Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 126

 

                                                                     2020/ШЦТ/126
 
                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
 
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Буяндалай
Шүүгдэгч: Д.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
 
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт ДМад холбогдох 1912002110193 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
  
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Төв аймгийн Заамар суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Заамар Голд” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 01-51 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн Б овогт ДМ /РД:../.
 
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
 Шүүгдэгч Д.М нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг, Цагаан усны Чулуун хороот гэх газар 83-75 УНЭ улсын дугаартай Рав-4 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч М.Ж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
 
                                          ТОДОРХОЙЛОХ нь:
 
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Эрүүгийн 1912004240099 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М: “...Миний хүү Ж нь өмнө нь өвчин ярьдаггүй, эрүүл маруул хүүхэд байсан. Өнгөрсөн намар осолд орсноосоо хойш толгой өвдлөө гэж байнга ярьдаг болсон. Цэцэрлэгтээ явж чадахгүй байгаа. Би хүүгээ Улаанбаатар хот руу хоёр ч удаа авч явч эмнэлгээр үзүүлж, хэвтэж эмчлүүлсэн. Мөн энэ хавар бас явж тархины зураг авахуулсан. Энэ хугацаанд М нь миний хүүгийн биеийг асууж утсаар ч яриагүй. Би аргаа бараад цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаад өргөдөл өгсний дараа манайд ирж уулзсан. Би хүүхдээ үзүүлэх үед гаргасан зардал болох 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/, 
Иргэний нэхэмжлэгч Г.Д: “...М нь миний нөхөр байгаа юм. Харин Ж нь манай нөхөр Мын дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Миний нөхөр М нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр миний эзэмшлийн 83-30 УНЕ Рав-4 маркийн улсын дугаартай авто машинтай Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт явж байгаад зам тээврийн осол гаргасан нь үнэн. Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/, 
Гэрч Д.Мын: “...2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн төвөөс Мааньт руу явж дүү Мочиж хоносон. Тухайн оройноо нилээн архи уусан. Харин маргааш өглөө нь А очиж Аыг аваад Цэнхэр сумын төв орчихоод буцаж Аыг гэрт нь хүргэж өгөхөөр явж байгаад Чулуун хороот гэх газар онхолдож зам тээврийн осолд орсон. Тухайн үед эмнэлгийн тусламж үзүүлж, цагдаад мэдэгдэлгүй орхисон. М хүү Жыг тухайн үед эмнэлэгт үзүүлэхдээ өвөлжөөний байран дээрээс унасан гэж хэлсэн. Тухайн ослоос Жоос гэмтэл авсан өөр хүн байхгүй. Ж мөр нь гэмтсэн. Тэр өглөө бороо ороогүй, харин өмнөх өдрүүдэд нь ус ихтэй бороо орж зам шалбааг болсон байсан. Чулуун хороотын зам нь борооны усанд идэгдэж жалга үүссэн байдалтай байсан учир би замын голыг хамарлаж явж байгаад явдал дундаа машин гулгаж, ертөнцийн зүгээр баруун талынхаа замын жалга руу орж машины зүүн урд дугуй хагаран , зам дээр шарваж, дугуй хагарснаас болж осол гарсан. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Мөн тухайн үед машины зүүн хойд дугуй нь жалга руу орсноос болж хий нь гарсан байсан. Гэхдээ хагараагүй байсан. Тэр нь намайг хойд зүгтээ явж байхад замын баруун талын зам дагаж үүссэн жалга руу гулгаж орсноос болсон гэж бодож байна. Осол гарах үед жалга руу гулгаж ормогц дугуй хагарч, машин шарван бөгсөө баруун тал руу буюу ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт шидэж машин баруун талаараа хажуулдаж унасан. Би тухайн үед удаан явж байсан учир хөрвөөж өнхрөөгүй, баруун талаараа хажуулдаж зогссон. Хальтиргаа гулгаа замын жалганаас болж дугуй хагарч осол гарсан. Өөр шалтгаан байхгүй. Би тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй явсан. Ер нь бол машин ямар нэг асуудалгүй, зүгээр байсан. Машинд асуудал байхгүй. Гэхдээ замын жалга руу гулгаж ороход машины зүүн урд дугуй хагарсан байсан. Тухайн үедээ зүүн талын хоёр дугуйны хий гарсан байсан. бөгөөд аймгийн төвд дараа нь янзлуулахад зүүн урд дугуй ирмэгтэй зүйлд зүсэгдсэн гэхээр хагарсан байсан. Хойд дугуй нь хагараагүй зүгээр байсан. Тухайн дугуй нь одоо миний машины запас дугуйнд байгаа. Гадна талдаа 2-3 см орчим зүсэгдсэн, цаанаа жижиг нүх үүсч хагарсан байсан. Дотор талаас нь нөхүүлчихсэн байгаа, машинд огт тавиагүй. Тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байсныг анзаараагүй. Зам гулгаатай нойтон байсан учир би аажуухан явсан. Километрийн заалт хараагүй учраас нарийн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед М хүү Ж хамт хойд суудалд суусан, А мөн хойд суудалд, Б урд суудалд жолоочийн хажууд сууж явсан. Мгэх залуу мөн хойд суудалд сууж явсан. Гэмтэл авсан хүн байхгүй. Бийн бүтэн нэрийг Д Б гэдэг. Цагаан усны нүхт гэх газар оршин суудаг. Мовог, нэрийг бүтнээр нь мэдэхгүй байна. Ослын улмаас машины урд салхины шил хагарсан, баруун урд их гэрэдл хагарсан, баруун талаараа хаалга, крыло хунирсан, баруун талын 2 хаалганы шил ачааны хэсгийн баруун талын шил хагарсан байсан. Өөр эвдрэл учраагүй. Хаалганы дээд талын усны хамгаалалтын 2 хөмсөг хагарсан байсан. Миний биед гэмтэл учраагүй. М, А, Б нарын биед гэмтэл учраагүй. Осол гарахад зорчигч нар нөлөөлсөн зүйл байхгүй.   ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30 хуу/,
Гэрч Д.М: “...2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Цагаан ус гэх газраас миний төрсөн ах Д.М нь өөрийнхөө Рав-4 маркийн 83-75 УНЭ улсын дугаартай саарал өнгийн машиныг жолоодож Архангай аймгийн Цэнхэр сумын төв рүү явсан. Бид 11 цагийн үед Цэнхэр сумын төв орчихоод буцаад Цагаан ус гэх газар руу явж байгаад Цэнхэр сумын Чулуун хороот гэдэг газарт зам тээврийн осолд орсон. М машинаа жолоодож яваад онхолдсон. Би машины хойд талын хамгийн баруун талын суудал дээр суучихсан явсан бөгөөд арын хаалга онгойж шидэгдээд газарт унасан. Миний хүү Ж мөрөөрөө газар мөргөж унаад мөрнийх нь яс махнаасаа нэвт гараад ирсэн, яс нь ил гарсан харагдаж байсан. Тэгээд хүүг аваад аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Туханй үедээ цагдаад мэдэгдээгүй бөгөөд саяхан цагдаагийн байгуулаггад өргөдөл гаргасан. Миний хүү Ж хэрэг болох үед 5 настай бөгөөд Улаанбаатар хотод нэг сар гаран эмчилгээ хийлгэсэн. Улаанбаатар хот руу хоёр ч удаа явж эмчилгээ хийлгэсэн. Миний хүүгийн чихээр хатгадаг, толгой нь хааяа өвддөг юм. Осол гаргасан М ах ослын дараагаас огт надтай уулзаагүй, утсаар ярихаар утсаа авахгүй байгаа юм. Би М ахдаа гомдолтой байгаа юм. Би өөрийн болон хүүгийн эмчилгээний зардалд 3.5 сая төгрөг гарсан, энэ мөнгийг нэхэмжилнэ. Осол гарах үед миний хүү Ж зүүн мөрний шонтон яс нь махаа нэвтлээд гараад ирсэн байсан. Осол гарахад хүү бид хоёрын хаалга онгойж, хаалгаар шидэгдсэн. Миний нуруу болон бөөр өвдөж байсан. Мгэх залуугийн дух жоохон халцарснаас өөр харагдах гэмтэл байгаагүй. Бусад хүмүүс зүгээр байсан. Замын нөхцөл байдал хуурай байсан. Тухайн үед яг хэдэн км/цагийн хурдтай явж байсныг би хараагүй, яагаад гэхээр би ард сууж явсан. М ах урд өдөр нь архи уусан байсан. Осол гарах үед бол уугаагүй, эрүүл байсан. Осол юунаас болж гарсныг мэдэхгүй, зүгээр явж байгаад л гэнэт тас няс хийх чимээ гараад замын хажуу тал руу 4 дугуй дээшээ хараад уначихсан, би машины хажууд хэвтэж байсан. Тухайн үед маш хурдан болоод өнгөрсөн болохоор тээрийн хэрэгсэл анх хаагуураа унасан, хэдэн удаа хөрвөөснийг мэдэхгүй. Машины дээвэр болог урд салхины шил хагарсан, мөн 2 толь унжсан байсан. Би нарийн сайн хараагүй. Би хүүхдээ аваад хурдхан эмнэлэг бараадах гээд маш их сандарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34 хуу/,
Гэрч Б.Аын: “...Манайх Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг Гэзэг булаг гэх газар намаржиж байсан юм. 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө Мбид 2 манай гэрт унтаж байтал гаднаас Д.М өөрийн мөнгөлөг саарал өнгийн суудлын автомашинтай дүү М хамт хиймэл шүдээ танай энэ хавиар хаясан байна уу? гэж сураглаад ирсэн. Урьд өдөр нь М нь дүү М хамт манайхаар ирээд тэр хавийн айлуудаар явсан сураг байсан юм. М/Б М гэдэг/ бид 2 тэр хэдтэй хамт замаараас Б ахыг аваад Цэнхэр сумын төв орчихоод буцаж ирж яваад манай гэрээс холгүйхэн үерийн усанд идэгдсэн замын ховилд дугуй нь хавчигдаад гэнэт оволзоод шидэгдээд уначихсан юм. Тухайн үед Д.М өөрөө машинаа барьчихсан урд талын суудал дээр Б ах, арын суудал дээр М, М, би сууж явсан. М өвөр дээрээ хүүхдээ суулгасан байсан. Урьд шөнө нь архи уусан байсан. Тэрнээс тэр өдөр бол архи уугаагүй байсан.Урьд шөнө нь бороо орчихсон зам нилээн халтиргаатай байсан. Тэр үед автомашин 70-80 орчим километр цагийн хурдтай л явж байсан. Урьд шөнө бороо орсон зам халтиргаатай байсан, тэгээд замын ховил таараад онхолдсон байх гэж бодож байна. Мөн М нь нойр муутай явсан юм шиг байна лээ. Тухайн үед М хүүхэд гэмтэл авсан. Бид хэдийг машинаас гарах үед хүүхэд газар уначихсан байсан. М хүүхэд дээрээ очоод эхнэрээ дуудаад аймагруу аваад явсан. Бусад хүмүүсээс нэг их гэмтсэн бэртсэн гэхээр хүн байгаагүй. Зам тээврийн ослоос болж миний биед гэмтэл бэртэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/,
Гэрч Д.Бийн: “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 09 цаг 00 минут өнгөрч байх үед манай найз М нь өөрийн төрсөн дүү М, М хүү мөн А, Мнарын хамт ирсэн. М өмнөх өдөр нь манай тэрүүгээр дүүтэй явж байгаад шүдээ хаячихсан байна, хамт яваад хайгаадхая гэсэн. Тэгэхээр нь би машинд орж суугаад явж байтал Чулуут хороот гэх газар машин нь гэнэт хажуу тийшээ онхолдсон. Өглөөгүүр байсан болохоор М нь эрүүл, архи уугаагүй байсан. Уг зам тээврийн осол нь дугуй хагараад л онхолдсон юм шиг байна лээ. Би өөрөө техникийн мэдлэг муутай болохоор мэдэхгүй байна. Урд шөнө нь бороо орсон байсан болохоор зам нойтон байсан. Тэр үедээ бэртэж гэмтсэн хүн байгаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/,
