Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 0425

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 4 дүгээр байрны 49 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЧВ 74072751, Мишиг овогт Очиржавын Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19-Б байрны 32 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ОК 84051609, Боржигон овогт Батсүхийн Алтанчимэгт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болон торгуулийн хамт 4 000 000 төгрөг  гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч О.Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Цэрэндэжид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2016.09.26-ны өдөр Б.Алтанчимэгтэй Эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Би өөрийн эзэмшлийн Өмнөговь аймгийн, Ханбогд сумын, Хайрхан баг, “Цагаан хад” нэртэй газарт оршдог Шатахүүн түгээх станц (ШТС), эд хөрөнгө, эдэлбэр газар ба зохих баримт бичигтэй хамт худалдан авагчийн өмчлөлд бүрэн шилжүүлсэн.Худалдан авагч гэрээний төлбөр 15 000 000 төгрөгийг 2016.11.01-ны өдрийн дотор бүрэн хэмжээгээр төлөх үүрэг хүлээсэн боловч удаа дараа шаардсан боловч өнөөдөр хүртэл зөвхөн 12 500 000 төгрөг төлж, 2 500 000 төгрөгийг дутуу төлсөн байна.Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 6.2-т гэрээний үүргээ гүйцэтгээгүй тал хоног тутам гэрээний нийт үнийн дүнгээс 0,5 хувийн алданги хоног тутам төлнө гэж заасан.Худалдах худалдан авах гэрээ 2 500 000 төгрөг, алданги 2 925 000 төгрөг нийт 5 425 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч О.Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ:Би хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээгээр нэхэмжлэлийн шаардлага болох 4 000 000 төгрөгөөс  2 400 000 төгрөг болон сүүлд өөрчлөн гаргасан шаардлагаасаа би татгалзаж, Б.Алтанчимэг надад 1 600 000 төгрөгийг 2017 оны  4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан.Энэхүү 1 600 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд 1 000 000 төгрөгийг торгууль төлөхөөр заасан боловч энэхүү 1 000 000 төгрөгөөс татгалзаж байна.Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Цэрэндэжид шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Алтанчимэгийн эцэг хүнд өвчтэй байгаа тул олон дахин явах хүндрэлтэй байгаа бөгөөд Б.Алтанчимэг өөрөө нэхэмжлэгчтэй ярилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байгааг баталж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Эрдэнэ хариуцагч Б.Алтанчимэгт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болон торгуулийн хамт 4 000 000 төгрөг  гаргуулах тухай  шаардлага гаргасан байна.

 

Гэтэл 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр О.Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр О.Эрдэнэ Б.Алтанчимэг нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч О.Эрдэнэ  анх шүүхэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 2 400 000 төгрөг болон 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр өөрчлөн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж, хариуцагч Б.Алтанчимэг 1 600 000 төгрөгийг  2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор О.Эдэнэд төлж барагдуулахаар тохиролцож 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Талуудын хооронд 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хийгдсэн эвлэрлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т заасан торгуулийн гэх 1 000 000 төгрөгөөс О.Эрдэнэ татгалзаж байна.

 

Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд төлсөн 101 000 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдсэн 50 500 төгрөгийн хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн өөрчлөн гаргасан шаардлагад төлсөн 132 000 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

 

1.О.Эрдэнэ нэхэмжлэлийнхээ шаардлагын 2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөг болон 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр өөрчлөн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч Б.Алтанчимэг 1 600 000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөгийг  2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр О.Эрдэнэд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Талуудын хооронд хийгдсэн эвлэрлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т заасан торгуулийн 1 000 000 /нэг сая/ төгрөгөөс О.Эрдэнэ татгалзсан болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын төсвийн орлогоос 182 500 /нэг зуун наян хоёр мянга таван зуун/ төгрөг, хариуцагч Б.Алтанчимэгээс 50 500 /тавин мянга таван зуун/ төгрөгийг тус тус гаргуулан О.Эрдэнэд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН