Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 120

 

2020/ШЦТ/120

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: Н.Цогтбаяр 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Болдбаатар, Г.Энхбаяр, С.Пүрэвсүрэн 

Шүүгдэгч: Д.Ж, Д.А, Ш.Б, Ш.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховогт Д Ж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховогт Ш Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховогт Ш Днарт 1912002730236 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Өсуманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4 аав, ах, эгч нарын хамт А аймгийн Өсумын Дбагийн Х гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ховогт Д Ж/РД:../, 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Өсуманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ам бүл 3, 2 дүүгийн хамт А аймгийн Ө сумын Д багийн Хгэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймагдахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Б овогт Д А/РД:..,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 9 эхнэр, хүүхдүүдийн хамт Ааймгийн Ө сумын Д багийн Хгэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ховогтой Ш Б/РД:../, 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Ай аймгийн Ө суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамт А аймгийн Өсумын Д багийн Хгэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ховогт Ш Д/РД:../,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Ж, Д.А, Ш.Б, Ш.Днар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Ааймгийн Өгсумын Дбагийн Нгэх газрын бэлчээрээс тус сумын иргэн Б.Б, Ж.Ц, Б.Чнарын адуун сүргээс 3 тооны адуу хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч Д.А, Ш.Б нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 26- нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Т багийн нутаг Ш гэх газраас иргэн Ж.Б эзэмшлийн мухар хөх гуна, шармал ягаан гунж, хонгор зүсмийн морь зэрэг нийт 2 тооны үхэр, 1 тооны адууг хулгайлж 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Ж нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр А аймгийн Өсумын Д багийн Н гэх газарт байрлах бэлчээрээс иргэн Б.Бгийн өмчлөлийн 215 тооны хонь, 45 тооны ямаа буюу нийт 260 тооны бог малыг хулгайлсан, 

Шүүгдэгч Ш.Днь 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Ааймгийн Ө сумын Т багийн нутаг Ш гэх газраас иргэн Ж.Б эзэмшлийн мухар хөх гуна, шармал ягаан гунж, хонгор зүсмийн морь зэрэг нийт 2 тооны үхэр, 1 тооны адууг Д.А, Ш.Б нар нь бүлэглэн хулгайлсан гэдгийг мэдсээр байж, хулгайн эд зүйлсээс авч ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 1912002730236 дугаартай эрүүгийн хэргээс:  

