Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 112

 

2020/ШЦТ/112

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өовогт Г Эт холбогдох 2012000000112 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Ааймгийн Өсуманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Ааймгийн Өсумын Ббагийн Х гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Өовогт Г Э /РД:../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Э нь Ааймгийн Ө сумын Б багийн Хгэх газар 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Т.М маргалдаж улмаар толгойн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн байцаалтын шатанд 2012000000112 дугаартай эрүүгийн хэргээс:                                 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Эын мэдүүлсэн: ...Би 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс өөрийн найз Б хамт өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикльтой Байшир багт байх Л ахынд очиж золгочихоод байж байтал Г.Э гэх ах Л ахынд орж ирээд намайг золгосонгүй гээд уурлаад хэл үгээр доромжлоод намайг зодох гээд дайрахад манай найз Б болон Ч нар салгаад надад ойртуулаагүй_ Би тухайн үед Г.Э ахад хандаж би таньтай золгосон шүү дээ, та яагаад намайг ингээд хэл үгээр доромжлоод байгаа юм бэ гэхэд Г.Э ах надаас уучлалт гуйгаад би найз Б хамт мотоциклио жолоодож Л ахынхаас хөдлөөд явж байтал Г.Э “Приус” машинаар бид хоёрын араас ирж мөргөөд Б бид хоёр газар унаад босоод ирэхэд Г.Э миний хажууд ирсэн байхаар нь та яаж байгаа юм бэ, хүн дайрч алах нь байна шүү дээ гэж хэлтэл Э ална гээд над руу дайраад байсан. Тухайн үед манай найз Б урдуур нь орж салгасан. Ингээд байж байхад Л ахын хүү Ч мотоцикльтой ирээд бас салгаж болиулсан. Гэтэл гэнэт дахиж дайраад газраас чулуу авч миний толгой руу цохиж миний толгойг хагалсан. Тэрнээс хойш манай найз Б болон Ч нар Г.Эыг надад ойртуулаагүй бөгөөд тэндээсээ Ч, Б хоёр нэг мотоциклтой, би ганцаараа өөрийнхөө мотоциклиор зугтааж ойрхон байх О гэх айлын гадаа мотоциклио орхиод илүү гэрийнх нь араар орж нуугдсан Г.Э ах О ахын гэрт орсон хойгуур нь би Л ахынд очиж тэндээ байж байгаад сумын төвөөс эмнэлгийн машин ирээд манай найз Б бид хоёр сумын төв рүү явсан. Ж эгч, Ч, Б нар байсан. Л ах тухайн үед малдаа явчихсан байхгүй байсан. Өөр хүн байгаагүй. Э ямар шалтгаанаар Б бид хоёрын араас явсан талаар мэдэхгүй байна. Ямар ч гэсэн Л ахын гэрт маргалдаж байгаад салаад явсан болохоор ямар нэгэн санаатай ирж мөргөсөн байх гэж бодож байна. Тухайн үед Эын эхнэр нь машинд нь суучихсан явж байсан болохоор харсан байх. Мөн О ахынх ойрхон байдаг учраас харсан байж магадгүй. Өөр хүн хараагүй байх. Би гомдолтой байна. Миний эрүүл мэндэд хохирол учирсан. Мөн унаж явсан мотоцикльд эвдрэл гарсан болохоор хохирлоо барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Чын мэдүүлсэн: ...Тухайн өдөр Өлзийт сумын төвөөс Т.М, Д.Б нар манай аав, ээж хоёрт золгох гэж ирсэн. Тухайн үед ярихдаа хорио цээртэй байсан болохоор ирж золгож чадалгүй оройтож ирж золгож байна гэж ярьж байсан. Ер нь М, Б нар нь жил бүр манай аав, ээжтэй ирж золгодог юм. М, Б нар манайд ирээд удаагүй байж байтал Г.Э манайд ирсэн. Г.Э тухайн үед согтуу ирсэн бөгөөд орж ирээд М, Б хоёртой золгочихоод дахиж золгоно гээд маргалдаж эхэлсэн. Манай гэрт маргалдаж байгаад М, Г.Э нар эвлэрээд манай гаднаас хөдөлцгөөсөн. Би удалгүй араас нь малдаа явтал манай гэрээс урд зүгт 400-500 метр орчим газар Г.Э, М нар маргалдаад зогсож байсан. Намайг очиход М нь Эт хандаж та яаж байгаа юм, хүн дайрч алах нь байна шүү дээ гэж хэлж байсан. Гэтэл Г.Э газраас чулуу аваад Мгийн толгой руу цохисон. Тэгээд би М ахыг зугтая гэж хэлээд би Б сундлаад, М ах өөрийнхөө мотоциклийг унаад зугтаасан. Г.Э нь М ахын араас хөөгөөд байсан. Тэгээд Э Б гэх айлын гадаа очоод үлдсэн бөгөөд М, Болдсүх бид гурав шууд манайд ирээд байж байгаад Б, М хоёр сумаас ирсэн эмнэлгийн машинаар сумын төв рүү явсан. Б, М нар эрүүл байсан. Манай гэрт байхдаа маргалдсан бөгөөд цохиж зодолдсон асуудал байхгүй. Харин манайхаад хөдлөөд урд зүгт Г.Э ах нь М, Б хоёрыг мотоцикльтой нь мөргөж унагаагаад маргалдаж байхдаа Г.Э ах М ахыг чулуугаар толгой руу нь нэг удаа цохисон. Өөрөөр бие биенээ цохиж зодсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Оын мэдүүлсэн:..Тухайн үед би гэртээ байж байтал машин, мотоциклийн дуу гараад байхаар нь гэрээс гартал манай хойно байдаг Л ахын ойролцоогоос 1 мотоцикль, нэг машин хоёр манай гэрийн баруун талаар гараад явж байсан. Мотоцикль нь түрүүлээд явж байсан. Харин машин нь нилээд хурдтай явж байсан. Гэтэл манай гэрээс урд зүгт 100-200 метр газарт машин нь мотоциклийнхоо араас мөргөчих шиг болсон бөгөөд мотоцикльтой хоёр хүн нь унаад өгсөн. Машин нь мотоцикльтой хоёр хүнийг хэтрээд зогссон. Машинаас манай нутгийн залуу Г.Э бууж ирээд мотоцикльтой явж байсан хоёр залуутай муудалцаад маргалдаад байх шиг байсан. Удалгүй араас нь Ч очоод тухайн хүмүүсийг салгаад байсан.Төд удалгүй М нь ганцаараа мотоциклио уначихсан Э намайг дахиж мөргөх гээд хөөгөөд байна гээд манай илүү гэрийн араар орж нуугдсан. Тэр үед Э машинаа жолоодчихсон манай гэрийн гадаа ирээд орсон бөгөөд манайд байх хооронд нь Ч, Б, М нар манай хойно байх Л гэх айлд очсон байх. Гэрээс гараад ирэхэд байхгүй байсан. Э манайд орж ирээд их удалгүй яваад өгсөн. Ийм л зүйл болсон. Яг мөргөхийг нь хараагүй. Намайг гэрээс гарч ирэхэд мотоцикль нь уначихсан, хоёр нь босоод ирсэн байсан. Э манай гадаа ирэхдээ их согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлсэн: ...2020 оны 03 дугаар сарын 17-ний өдөр би өөрийн найз Т.Мгийн хамт мотоциклиор Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс Байшир баг руу явж Л гэх айлд очоод золгочихоод байж байтал Г.Э гэх залуу ирээд манай найз М рүү агсраад дайраад байсан. Манай найз өөдөөс нь хэрэлдэж муудалцахгүй, та яагаад надад ингээд агсраад байгаа юм гэж учирлаж хэлээд Э ах манай найз Мгээс уучлалт гуйгаад манай найз бид хоёр тэндээс явсан. Л ахын гаднаас хөдлөөд явж байтал Г.Э бид хоёрын араас Приус маркийн машин жолоодож ирээд мөргөсөн бөгөөд бид хоёр мотоциклиос унаад босч ирэхэд манай найз Мг ална гээд газраас чулуу авч манай найз Мгийн толгой руу цохиж толгойг нь хагалсан. Тэр үед Л ахын хүү Ч ирж салгаад бид гурав зугтаагаад Л ахынд очиход Г.Э гэх залуу араас ирээд Мг ална гээд дайраад байсан. Тухайн үед Ч бид хоёр салгаад ойртуулаагүй. Удалгүй Г.