Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 109

 

                                                               2020/ШЦТ/109

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Хохирогч: Э.Д 

Шүүгдэгч: Ж.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхбаяр нарыг оролцуулан, гэрч Д.Э байлцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Ж Бд холбогдох 1912004000227 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Ааймгийн Х суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой жолооч мэргэжилтэй, “Х” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 1, Ө аймгийн Хсумын ... дүгээр багийн Вийн .. дугаар гудамжны  ... тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Бовогт Ж Б /РД:../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө согтуурсан үедээ буюу А аймгийн Х сумын У багийн нутаг дэвсгэр Хын гол гэх газарт 15-13 ӨВА улсын дугаартай “Камаз” маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн С.Н дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгаас би Хар хорин суманд ирээд байж байсан. Ирсэн өдрийн шөнө 4 цаг болж байхад хүргэн ах над руу залгаад Архангай аймгийн Хашаат суманд зам ангийн бригад гарсан байсан. Тэгээд ээжийн чинь бие муу байна гэхээр нь хүргэн ах, эгч бид гурав очиход Б, аав хоёр, мөн зам ангийн 2-3 хүн байсан. Манай ээж Камазны урд талд хэвтэж байсан. Архангай аймгаас шүүх эмнэлэг болон цагдаа нар ирсэн. Бид нарыг очиход Архангай аймгийн Хотонт сумын хэсгийн төлөөлөгч хамгаалалтад авсан байсан. Архангай аймгийн Хотонт сумын эмнэлэг дээр ээжид задлан шинжилгээ хийнэ гээд аваад явсан. Ээж банкинд зээлтэй байсан бөгөөд уг зээлийг, мөн оршуулгын зардалд нийт 20.000.000 гаруй сая төгрөг нэхэмжилсэн байна. Үүнээс шүүгдэгч 9 сая төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл мөнгийг нэхэмжилнэ гэв. 

Гэрч Д.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Монгол архи 2-3 айлд уусан. 1 шил архи, пиво зэргийг уусан. Талийгаач монгол архи уусан, цагаан архи уугаагүй, пиво их хэмжээгээр уусан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж талийгаачтай маргалдсан. Цаг агаар дулаахан байсан. Тухайн үед шөнийн 2-3 цаг болж байсан. Харанхуй болсон байсан. Бороо орсон зүйл байхгүй. Ж.Б бид хоёр зэрэг машинд орсон. Ж.Б буугаад асаагуурын гэрэл тусгаад хайсан. Би цонхоор явъя гэж орилсон. Эхнэр их согтоогүй байсан. Талийгаач өөрөө машинаас буусан. Ж.Б архи уусан. Талийгаач 0.75 л архи уугаагүй. Ж.Б надтай адилхан архи уусан. Машины гэрэл тусгаад тойроод явж байхад харсан. Хүн алчихлаа гэсэн, би орилоод буусан гэв. 

Мөрдөн байцаалтын шатанд 1912004000227 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Дгийн мэдүүлсэн:...2019 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 04 цагийн үед миний хүргэн ах болох М.Галмөнх над руу залгаад Архангай аймгийн Хотонт сумын замд зам ангийн бригад гарсан юм шиг байна, тэр зам анги дээр ээжийн бие муу байна гэнээ, явах уу гэсэн. Тэгээд шөнийн 04 цаг өнгөрч байхад миний хүргэн ах У.Галмөнх болон төрсөн эгч З.А бид 3 уг хэрэг болсон Архангай аймгийн Хотонт сумын Улаан Чулуу багийн Хужиртын гол гэх газар очсон. Тэнд очиход “Камаз” маркийн машины урд миний ээж болох амь хохирогч С.Н нас барсан хэвтэж байсан. Уг хэргийн газар миний төрсөн эцэг болох Д.Э болон “Камаз” маркийн машины жолооч болох Ж.Б нар байсан. Мөн Бын хүүхдүүд нь ирсэн байсан. Манай ээж Хархорин АЗЗА ХХК-д 10 гаруй жил ажиллаж байна. Архангай аймгийн Хотонт сумын зам засварын ажилд гарсан байсан. Миний ээжийн ааш зан нь сүүлийн үед хэвийн, урьд өмнө байдаг шигээ л байсан. Б болон миний аав Э нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэр их согтуу байсныг нь сайн анзаараагүй. Миний ээж согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Аав, ээж хоёр хааяа л маргалдаж байдаг. Тэрнээс биш байнга хэрэлдэж маргалдаад байдаггүй. Миний аав ээжийг зодож байгаагүй. Миний ээжийн эрүүл мэндэд аюултай хүнд өвчин байгаагүй. Би гомдолтой байна. Миний ээжийн нас амь хохирчихоод байна. Миний ээж бид нарыг тэжээдэг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Дгийн дахин мэдүүлсэн: ...Амь хохирогч С.Н нэр дээр байгаа цалингийн зээлийн үлдэгдэл 10.137.500 төгрөг болон амь хохирогчийн ажил явдалд 11.810.000 төгрөг зарцуулсан зардал гарсан. Нийт зардал 21.947.500 төгрөг нэхэмжилж байна. Б бэлнээр 10 сая төгрөг өгсөн. Лам нарт зарцуулсан мөнгө, хийдэд ном хуруулсан мөнгө зэрэг буян номын үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөө нэхэмжлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.А мэдүүлсэн: ...2019 оны 06 дугаар сарын 27-ний орой 22 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу баг Хужиртын голд байх манай гэрт Б танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүний хамт ирсэн. Б нэг нутгийн хүмүүс болохоор манай гэрт ирсэн. Тэрнээс биш өөр ямар нэгэн ажлаар ирээгүй. Бид хоорондоо нэг их дотно харилцаа байдаггүй. Бын хамт ирсэн эрэгтэй хүн гаднаас 0.75 литрийн “Хараа” нэртэй архи оруулж ирээд уусан. Харин хамт эмэгтэй хүн орж ирээд идээ амсаад цай уугаад эргээд гараад явсан. Бын хамт ирсэн эрэгтэйн авчирсан архийг ууж дуусаад тэр гурав яваад өгсөн. Б хэвийн байдаг шигээ байсан. Б болон хамт явсан хүмүүс нь хоорондоо огт маргалдаагүй. Хамт ирсэн эмэгтэй нь цай уучихаад буцаад машиндаа гараад суусан.Машин нь “Камаз” байх шиг байсан бөгөөд хэн жолоодож байсныг нь хараагүй. Бүгд л гайгүй байсан бөгөөд хэвийн байдаг шигээ л байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Н мэдүүлсэн: ...2019 оны 06 дугаар сарын 27-ны үдэш 22 цагийн орчим Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн Хужиртын гол байх манай гэрт Б нь эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй хамт ирсэн. Би хамт ирсэн хоёр хүнийг нь танихгүй бөгөөд өмнө нь харж байгаагүй. Бтай хамт ирсэн эрэгтэй хүн гаднаас нэг шил архи оруулж ирээд /0.75 литр Хараа/ Б болон хамт явсан эрэгтэй, бид гурав архийг хувааж ууж дуусгасан. Харин хамт явсан эмэгтэй архи уугаагүй. Манай гэрээс түрүүлж гараад машиндаа суусан. Бид гурав архиа ууж дуусгаад манайд 30 орчим минут болсон санагдаж байна. Б ирсэн 2 хүнийхээ хамт буцаад явсан. Би Бирэхэд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна уу гэж анзаарч хараагүй. Тэр гурав хоорондоо маргалдаагүй, харин авчирсан архиа ууж хууч хөөрч байгаад явцгаасан. Би гэрээсээ гараагүй болохоор манайхаас хөдлөхдөө тэр гурвын хэн нь машинаа барьж байсан талаар мэдээгүй. “Камаз” маркийн автомашины дуу сонсогдож байсан. Тухайн үед манайд эхнэр А бид гурав л байсан. Өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Эын мэдүүлсэн: ...2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн орой 21 цагийн үед ажлаасаа буугаад өөрийн байрлаж байсан вагинчик дээрээ очоод хоол унд идсэн. Тэгээд манай ажлын даамал буюу замын мастер Г.У нь цалин мөнгөө бичих гээд Хархорин сумын төв рүү явсан. Тэр хойгуур Б болон миний эхнэр амь хохирогч Н бид гурав Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн Хужиртын гол гэх газар оршин суудаг Бын ээжийнх рүү цайны сүү авах гээд явсан. Б ээжийнд очоод цай уугаад сууж байтал Б тавиур доороос 2 литр савлагаатай ундааны саванд хийсэн монгол архи гаргаад ирсэн. Тэгээд бид гурав тэр архийг ууж дуусгаад Бын ээжийнхээс явсан. Гэхдээ тэр монгол архи 2 литрийн савны талаар нь байсан. Бид гурав буцах замдаа бас нэг айлаар орсон. Тэр айлд Б болон тэр айлын эхнэр, нөхөр хоёр, манай эхнэр Н бид нар тэр айлын гаргаж өгсөн 500 граммын ундааны саванд хийсэн байсан монгол архийг ууж дуусгаад тэр айлаас явцгаасан. Буцах замд Б бас нэг айлд буугаад орсон бөгөөд тэр айлын эхнэр, нөхөр хоёр пиво өгсөн. Мөн машины кабинд байсан 0.75 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй архийг тэр айлын эзэн, Б бид гурав хувааж ууж дуусгасан. Бид гурав буцах замдаа шээх гээд зогссон. Б бид хоёр шээж дуусаад машины кабинд түрүүлж орж ирээд миний эхнэр болох амь хохирогч Н хүлээгээд суусан. Амь хохирогч Н машинд орж ирэхгүй удаад байхаар нь Б машинаас буугаад эргэн тойрноо шалгахад байхгүй байна гээд буцаад машинд ороод ирсэн. Тэгээд бид хоёр гэрэл тусгаж хайя гээд машинаа ухраагаад 8 хэлбэртэй тойроход газар хэвтэж байсан. Ухрах хөдөлгөөн хийх үедээ дайрсан юм шиг байсан. Автомашины урд бол харагдахгүй байсан. Б машин барих үедээ нэг их согтоогүй гайгүй байх шиг байсан. Миний эхнэр газар уначихсан байсан газар нь Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн Хужирын голын аманд буюу зам засвар хийгээд байрлаж байсан газрын ертөнцийн зүгээр урд зүгт 400-500 м оррчим зайтай байсан. Миний багцаагаар шөнийн 02 цаг орчим болсон байх гэж бодож байна. Цаг нарийн хараагүй. Ажлын байр буюу вагончикоос тухайн орой 21 цагаас манай эхнэр Н нас барах хүртэлх хугацаанд “Камаз” маркийн машиныг жолооч Б өөрөө жолоодож явсан. Машинд хүн дайрагдаж байгаа зүйл мэдэгдээгүй. Ухраах үйлдэл хийгээд урагшаа явахад хүн харагдаагүй. Тийм болохоор ухрах үйлдэл хийж байх үед манай эхнэр Н машинд дайрагдсан байна. Н тэгж их согтоогүй байсан. Өөр тээврийн хэрэгсэл яваагүй. Ер нь бол осол гарснаас хойш тэр замаар ямар ч тээврийн хэрэгсэл яваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Б мэдүүлсэн: ...Манай найз Б ажилдаа сайн, хүнтэй эв зүйгээ сайн олдог, хүнд их тусархуу, машин техникт сайн, архи дарс хэрэглэдэггүй, ааш сайтай хүн байгаа юм. Э болон Н нарыг танина. Нэг дор хамт ажиллаж байсан. Э архи уудаг бөгөөд эхнэр болох Нтай таарамж муутай байсан. Ер нь бол их маргалддаг байсан. Ойр дотно байгаагүй. Би өөр газар ажилладаг байсан. Быг бөөр нь нилээн өвддөг бөгөөд даралт нилээн өндөртэй. Б дөлгөөн зантай. Би өөр газар ажиллаж байсан болохоор болсон хэргийн талаар сүүлд нь сонсож мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Ж мэдүүлсэн:...Бтай хамар хашааны айлууд болсноос хойш харилцаатай байгаа. Тэр ажилд их сайн, даруу төлөв зантай, янз бүрийн муу зангүй, хүнд их тусархуу хамт олонтойгоо их нийтэч хүн байсан. 2012 онд эхнэр нь өнгөрсөн. Бын хөл, гар нь л өвддөг бөөр муутай гэж ярьдаг байсан. Даралт ихтэй байсан. Тэрээр хүнд тусархуу, ажилдаа сайн, хүнтэй муудаж хэрэлдэж байгаагүй. Б уг нь ийм юманд орооргүй хүн байгаа юм. Машин тэргэндээ их сайн хүн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Ц мэдүүлсэн: ...Би яг юу болсон талаар сайн мэдэхгүй, амь хохирогч С.Нийн хүүхдүүд нь надад хэлэхдээ автын осол гэж хэлсэн. Тэрнээс биш яг юу болсон талаар сайн мэдэхгүй. Гэхдээ амь хохирогч С.Нийн нөхөр Э нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, С.Н байнга зоддог байсан. Хархорины айл хөрш, зам ангийн ажилчид нь бүгд сайн мэддэг. Э нь архи их уудаг, архи уухаараа агсан тавиад С.Н байнга зоддог байсан. Мөн хэрэг болох үед Э нь амь хохирогч С.Нтай хамт явсан, мөн хамт шээнэ гээд буусан байж буцаад машинд суухдаа түрүүлээд ганцаараа орж ирээд суусан нь эргэлзээ төрүүлээд байна. Гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Б.Оын мэдүүлсэн: ...2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 53 дугаартай дүгнэлт үнэн зөв. 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр уг амь хохирогчийн цогцост мөрдөгчийн тогтоолын дагуу задлан шинжилгээ хийсэн. Уг задлан шинжилгээний явцад илэрсэн нөхцөл байдлуудыг үндэслэн уг дүгнэлтийг гаргасан. Хамгийн гол шинж тэмдэг болох нүүр гавлын хэлбэр дүрсийг алдагдуулсан үүрч бутарсан, олон хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархи урсалт гоожилт, арьс хуйхны хууларсан шарх болон биеийн бусад хэсгийн зулгаралт цус хуралтуудыг үндэслэн авто осол гэж үзсэн. Амь хохирогчийн биед нүүр гавлын хэлбэр дүрсийг алдагдуулсан, үүрч бутарсан хугарал тархи урсалт гоожилт, баруун зовхи хөмсөгнөөс дух зүүн чамархай хүртэл арьс хуйхны хууларсан шарх. Эрүүний баруун хэсэг хамар зүүн хацар шанаанд зулгаралт, баруун чихний дэлбээ, хүзүүний баруун хажуу, баруун бугалганы баруун хажуунаас, баруун шуу бугуй сарвууг хамарсан цус хуралт, баруун тохойн дотор, хөхний гадна хажуу, цээжний баруун хажууг хамарсан, хэсэгчилсэн шинэ цус хуралт, баруун талын 6, 7-р хавирга орчим цээжний хэнхэрцэгийн дотор талын зөөлөн эдэд цус хуралт зүүн өвдөгт тасархайтсан шинэ зулгаралт болон биеийн гадаргууд хуучин гэмтлүүд байсан. Мөрдөгч эдгээр гэмтлүүд нь гэмтэл тус бүртээ гэмтлийн ямар зэрэгт хамаарах вэ гэж асуусан учраас би гэмтэл тус бүрийг хүнд, хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэхчилэн ялгаж бичсэн. Эдгээр гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд юм. Дүгнэлт хэсгийн 3 дугаар заалтанд ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг тодорхой бичсэн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.Бын мэдүүлсэн:...2019 оны 06 дугаар сарын 27-ны орой ажил тараад хоол ундаа идээд сууж байтал амь хохирогч С.