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бгийн мэдүүлсэн:...2018 оны 12  сарын 02-ноос 03-нд шилжих шөнө эхэн үед Ө сумын Дойт багийн Нүхтийн өвөр гэх газраас бэлчээрээс 1 тооны халтар морио хулгайд алдсан зүүн гуян дээрээ 5 тоо тамгатай буруу чих араасаа ухам имтэй дээрхи алдсан адуу маань алдагдах үедээ Бор азаргатай 11 тооны адуутай хамт байсан. 2018 оны 12 сарын 03-ны өдөр өглөө эрт адуугаа хураахад дээрх халтар морь адуундаа байхгүй байсан тул мөр хайж айлын эзэнгүй хашаа малын байраар эрж хайтал Б.М гэдэг хүний малын шургааган хашаанд миний 11 тооны адуу хашаад уг адуун сүргээс 3 адуу аваад явсан байж болзошгүй бугуйл чирсэн, арзгар гутлын мөр малын хашааны өтөг бууцан дээр гарсан байсан. Уг хашаанаас миний адуу хөтлөөд явсан 5 адууны зэрэгцээ явсан мөр байсан уг мөрийг дагасаар Хадат гэх газрын өвөр гэх газар байх Ш.Д, Ш.Б нарын гэрийн гадаа очсон уг айлын малын байрны залгаа 2 жижиг амбаар байсан уг амбаарт Д.Жагаар хаалгыг нь онгойлгуулж сумын цагдаа д/а М.С хамт амбаарт орж үзэхэд миний алдсан халтар адууг нядлаад арьстай нь дутуу өвчөөд цээжин хэсэг нь арьстайгаа бөгсөн хэсгийг өвчөөд авсан байдалтай гэдсийг нь шуудайнд хийсэн байсан мөн манай адуутай хамт байсан Б.Ч халтар сувай гүү, Ж.Цгийн хээр алаг сувай гүү мөн нядлагдсан махыг нь жижиглэж 5 хэсэг болгосон нядлагдсан 3 адууны толгой шир нь махны дэргэд байсан зүс им нь бүгд таарч байсан. Манай адуутай хамт Б.Ч халтар сувай гүү, Ж.Цгийн Хээр алаг сувай гүү хамт байсан миний алдсан 1 тооны Халтар морьтой хамт хулгайд алдагдсан. Дээрх адууны мах толгой арьс ширний зургийг авсан. Миний алдсан халтар морь Ж.Цгийн алдсан хээр алаг сувай гүү толгой гэдэс нь харин Б.Ч алдсан гэх халтар сувай гүү Ш.Д амбаараас олдсон Д.Жа надад Ш.Б Ш.Д, Д.А нарын хамтаар шөнө дээрх хулгайд алдсан 3 тооны адууг нядалсан гэдгээ надад хэлсэн, 3 тооны адууг тууж ирэхэд Д.Аийн хамтаар тууж ирсэн талаар хэлсэн. Би халтар морио 1.000.000 төгрөгөөр үнэлнэ миний ааваас надад үлдээсэн унаган адуу уг адуу алдагдах үедээ тарган байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 22-24 дүгээр тал/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Сын мэдүүлсэн:... 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед иргэн Б.Б 3 адуугаа алдчихлаа гэсэн дуудлага өгсөн. Дуудлага мэдээллийн дагуу адуу бэлчиж байсан Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг Хгэх газарт очиход Б.Бгийн гэрээс баруун тийш нэг малын хашаан дээр адуу хашсан гэмээр мөр үлдсэн байсан. Би хашааны гадна талын мөрийг хараад байтал хашаанаас чанх урагш 5 адууны мөр гарсан байсан. Тэр мөрийг хөөгөөд явтал Ш.Д, Ш.Б нарын гэрт очсон. Тэгээд өвөлжөөнийхөө амбаарт дээрх адуунуудыг нядалж хийсэн байсан. Халтар морийг гүйцэт өвчиж амжаагүй байхад нь барьсан. Тэгтэл Д.А надад Ш.Бтэй хамт хулгай хийсэн талаараа хэлсэн. Ш.Б, Д.А нар нь морь унаж яваад 3 адууг авч ирсэн гэсэн. Ш.Днь надад хэлэхдээ би гэртээ хутга ирлээд унтаагүй хүлээж байсан гэж надад хэлсэн. Д.Ж нь хулгайлсан 3 адууны хөлнөөс нь барилцсан гэсэн. Дээрх гэмт хэрэг гарсан өдөр би уг айлын өвөлжөөний өвс хийдэг хашаан дотор өвсийг сөхөөд үзтэл 2 шуудай мах байсан. Уг өвсний дотор талд 2 үхрийн шир байсан. Тэгээд би зургийг нь аваад Ж.Б малаа алдсан гээд байхаар нь үзүүлтэл мөн байна гэж таньсан. Би Д.Атэй уулзаад асуутал хулгай хийсэн талаараа хэлсэн. Хулгай хийхдээ Ш.Бтэй хамт хулгай хийсэн гэсэн. Аав нь уг малыг гаргаж янзалсан байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 дугаар тал/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ч мэдүүлсэн:...2018 оны 12-р сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Өгийнуур сумын Дойт багийн Нүхт гэх газраас өөрийн төрсөн дүү Б.Бгийн адуунд байсан халтар сувай гүүгээ бэлчээрээс хулгайд алдсан.  2018-оны 12-р сарын 03-ны өглөө мөр хөөсөн тэгтэл адуун сүргийг туугаад Б.Мөнх-Эрдэнийн эзэнгүй адууны хашаанд хашсан ул мөр байсан цааш үргэлжлүүлэн мөр мөрдөөд Өгийнуур сумын Хадат гэх газар оршин суух Ш.ДШ.Б нарын гэрийн гадаа ирсэн. Тэгээд Өгийнуур сумын цагдаа д/а М.Сд утсаар хэлж мэдэгдсэн сумын цагдаа ирээд Ш.Б Ш.Днартай уулзаад малын байрны дэргэдэх модон амбаарт орж үзэхэд Ш.Д модон амбаарт миний алдсан халтар сувай гүүний шир толгой мах бүгд байсан. Ш..Бгийн шургааган амбаарт Б.Бгйин хулгайд алдсан халтар морь нядлагдсан дутуу арьстайн өвчсөн байдалтай цээжин хэсгийг өвчөөгүй байсан.  2 гуяны махыг модон бандан дээр тавьсан байсан Ж.Цгийн алдсан хээр алаг гүүний шир толгой нь мөн махыг нь жижиглэсэн байсан. Ш.Б Ш.Днар хулгайлан нядалсан гэдгээ шууд хүлээсэн. Манай 3 гэрийн нэг дороос нэг адуунаас алдсан адуунууд зүсээрээ таарч байсан хулгайлсан хүмүүс өөрсдөө хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Халтайр сувай гүүгээ 1.400.000 төгрөгөөр үнэлнэ, энэ үнэлгээг бодит үнэлгээ гэж бодож байна. Манай гэрээр Д.А ирж байгаагүй. Одоо надад гомдол санал байхгүй. Халтар сувай гүүний хохирол болох 1.400.000 төгрөгийг Д.А, Ш.Б нараас бэлнээр тоолж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-33 дугаар тал/ 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Цгийн мэдүүлсэн:...2018 оны 12-р сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Өгийнуур сумын Дойт багийн Нүхт гэх газраас өөрийн төрсөн дүү Б.Бгийн адуунд байсан хээр алаг сувай гүүгээ бэлчээрээс хулгайд алдсан. 2018-оны 12-р сарын 03-ны өглөө манай дүү Б.Б, Б.Чнар мөр хөөсөн тэгтэл адуун сүргийг нь туугаад иргэн Б.Мөнх-Эрдэнийн эзэнгүй адууны хашаанд хашсан ул мөр байсанг цааш үргэлжлүүлэн мөр мөрдөөд Өгийнуур сумын Хадат газар оршин суух Ш.Д, Ш.Б нарын гэрийн гадаа очоод Өгийнуур сумын цагдаа д/а М.Сд утсаар хэлж мэдэгдсэн сумын цагдаа ирээд Ш.Б Ш.Днаргай уулзаад малын байрны дэргэдэх модон амбаарт орж үзэхэд Ш.Д модон амбаарт Б.Ч алдсан халтар сувай гүүний шир толгой мах бүгд байсан. Ш.Бгийн шургааган амбаарт Б.Бгйин хулгайд алдсан Халтар морь нядлагдсан дутуу арьстайн өвчсөн байдалтай цээжин хэсгийг өвчөөгүй байсан 2 гуяны махыг модон бандан дээр тавьсан байсан миний алдсан хээр алаг гүүний шир толгой нь мөн махын жижиглэсэн байсан талаар манай дүү Б.Чнадад хэлсэн. Намайг Өгийнуур сумын цагдаагийн хэсэг дээр ирэхэд Ш.Б Ш.Днар хулгайлан нядалсан гэдгээ надад шууд хэлсэн. Манай 3 гэрийн нэг дороос нэг адуунаас алдсан адуунууд зүсээрээ таарч байсан хулгайлсан хүмүүс өөрсдөө хулгайлснаа хүлээн зөвшөөрсөн. Цагдаагийн хэсэг дээр ирж үзэхэд миний алдсан хээр алаг сувай гүүний толгой шир байсан. Би эргэлзээ байхгүй өөрийн хээр алаг гүүний шир толгойг таньсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-38 дугаар тал/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Омэдүүлсэн: ...Манайх Өгийнуур сумын Дойт багийн Нүхт гэх газраас 2018-оны 12-р сарын 02-ноос 03-шилжих шөнө бэлчээрээс халтар морио хулгайд алдсан дээрхи адуутай хамт манай адуунд хамт байсан Б.Ч халтар сувай гүү, мөн Ж.Цгийн хээр алаг гүү хамт алдагдсан. Манай нөхөр Б.Б 2018-оны 12- р сарын 03-ны өглөө эрт адуундаа мордсон. Адуундаа очтол 3 адуу байхгүй байсан. Тэгээд адуу бэлчдэг газруудын ойр орчмоор хайгаад Ш.ДШ.Б нарын амбаараас алдсан 3 тооны адуугаа нядлагдсан байдлаар олж авсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 дугаар тал/

Мэргэшсэн үнэлгээчин А.Б 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 48 дугаартай”...Гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан морины эмээл, хазаар, ногт, хутга, сүхний үнэлгээг 2018 оны 12 сарын байдлаар 195/нэг зуун ерэн таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 61 дүгээр тал/ 

Мэргэшсэн үнэлгээчин А.Б 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 310  дугаартай”...2 сувай гүү, нэг тооны нас нийлсэн тарган мориний үнэлгээг 2018 оны 12 дугаар сарын байдлаар 2.000.000/хоёр сая/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 66 дугаар тал/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Аийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн Өгийнуур сумын Нүхт гэх газраас би өөрийн авга ах Ш.Бтэй хамт явж байгаад нэг бор азаргатай адуу байхаар нь уг адууг М гэх хүний байран дээр хашаад халтар морь, халтар гүү, хээр алаг гүү зэргийг би ногтоор нь бугуйлдаж барьж авсан. Тэгээд бид 2 уг 3 толгой адууг хөтөлж яваад Ш.Б ахын гэрийн гадаа аваачиж нядалсан. Бид хоёрыг гэртээ очиход тэр 2 унтаж байсан. Би гэртээ ороод хүнээс авцаатай байсан тэрэндээ адуу авсан энэ 3 адууг нядлах гэж байна хөлнөөс нь барилцаад өг гэж хэлсэн. Ингэж хэлэхдээ Ш.Б ах бид 2 уг 3 толгой адууг алчихаад дуудсан. Тэгээд аав Ш.Д, дүү Д.Ж нар босч ирээд бид нар тэр 3 толгой адууг хаа, гуяар нь салгаж янзалсан. Д.Ж 1996 онд төрсөн 22 настай. Би дарамт шахалт үзүүлээгүй. Хулгайн адуу гэдгийг ч хэлээгүй. Хүнээс өрөндөө авсан адуу байгаа гэж хэлсэн. Тухайн үед Д.Ж дуртай дургүй хөлнөөс нь даталцаж өгсөн. Би сүх болон хутга хэрэглэсэн. Өөр ямар нэгэн багаж хэрэгсэл байхгүй. Би өөрийнхөө моринд байсан хар мяндсан ногтоор нэг адууг нь ногтолсон. Ш.Бгийн моринд байсан ногтоор нэг адууг нь нэг ногтыг би гэрээсээ авч явсан. Дээрх ногтнууд одоо надад байгаа. Үгсэн тохиролцсон зүйл байхгүй. Би Ш.Б ахтай хулгай хийх оройноо хулгай хийе гэж ярилцаад явсөн. Манай аав Ш.Д, Д.Ж нар намайг хулгай хийнэ гэдгийг мэдээгүй. Ш.Д, Д.Ж нар дургүй байсан. Тэр 2 хүнээс авсан юм бол өглөө янзалж болдоггүй юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би өглөө эрт ажилтай одоо янзлана гэж хэлээд тэр хоёрыг авч гарсан. Аваад гарахдаа адуугаа нядлаад цусалсан байсан. Би өөрийн нэр дээр малгүй. Аавтай хамт мал тоолуулсан. Би өглөө ажилтай байсан болохоор шөнө адууг төхөөрч янзалсан. Би хохирол мөнгүүдийг төлж барагдуулсан байгаа...гэх мэдүүлэг /1-рхх-ийн 92-95 дугаар тал/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ш.Бгийн мэдүүлсэн: ...Хулгай хийсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байгаа. Харин энэ хэрэгт Д.Ж манай ах Ш.Днар хулгайн адуу болохыг мэдээгүй. Яллагдагчаар татсан тогтоол дээр харин хэсгийн төлөөлөгчид хулгай хийсэн мэтээр мэдүүлэг өгсөн байна. Д.Ж бид нарыг адуунаас янзлаад өг гээд малын хөлийг бариулж байтал Д.А ахаа та хүнээс авцаандаа авсан юм бол өглөө гаргаж болохгүй юм уу? гээд уурлаад байсан. Энэ асуудлыг хуулийн байгууллага харж үзээсэй гэж бодож байна...гэх мэдүүлэг /1-рхх-ийн 102-104 дүгээр тал/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Б мэдүүлсэн:...Өгийнуур сумын Тоглох багийн Шар өлөн гэх газраас гэрийнхээ гаднаас хотолсон байсан үхэр сүргээсээ мухар хөх гун цагаан толгойтой, шарман ягаан гунж сувай, гэрийн зүүн хойд талд аргамжаатай байсан хонгор зүсмийн морио, мөн нэг шөнө нэг дороос алдсан 2 тооны үхэр, 1 тооны адуу алдсан. Шөнө хүчтэй шороон шуургатай байсан. Шөнө 02 цагийн багцаа нохой хуцаад байсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр алдсан 2 тооны үхэр, 1 тооны адуугаа эрж хайсан боловч олоогүй. Тэгтэл 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өгийнуур сумын цагдаа намайг үхэр адуу алдсан талаар хүнээс сонсоод, манай гэрт 2 үхрийн шир аваачиж үзүүлсэн. Надад үзүүлсэн хөх гунын шир, шарман ягаан гунжны шир үзүүлсэн нь миний алдсан 2 тооны үхэр мөн байсан. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Д.А Өгийнуур сумын цагдаагийн хэсгийн гадаа надтай таараад таны алдсан 2 үхэр, 1 адууг би хулгай хийсэн. Таньд хохирлыг чинь төлж өгье та дүүгээ уучлаарай. Таны алдсан хонгор морийг би нядалсан Ш.Б ахынд байгаа үхрийн мах мөн байгаа гэсэн. Манай гэрээс Ш.Д болон Ш.Б нарын гэр малын байр сав 10-12 орчим км зайтай байх. Миний хувьд алдсан малаа шуурганд уруудаад явчихлаа гээд Тоглох, Дойт багийн нутаг Батцэнгэл сумын нутгаар хайгаад олоогүй учир Өгийнуур сумын цагдаад мэдэгдэж бүртгүүлсэн. Шарман гунжаа 1.000.000 төгрөгөөр, мухар хөх гунаа 1.000.000 төгрөгөөр үнэлнэ, эр үхэр нядлаад зарахад жин их даадаг тул ингэж үнэлж байна. Хонгор морь нас залуу морь жороо гүүнээс гарсан арилждаг явдалтай уналганд байнга унадаг морь байсан 1.000.000 төгрөгөөр үнэлнэ би өөрийн энэ үнэлгээг бодит үнэлгээ гэж бодож байна. Манай гэрээр Д.А ирж байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 140-142 дугаар тал/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Б мэдүүлсэн:...Манайх ах Ж.Б ээжээр овоглодог Ж.Б 2018 оны 11 р сарын 25-наас 26-нд шилжих шөнө Өгийнуур сумын Тоглох багийн Шар өлөн гэх газраас шөнийн цагаар гэртэйгээ ойрхон аргамжаатай байсан хонгор морио хулгайд алдсан. Мөн тэр шөнөө хөх шүдлэн насны эр гун, шарман ягаан сувай гунжаа хамт алдсан. Дээрх үхэр адуу алдагдах шөнө шороон шуургатай байсан. Ах Ж.Б маань алдсан адуу үхрээ Тоглох Дойт багуудаар ирж хайсан боловч олоогүй хэд хоногийн дараа Өгийнуур сумын цагдаад мэдэгдэж тэмдэглүүлсэн. Өгийнуур сумын цагдаа д/а М.С Ж.Бод мал хулгай хийсэн хүмүүсээс хураан авсан малын шир үзүүлэхэд манай ах Ж.Б алдсан хоёр үхрийн шир зүсээрээ таарч хулгайд алдсан үхрийнхээ ширийг таниад хулгайлсан хүмүүс нь тодорхой болсон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156-157 дугаар тал/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Аийн мэдүүлсэн:... Ж.Б 2018 оны 11 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Өгийнуур сумын Тогтох багийн Шар өлөн гэх газраас шөнийн цагаар гэртээ ойрхон аргамжаатай байсан хонгор морио хулгайд алсан. Мөн тэр шөнөө хөх шүдлэн насны эр гуна, шармал ягаан сувай гунжаа хамт алдсан талаар манай гэрт эрлээр явахдаа орж ирээд мэдэгдсэн. Толглох, Дойт багуудаар хайгаад олоогүй Өгийнуурын цагдаад тэмдэглүүлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-159 дүгээр тал/ 

