвчний 3 дугаар зэргийн эмгэг өвчтэй болох нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

            Иймд П.Пүрэвхүүгийн өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан түүнд албадан эмчилгээ хийлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан Пүрэвсүрэнгийн Пүрэвхүүг архины албадан эмчилгээнд хамруулсугай.

 

            2.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар П. Пүрэвхүүг албадан эмчилгээ хийлгэх газарт хүргэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр  хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

58.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ДОРЖНАМЖИН.