Н маргааш бороотой будаатай цай чанаж уумаар байна, сүү хэрэгтэй байна гэхээр нь би манай ээжийнх энүүхэнд ойрхон байдаг, очоод сүү авчих уу гэхэд амь хохирогч С.Нийн нөхөр Д.Э тэгвэл гялс гурвуулаа очоод ирье гээд бид 3 явсан. Тэгээд манай ээжийнд очоод сүү авах гэтэл манай ээж өнөөдөр орой болсон байна, маргааш би хүүхдээр хүргүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд байж байтал хамт явсан Д.Э нь танай ээжийнд юм байхгүй юу гэж асуухаар нь би ээжээс асуутал ээж тэр доор савтай юм байгаа, жаахан юм байгаа байх гээд эргүүлэг доороос нэг ундааны савтай монгол архи гаргаад ирсэн. Тэгээд ээжийн гаргаж өгсөн монгол архийг Д.Э, амь хохирогч С.Н нар хувааж дуусгаад бид хэд буцаад ажилдаа ирэх гээд ээжийнхээс гараад явсан. Буцах замдаа Д.Э хэдүүлээ Х гэрээр ороод гаръя, хаана байдаг юм хүргээд өг гэсэн. Тэгээд бид хэд Хд ирээд сууж байтал Х манайд уух юм байхгүй, би юманд явчихаад саяхан ирсэн гэсэн чинь Д.Э надад хандан алив машиндаа байгаа архиа аваад ир гэж хэлсэн. Би тухайн өдөр ахдаа өгнө гээд 0.75 литрийн “Хараа” нэртэй архи машиныхаа кабинд хийсэн байсан. Би гэхдээ тэр архиа хүнд өгнө гээд гаргаж өгөөгүй. Тэгээд би Хт хандан намайг эмэгтэй хүн сураад байгаа гэсэн хэн юм болоо гэж асуухад Х Н эхнэр таныг сурсан юм шиг байна лээ гэхээр нь би Хаар Н гэрийг нь заалгуулаад бид хэд Ххаас гараад Н гэрт очсон. Тэгээд бид 3 Н гэрт ороод байж байтал Н 1 том савтай пиво гаргаад ирсэн бөгөөд тэр пивоо Н, Н эхнэр, Э мөн амь хохирогч С.Н энэ 4 хувааж уусан. Би тэр пивонаас бол уугаагүй. Тэгээд тэр хэдийн ууж байсан пиво дуусч байхад нь би нөгөө машиныхаа кабинд байсан 0.75 литртэй “Хараа” нэртэй архиа гаргаад Нид өгсөн. Тэгээд тэр 4 нөгөө архиа хувааж уугаад нилээн халцгааж байсан. Тэр үед нь би Нтой буу халаад байж байтал Э гэнэт би ер нь наад залуутай чинь танилцнаа гээд Н урд хүрч ирээд суухаар нь би яах юм бэ, эрүүл саруул байх үедээ танилц гэж хэлсэн чинь Э яадаг юм бэ, энэ хүнтэй танилцахаар яадаг юм адилхан аавын хүү танилцаж болдоггүй юм уу гээд байсан. Н харанхуй шөнө би согтуу хүнтэй танилцаад яах юм бэ гэж хэлсэн. Э нь архиныхаа халуунд Н руу үг хаяад байсан. Тэр үед Н эхнэр нөгөө архиа тойруулаад л байсан. Тэгээд Э нь нилээн согтоод дахиад Н руу үг хаяад дайраад байсан. Тэр үед амь хохирогч С.Н нь Э чи болиоч, хүн амьтантай муудалцах гээд байгаа юм, айл амьтан амраагаач гэж хэлсэн чинь Э уурлаад С.Н руу нилээн зандраад чи яахаараа миний дууг хорьдог юм, хар пизда чинь гээд С.Н руу агсраад байсан. Тэр үед амь хохирогч С.Н нь Э Нхоос аваад гарсан. Тэгээд удалгүй би ардаас нь гарахад Н машиндаа ороод суучихсан, Э гадаа шээгээд зогсож байсан. Тэгээд би машиндаа ороод суутал Э хойноос орж ирээд бид хэд буцах гээд хөдөлсөн. Буцах үед Э нь С.Н хэл амаар доромжлоод нилээн зандраад гараа хүртэл далайгаад байсан. Тухайн үед С.Н нь надад хандан хөлөөрөө хөл рүү дохиод наадах чинь намайг алах гээд байна гэж хэлсэн. Би Э аргадаад яваад байсан. Тэгээд жаахан яваад удалгүй дахиад л Э нь босч ирээд С.Н зодох гээд байхаар нь би болиулж байсан. Тэгээд цааш явж байтал Э алив зогс, пизда шээе гээд С.Нд хандан чи муу пизда хүнтэй яриулахгүй яадаг янхан бэ гээд байсан. Тэр үед С.Н бас шээнэ бууя гээд байсан. Би уг нь жааханн яваад хүрчих юм чинь гэж бодоод цааш явах гэтэл тэр хоёр хоёулаа хаалга руу дайраад байхаар нь би зогссон. Тэгээд тэр 2 цаад талын хаалгаар буугаад би жолооч талынхаа хаалгаар буугаад шээсэн бөгөөд би шээж дуусчихаад машиндаа ороход Э түрүүлээд ороод ирсэн байсан. Тэгээд бид хоёр 10 орчим минут С.Н хүлээтэл орж ирэхгүй байхаар нь би нөгөөдөх чинь хаашаа явчихав, чи хаашаа хөөгөөд явуулчихав, харанхуй шөнө ийш тийш төөрөөд явчихвал яах юм бэ гэсэн чинь Э тэр муу хаачдаг юм гээд машинд суугаад байсан. Тэгээд би машинаасаа буугаад утасныхаа гэрлийг асаагаад машинаа нар зөв тойроод бүх дугуй, тавцан зэргийг шалгаж үзтэл С.Н нь байхгүй байсан. Би хайж байхдаа Н гээд нэрээр 2-3 удаа дуудсан. Тэгээд олдохгүй байхаар нь харанхуй шөнө ийш тийш гүйгээд явчих вий гэж бодоод машиныхаа урд их гэрлийг асаагаад урд талаа хартал юу ч харагдахгүй байхаар нь машинаараа тойрох хөдөлгөөн эргэн тойрноо гэрэлтүүлэхэд юу ч харагдахгүй байсан. Тэгээд зам руугаа ордог юм бил үү гээд эргэтэл миний анх зогсож байсан газар амь хохирогч С.Нийн цогцос хэвтэж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Дандаа өөрөө жолоодож байсан. Би тухайн 0.75 литртэй  “Хараа” нэртэй архинаас жаахан уусан. Ирсэн хундагатай архинаас дундалчихаад л буцаагаад байсан. 3 удаа хундага ирсэн. Би сайн мэдэхгүй, Цохих гээд далайгаад босч ирээд байсан. Мөн амь хохирогч С.Н нь ёо ёо энэ чинь намайг алах гээд байна ш дээ гээд хажууд яваад байсан. Би машинаас буугаад яасан гэдгийг мэдэхгүй. Би хараагүй, тэр 2 нөгөө талын хаалгаар буугаад цаашаа яваад өгсөн. Одоогийн байдлаар 2.000.000 төгрөг төлсөн. Мөн 80 литр айраг, 30 литр сүү, 1 бүтэн хонины мах зэргийг өгсөн. Толгой нь баруун урагшаа харсан байдалтай, биеийн баруун талын хэсгээрээ газар хэвтсэн, хажуулдсан, 2 гараа нүүрэн тус газраа авсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 102-106 хуу/