Гэрч Б.Мын: “...2018 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө их устай бороо ороод би малаа хоргоогоод найз Аын гэрт хоносон юм. Цэнхэр сумын нутаг Гэдэг булаг гэх газар А манай 2 ойрхон намаржиж байдаг юм. Тэгсэн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө М нь өөрийн төрсөн дүү Мтэй хамт хиймэл шүдээ хаячихсан хайж явна гээд А ирсэн юм. Мөнх- Эрдэнэ нь машинд суучих сум орчиход ирье гэхээр нь А бид 2 хамт Цэнхэр сумын төврүү явсан. Бид хэд Цэнхэр сумын төв орчихоод бццаад ирж яваад манай урдхан талд байх Чулуун хороот гэх газар байх ховилтой шавартай зам дээр явж байгаад онхолдсон. Тухайн үед Д.М архи уугаагүй байсан. Урьд шөнө нь бороо орчихсон зам их халтиргаатай байсан. Би арын суудалд сууж явсан болохоор сайн мэдэхгүй байна. Зам халтиргаатай байсан болохоор хурдлах боломжгүй байсан. Замын халтиргаа гулгаанаас болоод онхолсон байх гэж бодож байна. Д.М машинаа барьчихсан явсан. М урд талын суудал дээр хүүхдээ өвөр дээрээ авчихсан явсан. Арын суудал дээр А, Б бид сууж явсан юм. М хүүхэд сууж явсан. Тэр хүүхдийн мөр нь гэмтсэн. Миний биед гэмтэл учруугүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/,
Яллагдагч Д.Мын: “...Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа. Одоо надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би Би ажилтай байсан бөгөөд ажилаас чөлөө өгөхгүй улмаас ирж чадаап/й юм. Мөн би хууль дүрмээ мэдэхгүй болохоор болчих юм байх гэж бодоод ирээгүй нь үнэн. Түүнээс надад мөрдөн байцаалтын шатнаас оргосон тийм зүйл байхгүй. Тухайн үед бороо их орсон байсан, мөн миний унаж явсан автомашины буруу талын урд дугуй хагарч улмаар шарваж тогтоож чадалгүй хажуу талаараа унасан юм. Түүнээс би санаатай зам тээврийн осол гаргаагүй. Манай дүү М, мөн Ж, Б, А, Мбид 4 зорчиж явсан юм. Өөр хүмүүс байгаагүй. Би тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор 30-40 километр цагийн хурдтай явж байсан. Би хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг бүрэн барадуулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 101-104 хуу/,
Д.М биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 161 дугаартай дүгнэлт\, /хх-ийн 44 хуу/,
М.Ж биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 162 дугаартай дүгнэлт /хх-ийн 49 хуу/,
Д.Мын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 185 дугаартай дүгнэлт /хх-ийн 57 хуу/,
Б.Аын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 186 дугаартай дүгнэлт /хх-ийн 63 хуу/, 
Д.Бийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 246 дугаартай дүгнэлт /хх-ийн 68 хуу/,
Б.Мын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 285 дугаартай дүгнэлт /хх-ийн 73 хуу/, 
Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Энхзоригтын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-79 хуу/,
Д.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 80 хуу/,
Зам тээврийн осол болсон гэх цаг хугацаанд Д.Мын жолоодож явсан машины дугуйнд учирсан эвдрэл, гэмтлийн талаар дүгнэлт гаргасан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 87-90 хуу/,
Б овогт ДМ /АЮ73042614/-ийн ял шийтгэгдэж байсан эсэх талаарх лавлагаа /хх-ийн 112 хуу/,
Д.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан талаарх Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 114-116 хуу/,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1143 дугаартай тодорхойлолт /хх-ийн 118 хуу/,
Б овогт ДМ /АЮ73042614/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 120 хуу/ зэрэг баримтууд болно. 
 
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Мад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
 
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг, Цагаан усны Чулуун хороот гэх газар 83-75 УНЭ улсын дугаартай Рав-4 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч М.Ж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.М үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М: “...Миний хүү Ж нь өмнө нь өвчин ярьдаггүй, эрүүл маруул хүүхэд байсан. Өнгөрсөн намар осолд орсноосоо хойш толгой өвдлөө гэж байнга ярьдаг болсон. Цэцэрлэгтээ явж чадахгүй байгаа. Би хүүгээ Улаанбаатар хот руу хоёр ч удаа авч явч эмнэлгээр үзүүлж, хэвтэж эмчлүүлсэн. Мөн энэ хавар бас явж тархины зураг авахуулсан. Энэ хугацаанд М нь миний хүүгийн биеийг асууж утсаар ч яриагүй. Би аргаа бараад цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаад өргөдөл өгсний дараа манайд ирж уулзсан. Би хүүхдээ үзүүлэх үед гаргасан зардал болох 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/, 
Иргэний нэхэмжлэгч Г.Д: “...М нь миний нөхөр байгаа юм. Харин Ж нь манай нөхөр Мын дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Миний нөхөр М нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр миний эзэмшлийн 83-30 УНЕ Рав-4 маркийн улсын дугаартай авто машинтай Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт явж байгаад зам тээврийн осол гаргасан нь үнэн. Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/, 
Гэрч Д.М: “...Бид 11 цагийн үед Цэнхэр сумын төв орчихоод буцаад Цагаан ус гэх газар руу явж байгаад Цэнхэр сумын Чулуун хороот гэдэг газарт зам тээврийн осолд орсон. М машинаа жолоодож яваад онхолдсон. Би машины хойд талын хамгийн баруун талын суудал дээр суучихсан явсан бөгөөд арын хаалга онгойж шидэгдээд газарт унасан. Миний хүү Ж мөрөөрөө газар мөргөж унаад мөрнийх нь яс махнаасаа нэвт гараад ирсэн, яс нь ил гарсан харагдаж байсан. Тэгээд хүүг аваад аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Туханй үедээ цагдаад мэдэгдээгүй бөгөөд саяхан цагдаагийн байгуулаггад өргөдөл гаргасан. Миний хүү Ж хэрэг болох үед 5 настай бөгөөд Улаанбаатар хотод нэг сар гаран эмчилгээ хийлгэсэн. Улаанбаатар хот руу хоёр ч удаа явж эмчилгээ хийлгэсэн. Миний хүүгийн чихээр хатгадаг, толгой нь хааяа өвддөг юм. Осол гаргасан М ах ослын дараагаас огт надтай уулзаагүй, утсаар ярихаар утсаа авахгүй байгаа юм. Би М ахдаа гомдолтой байгаа юм. Би өөрийн болон хүүгийн эмчилгээний зардалд 3.5 сая төгрөг гарсан, энэ мөнгийг нэхэмжилнэ. Осол гарах үед миний хүү Ж зүүн мөрний шонтон яс нь махаа нэвтлээд гараад ирсэн байсан. Осол гарахад хүү бид хоёрын хаалга онгойж, хаалгаар шидэгдсэн. Миний нуруу болон бөөр өвдөж байсан. Мгэх залуугийн дух жоохон халцарснаас өөр харагдах гэмтэл байгаагүй. Бусад хүмүүс зүгээр байсан. Замын нөхцөл байдал хуурай байсан. Тухайн үед яг хэдэн км/цагийн хурдтай явж байсныг би хараагүй, яагаад гэхээр би ард сууж явсан. М ах урд өдөр нь архи уусан байсан. Осол гарах үед бол уугаагүй, эрүүл байсан. Осол юунаас болж гарсныг мэдэхгүй, зүгээр явж байгаад л гэнэт тас няс хийх чимээ гараад замын хажуу тал руу 4 дугуй дээшээ хараад уначихсан, би машины хажууд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34 хуу/,
Гэрч Б.Аын: “...Тэр үед автомашин 70-80 орчим километр цагийн хурдтай л явж байсан. Урьд шөнө бороо орсон зам халтиргаатай байсан, тэгээд замын ховил таараад онхолдсон байх гэж бодож байна. Мөн М нь нойр муутай явсан юм шиг байна лээ. Тухайн үед М хүүхэд гэмтэл авсан. Бид хэдийг машинаас гарах үед хүүхэд газар уначихсан байсан. М хүүхэд дээрээ очоод эхнэрээ дуудаад аймагруу аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/, 
Гэрч Д.Бийн: “...Тэгэхээр нь би машинд орж суугаад явж байтал Чулуут хороот гэх газар машин нь гэнэт хажуу тийшээ онхолдсон. Өглөөгүүр байсан болохоор М нь эрүүл, архи уугаагүй байсан. Уг зам тээврийн осол нь дугуй хагараад л онхолдсон юм шиг байна лээ. Би өөрөө техникийн мэдлэг муутай болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/,
Гэрч Б.Мын: “...Бид хэд Цэнхэр сумын төв орчихоод буцаад ирж яваад манай урдхан талд байх Чулуун хороот гэх газар байх ховилтой шавартай зам дээр явж байгаад онхолдсон. Тухайн үед Д.М архи уугаагүй байсан. Урьд шөнө нь бороо орчихсон зам их халтиргаатай байсан. Би арын суудалд сууж явсан болохоор сайн мэдэхгүй байна. Зам халтиргаатай байсан болохоор хурдлах боломжгүй байсан. Замын халтиргаа гулгаанаас болоод онхолсон байх гэж бодож байна. Д.М машинаа барьчихсан явсан. М урд талын суудал дээр хүүхдээ өвөр дээрээ авчихсан явсан. Арын суудал дээр А, Б бид сууж явсан юм. М хүүхэд сууж явсан. Тэр хүүхдийн мөр нь гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/,
М.Ж биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 162 дугаартай дүгнэлт /хх-ийн 49 хуу/,
Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Энхзоригтын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-79 хуу/,
Зам тээврийн осол болсон гэх цаг хугацаанд Д.Мын жолоодож явсан машины дугуйнд учирсан эвдрэл, гэмтлийн талаар дүгнэлт гаргасан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 87-90 хуу/,
Б овогт ДМ /АЮ73042614/-ийн ял шийтгэгдэж байсан эсэх талаарх лавлагаа /хх-ийн 112 хуу/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул шүүгдэгч Д.Мыг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу жолооч мөн гэж үзлээ.
Шүүдгэч Д.М нь 73-75 УНЭ улсын дугаартай Рав-4 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн М.Жэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   
Иймд Д.Мыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 177 хуу/ гарын үсэг зуржээ.  
 
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь Д.Мын буруутай үйлдлийн улмаас М.Ж эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтуудыг гаргаж өгөөгүй байх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М зүгээс хохирол төлбөрөө авсан, гомдол   саналгүй гэдгээ илэрхийлж, энэ тухайгаа бичгээр гаргасан тайлбар /хх-ийн 175 хуу/, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн  /хх-ийн 169 дүгээр хуу/, мөн иргэний нэхэмжлэгч Г.Д ”...Надад нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 167 хуу/ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
            Шүүгдэгч Д.М бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.М  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 11 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялаас хасах үндэслэлтэй гэж үзэв. 
 
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
                                            
ТОГТООХ нь:
 
1. Шүүгдэгч Б овогт ДМыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 11 хоногийн 1 /нэг/ хоногийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, нийт 165.000 /нэг зуун жаран таван мянга/ төгрөгийг торгуулийн ялаас хасч тооцсугай.  
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан 635 /зургаан зуун гучин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 635.000 /зургаан зуун гучин таван мянга/ төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 
5. Шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   
 
   
                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Р.АЛТАНЦЭЦЭГ