Э яваад өгсөн. Тэгээд Л ахынд байж байтал сумын төвөөс эмнэлгийн машин ирж М бид хоёр сумын төв рүү явсан. О ах болон Эын эхнэр хоёр харж байсан байх. Өөр харсан хүн байхгүй байх. Тухайн үед Г.Э согтуу байсан. Миний бие зүгээр, харин манай найз Мгийн толгой хагарсан. Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.О мэдүүлсэн: ...2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэрээсээ өөрийн нөхөр Г.Эын хамт сумын төв орох гээд явж байхдаа замаараа Л ахын гадаа зогсоод манай нөхөр Э орсон. Би гадаа машиндаа хүлээгээд сууж байсан. Гэтэл удалгүй манай нөхөр Л ахын гэрээс танихгүй залуутай муудалцаад гараад ирсэн бөгөөд гэрийнх нь гадаа юм ярьж байснаа бие биенээсээ уучлалт гуйгаад салсан. Тэр үл таних залуу өөр нэг залуугийн хамт мотоцикль унаад түрүүлээд хөдлөөд явсан бөгөөд араас нь нөхөр бид хоёр хөдлөөд явж байтал шороон зам хөндлөн гарах үедээ гэнэт тормос гишгээд манай нөхөр мөн тормос гишгэсэн боловч араас нь очоод мөргөсөн. Тэр хоёр залуу газар унахаар нь нөхөр бид хоёр хажуугаар нь өнгөрч зогсоод манай нөхөр машинаасаа буугаад тухайн хоёр залуутай маргалдаад байхаар нь би буугаад нөхрийгөө явъя гэхэд манай нөхөр маань миний үгэнд орохгүй байсан. Тэгж байтал Л ахын хүү Ч мотоцикльтой ирээд манай нөхөр болон үл таних залуу хоёрыг маргалдахаа боль гэж хэлээд байж байтал манай нөхөр газраас чулуу аваад танихгүй залуугийн толгой хэсэгт нь цохиж толгойг нь хагалсан. Тэгээд тухайн гурван залуу яваад өгсөн бөгөөд нөхөр бид хоёр О гэх айлаар орчихоод сумын төв рүү явсан. Манай нөхөр нилээд согтуу байсан. Тухайн үед би хажууд нь байгаагүй, би машиндаа сууж байсан. Гэрт Ж эгч, Ч, Б, М нар байсан. Өөр хүн байгаагүй байх. Манай нөхөр Э нь М гэх залуугийн толгой хэсэгт нь чулуугаар нэг удаа цохисон. Өөр ямар нэгэн зодолдож, цохилдсон асуудал байхгүй. Тухайн үед хэдэн километр цагийн хурдтай явсныг сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 131 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Т.Мгийн биед тархи доргилт, зулайн зүүн урд хэсэгт хуйханд шарх, зүүн ташаан толгойн ард зулгаралт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Тархи доргилт, зулайн зүүн урд хэсэгт хуйханд шарх гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, зүүн ташаан толгойн ард байх зулгаралт нь ”Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 6. 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 31 хуу/  

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Эын мэдүүлсэн:...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Эхлээд Л ахынд маргалдахад Л ахын эхнэр Ж эгч, Ч, Б нар байсан. Л ах байхгүй байсан. Өөр хүн байгаагүй. Дараа нь хээр мотоцикльтой нь шүргэлдчихээд маргалдах үед манай эхнэр Отгонжаргал, Б, Ч нар байсан. ӨӨр хүн байгаагүй. Тухайн үед би согтуу байсан болохоор яг юунаас болж маргалдсанаа одоо сайн санахгүй байна. Би Мг мотоцикльтой явж байхад нь араас нь очиж мөргөчихөөд маргалдах үедээ газраас чулуу авч толгой хэсэгт нь нэг удаа цохисон. Өөр ямар нэгэн байдлаар цохиж зодсон асуудал байхгүй. Би тухайн үед айгаад тийм мэдүүлэг өгсөн юм яг үнэн бол би Мгийн толгой руу нь чулуугаар цохиж толгойг нь хагалсан. Би Мгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 131 дугаартай дүгнэлтээр Мгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэлт гарсан байсан. Би Мг хоёр удаа Улаанбаатар хот руу авч явж 3 дугаар шатлалын эмнэлэгт үзүүлсэн. Мг шинэ гэмтэлгүй байна гэж эмч нар хэлсэн. Би Мгийн мотоцикльд учирсан эвдрэл гэмтлийг сольж өгсөн. Мөн 3 дугаар шатлалын эмнэлэгт үзүүлж оношлуулсан. М одоо надад ямар нэгэн гомдол саналгүй гэж хэлсэн. Би Мгээс уучлалт гуйж хохирлыг барагдуулсан би буруу зүйл хийсэн гэдгээ ухамсарлаж байна. Тиймээс энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 82-85 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 54 хуу/ 

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 93 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр А аймгийн Ө сумын Б багийн Х гэх газар 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Т.Мгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Г.Э нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, А аймгийн Өсумын Б багийн Х гэх газар 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Т.М маргалдаж улмаар толгой тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Эын мэдүүлсэн “Би 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс өөрийн найз Б хамт өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикльтой Байшир багт байх Л ахынд очиж золгочихоод байж байтал Г.Э гэх ах Л ахынд орж ирээд намайг золгосонгүй гээд уурлаад хэл үгээр доромжлоод намайг зодох гээд дайрахад манай найз Б болон Ч нар салгаад надад ойртуулаагүй. Би тухайн үед Г.Э ахад хандаж би таньтай золгосон шүү дээ, та яагаад намайг ингээд хэл үгээр доромжлоод байгаа юм бэ гэхэд Г.Э ах надаас уучлалт гуйгаад би найз Б хамт мотоциклио жолоодож Л ахынхаас хөдлөөд явж байтал Г.Э “Приус” машинаар бид хоёрын араас ирж мөргөөд Б бид хоёр газар унаад босоод ирэхэд Г.Э миний хажууд ирсэн байхаар нь та яаж байгаа юм бэ, хүн дайрч алах нь байна шүү дээ гэж хэлтэл Э ална гээд над руу дайраад байсан. Тухайн үед манай найз Б урдуур нь орж салгасан. Ингээд байж байхад Л ахын хүү Ч мотоцикльтой ирээд бас салгаж болиулсан. Гэтэл гэнэт дахиж дайраад газраас чулуу авч миний толгой руу цохиж миний толгойг хагалсан. Тэрнээс хойш манай найз Б болон Ч нар Г.Эыг надад ойртуулаагүй бөгөөд тэндээсээ Ч, Б хоёр нэг мотоциклтой, би ганцаараа өөрийнхөө мотоциклиор зугтааж ойрхон байх О гэх айлын гадаа мотоциклио орхиод илүү гэрийнх нь араар орж нуугдсан Г.Э ах О ахын гэрт орсон хойгуур нь би Л ахынд очиж тэндээ байж байгаад сумын төвөөс эмнэлгийн машин ирээд манай найз Б бид хоёр сумын төв рүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Чын мэдүүлсэн “Г.Э тухайн үед согтуу ирсэн бөгөөд орж ирээд М, Б хоёртой золгочихоод дахиж золгоно гээд маргалдаж эхэлсэн. Манай гэрт маргалдаж байгаад М, Г.Э нар эвлэрээд манай гаднаас хөдөлцгөөсөн. Би удалгүй араас нь малдаа явтал манай гэрээс урд зүгт 400-500 метр орчим газар Г.Э, М нар маргалдаад зогсож байсан. Намайг очиход М нь Эт хандаж та яаж байгаа юм, хүн дайрч алах нь байна шүү дээ гэж хэлж байсан. Гэтэл Г.Э газраас чулуу аваад Мгийн толгой руу цохисон. Тэгээд би М ахыг зугтая гэж хэлээд би Б сундлаад, М ах өөрийнхөө мотоциклийг унаад зугтаасан. Г.Э нь М ахын араас хөөгөөд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/, мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Оын мэдүүлсэн “манай гэрээс урд зүгт 100-200 метр газарт машин нь мотоциклийнхоо араас мөргөчих шиг болсон бөгөөд мотоцикльтой хоёр хүн нь унаад өгсөн. Машин нь мотоцикльтой хоёр хүнийг хэтрээд зогссон. Машинаас манай нутгийн залуу Г.Э бууж ирээд мотоцикльтой явж байсан хоёр залуутай муудалцаад маргалдаад байх шиг байсан. Удалгүй араас нь Ч очоод тухайн хүмүүсийг салгаад байсан.Төд удалгүй М нь ганцаараа мотоциклио уначихсан Э намайг дахиж мөргөх гээд хөөгөөд байна гээд манай илүү гэрийн араар орж нуугдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлсэн “2020 оны 03 дугаар сарын 17-ний өдөр би өөрийн найз Т.Мгийн хамт мотоциклиор Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс Байшир баг руу явж Л гэх айлд очоод золгочихоод байж байтал Г.Э гэх залуу ирээд манай найз М рүү агсраад дайраад байсан. Манай найз өөдөөс нь хэрэлдэж муудалцахгүй, та яагаад надад ингээд агсраад байгаа юм гэж учирлаж хэлээд Э ах манай найз Мгээс уучлалт гуйгаад манай найз бид хоёр тэндээс явсан. Л ахын гаднаас хөдлөөд явж байтал Г.Э бид хоёрын араас Приус маркийн машин жолоодож ирээд мөргөсөн бөгөөд бид хоёр мотоциклиос унаад босч ирэхэд манай найз Мг ална гээд газраас чулуу авч манай найз Мгийн толгой руу цохиж толгойг нь хагалсан. Тэр үед Л ахын хүү Ч ирж салгаад бид гурав зугтаагаад Л ахынд очиход Г.Э гэх залуу араас ирээд Мг ална гээд дайраад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.О мэдүүлсэн “Гэтэл удалгүй манай нөхөр Л ахын гэрээс танихгүй залуутай муудалцаад гараад ирсэн бөгөөд гэрийнх нь гадаа юм ярьж байснаа бие биенээсээ уучлалт гуйгаад салсан. Тэр хоёр залуу газар унахаар нь нөхөр бид хоёр хажуугаар нь өнгөрч зогсоод манай нөхөр машинаасаа буугаад тухайн хоёр залуутай маргалдаад байхаар нь би буугаад нөхрийгөө явъя гэхэд манай нөхөр маань миний үгэнд орохгүй байсан. Тэгж байтал Л ахын хүү Ч мотоцикльтой ирээд манай нөхөр болон үл таних залуу хоёрыг маргалдахаа боль гэж хэлээд байж байтал манай нөхөр газраас чулуу аваад танихгүй залуугийн толгой хэсэгт нь цохиж толгойг нь хагалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/, хохирогч Т.Мгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 131 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/, мөрдөн байцаалтын шатанд Г.Эын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би Мг мотоцикльтой явж байхад нь араас нь очиж мөргөчихөөд маргалдах үедээ газраас чулуу авч толгой хэсэгт нь нэг удаа цохисон. Би Мгийн толгой руу нь чулуугаар цохиж толгойг нь хагалсан. Би Мгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 82-85/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Өовогт Г Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Эын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 27 тоот тогтоолоор яллагдагч Г.Эт холбогдох 2012000000112 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Г.Э хүлээн зөвшөөрсөн байна. 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өовогт Г Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаа зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Эын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Р.АЛТАНЦЭЦЭГ