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 42 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Жолооч Ж.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Мөн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Оын гаргасан дүгнэлтээр жолооч Ж.Бын цусанд 0.7 промиль спиртийн агууламж илэрсэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-А-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөлт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн. 2.15-13 ӨВА улсын дугаартай “Камаз” маркийн автомашины жолооч Ж.Б зогсоох арга хэмжээ аваагүй байна. 3 Уг зам тээврийн осол нь жолооч Ж.Бын буруутай үйлдлийн улмаас осол гаргах боломжтой. 4. Жолооч Ж.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 5. Замын гадарга, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх зүйл илрээгүй. 6. Жолооч Ж.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох ВСД ангиллын 56093 дугаарын эрхийн үнэмлэхтэй байна. /лавлагааг хавсаргав/. 7. “Камаз-5511” маркийн автомашиныг С ангиллаар жолоодно. 8. Тухайн замын нөхцөл байдал нь шороон зам, шулуун тэгш, нойтон, шөнө, үзэгдэх орчин чөлөөтэй зам байсан нь осол гарахад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 68-69 хуу/ 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 32 тоот химийн шинжилгээний дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Ж.Бын гэх цусанд 07 промиль спиртийн алкоголь илрэв. 3. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 82 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 53 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Талийгаач С.Нийн биед нүүр, гавлын хэлбэр дүрсийг алдагдуулсан үйрч бутарсан олон хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархи урсалт, гоожилт, баруун зовхи, хөмсөгнөөс дух, зүүн чамархай хүртэл арьс, хуйхны хууларсан шарх, баруун талын 6,7-р хавирга орчим цээжний хэнхэрцгийн дотор талын зөөлөн эдэд цус хуралт, эрүүний баруун хэсэг, хамар, зүүн хацар, шанаанд зулгаралт, баруун чихний дэлбээ, хүзүүний баруун хажуу, баруун бугалганы гадна хажуугаас баруун шуу, бугуй, сарвууг хамарсан цус хуралт, баруун тохойн дотор, хөхний гадна хажуу, цээжний баруун хажууг хамарсан хэсэгчилсэн шинэ цус хуралт, зүүн өвдөгт тасархайтсан шинэ цус хуралт. Биеийн гадаргуу дахь хуучин гэмтлүүд болох баруун шууны гадна дээд, гадна доод хэсэг, баруун гуяны гадна дээд хэсэг, баруун гуяны гадна доод, өвдөг, шилбэний гадна хажуу хэсэг, зүүн өвдөгний урд дээд, зүүн бугалганы гадна дээд хэсэгт суганы ойролцоо хуучин цус хуралт, зүүн сарвууны ар хэсэг, эрхий хурууны алган талд хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Талийгаач С.Нийн биед учирсан нүүр, гавлын хэлбэр дүрсийг алдагдуулсан үйрч бутарсан олон хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархи урсалт, гоожилт, баруун зовхи, хөмсөгнөөс дух, зүүн чамархай хүртэл арьс, хуйхны хууларсан шарх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Эрүүний баруун хэсэг, хамар, зүүн хацар, шанаанд зулгаралт. Баруун чихний дэлбээ, хүзүүний баруун хажуу, баруун бугалганы гадна хажуугаас баруун шуу, бугуй, сарвууг хамарсан цус хуралт. Баруун тохойн дотор, хөхний гадна хажуу, цээжний баруун хажууг хамарсан хэсэгчилсэн шинэ цус хуралт. Зүүн өвдөгт тасархайтсан шинэ зулгаралт. Баруун талын 6,7-р хавирга орчим цээжний хэнхэрцгийн дотор талын зөөлөн эдэд цус хуралт гэмтлүүд нь нийтдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Биед учирсан хуучин гэмтлүүд болох баруун шууны гадна дээд, гадна доод хэсэг, баруун гуяны гадна дээд хэсэг, баруун гуяны гадна доод, өвдөг, шилбэний гадна хажуу хэсэг, зүүн өвдөгний урд дээд, зүүн бугалганы гадна дээд хэсэгт суганы ойролцоо хуучин цус хуралт, зүүн сарвууны ар хэсэг, эрхий хурууны алган талд хуучин цус хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Нүүр, гавлын хэлбэр дүрсийг алдагдуулсан үйрч бутарсан олон хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархи урсалт, гоожилт, баруун зовхи, хөмсөгнөөс дух, зүүн чамархай хүртэл арьс, хуйхны хууларсан шарх, бусад шинэ цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь авто машины эд ангийн мохоо зүйлд дайрагдах, шахагдах, цохигдох, нидрэгдэх үйлчлэлээр осол болох нэг цаг хугацаанд үүснэ. Биед учирсан хуучин цус хуралт гэмтлүүд нь нас барахаас хэд хоногийн өмнө мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 4. Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас осол болох цаг хугацаанд нас баржээ. 5. Талийгаач нь зүрхний зүүн ховдлын булчингийн зузаарал, зүүн бөөрний сорвижил цөс чулуужих өвчтэй байна. Энэ нь үхэлд хүргэхгүй. 5. Талийгаач С.Н нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ...гэх дүгнэлт /хх-ийн 92-94 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-08, 11, 15 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-10, 13-14 хуу/

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 25 хуу/

Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 26-29 хуу/

Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 31-33 хуу/

Мөрдөгчийн тогтоол /хх-ийн 63-65 хуу/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 66 хуу/

Ослын газрын схем зураг /хх-ийн 67 хуу/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 87-91 хуу/

2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 41 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 107-108 хуу/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 109-11 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 116 хуу/ 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 117 хуу/

“Хар хорин авто зам засвар арчлалт” төрийн өмчит хувьцаат компаний тодорхойлолт /хх-ийн 118 хуу/

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 123-139 хуу/

Өргөмжлөл /хх-ийн 141 хуу/

Хүсэлт /хх-ийн 30, 142, 144, 154 хуу/ 

Архангай аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн албан бичиг /хх-ийн 174 хуу/зэрэг болно. 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Ааймгийн Х сумын У багийн нутаг дэвсгэр Х гэх газарт зам тээврийн осол гарч зорчигч С.Нийн амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө согтуурсан үедээ А аймгийн Х сумын У багийн Х гэх газарт 15-13 ӨВА улсын дугаартай Камаз маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлийн “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч иргэн С.Н дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Дгийн “2019 оны 06 дугаар сарын 27-ны шөнө 04 цагийн орчим хүргэн ах М.Галмөнх утсаар ярьж Хашаат сумын замд зам ангийн бригад дээр ээжийн чинь бие муу байна гэх дуудлагын дагуу тус сумын Улаанчулуу багийн Хужиртын гол гэх газарт очиход Камаз маркийн автомашины урд С.Н нь нас барсан байдалтай, тухайн үед Ж.Б Э нар нь согтуу байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 18-20, 21-22 дугаар тал/, 2019 оны 06 дугаар сарын 27-ны 22 цагийн орчим Хашаат сумын Улаанчулуу багийн Хужирын голд нутаглах Л.А гэрт Ж.Б, Д.Э, Д.Н нар нь 0.75 литрийн Хараа нэртэй архийг хувааж уугаад Д.Э, Ж.Б, С.Н нар нь Камаз маркийн машинтай явсан талаар мэдүүлсэн гэрч Л.А мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар тал, гэрч Д.Н мэдүүлэг/хх-ийн 36-37 дугаар тал/, гэрч Д.Эын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн”..2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн орой 21 цагийн үед ажлаасаа буугаад өөрийн байрлаж байсан вагинчик дээрээ очоод хоол унд идсэн. Тэгээд манай ажлын даамал буюу замын мастер Г.У нь цалин мөнгөө бичих гээд Хархорин сумын төв рүү явсан. Тэр хойгуур Б болон миний эхнэр амь хохирогч Н бид гурав Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн Хужиртын гол гэх газар оршин суудаг Бын ээжийнх рүү цайны сүү авах гээд явсан. Б ээжийнд очоод цай уугаад сууж байтал Б тавиур доороос 2 литр савлагаатай ундааны саванд хийсэн монгол архи гаргаад ирсэн. Тэгээд бид гурав тэр архийг ууж дуусгаад Бын ээжийнхээс явсан. Гэхдээ тэр монгол архи 2 литрийн савны талаар нь байсан. Бид гурав буцах замдаа бас нэг айлаар орсон. Тэр айлд Б болон тэр айлын эхнэр, нөхөр хоёр, манай эхнэр Н бид нар тэр айлын гаргаж өгсөн 500 граммын ундааны саванд хийсэн байсан монгол архийг ууж дуусгаад тэр айлаас явцгаасан. Буцах замд Б бас нэг айлд буугаад орсон бөгөөд тэр айлын эхнэр, нөхөр хоёр пиво өгсөн. Мөн машины кабинд байсан 0.75 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй архийг тэр айлын эзэн, Б бид гурав хувааж ууж дуусгасан. Бид гурав буцах замдаа шээх гээд зогссон. Б бид хоёр шээж дуусаад машины кабинд түрүүлж орж ирээд миний эхнэр болох амь хохирогч Н хүлээгээд суусан. Амь хохирогч Н машинд орж ирэхгүй удаад байхаар нь Б машинаас буугаад эргэн тойрноо шалгахад байхгүй байна гээд буцаад машинд ороод ирсэн. Тэгээд бид хоёр гэрэл тусгаж хайя гээд машинаа ухраагаад 8 хэлбэртэй тойроход газар хэвтэж байсан. Ухрах хөдөлгөөн хийх үедээ дайрсан юм шиг байсан. Автомашины урд бол харагдахгүй байсан. Б машин барих үедээ нэг их согтоогүй гайгүй байх шиг байсан. Миний эхнэр газар уначихсан байсан газар нь Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн Хужирын голын аманд буюу зам засвар хийгээд байрлаж байсан газрын ертөнцийн зүгээр урд зүгт 400-500 м оррчим зайтай байсан. Миний багцаагаар шөнийн 02 цаг орчим болсон байх гэж бодож байна. Цаг нарийн хараагүй. Ажлын байр буюу вагончикоос тухайн орой 21 цагаас манай эхнэр Н нас барах хүртэлх хугацаанд “Камаз” маркийн машиныг жолооч Б өөрөө жолоодож явсан. Машинд хүн дайрагдаж байгаа зүйл мэдэгдээгүй. Ухраах үйлдэл хийгээд урагшаа явахад хүн харагдаагүй. Тийм болохоор ухрах үйлдэл хийж байх үед манай эхнэр Н машинд дайрагдсан байна. Н тэгж их согтоогүй байсан. Өөр тээврийн хэрэгсэл яваагүй. Ер нь бол осол гарснаас хойш тэр замаар ямар ч тээврийн хэрэгсэл яваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр тал/, Талийгаач С.Нийн үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 53 тоот”... 1. Талийгаач С.Нийн биед нүүр, гавлын хэлбэр дүрсийг алдагдуулсан үйрч бутарсан олон хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархи урсалт, гоожилт, баруун зовхи, хөмсөгнөөс дух, зүүн чамархай хүртэл арьс, хуйхны хууларсан шарх, баруун талын 6,7-р хавирга орчим цээжний хэнхэрцгийн дотор талын зөөлөн эдэд цус хуралт, эрүүний баруун хэсэг, хамар, зүүн хацар, шанаанд зулгаралт, баруун чихний дэлбээ, хүзүүний баруун хажуу, баруун бугалганы гадна хажуугаас баруун шуу, бугуй, сарвууг хамарсан цус хуралт, баруун тохойн дотор, хөхний гадна хажуу, цээжний баруун хажууг хамарсан хэсэгчилсэн шинэ цус хуралт, зүүн өвдөгт тасархайтсан шинэ цус хуралт. Биеийн гадаргуу дахь хуучин гэмтлүүд болох баруун шууны гадна дээд, гадна доод хэсэг, баруун гуяны гадна дээд хэсэг, баруун гуяны гадна доод, өвдөг, шилбэний гадна хажуу хэсэг, зүүн өвдөгний урд дээд, зүүн бугалганы гадна дээд хэсэгт суганы ойролцоо хуучин цус хуралт, зүүн сарвууны ар хэсэг, эрхий хурууны алган талд хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Талийгаач С.Нийн биед учирсан нүүр, гавлын хэлбэр дүрсийг алдагдуулсан үйрч бутарсан олон хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархи урсалт, гоожилт, баруун зовхи, хөмсөгнөөс дух, зүүн чамархай хүртэл арьс, хуйхны хууларсан шарх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Эрүүний баруун хэсэг, хамар, зүүн хацар, шанаанд зулгаралт. Баруун чихний дэлбээ, хүзүүний баруун хажуу, баруун бугалганы гадна хажуугаас баруун шуу, бугуй, сарвууг хамарсан цус хуралт. Баруун тохойн дотор, хөхний гадна хажуу, цээжний баруун хажууг хамарсан хэсэгчилсэн шинэ цус хуралт. Зүүн өвдөгт тасархайтсан шинэ зулгаралт. Баруун талын 6,7-р хавирга орчим цээжний хэнхэрцгийн дотор талын зөөлөн эдэд цус хуралт гэмтлүүд нь нийтдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Биед учирсан хуучин гэмтлүүд болох баруун шууны гадна дээд, гадна доод хэсэг, баруун гуяны гадна дээд хэсэг, баруун гуяны гадна доод, өвдөг, шилбэний гадна хажуу хэсэг, зүүн өвдөгний урд дээд, зүүн бугалганы гадна дээд хэсэгт суганы ойролцоо хуучин цус хуралт, зүүн сарвууны ар хэсэг, эрхий хурууны алган талд хуучин цус хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Нүүр, гавлын хэлбэр дүрсийг алдагдуулсан үйрч бутарсан олон хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархи урсалт, гоожилт, баруун зовхи, хөмсөгнөөс дух, зүүн чамархай хүртэл арьс, хуйхны хууларсан шарх, бусад шинэ цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь авто машины эд ангийн мохоо зүйлд дайрагдах, шахагдах, цохигдох, нидрэгдэх үйлчлэлээр осол болох нэг цаг хугацаанд үүснэ. Биед учирсан хуучин цус хуралт гэмтлүүд нь нас барахаас хэд хоногийн өмнө мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 4. Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас осол болох цаг хугацаанд нас баржээ. 5. Талийгаач нь зүрхний зүүн ховдлын булчингийн зузаарал, зүүн бөөрний сорвижил цөс чулуужих өвчтэй байна. Энэ нь үхэлд хүргэхгүй. 5. Талийгаач С.Н нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ...гэх дүгнэлт /хх-ийн 92-94 дүгээр тал/, энэ дүгнэлтийн үндэслэлийг тайлбарласан шинжээч Б.Оын мэдүүлэг/хх-ийн 61-62 дугаар тал/, Осол болох үед жолооч Ж.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан”...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана...” гэсэн заалт, 3.7-Ад заасан”...Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөлт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 07 дугаар 05-ны өдрийн 42 тоот шинжээчийн дүгнэлт/хх-ийн 68-69 дүгээр тал/, Ж.Бын цусанд 0.7 промиль спиртийн алхогол илэрсэн болохыг тогтоосон 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 32 тоот химийн шинжээчийн дүгнэлт/хх-ийн 82 дугаар тал/, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг/хх-ийн 03-08 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Эдгээр нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв. 

Иймд шүүгдэгч Бовогт Ж Быг жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 41 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож битүүмжлэгдсэн 15-13 ӨВА улсын дугаартай Камаз маркийн автомашиныг өмчлөгч Хархорин Авто зам засвар арчилгаа төрийн өмчит хувьцаат компанид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр нь “Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 32 тоот шинжээчийн дүгнэлтийн тодорхойлох болон тогтоох хэсгүүд эрс зөрүүтэй байгаа тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй. 

Иймд шүүгдэгчид ашигтай байдлаар зүйлчлэлийг өөрчлөн шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэсэн тайлбарыг гаргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 32 тоот химийн шинжилгээний дүгнэлтэд химийн шинжилгээний явцад “...Ж.Бын гэх шээс, цус тус бүрт спиртийн агуулгыг дулааны үйчлэлд оруулах замаар диффузын аргаар ууршуулж, ууршуулсан спиртийг бихромат калигаар исэлдүүлсэн. Исэлдэлтийн бүтээгдэхүүний оптик нягтыг UNIKO-7200 спектрофотометр багажин дээр 590 нм долгионы уртад хэмжилтийг 3 удаа хэмжээд, хэмжилтийн дундаж утгаар урьдчилан байгуулсан стандарт жиших муруй дээрээс харгалзах тоон утгыг олж, тоон хэмжээг спиртийн эталон дахь бихромат калитай харьцуулахад цусанд 0.7 промиль спиртийн алкоголь илрсэн...” талаар үндэслэлийг тодорхойлсон бөгөөд харин дүгнэлт хэсэгт Ж.Бын гэх цусанд 07 промиль спиртийн алкогаль илрэв гэж дундах цэгийг хаяж бичсэн нь техникийн алдаа гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байгаа болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д нь гэм хорын хохиролд 21.947.500 төгрөг нэхэмжилснээс С.Нийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 10.137.504 төгрөг, оршуулгын ажилд зарцуулсан нотлох баримтаар тогтоогдсон 9.426.430 төгрөг нийт 19.063.934 төгрөгийг шүүгдэгч Ж.Баас гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Үүнээс шүүгдэгч Ж.Б нь мөрдөн байцаалтын шатанд 9.000.000 төгрөг, шүүх хурал завсарласан хугацаанд 10.561.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан тул энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй болно. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэрэгт өгсөн хохиролтой холбоотой нотлох баримтуудаас 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1.038.200 төгрөгийн бараа авсан баримт тамга тэмдэг, гарын үсэггүй, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 147.000 төгрөгийн бараа авсан баримтын үнэ зөрүүтэй, гарын үсэг зурагдаагүй, 32 дугаар хуудасны урд болон ард авагдсан нийт 1.033.018 төгрөгийн 23 ширхэг Е баримтын үг үсэг, харагдахгүй болон юу авсан нь тодорхойгүй /8000+5800+50.000+334.900+2200+19.700+53.038+ 44.660+6500+50.000+6000+50.000+5000+30.000+11.900+5000+27.300+59.550+32.200+40.000+48.500+37.750+5000=1.033.018 төгрөг/ зэргийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, мөн нотлох баримт ирүүлээгүй 665.348 төгрөг нийт 2.883.566 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Ж.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Ж.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бовогт Ж Быг жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 41 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож битүүмжлэгдсэн 15-13 ӨВА улсын дугаартай Камаз маркийн автомашиныг өмчлөгч Хархорин Авто зам засвар арчилгаа төрийн өмчит хувьцаат компанид олгосугай.  

6. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч Ж.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Дгийн нэхэмжилсэн 2.883.566 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