Мэргэшсэн үнэлгээчин А.Б 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 309  дугаартай”...Нас нийлсэн тарган эр үхэр, сувай гунжин насны үхэр, нас нийлсэн морины үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын байдлаар 1.950.000/нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 174 дүгээр тал/

Мэргэшсэн үнэлгээчин А.Б 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10   дугаартай”...Соёолон насны тарган морь, нас нийлсэн морины үнэлгээг 2018 оны 12 дугаар сарын байдлаар 1.400.000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 177 дугаар тал/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Аийн мэдүүлсэн: ...Би хулгай хийсэн болохоо хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /1-рхх-ийн 191-193 дугаар тал/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ш.Бгийн мэдүүлсэн: ...Би хулгай хийсэн болохоор хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /1-рхх-ийн 197-199 дүгээр тал/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бгийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: ...2018 оны 08-р сарын 01-ний өдөр манай Өгийнуур сумын Баяр наадам болсон намайг эхнэр хүүхдийн хамтаар сумын баяр наадам үзэхээр явсан хойгуур Өгийнуур сумын Дойт багт оршин суудаг Д.Ж гэх залуу манай бэлчээрт байсан хонь ямаанаас 215 хонь 45 ямааг тасдан мотоциклиор тууж яваад баригдсан талаар гомдол гаргаж болсон хэргийн талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй мэдүүлсэн. 2018 оны 12-р сарын 03-ны өдөр Д.Ж төрсөн ах Д.А төрсөн аав Ш.ДШ.Д төрсөн дүү Ш.Б нар манай адуунаас 3 тооны адуу хулгай хийж сүхдэж маш зэрлэгээр хулгайлсан 3 адуугаа нядалсан байсан бүр хулгайлсан адуугаа арьстай дутуу өвчөөд цагдаад баригдсан одоо хэрэг нь Архангай аймгийн цагдаад байгаа. Эдгээр хүмүүс бүр хулгай хийгээд сурчихсан нэг багт ойролцоо амьдардаг болохоор төв суурин газар малаа орхиод явж чадахгүй эдгээр хүмүүсээс үргэлж болгоомжилж байна.  Бэлчээрээс хулгайд алдсан 215 хониноос шүдлэн эр хонь 70, шүдлэн шүдлэн эм хонь 35, сувай нас нийлсэн эм хонь 50, эр төлөг 34, эм төлөг 26 тооны хонинууд алдсан ямаа эм шүдлэн насны сувай ямаа 24, шүдлэн эр шүдлэн насны ямаа 21 тус тус хулгайд алдаад олж авсан. Намайг сумынхаа наадмаас шууд өөрийн хонь ямаа бэлчиж байгаа Дойт багийн Нүхтийн өвөр гэх газар очиход бэлчээрээс тасдагдаж Д.Жад туугдсан хонь ямаанууд үлдсэн хонь ямаатайгаа нийлээгүй багцаагаар 60 метрийн зайтай бэлчиж байсан энэ үед би хулгайлагдсан хонь ямаан дундуураа явж эр эм нас хүйсээр нь бүртгэсэн тэгтэл хониноос шүдлэн эр хонь 70, шүдлэн шүдлэн эм хонь 35, сувай нас нийлсэн эм хонь 50 эр төлөг 34, эм төлөг 26 тооны хонинууд алдсан ямаа эм шүдлэн насны сувай ямаа 24, шүдлэн эр шүдлэн насны ямаа 21 тус тус байсан. Миний хувьд хар багаасаа мал дээр өсөж өндийсөн өөрийн адуу үхэр, хонь, ямаа, тэмээгээ бүгдийг би зүс насаар нь сайн мэднэ тэр дундаа хонь ямааг өдөр бүр хариулдаг оройдоо гэрийхээ гадаа хотлуулж хондог болохоор сайн мэднэ. Тухайн үед би өөрийн эхнэр М.Охамтаар хулгайд алдсан хонь ямаагаа тоолсон. Бэлчээрээс хулгайд алдсан хонь ямаагаа бүрэн олж авсан тул гомдол санал нэхэмжилэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 28-30 дугаар тал/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Омэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өгийнуур сумын Баяр наадам болсон. Нөхөр бид хоёр хүүхдүүдээ аваад өөрсдийн машинтай наадам үзэхээр явсан. Тухайн өдөр Э.Б манай нөхөр Б.Б руу утсаар залгаж хэлсэн. Хонь ямааг чинь Д.Ж хулгай хийгээд тууж яваад баригдлаа хурдан ир гэж Б.Б утсаар ярьж хэллээ хурдан явъя гэсэн. Манай нөхөр Б.Б бид хоёрт хандан Б.Б Б.Д нар танай хонь ямаанаас Д.Ж хонь ямаа нийлсэн 260 орчим тооны бог мал хулгай хийгээд бид хоёрт баригдсан тоолж үзэхэд 260 тооны хонь ямаа байсан. Та нар өөрсдөө сайн тоолж үзээрэй бид хоёр мал руугаа явлаа гээд явцгаасан. Миний хувьд өөрийн нөхөр Б.Бын хамтаар бэлчээрээс алдаад олж авсан хонь ямаан дундуураа явж хэдэн эр хонь эм хонь хэдэн эр ямаа хэдэн сувай эм ямаагаа байгаагтоолж бүртгэсэн. Д.Жадабаагийн манай хонь ямаанаас тасдаж туусан хонь ямаа нөхөр бид хоёрыг хонь ямаан дээрээ очиход үлдсэн хонь ямаатайгаа нийлээгүй зайдуу тогтоод бэлчиж байсан болохоор тоолж эр эмээр нь ялгахад амархан байсан. Шүдлэн насны эр хонь 70, шүдлэн насны эм хонь 35, нас нийлсэн бүдүүн эм хонь 50, эр өлөг 34, эм төлөг 26 тооны хонинууд ямаа эм шүдлэн ямаа насны сувай ямаа 24, эр шүдлэн насны ямаа 21 байсан. Нөхөр бид хоёр хонь ямаагаа сайтар тоолоод хонь ямаатайгаа нийлүүлсэн...гэх мэдүүлэг, 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр намайг Б.Д хамт Өгийнуур Сумын Дойт багийн нутаг Нүхт гэх газар өдрийн цагаар хонь ямаагаа бэлчээгээд мөн Б.Бгийн хонь ямааг Б.Д бид хоёр давхар бэлчээж харж байхад Д.Ж гэх залуу мотоцикльтой Б.Бгийн гэрийн гадаа болон манай гэрийн гадаа Б.Д гэрээр эргэлдээд хүн байгаа эсэхийг шалгаад байсан. Энэ үед Б.Д бид хоёрт сэжиг төрсөн хүн бүр баяр наадамд явсан байхад энэ нөхөр яагаад айлуудаар эргэлдээд байна нэг л учир байна гэж бодоод Д.Жагийн үйл хөдөлгөөнийг ажиглаад хоёр уулын завсар хадан дунд нуугдаж суугаад ажиглаж харахад Д.Ж Б.Д гэрийг уулын орой дээрээс 3 удаа өнгийж харсан. Тэгээд хүн алга гэж бодсон байх Д.Ж Б.Бгийн бэлчээрт байсан хонь ямаан дундуур явган гүйж ороод дээлийнхээ хоёр нударгаар шувуу шиг дэвээд голоор нь гүйж хурга ишигтэй хонь ямааг тасдаж сувай эр голдуу хонь ямааг сүргээс нь тасдаад мотоциклиороо туугаад явсан. Хулгайлсан хонь ямаагаа тууж явахдаа мотоцикльтойгоо уулан дээр дахин ирж Б.Д гэрт хүн байгаа эсэхийг уулын дээр харчихаад буцаж очиж хулгайлсан хонь ямаагаа мотоциклиор ширүүхэн туугаад Б.Бгийн өвөлжөө малын байрыг чиглээд явсан. Энэ үед Б.Д бид хоёр Д.Ж 1 км орчим газар Б.Бгийн хонь ямааг тууж явсан тул асуудал хэцүүдэх нь мотоцикпь бензин муутай байсан болохоор холдож алга болох нь гээд хулгайн хонь ямаагаа уул давуулчихвал хашаа явсан харагдахгүй учир мотоцикльтой араас нь давхиж очиход хонь ямаан дотор Д.Ж байхгүй байсан сайн ажиглаж ойр хавийн газрыг ажиглаж хартал харган дотор мотоциклио хэвтүүлж нуугаад өөрөө харган дотор хэвтээд нуугдсан байсан. Б.Д бид хоёр Д.Жаг бос юу хийгээд нуугдаад байгаа юм яагаад баяр наадамд явсан айлын хонь ямааг хулгайлаад байгаа юм бэ? гэж асуутал би яагаа ч үгүй гэж уурлаад миний мотоциклийн түлхүүрийг булааж авсан. Энэ үед Б.Д мотоциклийн түлхүүр өг гэтэл Б.Дыг заамдаж аваад чи миний ахыг мэдэх үү таних уу Баян Банзаа гэж мэдэх үү өнөө шөнө би ахыгаа дуудаж ирээд орон дотор чинь хүйс тэмтэрнэ орон дотор чинь хэвтүүлнэ гэж орилж чанга хэлээд бид хоёрыг заналхийлээд мотоциклио босгож асаагаад явсан. Тухайн үед Б.Б руу 98909519 дугаарын утсаараа Б.Бгийн 83040020 гэсэн дугаар руу ярьж наад баяр наадмаа хаяад ир танай гэрийг эзэнгүй наадамд явсан гэдгийг Д.Ж мэдээд хонь ямааг чинь хулгайлаад тууж танай өвөлжөө рүү тууж яваад бидэнд баригдлаа хурдал гэсэн. Д.Ж ганцаараа хар өнгийн хужаа мотоцикльтой Б.Бгийн 260-аад тооны хонь ямааг хулгайлан тууж явсан. Б.Д бид хоёр бэлчээрт багцаагаар нүдэн баримжаагаар арав арваар нь тоолж үзэхэд хонь ямаа нийлсэн 260 тооны бог мал хангалттай байсан олон хонь ямаа байсан болохоор хонь ямааг тусад нь тоолох боломж байгаагүй. Д.Ж үйлдэл бол малын хулгай би шүүх дээр ч гэрчилнэ...гэх мэдүүлэг, 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Д мэдүүлсэн:...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр намайг Б.Бын хамт Өгийнуур сумын Дойт багийн нутаг Нүхт гэх газар өдрийн цагаар хонь ямаагаа бэлчээгээд мөн Б.Бгийн хонь ямааг давхар бэлчээж харж байхад Д.Ж гэх залуу мотоцикльтой Б.Бгийн болон Б.Б болон манай гэрээр эргэлдээд хүн байгаа эсэхийг шалгаад байсан. Энэ Б.Б бид хоёрт сэжиг таамаг төрөөд Д.Жагийн үйл хөдөлгөөнийг ажиглаад хоёр уулын завсар хадан дунд нуугдаж суугаад ажиглаж харахад Д.Ж манай гэрийн уулын орой дээрээс 3 удаа өнгийж харсан. Д.Ж Б.Бгийн бэлчээрт байсан хонь ямаан дундуур явган гүйж ороод дээлийнхээ хоёр нударгаар шувуу шиг дэвээд голоор нь гүйж хурга ишигтэй хонь ямааг тасдаж сувай эр голдуу хонь ямааг сүргээс нь тасдаад мотоциклиороо туугаад явсан. Б.Б руу 98909519 дугаарын Б.Бын утсаар ярьж наад баяр наадмаа хаяад ир танай гэрийг эзэнгүй наадамд явсан гэдгийг Д.Ж мэдээд хонь ямааг чинь хулгайлаад тууж танай өвөлжөө рүү тууж яваад бидэнд баригдлаа хурдан ир гэсэн. Д.Ж ганцаараа хар өнгийн хужаа мотоцикльтой Б.Бгийн 260-аад тооны хонь ямааг хулгайлан тууж явсан...гэх мэдүүлэг

Мэргэшсэн үнэлгээчин Э.Д 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 83  дугаартай”...260 тооны бог малын үнэлгээг 2018 оны 08 дугаар сарын байдлаар 20.400.000/хорин сая дөрвөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 67 дугаар тал/

Мэргэшсэн үнэлгээчин Э.Д 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 119 дугаартай”...Хонда маркийн мотоциклийн үнэлгээг 2019 оны 08 дугаар сарын байдлаар 160/нэг зуун жаран мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 73 дугаар тал/

*Малд үзлэг хийсэн тухай тэмдэглэл/1-р хх-ийн 17-18 дугаар тал/ 

*Хэргийн газарт үзлэх хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 116-123 дугаар тал/

*Малд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 116-123 дугаар тал/ 

*Эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл/1-р хх-ийн 154-158 дугаар тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р хх-ийн 223, 224, 225, 226 дугаар тал/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2018 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Ааймгийн Ө сумын Д багийн Н гэх газрын бэлчээрээс тус сумын иргэн Б.Б, Ж.Ц, Б.Чнарын адуун сүргээс 3 тооны адуу хулгайд алдагдаж, 2.000.000 төгрөгийн хохирол учирсан, 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Т багийн нутаг Шгэх газраас иргэн Ж.Б эзэмшлийн мухар хөх гуна, шармал ягаан гунж, хонгор зүсмийн морь зэрэг нийт 2 тооны үхэр, 1 тооны адууг хулгайд алдагдаж,  1.950.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч Д.Ж нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр А аймгийн Ө сумын Дбагийн Н гэх газарт байрлах бэлчээрээс иргэн Б.Бгийн өмчлөлийн 215 тооны хонь, 45 тооны ямаа буюу нийт 260 тооны бог малыг хулгайлахыг завдсан,  шүүгдэгч Ш.Днь 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Т багийн нутаг Ш гэх газраас иргэн Ж.Б эзэмшлийн мухар хөх гуна, шармал ягаан гунж, хонгор зүсмийн морь зэрэг нийт 2 тооны үхэр, 1 тооны адууг Д.А, Ш.Б нар нь бүлэглэн хулгайлсан гэдгийг мэдсээр байж, хулгайн эд зүйлсээс авч ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Д.Ж, Д.А, Ш.Б, Ш.Днар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө А аймгийн Өсумын Д багийн Н гэх газрын бэлчээрээс тус сумын иргэн Б.Б, Ж.Ц, Б.Чнарын адуун сүргээс 3 тооны адуу хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бгийн мэдүүлсэн”... 2018 оны 12  сарын 02-ноос 03-нд шилжих шөнө эхэн үед Өгийнуур сумын Дойт багийн Нүхтийн өвөр гэх газраас бэлчээрээс 1 тооны халтар морио хулгайд алдсан зүүн гуян дээрээ 5 тоо тамгатай буруу чих араасаа ухам имтэй дээрхи алдсан адуу маань алдагдах үедээ Бор азаргатай 11 тооны адуутай хамт байсан. 2018 оны 12 сарын 03-ны өдөр өглөө эрт адуугаа хураахад дээрх халтар морь адуундаа байхгүй байсан тул мөр хайж айлын эзэнгүй хашаа малын байраар эрж хайтал Б.М гэдэг хүний малын шургааган хашаанд миний 11 тооны адуу хашаад уг адуун сүргээс 3 адуу аваад явсан байж болзошгүй бугуйл чирсэн, арзгар гутлын мөр малын хашааны өтөг бууцан дээр гарсан байсан. Уг хашаанаас миний адуу хөтлөөд явсан 5 адууны зэрэгцээ явсан мөр байсан уг мөрийг дагасаар Хадат гэх газрын өвөр гэх газар байх Ш.Д, Ш.Б нарын гэрийн гадаа очсон уг айлын малын байрны залгаа 2 жижиг амбаар байсан уг амбаарт Д.Жагаар хаалгыг нь онгойлгуулж сумын цагдаа д/а М.С хамт амбаарт орж үзэхэд миний алдсан халтар адууг нядлаад арьстай нь дутуу өвчөөд цээжин хэсэг нь арьстайгаа бөгсөн хэсгийг өвчөөд авсан байдалтай гэдсийг нь шуудайнд хийсэн байсан мөн манай адуутай хамт байсан Б.Ч халтар сувай гүү, Ж.Цгийн хээр алаг сувай гүү мөн нядлагдсан махыг нь жижиглэж 5 хэсэг болгосон нядлагдсан 3 адууны толгой шир нь махны дэргэд байсан зүс им нь бүгд таарч байсан. Манай адуутай хамт Б.Ч халтар сувай гүү, Ж.Цгийн Хээр алаг сувай гүү хамт байсан миний алдсан 1 тооны Халтар морьтой хамт хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Сын мэдүүлсэн”...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед иргэн Б.Б 3 адуугаа алдчихлаа гэсэн дуудлага өгсөн. Дуудлага мэдээллийн дагуу адуу бэлчиж байсан Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг Хгэх газарт очиход Б.Бгийн гэрээс баруун тийш нэг малын хашаан дээр адуу хашсан гэмээр мөр үлдсэн байсан. Би хашааны гадна талын мөрийг хараад байтал хашаанаас чанх урагш 5 адууны мөр гарсан байсан. Тэр мөрийг хөөгөөд явтал Ш.Д, Ш.Б нарын гэрт очсон. Тэгээд өвөлжөөнийхөө амбаарт дээрх адуунуудыг нядалж хийсэн байсан. Халтар морийг гүйцэт өвчиж амжаагүй байхад нь барьсан. Тэгтэл Д.А надад Ш.Бтэй хамт хулгай хийсэн талаараа хэлсэн. Ш.Б, Д.А нар нь морь унаж яваад 3 адууг авч ирсэн гэсэн. Ш.Днь надад хэлэхдээ би гэртээ хутга ирлээд унтаагүй хүлээж байсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ч мэдүүлсэн”...2018 оны 12-р сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Өгийнуур сумын Дойт багийн Нүхт гэх газраас өөрийн төрсөн дүү Б.Бгийн адуунд байсан халтар сувай гүүгээ бэлчээрээс хулгайд алдсан.  2018-оны 12-р сарын 03-ны өглөө мөр хөөсөн тэгтэл адуун сүргийг туугаад Б.Мөнх-Эрдэнийн эзэнгүй адууны хашаанд хашсан ул мөр байсан цааш үргэлжлүүлэн мөр мөрдөөд Өгийнуур сумын Хадат гэх газар оршин суух Ш.ДШ.Б нарын гэрийн гадаа ирсэн. Тэгээд Өгийнуур сумын цагдаа д/а М.Сд утсаар хэлж мэдэгдсэн сумын цагдаа ирээд Ш.Б Ш.Днартай уулзаад малын байрны дэргэдэх модон амбаарт орж үзэхэд Ш.Д модон амбаарт миний алдсан халтар сувай гүүний шир толгой мах бүгд байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Цгийн мэдүүлсэн”...2018 оны 12-р сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Өгийнуур сумын Дойт багийн Нүхт гэх газраас өөрийн төрсөн дүү Б.Бгийн адуунд байсан хээр алаг сувай гүүгээ бэлчээрээс хулгайд алдсан. 2018-оны 12-р сарын 03-ны өглөө манай дүү Б.Б, Б.Чнар мөр хөөсөн тэгтэл адуун сүргийг нь туугаад иргэн Б.Мөнх-Эрдэнийн эзэнгүй адууны хашаанд хашсан ул мөр байсанг цааш үргэлжлүүлэн мөр мөрдөөд Өгийнуур сумын Хадат газар оршин суух Ш.Д, Ш.Б нарын гэрийн гадаа очоод Өгийнуур сумын цагдаа д/а М.Сд утсаар хэлж мэдэгдсэн сумын цагдаа ирээд Ш.Б Ш.Днаргай уулзаад малын байрны дэргэдэх модон амбаарт орж үзэхэд Ш.Д модон амбаарт Б.Ч алдсан халтар сувай гүүний шир толгой мах бүгд байсан. Ш.Бгийн шургааган амбаарт Б.Бгйин хулгайд алдсан Халтар морь нядлагдсан дутуу арьстайн өвчсөн байдалтай цээжин хэсгийг өвчөөгүй байсан 2 гуяны махыг модон бандан дээр тавьсан байсан миний алдсан хээр алаг гүүний шир толгой нь мөн махын жижиглэсэн байсан талаар манай дүү Б.Чнадад хэлсэн. Намайг Өгийнуур сумын цагдаагийн хэсэг дээр ирэхэд Ш.Б Ш.Днар хулгайлан нядалсан гэдгээ надад шууд хэлсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд М.Омэдүүлсэн”...Манайх Өгийнуур сумын Дойт багийн Нүхт гэх газраас 2018-оны 12-р сарын 02-ноос 03-шилжих шөнө бэлчээрээс халтар морио хулгайд алдсан дээрхи адуутай хамт манай адуунд хамт байсан Б.Ч халтар сувай гүү, мөн Ж.Цгийн хээр алаг гүү хамт алдагдсан. Тэгээд адуу бэлчдэг газруудын ойр орчмоор хайгаад Ш.ДШ.Б нарын амбаараас алдсан 3 тооны адуугаа нядлагдсан байдлаар олж авсан...” гэх мэдүүлэг, Малд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Д.А, Ш.Б нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 26- нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Т багийн нутаг Ш гэх газраас иргэн Ж.Б эзэмшлийн мухар хөх гуна, шармал ягаан гунж, хонгор зүсмийн морь зэрэг нийт 2 тооны үхэр, 1 тооны адууг хулгайлж 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ш.Днь 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг Шар өлөн гэх газраас иргэн Ж.Б эзэмшлийн мухар хөх гуна, шармал ягаан гунж, хонгор зүсмийн морь зэрэг нийт 2 тооны үхэр, 1 тооны адууг Д.А, Ш.Б нар нь бүлэглэн хулгайлсан гэдгийг мэдсээр байж, хулгайн эд зүйлсээс авч ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ж.Б мэдүүлсэн”...Өгийнуур сумын Тоглох багийн Шар өлөн гэх газраас гэрийнхээ гаднаас хотолсон байсан үхэр сүргээсээ мухар хөх гун цагаан толгойтой, шарман ягаан гунж сувай, гэрийн зүүн хойд талд аргамжаатай байсан хонгор зүсмийн морио, мөн нэг шөнө нэг дороос алдсан 2 тооны үхэр, 1 тооны адуу алдсан. Шөнө хүчтэй шороон шуургатай байсан. Шөнө 02 цагийн багцаа нохой хуцаад байсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр алдсан 2 тооны үхэр, 1 тооны адуугаа эрж хайсан боловч олоогүй. Тэгтэл 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өгийнуур сумын цагдаа намайг үхэр адуу алдсан талаар хүнээс сонсоод, манай гэрт 2 үхрийн шир аваачиж үзүүлсэн. Надад үзүүлсэн хөх гунын шир, шарман ягаан гунжны шир үзүүлсэн нь миний алдсан 2 тооны үхэр мөн байсан. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Д.А Өгийнуур сумын цагдаагийн хэсгийн гадаа надтай таараад таны алдсан 2 үхэр, 1 адууг би хулгай хийсэн. Таньд хохирлыг чинь төлж өгье та дүүгээ уучлаарай. Таны алдсан хонгор морийг би нядалсан Ш.Б ахынд байгаа үхрийн мах мөн байгаа гэсэн...”гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Б мэдүүлсэн”...Ж.Б 2018 оны 11 р сарын 25-наас 26-нд шилжих шөнө Өгийнуур сумын Тоглох багийн Шар өлөн гэх газраас шөнийн цагаар гэртэйгээ ойрхон аргамжаатай байсан хонгор морио хулгайд алдсан. Мөн тэр шөнөө хөх шүдлэн насны эр гун, шарман ягаан сувай гунжаа хамт алдсан. Дээрх үхэр адуу алдагдах шөнө шороон шуургатай байсан. Ах Ж.Б маань алдсан адуу үхрээ Тоглох Дойт багуудаар ирж хайсан боловч олоогүй хэд хоногийн дараа Өгийнуур сумын цагдаад мэдэгдэж тэмдэглүүлсэн. Өгийнуур сумын цагдаа д/а М.С Ж.Бод мал хулгай хийсэн хүмүүсээс хураан авсан малын шир үзүүлэхэд манай ах Ж.Б алдсан хоёр үхрийн шир зүсээрээ таарч хулгайд алдсан үхрийнхээ ширийг таниад хулгайлсан хүмүүс нь тодорхой болсон...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Аийн мэдүүлсэн”...Ж.Б 2018 оны 11 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Өгийнуур сумын Тогтох багийн Шар өлөн гэх газраас шөнийн цагаар гэртээ ойрхон аргамжаатай байсан хонгор морио хулгайд алсан. Мөн тэр шөнөө хөх шүдлэн насны эр гуна, шармал ягаан сувай гунжаа хамт алдсан...” гэх мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх-ийн 122 дугаар хуу/, гэрэл зураг/1-р хх-ийн 125, 128 дугаар хуу/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 132, 133 дугаар хуу/, яллагдагч Ш.Д мэдүүлэг/1-р хх-ийн 205 дугаар хуу/ зэрэг нотлох баримтуудаар, 

 

Шүүгдэгч Д.Ж нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр А аймгийн Ө сумын Дбагийн Н гэх газарт байрлах бэлчээрээс иргэн Б.Бгийн өмчлөлийн 215 тооны хонь, 45 тооны ямаа буюу нийт 260 тооны бог малыг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бгийн мэдүүлсэн”...2018 оны 08-р сарын 01-ний өдөр манай Өгийнуур сумын Баяр наадам болсон намайг эхнэр хүүхдийн хамтаар сумын баяр наадам үзэхээр явсан хойгуур Өгийнуур сумын Дойт багт оршин суудаг Д.Ж гэх залуу манай бэлчээрт байсан хонь ямаанаас 215 хонь 45 ямааг тасдан мотоциклиор тууж яваад баригдсан талаар гомдол гаргаж болсон хэргийн талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй мэдүүлсэн. 2018 оны 12-р сарын 03-ны өдөр Д.Ж төрсөн ах Д.А төрсөн аав Ш.ДШ.Д төрсөн дүү Ш.Б нар манай адуунаас 3 тооны адуу хулгай хийж сүхдэж маш зэрлэгээр хулгайлсан 3 адуугаа нядалсан байсан бүр хулгайлсан адуугаа арьстай дутуу өвчөөд цагдаад баригдсан одоо хэрэг нь Архангай аймгийн цагдаад байгаа. Эдгээр хүмүүс бүр хулгай хийгээд сурчихсан нэг багт ойролцоо амьдардаг болохоор төв суурин газар малаа орхиод явж чадахгүй эдгээр хүмүүсээс үргэлж болгоомжилж байна.  Бэлчээрээс хулгайд алдсан 215 хониноос шүдлэн эр хонь 70, шүдлэн шүдлэн эм хонь 35, сувай нас нийлсэн эм хонь 50, эр төлөг 34, эм төлөг 26 тооны хонинууд алдсан ямаа эм шүдлэн насны сувай ямаа 24, шүдлэн эр шүдлэн насны ямаа 21 тус тус хулгайд алдаад олж авсан...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Омэдүүлсэн”...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өгийнуур сумын Баяр наадам болсон. Нөхөр бид хоёр хүүхдүүдээ аваад өөрсдийн машинтай наадам үзэхээр явсан. Тухайн өдөр Э.Б манай нөхөр Б.Б руу утсаар залгаж хэлсэн. Хонь ямааг чинь Д.Ж хулгай хийгээд тууж яваад баригдлаа хурдан ир гэж Б.Б утсаар ярьж хэллээ хурдан явъя гэсэн. Манай нөхөр Б.Б бид хоёрт хандан Б.Б Б.Д нар танай хонь ямаанаас Д.Ж хонь ямаа нийлсэн 260 орчим тооны бог мал хулгай хийгээд бид хоёрт баригдсан тоолж үзэхэд 260 тооны хонь ямаа байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн байцалтын шатанд гэрч Б.Бын”...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр намайг Б.Д хамт Өгийнуур Сумын Дойт багийн нутаг Нүхт гэх газар өдрийн цагаар хонь ямаагаа бэлчээгээд мөн Б.Бгийн хонь ямааг Б.Д бид хоёр давхар бэлчээж харж байхад Д.Ж гэх залуу мотоцикльтой Б.Бгийн гэрийн гадаа болон манай гэрийн гадаа Б.Д гэрээр эргэлдээд хүн байгаа эсэхийг шалгаад байсан. Энэ үед Б.Д бид хоёрт сэжиг төрсөн хүн бүр баяр наадамд явсан байхад энэ нөхөр яагаад айлуудаар эргэлдээд байна нэг л учир байна гэж бодоод Д.Жагийн үйл хөдөлгөөнийг ажиглаад хоёр уулын завсар хадан дунд нуугдаж суугаад ажиглаж харахад Д.Ж Б.Д гэрийг уулын орой дээрээс 3 удаа өнгийж харсан. Тэгээд хүн алга гэж бодсон байх Д.Ж Б.Бгийн бэлчээрт байсан хонь ямаан дундуур явган гүйж ороод дээлийнхээ хоёр нударгаар шувуу шиг дэвээд голоор нь гүйж хурга ишигтэй хонь ямааг тасдаж сувай эр голдуу хонь ямааг сүргээс нь тасдаад мотоциклиороо туугаад явсан. Д.Ж ганцаараа хар өнгийн хужаа мотоцикльтой Б.Бгийн 260-аад тооны хонь ямааг хулгайлан тууж явсан. Б.Д бид хоёр бэлчээрт багцаагаар нүдэн баримжаагаар арав арваар нь тоолж үзэхэд хонь ямаа нийлсэн 260 тооны бог мал хангалттай байсан олон хонь ямаа байсан болохоор хонь ямааг тусад нь тоолох боломж байгаагүй. Д.Ж үйлдэл бол малын хулгай би шүүх дээр ч гэрчилнэ...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Д мэдүүлсэн”...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр намайг Б.Бын хамт Өгийнуур сумын Дойт багийн нутаг Нүхт гэх газар өдрийн цагаар хонь ямаагаа бэлчээгээд мөн Б.Бгийн хонь ямааг давхар бэлчээж харж байхад Д.Ж гэх залуу мотоцикльтой Б.Бгийн болон Б.Б болон манай гэрээр эргэлдээд хүн байгаа эсэхийг шалгаад байсан. Энэ Б.Б бид хоёрт сэжиг таамаг төрөөд Д.Жагийн үйл хөдөлгөөнийг ажиглаад хоёр уулын завсар хадан дунд нуугдаж суугаад ажиглаж харахад Д.Ж манай гэрийн уулын орой дээрээс 3 удаа өнгийж харсан. Д.Ж Б.Бгийн бэлчээрт байсан хонь ямаан дундуур явган гүйж ороод дээлийнхээ хоёр нударгаар шувуу шиг дэвээд голоор нь гүйж хурга ишигтэй хонь ямааг тасдаж сувай эр голдуу хонь ямааг сүргээс нь тасдаад мотоциклиороо туугаад явсан. Д.Ж ганцаараа хар өнгийн хужаа мотоцикльтой Б.Бгийн 260-аад тооны хонь ямааг хулгайлан тууж явсан...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Бгийн мэдүүлсэн”...Гэр түшүүлээд тавьсан хар өнгийн Хонда маркийн хуучин мотоцикпь Д.Ж эзэмшлийн мотоцикпь. 2018 оны 07-р сар 08-р саруудад хөдөлж хөдөлгөөнд оролцож байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Д.А, Ш.Б, Ш.Д, Д.Ж нарыг бусдын малыг хулгайлсан, шүүгдэгч Д.Жадамбыг бусдын олон тооны малыг хулгайлахыг завдсан, шүүгдэгч Ш.Дг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглаж, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.А, Ш.Б, Ш.Д, Д.Ж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шүүгдэгч Ш.Днь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Д.А, Ш.Б, Ш.Д, Д.Ж нарын гэмт хэрэг үйлдсэнээс хойш 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг баримталж шүүгдэгч Д.А, Ш.Б, Ш.Д, Д.Ж нарт 2015 оны Эрүүгийн хуульд заасан ялыг оногдуулах боломжтой байна. 

Шүүгдэгч Д.А, Ш.Б, Ш.Д, Д.Ж нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. 

Шүүгдэгч Ш.Днь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал хор уршигийн шинж чанар зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулхгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна. 

Хохирогч Б.Б, Ж.Ц, Б.Ч, Ж.Б нар нь хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мөн хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд тусгасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож шүүгдэгч Д.Аийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 700.000/долоон зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий хээр алаг зүсмийн морийг, шүүгдэгч Ш.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 700.000/долоон зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий халтар зүсмийн морийг тус тус хураан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.А, Д.Ж, Ш.Д, Ш.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 2/хоёр/ ширхэг, ногт 3/гурав/ ширхэг, сүх 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харнуур овогт Д Ж, Б овогт Д А, Х овогт Ш Б, Х овогт Ш Днарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Харнуур овогт Ш Дг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ховогт Д Жадамбыг бусдын олон тооны малыг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ш.Дд Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ш.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийг 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ш.Бг 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Жадамбыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жадамбыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, Ш.Б, Д.Ж нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

7. Шүүгдэгч Ш.Дд тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Днь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 700.000/долоон зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий хээр алаг зүсмийн морийг, шүүгдэгч Ш.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 700.000/долоон зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий халтар зүсмийн морийг тус тус хураан улсын төсөвт оруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 1-р хх-ийн 12, 15, 160, 163 дугаар хуудсан авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгосугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 2/хоёр/ ширхэг, ногт 3/гурав/ ширхэг, сүх 1/нэг/ ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

11. Шүүгдэгч Д.А, Д.Ж, Ш.Д, Ш.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

12. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

13. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.А, Д.Ж, Ш.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ш.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