Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 0361

 
     
     

 

       
     

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/00361

Улаанбаатар хот

 

 

     

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

                        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны Өргөн чөлөө ЭТНО, Пийс таурын 7 давхар 705 тоотод  байрлах, регистрийн дугаар 2823624, Вишнфанд  ББСБ, ХХКомпанийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамжны 501 тоотод  оршин суух, регистрийн дугаар ХИ 74022501, Дамдинсүрэнгийн Оюунгэрэлд  холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 202 620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр  сарын 23-ны  өдөр  хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Вишнфанд  ББСБ, ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Оюунгэрэл 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Вишнфанд  ББСБ, ХХКомпаниас зээлийн гэрээ байгуулан 1 000 000 төгрөгийг, зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор 12 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй авсан. Үндсэн зээл 149 700 төгрөг, хүү 38 020 төгрөг, торгуулийн хүү 3400 төгрөг, нотариатын хөлс 11 500 төгрөг нийт 202 620 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Оюунгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа:Би 202 620 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 100 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 102 620 төгрөгийг тус тус төлнө гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ, ХХКомпаний хариуцагч Д.Оюунгэрэлд  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 202 620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Вишнфанд  ББСБ, ХХКомпанийн нэхэмжилсэн 202 620 төгрөгийг хариуцагч Д.Оюунгэрэл бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6728 төгрөгийн  50 хувь болох  3364 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 3364 төгрөгийг улсын орлогоос, мөн 3364 төгрөгийг хариуцагчаас  гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

                        1.Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ, ХХКомпанийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 202 620 /хоёр зуун хоёр мянга зургаан зуун хорин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Оюунгэрэл бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээрзүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6728 төгрөгөөс 3364 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 3364 төгрөгийг улсын орлогоос, мөн 3364 төгрөгийг хариуцагчаас  гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                                ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН