| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00567/и |
| Дугаар | 0515 |
| Огноо | 2017-02-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 0515
|
|
|
|
| ||||||
|
|
|
| |||||||
|
|
| |||||||
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол 9 дүгээр байрны 11 тоотод оршин суух, регистрийн дугаар ХЛ 69120801, Боржигон овогт Өлзийбаярын Гунгаабалжидын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатар гудамж, 17 дугаар байрны 31 тоотод оршин суух, ХЖ 61032567, Бойтог овогт Батмөнхийн Оюунчимэгт холбогдох
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айл 9-11 тоотод байрлах 1 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Гунгаабалжид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Б.Оюунчимэгт өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айл 9-11 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан бэлэглсэн.Уг бэлэглэлийн гэрээний зорилго нь Би Б.Оюунчимэгээс мөнгө зээлж барилгын материал зараад ажил олоод зээлсэн мөнгөө буцаан өгсөн тохиолдолд уг бэлэг болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айл 9-11 тоотод байрлах 1 өрөө байрыг буцаан миний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон болно.Иймд би үүргээ биелүүлж мөнгөө Б.Оюунчимэгт төлсөн тул уг байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айл 9-11 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг надад тэр бизнес хийх зорилгоор бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн нь үнэн. Буцаан нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Гунгаабалжид хариуцагч Б.Оюунчимэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айл 9-11 тоотод байрлах 1 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Оюунчимэг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айл 9-11 тоотод байрлах 1 өрөө байрны өмчлөх эрхийг Ө.Гунгаабалжидийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийг зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 50 хувь болох 35 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 35 100 төгрөгийг улсын орлогоос, 35 100 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ө.Гунгаабалжидийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айл 9-11 тоотод байрлах 1 /нэг/ өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хариуцагч Б.Оюунчимэг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгөөс 35 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 35 100 төгрөгийг улсын орлогоос, 35 100 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Ө.Гунгаабалжидад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН